Энэ Вэб Болбоос

Уран зохиол хэмээгч хэн ч авч хэлэлцдэггүй юм шиг мөртлөө хүний амьдралд хамгийн хүчтэй нөлөөлөгч зүйлийг Монгол эх оронд маань арай л өөрөөр авч үзээд байх шиг. Жишээлбэл, Монте Кристо эсвэл Морь унасан толгойгүй хүн зэрэг зохиолуудыг сонгодогт оруулан шилдэг хэмээн шимтдүүлдэг байсан социализмийн нөлөөнд одоо хүртэл өөрөө ч үл мэдэн автсаар байгаа манай нийгмийн түгээмэл хэсгийн үзэл бодол,  шүүмж судлалыг өөрчлөхийн тулд л энэхүү веб сайт хийгдэж байгаа болно.

Веб сайтад уран зохиолыг Монголын болон Дэлхийн гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваасан бөгөөд дэлхийн уран зохиолыг бүсчилж оруулсан болно. Энд үргэлжилсэн үгийн зохиол эхээрээ тавигдахгүй бөгөөд зөвхөн чухам яагаад үүнийг сонгодогт оруулдаг, яагаад бид унших ёстой тухай хэлэцэх болно.

Энэ бол бидний үеийн залуусын нийгмиийнхээ төлөө хийж чадах миний өчүүхэн хувь нэмрийн багахан хэсэг бөгөөд би болон бид хэзээ үүнээсээ залхахгүй, ядрахгүй. Тиймээс уран зохиолыг үнэнхүү таашаан үнэлэгч та бидэнтэй нэгдэж энэ үйлсэд ч хувь нэмрээ оруулах нь нээлттэй болохыг мэдэгдэхэд таатай байна.

Post to Twitter Tweet This Post

Leave a Reply