A: Ямар төрлийн билэг, бүтээлд илүү дуртай вэ? Онол, өөрийн онол юугаар ч тайлбарлаж болно.
Э.А- Багадаа үлгэрт дуртай, шүлэгт дургүй байсан. Одоо нас ахиад шүлэгт их дуртай, үлгэрт арай бага дуртай болчихоод байна даа. Хамгийн гол нь шүлэг нь богино байх тусмаа, үлгэр нь урт байх тусмаа гоё санагддаг юм. Надад онол гэх юм байхгүй дээ. Ер нь өөрөө урсаж гарч байгаа юмны замд нь таарсан бөглөөг арилгаад л суваг цэвэрлэгч хийдэг гэж өөрийгөө боддог.
А: 2004-2006 онд бичсэн шүлгүүд илүү зонхилсон байсан. Тайлбар бий юу? Эсвэл сүүлийн үед залхуу болсон уу?
Э.А- 2004-2006 он бол миний хувьд ДИВААЖИН байсан юм. Тэр үед их яаруу ч байж. Нэг л их орчлонг таних гэсэн хүн. Цаанаасаа л, ямар нэгэн төлөвлөгөөгүй, бас сэдэвгүй үгс цувраад л, яг л бороо шиг асгарч байлаа. Яараад л шүүрч аваад л цацаад л. Тэгж тэгж нэг их цэгцэрчихээгүй юу. Одоо бол тархины судас нарийсаад тархи толгой гэж нэг хатсан усан үзмийн чинээ юмыг шахаад шахаад дусал ч гарахаа байж. Гэхдээ дахин нэг там ч юм уу диваажин ч юм уу аль нэгий нь бүтээчих хэмжээний хэдэн хатчихсан юм бий. Жаахан дэвтээх хэрэгтэй. » Read more: Маруужингийн Диваажин номын зохиолч Энх Ануу-тай ярилцсан хэсэг бусаг хүүрнэл
Күнзээс хавьгүй өмнө Эртний Хятад хааны засаг захиргаанд орчуулбал Их Түүхч буюу төрийн түүхчид байдаг байжээ. Эдгээр түүхчдийн ажил нь албан ёсны баримт бичгийг хадгалж хамгаалах, хаадын үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээхээс гадна сүрэглэх шувуудын хачирхалтай авир араншин үйлээс эхлээд харвах од хүртэл муу ёрын үзэгдэл, байгал дэлхийн ааш авир зэргийг ажиглаж, тайлбарлаж, бүртгэж авах үүрэгтэй байжээ. Эдгээр нь Хаадын үйл хэрэг, хаанчлалыг Дээд Тэнгэр хэрхэн таалж, үл таалж байгааг сануулах дохио болдог байсан байна. Энэ алба нь бүртгэл хөтлөхөөс эхлээд одон орон судлал зэрэг олон тооны судлахууны талаар онцгой мэдлэгтэй байхыг шаарддаг байсан учраас Төрийн Түүхчийн албыг эцгээс хүүд залгамжлуулан уламжлуулдаг байсан байна. 
