Tag Archives: Монголын Яруу Найраг

Маруужингийн Диваажин номын зохиолч Энх Ануу-тай ярилцсан хэсэг бусаг хүүрнэл

A: Ямар төрлийн билэг, бүтээлд илүү дуртай вэ? Онол, өөрийн онол юугаар ч тайлбарлаж болно.

Э.А- Багадаа үлгэрт дуртай, шүлэгт дургүй байсан. Одоо нас ахиад шүлэгт их дуртай, үлгэрт арай бага дуртай болчихоод байна даа. Хамгийн гол нь шүлэг нь богино байх тусмаа, үлгэр нь урт байх тусмаа гоё санагддаг юм. Надад онол гэх юм байхгүй дээ. Ер нь өөрөө урсаж гарч байгаа юмны замд нь таарсан бөглөөг арилгаад л суваг цэвэрлэгч хийдэг гэж өөрийгөө боддог.

А: 2004-2006 онд бичсэн шүлгүүд илүү зонхилсон байсан. Тайлбар бий юу? Эсвэл сүүлийн үед залхуу болсон уу?
Э.А- 2004-2006 он бол миний хувьд ДИВААЖИН байсан юм. Тэр үед их яаруу ч байж. Нэг л их орчлонг таних гэсэн хүн. Цаанаасаа л, ямар нэгэн төлөвлөгөөгүй, бас сэдэвгүй үгс цувраад л, яг л бороо шиг асгарч байлаа.  Яараад л шүүрч аваад л цацаад л. Тэгж тэгж нэг их цэгцэрчихээгүй юу. Одоо бол тархины судас нарийсаад тархи толгой гэж нэг хатсан усан үзмийн чинээ юмыг шахаад шахаад дусал ч гарахаа байж. Гэхдээ дахин нэг там ч юм уу диваажин ч юм уу аль нэгий нь бүтээчих хэмжээний  хэдэн хатчихсан юм бий. Жаахан дэвтээх хэрэгтэй.      Continue reading

Маруужингийн Диваажингаас … долоосон минь

Яруу найрагч Энх-Ануугийн “Маруужингийн Диваажин” номоос түүвэрлэн орчуулсан шүлгээс орчуулснаа толилуулж байна.

Wanna draw on the aspect of lake

A snowdrop, second snowdrop, third snowdrop…

May time would freeze in yesterdays

When floating flowers fading into wrinkles

Continue reading

ЯРУУ НАЙРАГЧ БАЯНЫ ТАШУУР ГЭДЭГ ШҮЛГИЙН ТУХАЙ

Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар бид өмнөх нийтлэлдээ тодорхой өгүүлсэн билээ. Харин энэ удаад тэрээр хятад хэлээр зохиосон “Ташуур” хэмээх шүлгийн ур хийц болоод уг шүлгийг уран зохиол судлаач эрдэмтэд хэрхэн үнэлсэн, орчуулагчид хэрхэн орчуулсан талаар товчхон танилцуулахыг хүссэн юм.
Баян жанжины “Ташуур” гэдэг шүлгийг уншихад эл шүлэг нь өөрийн орон нутаг, уг гарвал, анд нөхөд, унаа хөлөг, зэр зэвсгээ магтан шүлэглэдэг монгол ардын аман зохиолын өгүүлэмжийг эрхгүй санагдуулдаг юм.

Гэвч, уг шүлэгт “ташуур”-ыг аман зохиолын адил хэтрүүлэл, ихэсгэлийг хэрэглэн магтаж бичсэнгүй харин ч “гурван тохой” төдийхөн мэтээр эгэл борогжуун байдлаар дүрслээд, хамгийн сүүлчийн мөрөнд хэдий ийм богино боловч “зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй” хэмээн гол утгыг зангидаж өгсөн нь уг шүлгийн гол амин сүнс буюу уг шүлгийн туйл ба тайлал зэрэг болж байгаа мэт санагдана. Өөрөө хэлбэл, Баян жанжины “Ташуур” хэмээх шүлгийн үүдэл санаа нь монгол аман зохиол, жинхэнэ монгол сэтгэлгээнээс эх үүдэл авч, харин яруу найраг болон биелэхдээ хятад хэлт яруу найргийн ур маяг, гүехэнээр эхлээд гүнзгий утгыг цөөн мөрөнд багтаан төгсгөх буюу “үг нь энд бөгөөтөл санаа нь тэртээ байдаг” яруу санааг агуулсан шүлэг гэж болмоор байна. Continue reading

ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ: ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ

гэрэл зургийг Хүлгээ

ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ
Дамдинсүрэнгийн Урианхай 1940 онд Булган аймгийн Харгана (Уньт) сумын нутагт малчны гэрт төржээ. 1964 онд Москва хотноо Плехановын нэрэмжит
улс ардын аж ахуйн дээд сургууль төгсөж, 1979 онд Москвад утга зохиолын дээд курс төгсжээ.

Дамдинсүрэнгийн Урианхай «Цагийн хөл»,

«Үгийн сүү» шүлгийн ном хэвлүүлжээ.

ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ
1.    Хамгийн том үзэсгэлэн
«Өнөө цаг»-ийн ачааг дааж үүрэхсэн гэдэг
хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан эх
орон минь! Надаар юу хийлгэсэнч би
баярлана. Намайг говийн худгийн моторчин,
зурагтын цамхгийн монтажчин, галт
тэрэгний засварчин, ачаа ачигч, гуталчин,
сансрын нисгэгч, цэрэг, дипломат, хамгийн
хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай
тэжээгч ,  нэгдлийн морин тэрэгчин, эсгий
гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би
баярлана. Надаар гүүр, багана, хөшүүрэг,
сум хийж болно. Биднээр «зарцаа» хийх эрх
ганцхан Танд л бий. Танд «захирагдах»,
«дарлагдах» бидэнд дээд эрх чөлөө юм. эх
орон минь.
Continue reading

Материаллаг монголын яруу найраг

1910-аад оноос модернизмын урсгал үүсэн хөгжиж ирсэн байна. Модернизм нь хэв загвар, сэтгэлгээ, илэрхийлэл гээд л материаллаг байдлаас эхлэн онгодын төлөв хүртэл бүх зүйлдээ шинийг эрэлхийлсэн урсгал байсан юм. Энэ нь зөвхөн уран зохиолд хамаарагдахгүй бөгөөд ер нь дэлхий ертөнц өөрөө 1900-аад он гарснаар ихээхэн донсолгоонтой, сэгсэргээнтэй болсон гэж хэлж болох юм. Үзэл бодол хүртэл өөр болж, хуучнаараа явахыг хүсэхгүй шинэ үеийн давалгаа нийгмийг улам бүр ар араасаа нөмрөн бүчин авч байлаа. Езра Понд, Виржиниа Вүүлф гээд л пионер яруу найрагчид, зохиолчдыг дурдаж болох юм. Чухам тэд л Жэймс Жойс зэрэг суутнуудын үр хөврөл байсан. Continue reading