Уран Зохиол - Literature » Азийн уран зохиол

Маруужингийн Диваажин номын зохиолч Энх Ануу-тай ярилцсан хэсэг бусаг хүүрнэл
A: Ямар төрлийн билэг, бүтээлд илүү дуртай вэ? Онол, өөрийн онол юугаар ч тайлбарлаж болно.

Э.А- Багадаа үлгэрт дуртай, шүлэгт дургүй байсан. Одоо нас ахиад шүлэгт их дуртай, үлгэрт арай бага дуртай болчихоод байна даа. Хамгийн гол нь шүлэг нь богино байх тусмаа, үлгэр нь урт байх тусмаа гоё санагддаг юм. Надад онол гэх юм байхгүй дээ. Ер нь өөрөө урсаж гарч байгаа юмны замд нь таарсан бөглөөг арилгаад л суваг цэвэрлэгч хийдэг гэж өөрийгөө боддог.

А: 2004-2006 онд бичсэн шүлгүүд илүү зонхилсон байсан. Тайлбар бий юу? Эсвэл сүүлийн үед залхуу болсон уу?

Э.А- 2004-2006 он бол миний хувьд ДИВААЖИН байсан юм. Тэр үед их яаруу ч байж. Нэг л их орчлонг таних гэсэн хүн. Цаанаасаа л, ямар нэгэн төлөвлөгөөгүй, бас сэдэвгүй үгс цувраад л, яг л бороо шиг асгарч байлаа.  Яараад л шүүрч аваад л цацаад л. Тэгж тэгж нэг их цэгцэрчихээгүй юу. Одоо бол тархины судас нарийсаад тархи толгой гэж нэг хатсан усан үзмийн чинээ юмыг шахаад шахаад дусал ч гарахаа байж. Гэхдээ дахин нэг там ч юм уу диваажин ч юм уу аль нэгий нь бүтээчих хэмжээний  хэдэн хатчихсан юм бий. Жаахан дэвтээх хэрэгтэй.

А: Шүлэг бичихдээ үг, үеийн сонголтондоо санаагаа тааруулдаг уу эсвэл санаандаа тааруулж үг  үеэ сонгодог уу?

Э.А- Чөлөөтэй, хүссэнээрээ, зоргоороо. Хязгааргүй их эрх чөлөөн дунд гэнэт яваад орчихоор ямар нэгэн сонголт хийх шаардлага байдаггүй юм билээ. Мянга түмэн борооны дусал, аль эсвэл цасан ширхэг алган дээр буухтай л ижил. Хязгааргүйгээс хаялж байгаа тэр их хураас зөвхөн алганы дайтай нь л надаар дамжиж байгаа хэрэг. Ядаж байхад жижигхэн гартай юм даа.

А:  Шүлэг тань байгалийн үзэгдэл, тэр тусмаа бороо цас, салхиар дамжин их илэрхийлэгдэж байна. Та байгалийг биширдэг үү?

Э.А- Нийгмийн үзэгдлээр дамжин илэрдэггүйд нь, бас илрэхгүйд нь баярлаж явдаг шүү. Тэгвэл ч жинхэнэ маруужингийн там болох байлаа.  Байгалийн үзэгдэл тэр дундаа бороо, цас, салхинд ямар нэгэн муу муухай зүйл байдаггүй юм шиг санагддаг. Цас бударлаа гээд, бороо шивэрлээ гээд, бас салхи салхиллаа гээд бид тэдэнд ямар нэгэн буруу өгч чадахгүй шүү дээ. Би байгальд дуртай. Байгаль бид хоёр бие биенийхээ мэдрэлээр нэг их оролдолгүйхэн шиг хэн хэндээ өгөө аваатай, наануу цаануутай л яваа.

A: Гуниглах, баярлахын аль нь илүү таашаалтай вэ?

Э.А- Аль алинаас нь ухаарал олж авч байж гэмээнэ хожим хойно таашаал өгөх байх. Энэ хоёрыг харьцуулах боломжгүйн адил эдгээрээс авах мэдрэмжийг ч мөн харьцуулах аргагүй юм. Аль аль нь жаахан жаахан байж байхдаа гэмгүй.

A: Жаахан жаахан нийлээд тал л болж байх шиг байна. Үлдсэн тал нь тэгвэл юу вэ?

Э.А- Баярлах үед хэтэрхий дээшээ нисчих гээд байдаг. Гуниглал харин намайг газарт буулгадаг юм. Тэнгэр газрын завсар дэнжигнэхэд ердөө л жаахан гунигаар өөрийгөө дарж жаахан баяраар хөөргөж байх л хангалттай. Юм ихэдхээрээ дэмий гэдэг. Аль нэг нь ихсээд ирвэл би гэдэг хүн нэг бол нисч үхнэ, эс бол даруулж үхнэ биз.

А: Хэн нэгнийг чин сэтгэлээс нь баярлуулж үзсэн үү? Өөрөө тэгж баярлаж үзсэн үү?

Э.А- Хүн хэзээ ямагт бүр илүүд тэмүүлж байдаг хойно миний тухайн үед баярлуулж байсан тохиолдлууд хожим нь зүгээр л оролдлогууд байсан юм шиг чамлалттай санагдах үе бий. Гэхдээ хичээсэн болохоор хойшид харамсахгүй байж чадна. Зарим хүн зүгээр л миний хажууд байж байгаа нь, нүдэнд минь харагдаад, намайг сонсож байгаа нь л миний хувьд хамгийн баярламаар зүйл. Харамсалтай нь тэд дэндүү эрт намайг орхиж байна даа. Одоо цөөхөн үлдсэн болохоор тэднийг чадах чинээгээрээ хайрлаж байгаа. Баярлуулж бас л чадахгүй байна даа.

А: Чи навч уу үндэс үү? Үүл үү бороо юу? Нар уу цацраг уу? Яагаад?

Э.А- Би аль аль нь байж үзсэн. Одоо харин маруужин болчихоод байна. Хүн хэн эсвэл юу байхыг хүснэ түүндээ хувирч чаддаг сүнслэг амьтан гэж би боддог. Яг л үлгэрт гардаг шиг ид шидийн. Тэгж байж хувилсан бүхнийхээ хэлээр ярьж бас өөрийгөө ойлгуулж чаддаг болно. Бас л нэг эрх чөлөө юм уу даа.

А: Бидний элээж дуусгах даалгавартай амьдралд үргэлжлэл буюу дараагийн анги бий юу?

Э.А- Бидний амьдарч байгаа яг энэ ертөнцтэй зэргэлдээ орших хувилмал ертөнц байдаг, түүнд нь бид бүгдээрээ байдаг ч эндхийнхээс тэнд арай өөр байдаг байх гэж төсөөлдөг. Бидний толин дахь тусгал гэх юм уу даа. Гэхдээ энд бидний хийж буй үйлийн үрээр тэр ертөнц цэнэглэгддэг гэж ойлгож болно. Өнөөдөр би энд муу зүйл хийхэд тэндхийн би-ийн хүч сулрах жишээтэй. Энэ амьдрал дуусашгүй, зөвхөн зүс л хувирдаг гэж би боддог.

А: Та тэгш тоо юу эсвэл сондгой тоо юу? Эсвэл ямар тоо вэ? Танд үсэг өгвөл та ямар үсэг болмоор байна?

Э.А- Би тоондоо муу. Үсэг гэхээр бас хэцүү. Үсэглэлийн баяраар Э үсэг болоод ээжийн тухай дуу дуулж байхдаа уйлаад баг алж байсан гашуун дурсамж толгойноос салдаггүй юм. Гэхдээ тоо, үсэг аль аль нь орсон х2 их зүгээр санагддаг.

А: Тэгвэл тэгш тоотой Х үсэг (икс)  ч юм уу гэж ойлголоо. Чиний  ертөнцийн цонхоор шүлсээ хаявал хаана буух бол?

Э.А- Чи өөрөө хаяад үз л дээ.

А: Харанхуйд гэрэлтэх гэрэл байсан нь дээр үү эсвэл гэрэл гэгээн дундах толбо байсан нь дээр үү?

Э.А- Харанхуй дундах гэрэлд сохлуулчхалгүй, гэрэл дундах толбонд харалчхалгүй л байж байя. Тэр гэрэл, толбонууд хаа сайгүй байхад би илүү шүү дээ. Толбо тогтдоггүй цагаан хувцастай хар нүдний шилтэй л явж байна биз.

А: Ус гэж юу вэ? Мөс гэж юу вэ? Уур тэгвэл юу вэ?

Э.А- Ус бол хамгийн гоё боломж…хүний амьдралд таарч болох хамгийн сайхан учралууд, хамгийн сайхан хүмүүс, хамгийн сайхан мэдрэмжүүд, гэхдээ бүгд анхных. Мөс бол хоёр дахь боломж. Өөрөөр хэлбэл бидний сонгосон хэв хэлбэр. Аажмаар хэв хэлбэрээ гээн агуулгад шилжин уусахыг уур гэе.

А: Зүүдэнд байдаг хөвгүүний талаар жаахан дэлгэрүүлээч? Бодит хүү юу? Бодит хүнээс урган гарсан хүү юу? Тайлбарлах гэж оролдсон байсан, тэр өөрчлөгдсөн үү?

Э.А- Том болсноос хойш энэ хүү зүүдэнд орж ирэхээ байсан. Бодвол бас  л том болоод эхнэр авсан биз. Энэ бодит хүн биш ээ. Халуураад хар дарахаар л зүүдэнд гэнэт үзэгддэг байлаа. Цаашаа харж суучихаад их зэвүүн ээ. Гэхдээ юм ярихгүй ч хажууд нь суугаад л баймаар тийм тайван байдаг байлаа. Зэрэгцээд суухад нуруу ижил, гэвч царайг нь харах гэж нэг ч оролдоогүй. Айдаг гэх үү дээ. Одоо зүүдлэх нь ч багасчихаж.

А: Энэ дэлхийг шинээр бүтээвэл авч үлдэх зүйлс болон орхих зүйл байвал тэдгээр нь юу вэ? Яагаад?

Э.А- Юуг ч авч үлдэхгүй бас орхихгүй. Шив шинээр л бүтээе. Бүр болохгүй бол зэргэлдээ ертөнцөөс copy paste хийчихнэ биз.

А: Яг одоо ямар зүйл бичиж эсвэл уншиж байна?

Э.А- Юм бичээгүй уджээ. Миний дотор ордог цас бороо намдчихсан. Хагацлын, ганцаардлын, гомдлын, цөхрөлийн  гэх мэт гэнэтийн олон зуун шокноос гарч арай л амжаагүй байна. Удахгүй бичнээ. Гэхдээ одоо бол уншдаг үе минь юм шиг байна. Хүмүүсийн блогийг бас хажуугаар нь Khaled Hossein-ийн A thousand splendid suns зохиолыг эхлүүлээд байна. Афганистанаар л амьсгалаад байна даа.

А: Дахиад бичих үү?

Э.А- Бичнэ л гэж бодоод байгаа. Бодсон ч барьж завдахгүй бэргээд байгаа хэдэн юм бий. Юутай ч жаран хөлт гарч ирэг. Эрвээхэй болог. Тэгж байтал болох байх аа.

А: Aфганистан гэснээс афган яах аргагүй цас бороо намдсан, бүүвгэр, саарал орчлон л доо. Яг одоо юмаа багла, хүргээд өгье гээд нисдэг хивс ирээд хэлбэл юу гэж тушаахсан бол?

