Tag Archives: Сонгодог бүтээлүүд

Цаг хугацаа юутай хурдан …

Залуу Милтон

Жон Милтон (1608-1674)

Цаг хугацаа юутай хурдан …

Хорин гурван жилийг минь жигүүртээ тээн одсон
Хангал залуу насны зальжин хулгайч цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ!
Шавдуу, давчдуу өдөр хоногууд минь дээд хурдаараа нисэн алга болох авч
Хал суусан хаварт минь цэцэглэсэн, дэлбээлсэн зүйл ер үл үзэгдэх аж.

Эрийн цээнд хүрэхэд тунчиг ойртсон үнэнийг
Магадгүй төрх минь үгүйсгэн няцааж болох ч
Дотоод сэтгэлд минь боловсорсон зүйл тун бага харагдаж
Цаг үеийн сатаарал хэсэг илүү зугаа л хоцорч.

Тарчиг доод гарал ч бай, тансаг дээд язгуурын алинд нь ч
Их бага ч бай эсвэл ирмүүн хойргын алинд нь ч ижилхэн
Цаг хугацааны эрхшээлд бурхны хүслээр хөтлөгдөн очих тул
Энэ шалгуур эгнэгт хатуу чанд баримтлагдах ёстой;

Хувь тавиланг зангидах агуу эзний мэлмий надад хэрвээ заяах аваас
Хамаг бүхний зангилаа ийнхүү тайлагдан харагдамуу.

2006.06.26


Sonnet VII: How soon hath Time, the Subtle Thief of Youth

How soon hath Time, the subtle thief of youth,
Stol’n on his wing my three-and-twentieth year!
My hasting days fly on with full career,
But my late spring no bud or blossom shew’th.
Perhaps my semblance might deceive the truth
That I to manhood am arriv’d so near;
And inward ripeness doth much less appear,
That some more timely-happy spirits endu’th.
Yet be it less or more, or soon or slow,
It shall be still in strictest measure ev’n
To that same lot, however mean or high,
Toward which Time leads me, and the will of Heav’n:
All is, if I have grace to use it so
As ever in my great Task-Master’s eye.