Tag Archives: Цогт тайж

Цогт тайжийн хадны бичээс

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших  Цогт тайжийн бичигт хадны 386 жил  тохиож байна.  Цогт тайж 1624 оны намар  ан хийж яваад авга эгчийгээ санан  бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тус сумын төвөөс урагш  20-иод километр зайд орших  Тарамцагийн уулсын шувтарга Хутаг  хэмээх уулын өвөрт байдаг тэр  хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг  дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн  гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод  харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа   хүргэе. Continue reading