Tag Archives: Clash of Civilizations

Орхан Памук

2005 оны байна уу даа, Таим сэтгүүлийн “Оны Хүн”-ийг тодруулах санал асуулга дээр нэгэн эмэгтэй Арменийн Геноцидийн түүхэн үнэнийг зориг гарган дуугарсаных нь төлөө Түрэгийн зохиолч Орхан Памукийг нэр дэвшүүлсэн байсан юм. Магадгүй тэр хэдхэн өгүүлбэр Памукийн талаар миний олж уншсан хамгийн анхны тохиолдол байх. Бүр сүүлд уржнан жилийн яг өдийд буюу Памук утга зохиолийн салбарт Нобелийн Шагнал авсныг зарлагдсаны дараахан Истанбулд очиход тэр хотын бараг бүх номын дэлгүүрүүд түүний бүтээлийг нь цонхон дээрээ дэлгэн тавьж, амтай болгон түүний талаар ярьж байлаа. Тэдгээр хүмүүсийн зарим нэг нь түүнийг үнэнийг хэлсэнийх нь төлөө үзэн ядаж байсан бол нөгөө нэг хэсэг нь Түрэг орныг дэлхийн тавцанд сурталчилснийх нь төлөө өнөөх “гэм”-ийг нь өршөөж байв. Continue reading