Э.А- Афганистан явахгүй ээ. Байгаль нуурын голд байдаг Ольхан аралруу очмоор байна. Үлгэр домог үнэн эсэхийг шалгамаар байна.

А: Эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хүүхдийг байгалиар дүрсэлбэл?

Э.А- Хүний орчлон бүтсэн домог өөрөө их сонин. Томоо гэгч галт уул улайсан хайлмагтаад хоёр хуваагдахад дээд хэсэг нь салж тэнгэр өөд, доод хэсэг нь газартаа үлджээ. Дээш одсон нь тэнгэр эцэг болж, доор үлдсэн нь газар ээж болжээ. Тэнгэр, газрын дундах савслагад хүний орчлон бий болсон гэдэг домог байдаг юм. Эрэгтэй хүн тэнгэр, эмэгтэй хүн хөрс харин хүүхэд бол тэнгэр газрын дундах бүх зүйлийн агууламж юм даа. Хүүхдийн гэх тэр л байгальд бид өсч хүн болдог.

А: Чиний хамгийн эрхэм хуруу аль хуруу вэ? Хамгийн хайртай эрхтэн чинь?

Э.А- Зуун баруун гарын дунд хуруунууд.    Би арван хурууны биш хоёр хурууны бичээч л дээ. Ихдээ л дөрвөн хурууных. Хайртай эрхтэн байхгүй ээ. Бүгдий нь энэ ертөнцөд ирэхдээ түр зээлдчихсэн юм. Ашиглачихаад л буцаагаад өгөхийн хооронд хайрлаад юу шалих вэ.

А: Дэлхий нь дээр үү эрхэс нь дээр үү?

Э.А- Эрхэс нь. Хөндлөнгөөс ажиглах гоё. Бас хязгааргүй эрх чөлөөтэй. Тэгээд ч би од, сар, нар гуравт хайртай юм шиг байгаа юм.

Tweet This Post

Сума Чиен МТӨ 145-86: Их түүхчдийн тэмдэглэл
Күнзээс хавьгүй өмнө Эртний Хятад хааны засаг захиргаанд орчуулбал Их Түүхч буюу төрийн түүхчид байдаг байжээ. Эдгээр түүхчдийн ажил нь албан ёсны баримт бичгийг хадгалж хамгаалах, хаадын үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээхээс гадна сүрэглэх шувуудын хачирхалтай авир араншин үйлээс эхлээд харвах од хүртэл муу ёрын үзэгдэл, байгал дэлхийн ааш авир зэргийг ажиглаж, тайлбарлаж, бүртгэж авах үүрэгтэй байжээ. Эдгээр нь Хаадын үйл хэрэг, хаанчлалыг Дээд Тэнгэр хэрхэн таалж, үл таалж байгааг сануулах дохио болдог байсан байна. Энэ алба нь бүртгэл хөтлөхөөс эхлээд одон орон судлал зэрэг олон тооны судлахууны талаар онцгой мэдлэгтэй байхыг шаарддаг байсан учраас Төрийн Түүхчийн албыг эцгээс хүүд залгамжлуулан уламжлуулдаг байсан байна.

Манай Тооллоос Өмнөх 2-р зуунд Сума Тан болон түүний хүү нэр хүнд нь түгсэн Сума Чиен нарын Төрийн Түүхчдийн эмхэтгэн бичиж үлдээсэн бүтээл нь бичигдэж үлдсэн түүхийн лут, сонгодог бүтээлүүдийн нэг сор нь болон үлджээ. Бидний Монголчууд, дээд өвөг болох Хүн Гүрний талаарх түүхийн баримт сэлт нь гагцхүү эцэг хүү түүхчдийн тэмдэгэл, болон тэднийг загамжлагчдын ажил байсан нь тэдгээр Хятад иргэдийн бидэнд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр гэж үзэх нь зүйд нийцэх буй. Бичигч миний бодлоор Хятадыг үзэн ядахдаа биш хөршөө сайн таньж мэдэх нь тэдний авир үйл хортой болон найртай болохыг нь мэдэж авахад чухал үүрэгтэй байх болов уу.

Zaza Press

Хятад нь МТӨ 221 онд нэр цуутай анхных нь хаан болох Цинши Хуандигийн хаанчлал дор нэгдсэн билээ. (Тэрээр одоо дэлхийн гайхамшигийн нэг болсон терра кота (terra-cotta) буюу бидний мэддэгээр олон мянган цэргээр хамгаалуулсан бунханд мөнх нойрсож буй). Хор хөнөөлтэй салангид үзэл бүхий сэтгэлгээг хяхан хавчиж, бүх мэдлэгийг өөрийн дор хянах гэсэн хаан иргэд хувьдаа хадгалсан ном бүтээлийг шатаахыг зарлигдсан бөгөөд тэр оролдлого нь зарим талаараа ажмил олсон байдаг ажээ. Босогчдын үймээн хааны номын сан бүрэн шатаж, хааны харгис засаг унах үед Хятад нь өөрийн руна зохиолын сан хөмрөгөө алдах аюулд тулгарсан байна. Залгамжлан авсан Хан Династийн үед эрдэмтэд нийлэн алдагдсан үрэгдсэн ном бүтээлийг өөрийн ой санамжнаасаа ушиж дахин бичихээр шийдсэн байна. Өнгөрснийг сэргээх зорилготой уялдан Агуу Түүхч Сума Танд дэлхийн түүхийг (Хятад болон түүний эргэн тойрны улс орнуудын) үүсэл гарлаас нь эхлэн бичих үүрэг оноогдсон байдаг. МТӨ 110 онд түүнийг таалал төгссөнөөр түүний хүү түүний алба, эцгийнхээ эхлүүлсэн үйл хэрэг болон Зохиолчдын Даамалын ажил болох Шичи буюу орчуулбаас. Түүхийн Бичээс эсвэл Их Түүхчийн Бичээс хэмээх ажлыг өвлөн авчээ.

Шичи нь 130 бүлэгтэй асар том бүтээл бөгөөд энэ бүтээл нь Англи болон бусад өрнөдийн хэлнээ бүтнээрээ огт орчуулагдаагүй болно. Энэ нь Хятадын иргэншлийг үндэслэгч Шар Эзэн Хааны (домгийн?) МТӨ 2-р зуун хүртэлх түүх болох 12 бүлэг хүүрнэл; 10 бүлэг династийн хүснэгт болон ургийн бичиг; ёс жаяг, хөгжим, хуанли хэлбэрт оруулсан одон орон судлалын бичгүүд, усны нөөц баялаг болон газар тариалангийн эдийн засгийн тухай бичсэн 8 учир шалтгааны үндсийг тайлбарласан бүтээл, бичлэг бүтээл; Хятадыг нэгтгэхээс өмнөх үе болох Жоу болон дайтагч улсуудын агуу хэмээн тооцогддог хаад язгуур болон тэдгээрийн гэр бүлийн тухай 30 бүлэг; төрийн хүн, жанжнуудаас эхлэн дээрэмчид, ордны салбадай хүртэл амьдралын бүхий л түвшингийн шилэгдмэл эсвэл шинж сонгосон хүмүүсийн (заримдаа хувь хүний заримдаа бүлэглэсэн маягаар) намтарыг бичсэн 70 бүлгээс бүрдэнэ.

Өөр урсгалтай холилдоогүй, цэвэр гэдэг талаас нь харах юм бол Шичи нь гайхамшигтай бүтээл юм. Магадгүй өнөөдөр үүнийг уншихад бүтээл нь өөрөө тэр үеийн тэмдэглэлээсээ илүүтэй сонирхолтой, хөгжөөсөн, гайхуулам сайхан бичигдсэн нь байгаа нь өөрөө энэ бүтээлийн суу гайхамыг илтгэж байгаа хэрэг. Магадгүй түүхийн тухай бчиж үлдээсэн бүтээлүүдээс хамгийн сонирхолтой уншихад урамтай нь ч байж магад. Тиймээс түүнийг зүгээр нэг түүхч эсвэл түүх? болсон явдлыг бичсэн эсхүл бичин үлдээсэн гэхээсээ илүү Хятадын Сонгодог бүтээлүүдийн хамгийн шилдэг найруулан бичигч зохиолчоор нэрлэдэг нь ч аргагүй байх. Мэдээж Хятад хэл мэдэхгүй миний бие бээр ангил хэл дээрхийг уншихад хүртэл тэр хүний тэртээ 2200 жил гаруйн өмнө бичиж үлдээсэн бүтээл нь өнөөгийн орчуулагч тэрхүү англи эрхэмийг урамшуулж, хөгжөөж, баясгасан нь илт байдаг юм. Тэр ч талаараа түүний ийнхүү түүхийг бичиж тайлбарлаж үлдээх чадвар нь өдгөө ч хүртэл түүхийн дурдатгал, түүхийн бичвэр үлдээгсдэд бараг л гарын авлага эсхүл бичиж үлдээхдээ зайлшгүй анзаарч байх ур чадвар болсон байдаг. Түсидедийн (энэ хүний болон түүний бүтээлийн талаар бичих өртэй болжээ гэж ойлгож байна ) нэгэн адилаар тэрээр түүхийн шинжлэх ухааныг үндэслэгч?/эцгийн нэг болой. Тэрээр энэхүү бүтээлээ эмхэтгэн цэгцлэхдээ гарцаагүй үнэнэ зөв буюу бодито йгэснийгээ түүвэрлэн эмхэтгэсэн байдаг нь анзаарагддаг. Тэрээр дайтагч улсуудын нийслэл байсан эсвэл төвлөрч байсан газар орнуудын архивийг ухаж судлахаас гадна өнөөгийн түүхийн тухай бичихдээ (*бичиж байх үеийнхээ) Хан улсын хааны номын сангаас ихэвчлэн иш татсан байдаг. Өнгөрсөн үеийн талаар өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар боловч аль болох тэнцвэртэй, үнэн зөвөөр бичиж үлдээх гэсэн түүний хичээл зүтгэл нь цаг хугацааны шалгуурыг давах хэрэгтэй байсан мэт санагддаг юм.

20-р зууны эхэн үед өрнөдийн “хэнхэг” (өөрсдийгөө эцсийн дүгнэлт гаргагч хэмээн итгэгч) түүхчид Сума Чиений тэмдэглэн үлдээсэн МТӨ 1500-1050 оны үед оршин байсан Шан гүрний хаадыг хэзээ ч байгаагүй хэмээн мэтгэдэг байсан нь тэдний нэлээд хэдэн бүтээлээс харагддагийг өрднөийнхөн өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамгийн инээдтэй нь хэдхэн жилийн дараа археологийн нээлтүүд, олдворууд нь эртний түүхчийн бичиж үлдээсэн бүгд үнэн болохыг нотолснор барахгүй түүний хэлсэн бүгд үнэн хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Сума Чиен өөрөөсөө 1000 гаруй жилийн өмнө амьдарч оршин байсан жолоодогчид, хаадын талаар хэрхэн тийнхүү алдаагүй, зөрүүгүй, үнэн бичсэн байдаг нь үнэхээр гайхалтай юм.

