Tag Archives: Хубилай Хаан

ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ

“XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагтаа хүн төрөлхтөн дэлхийн буй бүх хуурай газар гэж ойлгож асан Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн, энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн харилцааны бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны янз бүрийн салбарт харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ.

Цөвүүн цаг, Догшин эрин, Зовлонгийн далай хэмээн янз бүрээр нэрлэж ирсэн энэ цаг үеийн түүхийг зөвхөн цэрэг дайн, эзлэн түрэмгийлэл, цуст ноёрхол байсан мэтээр олж харж, ойлгож, тэр чинээгээр үзэл сурталжсан сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн түүхийн үйл явц, түүний бодит үнэн мөнийг гуйвуулсан, бүдэгрүүлсэн, үгүйсгэсэн байдлаар дүгнэсээр ирсэн билээ. Иймд бид өнөөдөр эл хязгаарлагдмал, хоцрогдмол байдлыг зоригтойгоор орхиж түүхийн үнэнийг буй асан чигээр нь судалж тогтоон, үнэлж дүгнэх байр суурь руу шилжих явдал чухлаар тавигдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн цаг үеийн Дэлхий дахиныг бараг бүхэлд нь хамран тогтсон “Монгол маягийн энх тайван”-ч их үйл хэргийг бид эерэг талаас нь, хүн төрөлхтний түүхэн гольдролын зайлшгүй болох байсан, болж өнгөрсөн үйл явц гэдэг талаас нь олж харж, судалж дүгнэх ёстой болж байна” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 11-12-р тал/. Continue reading

KUBLA KHAN: by Samuel Taylor Coleridge

Samuel Taylor Coleridge

In Xanadu did Kubla Khan
A stately pleasure-dome decree:
Where Alph, the sacred river, ran
Through caverns measureless to man
Down to a sunless sea. Continue reading