Tag Archives: Монголын аялалын тэмдэглэл

Монгол Бадарчин “Амай” Орчин Цагийн Монгол Марко Поло, Тансан Лам уу?

Монголын уран зохиол гэхээр таны тархинд “Болор Цом”, түүхэн хэдэн жүжиг, хайр сэтгэл хар санаа бүхий хэдэн зохиол л бууж байгаа байх. Хэдийгээр Монголын уран зохиол зогсонги байдалд орсон ч энэ ертөнцөд донсолгоо болсон үйл явдлууд тохиосоор байна. Монголын уран зохиолын түүхэнд шинэ хуудас нээгдэхээр үйл явдал болоод даруй жилийн нүүрийг үзэж байна. Монгол Бадарчин хочтой Амай буюу Золбаярын дэлхийгээр аялсан түүх, түүнтэй тохиолдсон адал явдал, аян замын тэмдэглэл юм. Тэрээр зүгээр нэг аялагч байсангүй, Монголын уран зохиолд аялалын тэмдэглэл-бүтээл хэвлэгдэж гарч байгаагүй бөгөөд үүгээрээ Амай зөвхөн дэлхийг тойрон аялаад ирсэн биш харин тэрхүү туршлагаа бусадтай хуваалцахаар үзэг цаас нийлүүлсэн суусан үйлс нь уран зохиолд цоо шинэ арга барил, хэв маяг бүхий бүхэл бүтэн чиглэлийг нээж өгсөн гавъяатай юм.