Шичигийн нүүр хуудас wikipedia.org

Шичи нь баатарлаг  дүрийг дүрслэн гаргах хүчин чармайлт дор бичигдсэн болно. Сума Чиений эзэн болох Хан Династийн Эзэн Хаан Ву нь цуцашгүй, алсын хараатай, чадварлагаараа Хятадын хамгийн агуу хаадын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний жолоодлого дор Хятадууд газар нутгаа ихээхэн тэлж чадсан байдаг. Тэрээр аливаа үнэнч бус занг үл тэвчих бөгөөд тийм байдалд хамгийн чанд шийтгэлийг оноодог тирант буюу дарангуйлагч нэгэн байсан нь Сума Чиенд өөрт хүртэл тохиолдсон байна. Нэгэн жанжин хойд зүгт хийсэн дайндаа гарз ихтэй ялагдал хүлээж, түүний Сума Чиен жанжинг өмөөрөн үг хэлсэн байна. Түүний энэхүү зориг, зүрх гаргасных нь төлөө түүнийг эзэн хаан тайган болгоно хийнэ хэмээн зарлиг буулгасан байна. Энэхүү шийтгэлийн дагуу тэрээр нэр төрөө цэвэр авч үлдэхийн тулд эсвэл амиа хөнөөх ёстой болсон байна. Тийнхүү явахдаа тэрээр найздаа бичсэн захидалдаа тэрээр тайган болж өөрийнхөө эхлүүлсэн үйл хэргийнхээ төгсгөлийг үзэхийг хүсэж байсан тухайгаа бичжээ. Түүх бол түүний өөрийнх нь ажил биш түүний төлөх ёстой өр байсан мэт заримдаа санагдах үе бий. Тиймээс ч Шичи нь дараагийн 24 династийн албан ёсны түүхийн загвар болон ирсэн байдаг. Шинэ династи үүсэх бүрдээ залгамжилсан династийнхаа түүхийг бичихийг ариун үүрэг хэмээн үздэг болсон байна. 1911 онд хаант засгаа халсан Дундад Иргэн Улс ч хүртэл энэ үүргээ чанд сахин биелүүлсэн байдаг. МТӨ 200 оноос эхэлж 20-р зууныг хүрсэн энэхүү түүхээ бичиж үлдээх ажил нь дэлхийн өөр хаа ч лав байхгүй, харьцуулашгүй хөдөлмөр гэдгийг хэн бүгд хүлээн зөвшөөрөх байх. Монголчууд эзэнт гүрнийхээ түүхийг нөхөж бичихээс гадна тийнхүү бичиж хөтөлсөн боловч 1399 онд Мин улстай хийсэн дайн ялагдан дутаахдаа өөрийн нийслэл Хархориноос эмс хүүхэн, эд хөрөнгөө авч (өнөөдөртэй тун ижил хандлага) өв түүхээ орхисонг нанхиад иргэд түүхгүй улс – үндэсгүй ургамалтай адил болой хэмээгээд арван тэрэг архив түүхийг минь аван одсон байдаг. (бичигч. хэрэгтэй хэрэггүй улс төр, бодлого ярьж суухад хэн нэгэн эрдэмтэн хичээнгүйлэн түүхээ судан тэмдэглэн суугаа гэдэгт ихэд итгэж суунам). Орчин цагийн англи хэл дээрх уншигчдад Burton Watson (гүүглдэхэд болон амазондоход амар хэмээн англи нэрээр нь оруулав.)

хүн гүрний хоёр морьтон

Records of the Grand Historian of China нь Шичигийн хамгийн сайн орчуулга хэмээн санал болгож байна. Уншихад сонирхолтой хэсгүүдээс дурдвал: Watson-ий орчуулгын 1-р ботиос Шичигийн 6-р бүлэг (Чин Династийн анхны хааны Он Цагийн Бичээс), 68 (Эзэн Хаан Шангийн Цадиг), 87 (Лли Сугийн Цадиг); харин 2-р ботиос 30-р бүлэг (Тэнцвэртэй Тогтолцооны тухай Тэмдэгдлэл [мөнгө болон татвар]), 110-р бүлэг (Хүннү буюу Хүн Гүрний тухай тэмдэглэл), 118-р бүлэг буюу (Хуай-Нан болон Хэнь Шан хаадын намтар), 121 (Күнзийн эрдэмтдийн намтар), 124-р бүлэг (Хэрмэл Хүлэг Баатруудын намтар), 129-р бүлэг (Мөнгө үйлдвэрлэгчдийн намтар) зэрэг нь тун сонирхолтой байж болох юм. Уншигч та нэг эргүүлээд суух аваас бараг бүх гарчигийг анхааралтай уншиж дуусгана буй заа. Ялангуяа Монгол гүрний өвөг дээдэс болсон Хүн, Сүн гүрний тухай болон тэр үеийн нүүдэлчин гаралтай хэрмэл хүлэг баатрууд гэсэн Хятадад дутааж очосн адал явдал хайгч баатруудын түүх бас сонин.

Tweet This Post

1058 онд босгосон гэрэлт хөшөө, үйсэн ном олов
-Шинэ олдворуудыг хаанаас олсон бэ?

-Судалгааны багийнхан хус модны үйсэн дээр бичсэн 60 гаруй хуудас бүхий эртний гар бичвэрийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бух хэмээх эртний балтасын нурангид дарагдсан байсныг оллоо. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн гэдэг газраас 183 см өндөр, 53 см өргөнтэй Хятаны их бичгээр долоон мөр бичиг сийлсэн гэрэлт хөшөө олсон. Гэрэлт хөшөөг 1058 оны наймдугаар сарын 1-нд босгосон байх магадлал өндөр байгаа. Энэ хөшөө нь Монголоос олдож байгаа анхны хятан бичигт хөшөө юм.

-Танай багийнхан өмнө нь ийм төрлийн олдвор олж байсан уу?

-Бичээс төсөл 1996 оноос Монголын нутаг дахь эртний бичиг үсгийн дурсгалуудыг шинээр хайж илрүүлэх, судлах, утгыг нь тайлах, эртний соёл иргэншлийг өнөөгийн иргэдэд таниулах, сурталчлах зорилгоор ажиллаж байна. Манай багийнхан зөвхөн Хархорин, Эрдэнэзуу хийдийн орчмоос монгол, дөрвөлжин, араб, перс, хятад зэрэг бичээс бүхий 19 хөшөө, олдвор олсон. Түүгээрээ дөрвөн цуврал ном гаргасан.

-Өмнө нь олсон хөшөө, дурсгалынхаа бичгайг тайлж, судалсан байх. Ихэвчлэн юуны тухай өгүүлсэн байдаг вә?

-Хөшөө, дурсгалуудад ихэвчлэн шүлэг, хууль цаазын талаар сийлсэн байх нь олонтаа. Гэхдээ бүх хөшөө дурсгал Ази, Европын олон улс үндэстний засаг захиргааны зохион “байгуулалт, эдийн засаг, шашины соёлын харилцаа гээд бүхий л мэдээллийг хадгалсан шинэ эх сурвалж, судлагдахуун болохуйц олдвор байдаг.

-Сая шинээр олсон олдворуудын бичгийг тайлж амжсануу?

- Эртний хятан бичгийг одоо хүртэл эрдэмтэд бүрэн тайлж чадаагүй байгаа. Харин үйсэн бичгийн хувьд эхний ээлжинд бэхжүүлэх, хадгалах, сэргээх ажлыг хийж байна. Багийнхны таамгаас үзэхэд Хар бух балгасаас олсон үйсэн номууд ХVI-ХVII зууны үед Монгол оронд бурхны шашин хэрхэн   дэлгэрч, хүрээ хийд байгуулагдаж, бурхны номыг хэрхэн монгол хэлнээ орчуулж байсан тухай эх сурвалж болох бичвэрүуд юм. Түүнээс гадна уг бичээсээр Хар бух балгас XV-XVII зууны үеийн монголчуудын үйсэн ном бүтээдэг, түүх соёлын томоохон төв байсныг нээн илрүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой гэж төслийн багийнхан үзэж байгаа.

-Олсон олдворуудаа хаана хадгалдаг вэ. Цаашид хаана байршуулах вэ?

-Бэхжүүлж, сэргээн засварлах ажлыг Монголд хийдэг ч багаж техникийн зайлшгүй шаардлага гарвал Япон руу аваачиж сэргээдэг. Гэхдээ бүх олдвор, хөшөө дурсгал Монголд үлдэнэ. Ирэх аравдугаар сард Хархоринд ашиглалтад орох Хархорин түүхийн музейд олдворуудаа байрлуулах байх. Мөн олдворуудыг судалсны дараа шинэ ном болгохоор төлөвлөж байна.

Тус судалгааны багт Монголын талаас профессор АОчир, доктор Л.Эрдэнэболд, Японы талаас профессор К.Мацуда, профессор Т.Мацукава, профессор Т.Мураока нар багтжээ.

SOURCE: Өнөөдөр

Tweet This Post

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй
Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

Ойролцоогоор 1500 он

Эдгээр үлгэрүүдийн ард байгаа хүрээ үлгэр нь тодорхой билээ: Самаркандын дарангуйлагч хаан Шахръяр шөнө бүр нэгэн онгон охиныг авч хонох бөгөөд өглөө нь хувь тавилан нь нүүр буруулсан шөнийн бүсгүйгээ цаазалдаг байж. Шахеразада ээлжит шөнийн охин болон ирэхдээ Шахръярт үлгэр ярьж өгөхөөр ятгаж дөнгөдөг байна. Тэрээр өөрийг нь алахаас хайран санагдаад дараагийн шөнө орондоо дуудан үлгэрээ үргэлжлүүлэхийг хүстэл нь ярьж өгдөг нэгэн байсан аж. Дараагийн шөнө, түүний дараа шөнө гэсээр 1001 шөнө өнгөрөхөд Шахръяр шинэ бүсгүйг таалан, түүнийг араа нь хөнөөх таашаалаа гээн Шахеразадатай гэрлэн аж жаргалтай амьдран суудаг аж.

Энэ бүхэн бол мэдээж хэрэг зохиол бөгөөд агуу том, олон өргөн агуулгатай үлгэрүүдийг нэгтгэж, хүрээлэх хүүрнэл түүх юм. Шахръяр нь домогийн төлөөлөл бол Шахеразадаг хэн байсан, ямар хүн болох талаар хэн ч мэдээллэж үлдээгээгүй байна. Хэн энэ үлгэрүүдийг хэрхэн, хаана бичиж эмтгэсэн нь ч бас нууцлаг үлджээ. Эдгээрийн ихэнх нь Энэтхэг гаралтай мэт санагдуулах бөгөөд үлдсэн хэсэг нь Персийнх болов уу. Гэхдээ эдгээр нь бүгд араб хэлнээ бичигдсэн (тиймээс ч энэ номын нөгөө нэг нэр нь “Арабын шөнүүд” гэсэн нэртэй байх нь бий) бөгөөд эдгээр үлгэрүүдийг нэлээд урт удаан хугацааны туршид Арабын уран зохиолын нэг болон нэлээд хэдэн номын санчид, ном зүйчид олон тооны эх үүсвэрээс түүвэрлэн эмхтгэсэн байх боломжтой юм. Эдгээр үлгэрүүдийн эхэн үеийн цуглуулга нь “нэг мянга нэг” гэсэн тодорхой тоонд баригдаж хийгээгүй харин зүгээр л ямар нэгэн их тоог хэлэхийн тулд авсан тоо байсан аж. 1500 оны үед эмхэтгэсэн цуглуулгын Арабын эмхэтгэлтийг хийсэн редактор нөхөр л Шахеразадагийн “хүрээ” үлгэрийг оруулахдаа 1001 үлгэрт оруулсан бололтой.

