Tag Archives: Сума Чиен

Сума Чиен МТӨ 145-86: Их түүхчдийн тэмдэглэл

Күнзээс хавьгүй өмнө Эртний Хятад хааны засаг захиргаанд орчуулбал Их Түүхч буюу төрийн түүхчид байдаг байжээ. Эдгээр түүхчдийн ажил нь албан ёсны баримт бичгийг хадгалж хамгаалах, хаадын үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээхээс гадна сүрэглэх шувуудын хачирхалтай авир араншин үйлээс эхлээд харвах од хүртэл муу ёрын үзэгдэл, байгал дэлхийн ааш авир зэргийг ажиглаж, тайлбарлаж, бүртгэж авах үүрэгтэй байжээ. Эдгээр нь Хаадын үйл хэрэг, хаанчлалыг Дээд Тэнгэр хэрхэн таалж, үл таалж байгааг сануулах дохио болдог байсан байна. Энэ алба нь бүртгэл хөтлөхөөс эхлээд одон орон судлал зэрэг олон тооны судлахууны талаар онцгой мэдлэгтэй байхыг шаарддаг байсан учраас Төрийн Түүхчийн албыг эцгээс хүүд залгамжлуулан уламжлуулдаг байсан байна. Continue reading