“Мянга Нэгэн Шөнийн Үлгэр”-ийг эмхэтгэгчид оруулах материалаа хайн Лалын ертөнцийг тэр чигт нь эрэн сурвалжлах өрнөг хүрээтэй сүлжээтэй байсан бололтой. Эмхэтгэсэн үлгэрүүд нь Арабын ертөнцөөр асар хурдан тархаад зогсохгүй, гайхалтай хурдан замаар халин гарч дэлхийн уран зохиолын нэг хэсэг болж чадсан. Дан үлгэрүүд нь 16-р зууны үед Европ дахинаа уншигдаж яригдаж эхэлсэн нь Оттоманы Эзэнт Гүрний Газар Дундын Тэнгис дэх идэвхтэй арилжаа наймааны ач тус байж болох юм. Аббэ Антуан Галлард хэмээх франц эх 1704-1717 оны хооронд хамгийн анхлан орчуулсан. Галлардын орчуулга асар хурдан тархан, алдаршсан бөгөөд түүнийг нь Английн алдарт зохиолч Жонатан Свифт хүртэл мэдэж байсан байна. Синдбад далайчин, Али Баба Дөчин дээрэмчин зэрэг гол гол баатрууд Европын уран зохиолын үгийн санд хэдүйнээ байр сууриа эзэлж, Араб болон Лалын ертөнцийн талаарх Европынхоны төсөөллийг бий болгож чадсан. Европын бусад хэл рүү хөрвүүлэх олон тооны орчуулгууд ар араасаа хөвөрснөөс хамгийн дурдууштай нь Сэр Ричард Бартоны 1885-1888 оны хооронд орчуулсан 16 боть засвар, өөрчлөлтгүй орчуулга юм.

Засвар, тайлбар, өөрчлөлт хийгээгүй орчуулга гэдэг нь “Мянга Нэгэн Шөнийн Үлгэр”-ийн хэлэх гэсэн санаа, өгүүлэмжийг тэр чигээр нь хүлээж авахад ихээхэн чухал юм. Бид хүүхэд наснаасаа л эхлэн “Али Баба Дөчин Дээрэмчин” зэрэг үлгэрүүдийг мэдэх билээ. Өнгөрсөн олон арван жилд дээрх үлгэрүүдийг хүүхдийн зохиол, үлгэр болгохын тулд ихээхэн засаж, хасаж, танаж тайлбарласан. Гэхдээ эх хувилбарууд нь хүүхдэд зориулсан Диснейн үлгэрүүд шиг биш, харин ч зарим үлгэрүүд нь бүдүүлэг шог яриа, хэллэгтэй, зарим нь илэрхий эротик өдөөсөн, үлдсэн нь эрээ цээргүй, онгиргон өгүүлэмж ихтэй зэрэг яавч хүүхдийн зохиолд орохооргүйгээр зохиогдсон байдаг. (Өрнөдийн уран зохиолд ч ялгаагүй бид үүнтэй адилхан илүү засаж гоёдсон үлгэрүүдийг уншиж байсан нь Гриммийн Шидэт Үлгэрүүд юм. Ах дүү Гриммийн цуглуулан эмхэтгэсэн Герман ардын бүлүүдэг, заримдаа айдастай үлгэрүүдийн цуглуулга нь мөн адил засаж гоодсон хувилбар билээ.)

Араб эх нь ч тэр, засаж өнгөлсөн хувилбаруудаараа ч тэр “Мянга Нэгэн Шөнийн Үлгэр” нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай ном, зохиолуудын нэг.  Энэ зохиолын үлгэрүүд нь Шахръярыг өөрчилсөн шиг л орчин цагийн уншигчдын хорхойг хүргэхгүй байхын аргагүй юм. Эдгээр үлгэрүүд нь хүчтэй аман зохиолын хүүрнэгчийн өгүүллийг тун сайн эмхэтгэн найруулсан зохиол болгосон хэлбэртэй бөгөөд үйл явдал нь шидэт болон гайхамшигаар дүүрэн байдаг. Эмхэтгэлд байгаа үлгэрүүд нэг нэгнээ нөхсөн, гүйцээсэн хэлбэртэй байдаг. Нэлээд сайн орчуулгыг нь уншихгүй бол төөрөх, алдагдах аюултай байж болох юм. Монгол хэлнээ орчуулсан хувилбар нь хүүхдэд уншихад арай хатуудахаар байдаг бөгөөд дунд сургуулийн ахлах ангийн наснаас дээш уншвал илүү зохимжтой санагдсан.

Tweet This Post

Астрид Линдгрэний нэрэмжит шагналд Монголын зохиолч нэр дэвшжээ
Шведийн урлагийн хорооноос эрхлэн олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагнал бол утга зохиолын салбарын хамгийн том шагналын нэгэнд зүй ёсоор ордог юм. Астрид Линдгрэн даян дэлхийн, түүний дотор Монголын ахмад, дунд, шинэ үеийнхний хүүхэд насанд гэрэл гэгээ нэмсэн  агуу уран бүтээлч билээ. Түүний Линдбергийн “Эмиль хүү”, “Дээвэр дээр суудаг Карлсон” зэрэг баатрууд нь тал нутгийн багачуудын хайрыг зүй ёсоор татдаг юм.

Монгол хүүхдийн утга зохиолын нэрт төлөөлөгч  зохиолч Жамбын Дашдондогийн нэр энэхүү шагналд дэвшиж байгаа тухай мэдээллийг монголын уншигчид, хүүхэд багачууд баяр хөөр дүүрэн хүлээж авлаа. Энэ нэр хүндтэй шагналын эзнийг 2009 оны гуравдугаар сарын 24-нд албан ёсоор зарлах юм байна.

Ж. Дашдондог  хүүхэд багачуудад зориулан олон арван шилдэг бүтээл туурвисны дотор “Аав, ээж би” хэмээх ном нь хамгийн алдартай билээ. Тэрбээр хүүхдүүдэд зориулан зохиол бүтээл туурвиад зогсохгүй утга зохиолыг сурталчлах, хөдөөгийн багачуудад зориулсан  явуулын номын сан аялуулах, тэднийг номд эрдэм, танин мэдэхүйд дурлуулах талаар олон сайхан гэгээн үйлсийг санаачлан хэрэгжүүлдгийнх нь  хувьд монголын олон нийт талархан баярлаж явдаг.

Монгол хүний  бүтээл, тэр тусмаа оюуны уран бүтээл гадаад ертөнцөд иинхүү үнэлэгдэж  нэр хүндтэй шагналд тодорхойлогдож байгаа нь манай улс үндэстний хувьд нэр төрийн хэрэг билээ. Монголын зохиогч уран бүтээлчдээс дэлхийн зах зээл дээр Баабар, Чинагийн Галсан нарын хэдхэн хүний хүний бүтээл л хүлээн зөвшөөрөгдөн олон хувиар хэвлэгддэг байсан бол энэ жагсаалт Ж.Дашдондогоор өргөжиж буй нь баярлууштай сайхан явдал мөн.

Хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэх, дэлхий даяар сурталчлах үйлст хувь нэмэр оруулсан хүнд олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагналыг 5.000.000 швед крон буюу 480,000 орчим еврогийн мөнгөн шагнал дагалддаг юм байна.

Энэ шагналыг Маврис Сэндак (АНУ), Кристине Ностлингэр( Австри), Лижи Божунга (Бразил), Роёжи Арай (Япон), Филип Пулман (Англи), Катерин Патерсон (АНУ), Банко дэ Либро Вэнэсуэль, Соня Харнетт Австри нар хүртэж байжээ.

Source: http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=38276

Tweet This Post

Орхан Памук: Миний нэр улаан” номын хэсгээс
2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа гэсэн сэтгэгдэл монгол уншигчид эрхгүй төрнө. Барууны уншигч харин өрнө, дорнын соёлын ялгаа уран зураг сэтгэлгээнд хэрхэн илэрч буйг харуулсан гэж хүлээж авах болов уу. Туркийн соёлоо нэвтэрхий мэддэг, түүх гүн ухаан урлагын тухай гаргахдаа өдөр тутмын амьдралын тухай өгүүлж буй мэтээр хошин, ёжлолтой гаргаж чадсан бичгийн ур чадвар зохиолчид барагтай бол хүрч чаддаггүй түвшин хэмээн Орхан Памукийг гайхан шагширсан байдаг. “Миний нэр улаан” ном “Би үхдэл”, “Би нохой”, “Би морь”, “Би алтан зоос”, “Би Хар”, Би Улаан” гэх мэт олон жижиг бүлэгт хуваагддаг агаад бүгд нэгдүгээр биеэс өгүүлж буй мэтээр бичигдсэн нь сонин. Алтан зоос гэхэд л шижир алт эсэхийг өмхий амандаа хийж шүдээрээ хазаж шалгадаг, олон хүний гар, халаасаар дамждаг гэх мэтээр “зоосон заяаг” үнэн хөгжилтэй бодитой харуулж байхад, морь нь харин зурмал морь байх, улаан нь улаан будгийн омогшил байх жишээтэй. Ихэд таалагдсан тул эхний хэдэн хуудаснаас орчуулах гэж оролдлоо. Болгооно уу:

Миний нэр Хар

Нэгдүгээр бүлэг

Би үхдэл

Би-үхдэл, худгийн ёроолд буй хүүр. Хэдийгээр амьсгал хурааж, зүрх цохилохоо болиод удсан ч надад юу тохиосныг адгийн муу алуурчнаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр муу новш миний үхсэнийг лавтайяа мэдэх гэж амьсгал чагнаж, судас барьж үзээд зогсоогүй аюулхай руу руу минь өшиглөөд худгийн амсарт авчран өндөр өргөж байгаад доош шидчихсэн. Худгийн ёроол мөргөн унахад тархи толгой хагарч, нүүр дух бяцарч, хамаг яс хэмхэрч ам цусаар дүүрсэн. Би гэрээс гараад сураггүй дөрөв хонож байгаа болохоор авгай хүүхдүүд маань намайг үгүйлж байгаа. Охин минь уйлж байснаа дараа нь хашааны хаалга  ширтээд сууж байгаа. Тэд бүгд л намайг эргэж ирэхэд итгээд цонхон дээрээ харуулдаж байгаа. Тэд үнэхээр хүлээж байгаа гэж үү? Үүнд хүртэл бүрэн итгэлтэй бус. Намайг эзгүй гэдэгтэй хэдийнээ эвлэрсэн, тоохгүй байж болох. Ямар аймаар юм! Талийчихаад өнгөрсөн амьдралтайгаа зууралдаад байгаа юм уу? Амьдрал гэж юу юм бэ? Намайг төрөхөөс өмнө байсан, намайг байхгүй болсон ч хязгааргүй үргэлжилнэ. Би амьд сэрүүн байхдаа энэ тухай ер бодож байсангүй. Хоёр нарны хооронд гэрэлт цох шиг ажилладаг л байлаа. Би аз жаргалтай байжээ. Тиймээ, аз жаргалтай гэж хэлж болохоор байснаа одоо л ойлгож байна. Би манай Султаны урлангийн урдаа барьдаг сайн ном чимэглэгч зураач байв. Хэн ч ур чадвараараа намайг гүйцдэггүй байсан. Мөн сард ажлын зав чөлөөгөөр  есөн зуун мөнгөн зоосны нэмэлт орлого олдог байв. Ийм амжилт мэдээж үхэл далласан жөтөөрхөл төрүүлнэ. Урландаа би номын чимэг зураг угалз сэлтийг хариуцан гүйцэтгэнэ. Модны мөчир навч, сарнай болон бас бус өөр цэцэгс, шувууд хятад маягаар зурсан долгионтсон үүлс зэргийг жинхэнэ амьд юм шиг зурж номын хуудсыг хөвөөлнө. Хаантан бараа бологчид, хааны ордон, ордны хашаан дахь сэрүүвч,  анчид, орооцолдон сүлжилдсэн мод бут, түүний нөмөрт хорогдсон гөрөөс, хүлэг сайхан морьдыг бас зурдаг байв. Залуу байхдаа таваг хээлэх, авдар сав нүүрлэж гоёох, толь жаазлах ажил хийж байсан. Босфор харшны тааз чимэглэсэн. Номын чимэглэлд Султан үнэ хөлс харамгүй хайрладаг тул би сүүлийн үед зөвхөн ном чимэглэх ажлаар дагнаж бай. Одоо үхсэн хэдий ч мөнгө амьдралд өчүүхэн байр суурь эзэлдэг гэж хэлж чадахгүй юм байна. Амьд хүнд мөнгө ямар чухал болохыг үхсэн хүн ч ойлгодог.  Амьд сэрүүн байхдаа хичнээн мөнгө олдог байсан чинь хэнд сонин юм? гэж миний дуу хоолойг эндээс сонсоод бодож буйг тань тааварлаж байна. Үхсэний дараа юу байдаг, сүнс хаана очдог, диваажин там гэж ямаршуу юм? Үхэл гэж юу юм? Бие сэтгэл өвдөж зовох юм уу? гээд тэнд юу харснаа яривал дээргүй юу? Таны зөвөө. Амьтай болгон үхсэний дараа юу болдог талаар ихээхэн сониучирхдаг. Үхээд сэхсэн хүнтэй учирч Нөгөө ертөнцийн нууцыг сонсох гэж дайн болсон талд нас барсан хүмүүсийн дундуур зориуд хэсүүчилдэг байсан хүний тухай сонсож байсан. Доголон Төмөрийн цэргүүд тэр сониуч этгээдийг дайсан гэж бодоод сэлмээр тэхий голоор нь цавчсан гэдэг. Сониуч хүн Дараах ертөнцөд хүн хоёр хэсэг болон хуваагддаг хэмээн бодсон буй заа. Утгагүй балай юм. Харин ч эсрэгээр газар дэлхийд амьд байхдаа хоёрдсон сэтгэл энд харин нэгддэг гэж хэлмээр байна. Чөтгөр шуламд ховслогдон шүтлэгээ гээгсэд, бурхан шүтээнээ бузарлагсад, буруу номтнууд бүгд үгүйсгэдэг Нөгөө ертөнц гээч чинь Бурхны авралаар харин ч байдаг юм байна. Тэндээс та нартаа хандаж байгаа миний энэ яриа үүний нэг баталгаа. Энд харин Их Коранд дүрсэлдэг алт мөнгөн орд харш, далбагар навчис бүхий мод, боловсорч гүйцсэн жимс, гоо үзэсгэлэнт онгон охид харагдаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Диваажин ямар байдаг тухай дүрсэлсэн Кораны бүлгийг олонтой шимтэн зурдаг байснаа санаж байна.Коранд ч билүү, агуу мөрөөдөгч Ибн аль-Араби-н зохиолд ч билүү гардаг сүүн, дарсан, зөгийн балан, тансаг амтат усан дөрвөн голыг бас л олж хараагүй. Гэхдээ мөрөөдлөөрөө амьдардаг, Нөгөө ертөнц байдагт итгэдэг хүмүүсйн сэтгэлийг гонсойлгох гээгүй байна. Нас нөгчсний дараа амьдралын талаар өчүүхэн ч болов ойлголттой аливаа сүсэгтэн над шигээр амь алдаж, ийм байдалд орсон тохиолдолд диваажины голыг олж харах боломжгүй болох нь мэдээж.  Товчдоо:нэрт зураач Гоёмсог Зариф-Эфенди бибээр нас нөгчсөн боловч, биеийг минь оршуулаагүй тул сүнс минь биеэ орхиогүй байгаад хамаг учир байгаа юм. Энэ ерийн бус байдал намайг их зовоож байна. Худгийн хүйтэн усанд унаж бэртэж зэрэмдэглэсэн бие, хагарч бяцарсан толгойн өвчинг мэдэрч зовоод байгаа юм биш. Миний сэтгэл өвдөж байна. Биеэсээ хараахан салж амжаагүй сүнс маань тарчилж байна. Сүнстэй минь цуг бүхий л хорвоо өвдөж атиралдан шаналж байх шиг.  Үүнийг үхэл ирсэнн тэр агшинд мэдэрсэн тэр жигтэй мэдрэмжтэй л харьцуулж болом. Олиггүй новш гэнэт толгойг минь чулуугаар хага цохиход л намайг алах нь гэдгийг ойлгосон. Ажил гэрийн хооронд хөлхөж амьд явахдаа амьдралд ямар хайртай болохоо мэддэггүй байв. Ер нь урьд өмнө амьдралд хайртай эсэхээ бодож ч байсангүй.  Би үхэх дургүй байлаа. Амьд үдэх гэж гар хөлөөрөө, хумс хуруугаараа аль байдгаараа амьдралтай зууралдаж байв. Тэр ч бүү хэл алуурчинг хазаад авсан. Тэр миний толгойг хага цохиход ямар их өвдсөн тухай дэлгэрэнгүй нуршиж таныг чилээхээ болъёо. Амь тавих гэж тарчилж, за одоо л үхэх нь гэх мөчид гэнэт нэг их уужраад явчих болов. Хорвоог орхих мөч зөөлөн эервүү байв.Алуурчны шавар болсон гутал миний үзэж харсан сүүлчийн юм байлаа. Би нүдээ аниад унтчих шиг болсон нь одоо байгаа Нөгөө ертөнцөд очсон хэрэг. Үйрсэн шүд маань цайруулсан самар шиг цусдүүрсэн аманд минь чихцэлдэж, нүүр царай маань  танигдах эрхгүй болсон, худгийн ёроол дахь цогцос минь хаягдсан энэ тэр гэж гомдоллох гээгүй, гагцхүү намайг өдий болтол амьд гэж тооцож байгаа нь тэсэхүйеэ бэрх байна. Манайхан намайг ажил төрлөөр эсвэл элдэв хүүхэнтэй орооцолдоод Станбулд саатсан байх гэж өөрсдийгөө тайвшруулж байгаа даа гэж бодохоос сэтгэл минь улам тарчилж байна. Боллоо, ханалаа! Хурдхан цогцосыг минь олж, хойдохы минь уншуулж намайг ном ёсоор нь оршуулаасай билээ. Хамгийн гол нь намайг алсан алуурчинг олж илрүүлээсэй! Миний биеийг олж хамгийн нэр хүндтэй газар оршууллаач, алуурчинг олоогүй цагт цогцос минь авсан дотроо тавгүйтэн хөрвөөх болно. Адгийн новш муу алуурчинг олоод өгөөч, тэгвэл би Нөгөө ертөнцөд үзсэн харснаа ярьж өгөмз! Алуурчинг олод эрүү шүүлтийн дартаст ясы нь хэмхэл, цээжний яс нь бяцрах чимээг сонс, ёолуулж байгаад тостой балиар үсий нь нэг нэгээр зулгаа, хуйхы нь цавчиж ав.  Намайг алсан энэ алуурчин хэн бэ? Яагаал алах болов, юуны учир ийм сонин аргаар алах болов гэдгийг магадлан учрыг нь ол. Хорвоо ертөнцөд гэмт хэрэгтэн алуурчин зөндөө. Нэгэнт үхсэн байхад алуурчин нь хэн ч байсан ялгаа юу гэж та хэлнэ байх. Энэ аллагын цаана манай шашинд, манай уламжлалд аюултай зүйл нуугдаж байгаа шүү гэдгийг танд зориуд сэрэмжлүүлэн анхааруулмаар байна. Нүдээ нээ. Хэрвээ та амьдралд итгэдэг бол, лалын шашинд итгэдэг бол лалын дайснууд яагаад намайг устгах болов гэдгийг тунгаан бодоорой. Үнэн учрыг ол, таныг ч алж болзошгүй. Миний улимс мэлмэрүүлэн уярч сонсдог байсан Эрзурумын их номлогч Нусрет-ходжагийн лүндэн дараа дараагаараа нэгбүрчлэн биелэх нь. Хэрвээ бидэнтэй учирч буй бүх зүйлийн тухай ном бүтээгдвэл ямар ч зураач бүр хамгаас авъяас төгөлдөр зураач Ариун Кораны  жишгээр уг номын тайлбар зураг хийж чадахгүй байх. Намайг зөв ойлгоорой. Чухам тайлбар зураг хийх боломжгүйд л тийм номны үлэмж их хүч орших бус уу. Та үүнийг бүрэн төгс ойлгож байна гэдэгт эргэлзэж байна.  Намайг сонс доо. Бм бага залуу байхдаа өөр ертөнцийн гүнээс сонсогдох дуунаас маш их айдаг байлаа. Тйимээс ийм юмыг үл тоомсорлогч болж элэглэдэг байв. Гэтэл одоо гутамшигтайгаар худгийн ёроолд нас барав. Сонор сэрэмжтэй бай, тантай ч ийм юм  тохиож болох шүү. Бие минь үжиж өмхрөн ялзарахад, тэсхийн аргагүй өмхий үнэрээр нь намайг олж, намайг алсан алуурчинг бас олж эрүү шүүлтээр тамлаасай гэж хүлээх л үлдэж.  Хоёрдугаар бүлэг  Намайг Хар гэдэг  Арван хоёр жил хэсүүчлэн бидэрсний эцэст төрж өссөн Станбул хотдоо эргэж ирэв. Үхэл нь ойртсон хүнийг төрсөн газар шороо нь дууддаг гэдэг. Станбул руу намайг үхэл дуудсан гэж хэлж болох талтай, үхлийн л тухай бодсоор энд иртэл хотын дурсамж адил бүдгэрсэн аль эртний унаган дурлалтайгаа учирсан. Арван хоёр жилийн өмнө нагацынхаа охинд дурласан сан. Станбулаас гарсаар Персийн уудам тал, цаст уулс, дүнсгэр хотын хооронд захиа шуудан хүргэх, татвар хураах зэргээр хэрэн тэнэж явахдаа дөрвөн жил орчмын дараа дурласан охиныхоо дүр төрхийг төсөөлж чадахаа больж буйгаа анзаарсан. Санах гэж яаж ч  хүчлээд тогтмол харахгүй, уулзаж учрахгүй нүүр царай хичнээн хайртай байсан ч аажим аажмаар мартагддаг гэдэгтэй эвлэрсэн. Зургаан жил өнгөрөхөд бодол мөрөөдөлдөө ургуулан төсөөлсөн тэр нэг төрх Станбулын хайртын минь царай биш гэдгийг мэдэж байв. Энэ шинэ төрхөө найм дахь жилдээ бүр мартаж, сүүлд нэг мэдэхэд шал ондоо төсөөлөлтэй болсон. Арван хоёр жмлийн дараа гучин зургаан настайдаа хотод эргэж ирэхдээ хайртын минь нүүр царай бүрмөсөн мартагдсан гэдэгт сэтгэл эмзэглэж байлаа.  Энэ арван хоёр жилд миний олон нөхөд, хамаатан садан, айл хамрын улс нас барсан байлаа. Оршуулгын газар очиж ээжийнхээ шарилыг эргэх ялдамд ээждээ болон миний эзгүйд үхэж үрэгдсэн хамаатан садан болон бусад хүмүүст зориулж ном уншсан. Наанги шавартай шорооны үнэр олон дурсамж сэдрээв. Хэн нэгэн хагалсан булшны захад байх ваарны хэлтэрхийг хараад би яагаад ч юм уйлж гарав. Талийгчдаа гашуудаж байв уу, өөрийгөө өрөвдөж байв уу хэлж чадахгүй: өчнөөн жилийн дараа азаар амьд үлдсэндээ баярласан уу,  ямар нэг жигтэй сонин байдлаар амьдралын төгсгөлийг мэдэрсэн үү ёстой бүү мэд. Зөөлөн цас хаялж байлаа.    Цасан ширхэг агаарт бужигнахыг хараад амьдрал өөрөө хувь заяаны хувирлаар дүүрэн гэж бодож байхдаа хүүрийн газрын хар нохой над руу ширтэж байгааг анзаарсангүй.  Нулимс минь татрав. Хамраа нэг шудраад үүд зүглэв. Хар нохой сүүлээ найрсагаар шарван  намайг тэндээс үдэхийг харав. Урд аавын талын хамаатнууд сууж байсан дүүрэгт очиж хөлсний байр түрээслэв. Байрны эзэн авгай миний хоол ундыг хийж, өрөө цэвэрлэж байхаар болов. Персийн Сефевидийн цэргүүдэд алагдсан хүүтэй нь би төстэй санагджээ. Станбулын гудамжаар олон цагаар сэтгэл хангалуун алхалж байхдаа төрлөх хот минь дэлхий нөгөө талд буй алс холын араө хот мэт санагдаж байв. Гудамж нь нарийхан болчихож, эсвэл надад тэгэж санагдаж байв уу. Заримдаа байшингийн хана хаалганд уусаж шингэх нь холгүй наалдан зогсож морин тэрэг өнгөрөөмөөр    хоорондоо нийлэх шахсан тийм нарийн гудамж байна. Нэг гудамжинд омголон морь хөлөглөсөн тансаг сүйх таарав. Би ийм гос сүйх тэрэг Арав, Персийн аль ч нутагт хараагүй. Чемберлиташийн чулуун баганы хавьд хогон дотроос гарсан юм шиг халтар, тахианы захын гэдэс дотрын хаягдал шиг ой гутам өмхий үнэртэй хоёр гуйлагчин байсан. Тэдний нэг нь сохор агаад нүдгүй ухархайгаараа зөөлөн шившэн унах цасыг харж байх шиг инээмсэглэн сууж байв.  Хуучин Станбул жижиг байсан, ядуу байсан. Гэхдээ арай л аз жаргалтай байсан шиг санагдана. Туулайн бөөр, далдуу модны сүүдэрт байсан миний хайртын байшин яг хуучин газраа байсан ч одоо тэнд огт танихгүй өөр улс амьдарч байлаа. Миний нагац эгч болох хайрт бүсгүйн минь ээж өөд болсон, хүргэн ах маань охиноо аваад өөр дүүрэгт нүүсэн гэж   оршин суугчид хэлж өгөв. Тэдний энэ яриа миний зүрхийг хэрхэн шархлуулж байсныг тэд яахан мэдэх билээ. Энэ байрны ногоон цэцэрлэгт өнгөрөөсөн дулаан өдрийг дурсаад харвал далдуу модноос чигчий хуруун чинээ мөс унжиж, цас мөсөнд дарагдсан эл цэцэрлэг үхлээс өөр юу ч санагдууламгүй байв. Нагац эгчийн нөхөр Эниште надад Тебриз руу илгээсэн захидлаас манай хамаатан саданд ямар гай зовлон учирсныг мэдэж байсан. Хүргэн ах намайг Султанд зориулан бүтээж буй ном миний тусламж хэрэгтэй байгаа тул намайг Станбулд ирэхийг хүссэн бөлгөө. Намайг Тебризд Османы паша, тэр нутгийн болон Станбулын ихэс дээдсийн захиалгаар ном бүтээх ажил эрхэлж байсныг хүргэн ах дуулжээ. Би номын захиалга авахдаа мөнгөн төлбөр урьдчилан авдаг байв. Би Казвин зэрэг Персийн баруун хойд болон бусад хот руу хараахан дүрвэж амжаагүй Османы цэрэг, дайны хөлд нэрвэгдэж мөнгөгүй болсон, ганцаардсан нэрт урчуудыг хайж олоод тэднээр номын зураг чимэглэл хийлгэх, эх бичиг бэлдүүлэх, номын хуудсуудыг нуруулж наах ажлыг хийлгэдэг байсан юм. Миний бага залууд хүргэн ах минь номд дуртай болгоогүй бол би ном бүтээх ажил хэзээ ч хийхгүй байсан. Эниште ахынх нэг үе амьдарч байсан гудамжны эцэс дэх захын ойролцоох  үсчинг оллоо. Толь, сахлын хутга, устай сав, саван сойз яг л хуучнаараа угтав. Үсчинтэй харц мөргөлдсөн ч тэр намайг таньсан гэдэгт итгэхгүй байна. Үс угаах устай домбо таазнаас аанай л өлгөөтэй байхыг харахад хөгжилтэй.  Залуу багадаа тэртээ арван хоёр жилийн өмнө жирийлгэх дуртай байсан зарим дүүрэг түймэрт  бүгд шатаж, үнс давирхайтай туурь л үлджээ. Түүгээр золбин ноход хүүхэд айлган давхилдана. Харин зарим газар венецийн уран хийцийн өнгөт шилэн цонх бүхий хоёр давхар гайхам тансаг байшин сүндэрлэн боссон нь хэн хүний анхаарлыг татна. Станбулд бусад хотын нэгэн адил мөнгөний ханш унасан байлаа. Намайг Дорно зүг явах үед дөрвөн зуун дирхем жинтэй том талх нэг мөнгөн зоос байсан бол, одоо энэ үнээр тал талх л авдаг болж, талхны амт ч миний хүүхэд үеийн талхыг гүйцэхээ больжээ. Талийгч ээж минь    арван хоёр ширхэг өндөг гурван мөнгөн зоосны үнэтэй болсныг үзсэн бол эндээс холдож нүүе гэхсэн. Мөнгө хааяагүй үнэгүйдсэнийг бол би мэднэ. Фламанд, Венецийн худалдааны усан онгоц хольцоотой хуурамч алтан зоос авдар авдраар оруулж ирсэн. Урьд цагт төрийн дарх зоосны газарт таван зуун зоосыг зуун дирхем цалин цагаан мөнгөөр цутгадаг байсан бол Персүүдтэй хийсэн эцэс төгсгөлгүй дайны улмаас одоо найман зуун зоосыг тэр хэмжээний мөнгөөр цутгадаг болоод байлаа. Тиймээс Янычарууд усан онгоцны зогсоолд асгараад усанд хөвөх хуурай шош мэт үнэгүйдсэн зоос цалиндаа авсандаа эгдүүцэн хамгаалах ёстой Султаны ордонг дайсны хэрэм мэт бүслэн авч эсэргүүцэн боссон билээ.  Үнийн хөөрөгдөл, садар самуун, гэмт хэрэг дээрэм газар авсан тэр үед Нусрет гэдэг номлогч өөрийгөө суут их багш Мухамедын удмын хүн хэмээн зарлан, Баязид мечетэд номлол уншиж эхэлжээ. Мянга мянган хүний амь авч одсон Станбул хотын Бакчекэпт Казанжилар зэрэг дүүрэгт гарсан их түймэр, Персүүдтэй хийсэн дайнд тоо томшгүй олон хүн амь үрэгдсэн, Оттаманы эзэнт гүрний өрнөд хязгаар дахь хэрэм цайзанд гарсан загалмайтныхны бослого Их Кораны сургааль, дэг жаягийг эргэн харж, буурчийн газар хөгжим тоглох, дарсны мухлаг ажиллуулахыг зөвшөөрөх зэргээр загалмайтны шашинтанд хүлээцтэй хандахад хүргэсэн байна. Арслангийн дүрс барласан хуурамч мөнгөн зоос-дукат, мөнгөний орц нь буурсаар байгаа Оттоманы мөнгөн зоос зах зээлээр дүүрч байгаа лугаа нэгэн адил черкес, абхаз, хятад (mingarians), босни, гурж, армян зэрэг харийнхан гудамж талбайгаар дүүрч үнэмлэхүйн доройтол ялзралд биднийг татан оруулж буйгаас гарах бэрх боллоо. Кофе цайны газарт элдвийн өөдгүй шаарууд, самуун дэгдээгчид цугларан бусдыг өөрсдийн сүсэгт урвуулахаар өдөржин нар шингэтэл сууцгааж; сэжиг бүхий гуйранчид, галзуу солиотой хар тамхичид, хуулиар хориотой Календери урсгалын тэнэмэл бадарчид бүгд таарсан эр хүүхэд бүртэй болон бие биетэйгээ бандидан хурьцаж, хэрцгий завхайрдаг атлаа Аллахын ариун замд орох минь хэмээн хөгжмийн аялгуунд шөнөжин бүжиглэж, өөрсдийгөө шороор хатгах мэтээр элдэвлэдэг тухай Эрзурумын номлогч ярьсан гэж давсалсан ногооны наймаачин надад хөөрсөн.  Пийпаа хөгжмийн уянгалаг ая миний анхаарлыг татсан уу, эсвэл сэтгэл санаа минь ногооны наймаачны хорсолтой яриаг үргэлжлүүлэн сонсох тэвчээр барагдсан уу хөгжимд татагдсан болж ярианаас нэг салав…

by Гангаа.Д

Tweet This Post

Excerpt from the Secret History of Mongols
Одтой тэнгэр орчиж

Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй

Олзлон булаалдаж байв.

Хєрст дэлхий хєрвєж

Хєвчин улс хямралдаж

Хєнжилдєє унтах завгүй

Хєнєєлдєн тэмцэж байв. Энэ 2 хувилбарыг бичихээс өмнө нэгэн тайлбар хийх хэрэгтэй болов уу. Эхний хувилбар нь үндсэн түүхийн хэлбэрт оруулж орчуулсан бөгөөд уншихад илүү эвтэйхэн болсон (1 мөрөнд 3 үг байдаг Монгол үлгэр туулсийн хэмнэлтэй) мөн түүнчлэн эхний бадаг нь O, дараагийн бадагт X-ээр толгой холбосон байна. Үүнийг айл, ойл гэсэн англи дуудлагад тохируулан сүүл холбохыг хичээсэн болно.

Version 1

Starry heaven in turmoil

Legion clans in hostile

Too obsessed over tranquil

Looting, ripping restlessly.

Mother Earth in tumult

Many clans in conflict

Too assiduous over placidity

Massacring, murdering persistently.

Version 2

Starry heaven in turmoil

Legion clans in hostility

Too obsessed over tranquility in bed

Looting, ripping restlessly in steppe.

Mother earth in tumult

Many clans in conflict

Too occupied over placidity in quilt

Massacring, murdering in persistent.

Tweet This Post

Монголын Нууц Товчооны Хэлний Идэвхгүй Хэлбэр (үйлдэгдэх хэв)
Николас Поппе (Вашингтоны Их Сургууль Сиэттл)

Хэл шинжлэлийн үүднээс “Нууц Товчоо” нь судлагдаж байсан хэдий ч олон олон асуудлууд одоо болтол шийдэлээ хүлээн байна. Энэхүү тун чухалд тооцогдох дунд үеийн Монголын бичгийн дурсгалын хэлний бүрэн дүрмийг одоогийн байдлаар бичиж чадахгүй. Харин оронд нь асуудлуудыг дангаар нь авч хэлэлцсэн олон тооны судлаачдын бүтээл бичигдэх учиртай. Эдгээр асуудлуудын нэг нь идэвхгүй хэлбэр юм. Нууц Товчооны хэлний идэвхгүй хэлбэрийн утга болон үүрэг оролцоо нь энэхүү уран зохиолын бүтээлийн идэвхгүй хэлбэр хэмээн үзэхэд эргэлзээтэй Латин хэлний “passivum” хэмээн нэрлэгддэг хэлбэрээс зэгсэн өөр юм.

Haenisch анх Нууц Товчооны текстийн идэвхгүй хэлбэрийг анхаарсан бөгөөд энэ хожуу үеийн Бичгийн Монгол хэлний идэвхгүй үйл үгнээс олон талаараа ялгаатай байсан. Haenisch-ийн анзаарсан онцлог зүйл нь эс тусах үйл үгээс үүсэн идэвхгүй хэв ихээр тохиолдож байсан явдал байлаа.

Ялгаатай гурван тохиолдоор нь ангилж байсан Street мөн идэвхгүй хэлбэрийг авч үзсэн байна: 1) үйлийн эзэн өөрөө үйл үгийнхээ зорилго болдог 2) үйлийн эзэн нь шууд бусаар өртөж буй хүн 3) үйлийн эзний үйл үгийн зорилго нь өөрийнх нь эд хэрэглэл болж байгаа хүн.

Хэдийгээр Haenisch, Street нар олон тооны сонирхолтой жишээ гарган, хэд хэдэн дүрэм бий болгосон боловч тэдний хэн нь ч үйлэнд өртөгчийг авч үзээгүй болно. пассиенсийг хөнддөг үйлийн агенсийн/үйлийн гүйцэтгэгчийн хэл зүйн дүрмийн хэлбэрийг, мөн пассиенсийг шууд бусаар хөнддөг идэвхгүй үйл үгийн тусагдахууны хэлбэрийг хэлэлцэн авч үзээгүй болно.

Haenisch болон Street-ийн ажиглалтаас гарган авсан дүгнэлтээр бол хоёр ялгаатай тохиолдлыг бий болгож болох нь: 1. Латин идэвхгүй хэлбэртэй яг ижил үүрэг утгатай идэвхгүй үйл үг 2. идэвхгүй үйл үгийн үйл нь пассиенсийг шууд бусаар хөнддөг. Нөхцөл байдал нь илүү ээдрээтэй, бусад тохиодлуудыг нэмж болох бөгөөд тэдний зарим нь үндсэн хэсгийн дэд бүлгүүд болж байна. Дараах хэлэлцүүлэг нь үндсэн гурван тохиолдлыг авч үзнэ: 1. Цэвэр идэвхгүй хэлбэр буюу Латин төрлийн идэвхгүй хэлбэр 2. Зайлшгүй буюу идэвхгүй үйл үг нь зайлшгүй болон магадгүй үйлдлийг илэрхийлдэг тохиодлууд 3. пассиенс нь шууд бусаар өртдөг идэвхгүй хэлбэр

Ерөнхийд нь хэлэхэд энэхүү нийтлэл нь “Нууц Товчоо”-ны текстээс олж авсан бүхий л жишээнүүдэд тулгуурласан гэж хэлж болно. Хангалтгүй материалаас гаргасан дүгнэлтээс зайлсхийх зорилгоор анзааралгүйгээр л орхиогдуулаагүй бол нэг ч жишээг зориуд орхигдуулаагүй болно. “Нууц Товчоо” нь хөнгөн хуумгай хандаж боломгүй үнэхээрийн үнэтэй зохиол юм. Бүхий л эд баримтыг хэрэглэх хэрэгтэй.

1. Жинхэнэ идэвхгүй хэлбэр

Жинхэнэ идэвхгүй хэлбэр хэмээх томъёо нь энд Латин хэлбэрийн liber legitur буюу Ангиар he was seen (тэр харагдсан) гэсэн утгатай юм. Ийм пассиенс снь мөн үйлийн обьектоор давхар илэрдэг буюу үйлээр шууд хөндөгддөг. Энэ нь ярианд үйлийн шууд бай болдог гэсэн үг. Үүнийг Haenisch passivus commode нэрлэсэн. Зөвхөн тусах үйл үг энэ төрлийн идэхгүй хэлбэрт тохиолдоно.

1. Эзэнгүй жинхэнэ идэвхгүй хэлбэр

Юуны өмнө энэ бүтэц нь үйлийн эзэн тодорхойгүй үед хэрэглэгддэг буюу идэвхгүй үйл үгийн үйлийн агенсийг дурьдаагүй үед тохиолдоно. Энд he was seen гэдэг хэбэрийн бүтцийг энд авч үзнэ гэсэн үг юм. (түүнийг харсан хүнийг дурдалгүйгээр).

Жишээ1

(232) даргалагдаж байгааг хэвтүүлээс бид хайя (удирдлаган дор байгаа)

(245) Чингис Хаан түгшин, мэгдэж байлаа

(227) Өтгөс! Миний удирдлаган дор байгаа хишигтэнг миний зөвшөөрөлгүйгээр бүү зэм хүртээ2

(112) төдөлгүй хайгдаж байсан тэр эмэгтэй олдсонгүй

(131) Бэлгүтэй тийнхүү цавчигдаж буй

(66) Олонтаа гуйлгагдах эмэгтэйн нэр хүнд өндөрт мандагдаж, цөөнтэй гуйлгагдах эмэгтэйн нэр хүнд нь доромж үзэгдэнэ.

(56) Уйлагдах чинь ус олныг гэтэлнэ.

(81) Ононгийн түн дотор хэвтвээс үзэгдэмүй

(90) Эцэг минь Нагу баян хэлэгдэюү

(103) Маш аюулдаба би /би маш их айлаа/

(199) Бурхан Халдуныг гурвантаа тойроход аюулдаба би

(185) Тэд бүслэгдэн гурван шөнө гурван өдөр байлдсаны эцэст бууж өглөө.

(179) Орсон3 зэрлэг ан авлахаар явахад

(233) хэвтүүлийн арми ямар ч тохиолдолд үл удирдагдана.

(149) би алагдана

1 Энд байгаа жишээнүүдийг Paul Pelliot-ийн Historie Secreto des Mongols Paris 1949 номноос авав. Хашилтанд байгаа тоо нь хэсгрийг илэрхийлж байгаа болно. Зарим транскрипцийг засаж өөрчилсөн болно. Тиймээс “е”-г Pelliot-ийн “д”-гийн оронд авсан бөгөөд мөн түүний “ п ” –г “i” ээр орлуулсан болно.

2 hončid үйл үг нь honči –гоос гаралтай

3 Haenisch, Pelliot-ийн хэн нь ч oro’a – г орчуулаагүй. gцre’esűn гэдэг үйл үг нь өөрөө “зэрлэг ан” гэсэн үйл үг юм. oro’a гэдэг хэлбэр нь oro (орох)-гийн nomen imperfecti/ төгс биш үйлийн нэр (явах, ирэх зэрэг –х гээр төгссөн үйл үгс нь үйлийн хөдөлгөөн зааж байгаа ч, нөгөөтэйгүүр түүнийг нэрлэж байгаа юм)юм.

2. Verba Dicendi/Дутмаг үйл үг

Ке’е – гийн идэвхгүй хэлбэр буюу өөр нэгэн дутмаг үйл үг үе үе тохиолдоно. Хоёр дэд хэсэг бий болсон байна. 1. хэн нэг нь яригдаж байгаа зүйлийн обьект болдог 2. ямар нэгэн зүйлийг хэн нэгэнд тушааж байгаа

А. Пассиенс нь харилцан ярианы обьект. Ийм тохиолдолд өгүүлэгдэхүүн нь харилцан ярианы сэдэв юм. Энэ нь хэн нэгнээр хэлэгддэг:

Жишээ:

(118) Жамуха анд уйдна хэмээн хэлэгдэв

(194) Таян Хаан хөгшин эмэгтэйн адил хэлэгдэнэ. (хөгшин эмэгтэйг асардаг шиг түүнийг асардаг хэмээн хэлэгдэв)

(256) Аса Гамбу хэрхэн хэлэгдэн байв.

В. Пассиенс нь мэдээлэл хүлээн авагч.

Энэ тохиолдолд ямар нэгэн зүйлийг өгүүлэгдэхүүнд тушаан хэлнэ. Тэр өөрөө хэн нэгний ярианы сэдэв биш байх нь харин тэр бол ярилцаж байгаа хүн аж.

Жишээ:

(170) ‘түүнийг харахад “дайсан ирлээ” хэмээн хэлэв’

(112) хөвгүүд минь хаан болжээ хэмээн хэллээ надад

(242) Утааг алга болтол яаралтай ажиллах ёстойг хэлүүлсэн тэрээр хүрээ буудлын утааг тараахад гар бие оролцох ёстой хэмээн хэлэгдэв.

(132) Зохилдоё хэмээн хэлүүлэв /найрамдъя/

(214) тэнд суу хэмээн хэлэгдэв

(177) улсыг минь авар хэмээн хэлүүлэв

(244) та нар хэрхэн ялагдав хэмээн байцаагдав

(149) түүний ухаан нэвтэрч, бодол өргөжиж байна хэмээн надад хэлэв

(79) том ах Тэмүүжингээ явуул бусад нь хэрэггүй хэмээн тэдэнд хэлэв

(112) Бэлгүтэйн эх тэр гэрт байгаа хэмээн зааж өгөв

(170) Ийнхүү хэлүүлсэн Чингис хаан … итгэв

(71) ийнхүү Өэлүнд хэлэхээр болов

2. Эзэнтэй жинхэнэ идэвхгүй хэлбэр

Пассиенсд нөлөөлдөг үйлийн гүйцэтгэгч агенс нь (жишээлбэл I was seen by him: тэр намайг харсан ганц хүн гэсэн утгатай) өгөхийн тийн ялгалын –а (язгуурын эцсийн гийгүүлэгчийн дараа) эсвэл –да (язгуурын эцсийн эгшгийн дараа)-гаар хэлбэржинэ.

Жишээ:

(278) хэвтүүлд баригдалаа

(22) хэн бээр хялбар дийлдэнэ

(83) харагдсанаа хэнд ч ч бүү хэлээрэй, хэрвээ харагдвал би чамайг харсан гээрэй.

(6 Татар иргэдэд хөнөөлгөв би

(125) Хэрвээ та тэнгэр газраар хүч нэмүүлсэн бол

(153) Бид хэрэв дайсандаа дийлдэх бол

(156) дайсанд довтлуусны уршгаар

(158) бидний харуулд элдэгдэж

(162) Хөхчүү Сабрагад довтлуулж/дайлагдаж

(198) Тогтоа нисэн ирэх суманд оногдов

(173) сум тусаж

(281) миний бие бор дарсанд дийлдэж

(152) Тэр хаанд нулимагдаж

(143) Хаан ширээний эцэг хаан суудалд залрав

(281) Тэнгэрт эс таалагдав бид

(167) Тэнгэрт үл таалагдана бид

(241) Хорчи Туматад баригдажуу.

(201) андад хэтийдүүлэв

(207) тэнгэрийн сэтгэлд хүргэгдэсү (тэнгэрийн хүслээр болов)

(119) Том ах Цагадайтай зөвшилцөжү

(129) Чингис Хаан Жамухагаас болж тэндээ хөдлөв

4. Идэвхгүй үйл үг, түүний герундий/үйлт нэрээр илрэх тусагдахуун

Идэвхгүй үйл үг, түүний үйлт нэрээр илрэх тусагдахуун нь идэвхтэй үйл үг байдаг. Тиймээс энд it was bought (энэ худалдагдсан) гэдэг нь it trading was taken (үүний арилжаа авагдсан) болсон бөгөөд trading гэдэг үйл үг нь идэвхтэй үйл үг. 1 Тиймээс ихэнх үйл үгийн идэвхгүй хэлбэр үйлт нэр болж хэрэглэгдэж болно гэсэн үг.

Жишээ:

(112) хайгдаж байсан тэр эмэгтэй олдсонгүй;

(125) тэнгэр, газар хүч нэмж байгаа бол чиний хүч чадал ихэссэн буй заа.

Идэвхтэй үйл үгээс үүссэн үйлт нэртэй субьектийг шууд бусаар хөнддөг идэвхгүй үйл үгийн жишээ олон байна.

Жишээ:

(163) өгөгдсөн улсаа аварлаа.

(111) Өэлүн Эхийг булааж авталай/аван одлоо

(104) бид дайлуулж эхнэр хүүхдээ авлаа

(254) хоргоон саатуулагдаж, түүний зуун элчийг хөнөөлөө

Энэ жишээ дараах хэсгүүдэд олон тохиолдоно. Тиймээс дахин жишээ дурдаагүй болно.

1 Идэвхгүй үйл үгээс үүссэн үйлт нэр ганц болов “Нууц Товчоо”-нд тохиолдохгүй гэсэн үг биш юм. Тэд тохиолдох боловч ямар ч идэвхгүй үйл үгтэй хослон хэрэглэгдэггүй гэсэн үг.

5. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Эс тусах үйл үгийн жинхэнэ идэвхгүй хэлбэр хоёр удаа тохиолдоно. Ire-гийн (ирэх гэсэн үг) идэвхгүй хэлбэр болох irekde болон от-ийн идэвхгүй хэлбэр otta нь (орчин үеийн Монгол хэлний одох) нь энд хэлэлцэгдэнэ. irekde otta гэсэн үйл үг нь энд туслах үйл үгээр хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн идэвхгүй хэлбэр өмнө нь орох үйлт нэр болон тооцогдож байна.

Жишээ:

(200) Жамуха нөхөддөө баригдан ирж/нөхөддөөн баригдаж ирэгдэжүү

(218) Цаган эцэгдээн их орд сууж олон улсыг өөрийн дээр ачаалав

(177) Есүхэй Хаан эцэг минь чамд тийн хэлэн ирэгдэж / энэ л замаар чамд хандаж байсан

II. Шаардлага, Магадлал илэрхийлсэн

идэвхгүй хэлбэр

Шаардлага, Магадлал илэрхийлсэн идэвхгүй хэлбэр нь болох эсвэл гүйцэтгэгдэж болох үйлийн санааг тусгана. Тусах болон эс тусах үйл үгийн аль нь ч энэ төрлийн идэвхгүй хэлбэрийг бий болгоно.

1. Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр нь ихэвчлэн Бичгийн Монгол хэлний ирээдүй цаг заах үйлт нэр байдаг. Энэ нь мөн заахын тийн ялгалын шууд тусагдахуунтай байдаг. Ихэнхдээ пассиенс нь тодорхойгүй буюу хэн нэг, тэр нэг гэх мэтийг нэмж зүүсэн байдаг.

А. Ирээдүй цаг заах үйлт нэр

(204) тэр тусын талаар яг одоо бодож байхад, ургийг урагт яахин/хэрхэн мартагдана вэ? /үүнийг хүн яахин мартаж чадна вэ/

(190) агт морьд туранхай байгаа энэ шалтгаан хэн байж болох бол?

В. Ирээдүй цаг заах үйлт нэрээс бусад хэлбэрүүд

Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй үйл үг нь ихэвчлэн “хувь тавилан тохиох”, “боломж олгогдсон байх” зэрэг утгатай байдаг.

Жишээ:

(63) Наран, саран үзэж, харах боломж тохиов

(151) Эрх Хар өөрийн ах Онг Хандаа алуулах болоход

(214) түүнийг алагдахаар болсон байхад Татарын Харгил Шира оргуул болон өөрийгөө аврав

(169) Хэл хүргэн одох хүнийг хэрхэвээс зохиолтой вэ? /хэл мэдээ хүргэсэн хүнд ямар төрлийн гэм шагнал оноох вэ?/

2. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Ийм төрлийн пассив үйл үйл нь тусагдахуунгүй байдаг. Энд хоёр төрлийн дэд ангилал байж болно. 1. “хэн нэг нь” гэсэн үгийг оруулсан пассиенс өгүүлэхүүн нь ирээдүй цаг заах үйлт нэрээр илрэх бөгөөд бөгөөд түүнийг II.I-ийн А-д хэлэлцсэн болно; мөн 2. субьекттэй/өртөгч гишүүн өгүүлбэрт ирээдүй цаг заах үйлт нэрээс өөр хэлбрээр илэрнэ. / II.I-ийн В-д хэлэлцсэн/

А. Ирээдүй цаг заах үйлт нэр

One has to /хэн нэг нь тэгэхээс өөр аргагүйд хүрэв/… утгыг гаргах ямар ч пассиенсгүй эс тусах үйл үгээс гарсан идэвхгүй үйл үгийн ирээдүй цаг заах үйлт нэртэй гишүүн өгүүлбэрүүд …

Жишээ:

(190) энэ үгийг сонссон хүн хэрхэн сууж чадаж байна аа

(168) хүү минь ухаажин одогтун /хүү синь, хүн ухаарах хэрэгтэй/

В. Ирээдүй цаг заах үйлт нэрээс өөр хэлбэрүүд

Ирээдүй цаг заах үйлт нэрээс бусад эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй үйл үгийн хэлбэр болсон өгүүлэхүүн болон өгүүлэгдэхүүнтэй өгүүлбэрт тэгэхээс аргагүйд хүрэв, өөр сонголт байсагүй, гэвч гэсэн санааг илэрхийлдэг.

Жишээ:

(275) Бүри, Гүюг надад хилэгнэн ямар ч хурим наадамгүйгээр орхин явахад хүрэв.

(204) Би хуйлран байгаа ус, улангасан байгаа гал руу ороход хүрэв

(272) Үг хэлээ алдан шаналахад /ам хэлээ алдан тарчлахад/

(277) Орос иргэд чиний хилэнгээс айн бууж өгч, айж байгаад чи итгэх үү?

Энэ төрлийн бүтэц хожуу үеийн уран зохиолын бүтэлд нэг их дурдагддаггүй боловч энэ одоо болтол Буриад хэлэнд байсаар байна. жишээ нь:

а. Архи ууж, зугаацаагүй удсан байна шүү

б. Ноёнтонд бараалхах боломж чамд их олддог байх тийм үү?

в. Тэр дахин асуудалд орлоо

yabagda гэсэн үйл үг нь /“to be gone”/ ямар нэгэн зүйлд амжих, явж амжих гэсэн утгатай бөгөд Орос хэлнээ удаваться, бывать гэж хэлэгдэнэ. Үүнтэй нэгэн адилаар orogdo- гэсэн үйл үг нь “to be entered” буюу “ямар нэгэн юманд орооцолдох”, Орос хэлээр бол попасть гэсэн утгатай аж.

III. Шууд бус пассив

Илүү оновчтой томъёолбол, өгүүлэгдэхүүнийг шууд бусаар хөнддөг идэвхгүй хэлбэрийг (Haenisch-ийн passivus incommodi) энд шууд бус идэвхгүй хэлбэр хэмээсэн болно.

Ийм идэвхгүй хэлбэр нь пассиенсаар илрэх хүн эсвэл обьектийг шууд хөндсөн үйлийн санааг дамжуулдаг. Жишээлбэл Англи хэлэнд I was given (shown, offered) a book: өгсөн хүн нь хэн нэгэн, объект нь ном, хэн нэгний ном өгсөн цорын ганц хүн нь би.

Тусах, эс тусах үйл үгийн аль аль нь энэ төрлийн идэвхгүй хэлбэрийг бий болгодог.

1. Тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр

Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр нь ямар нэгэн юмнаас шаналж байгаа, ямар нэгэн зүйлд хамаатай болох өөр хүн, обьектийн хувьд хэн нэгний гүйцэтгэж байгаа үйлийг туулж байгааг илэрхийлнэ. Англи хэлний ижил түвшин нь I was given a book. Энд хэн нэгэн (үйлийн эзэн), ном (өгөгдөж байгаа обьект, өгч байгаа үйлийг хүлээн авагч нь эхний хүний төлөөний нэр байна. Ийм идэвхгүй бүтцэд үйл үг нь заахын тийн ялгалыг авдаг буюу шууд тусагдахуунтай байдаг. Шууд тусагдахуун нь энгийн нэгэн байж болно эсвэл биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй эсвэл тэг хэлбэртэй байж болно. Биет хамаатуулах нөхцөл нь идэвхгүй үл үгийн шууд тусагдахууныг пассиенстай холбож, улмаар үйлээс улбаалан шаналагч нь болохоос үйлийн эзэн биш гэдгийг зааж байна. Үйлийн эзэн нь өгөхийн тийн ялгалд байна. Тэг хэлбэртэй тусагдахууны хувьд энэ нь нэрлэхийн тийн ялгалд байдаггүй бөгөөд дараах жишээг үзвэл:

(113) тэнгэр газрын хүч нэмэгдэж /тэнгэр газрын хүчний ихэд автан/ (төгсгөлийн n-гүй нөхцөлгүй хэлбэр, нэрлэхийн тийн ялгал үүнийг үргэлж оруулдаггүй/өөртөө багтаадаг).

Энэ идэвхгүй хэлбэр нь хожуу үеийн Бичгийн Монгол Хэлнээс гараагүй. Энэ мөн Буриадад өргөн хэрэглэгддэг, жишээлбэл ахамнай малгай дээрэмчинд булаалгаваа буюу ахын малгай дээрэмчинд булаалгагдав.

Жишээ:

(245) Тэр ханцуйгаа шамлахуйд /үгчилбэл. Тэр хацуйгаа шамлахын үйлд автахад/

(193) бид манай харуулаас авсан муу эмээлтэй Найманы саарал морьдоос болж хохирол амсав

(171) ягаан хацартаа харвууласан Сэнгүм тэнд мөн унав.

(177) Хохчүү Сабрагад иргэд, орноо дайлуулаваа би

(177 б олон 163) Сэнгүм Хулаан Хутад тулалдан эхэлж, ториныхоо гуяыг харвуулсан тэрээр олзлогдох нэгэн болов.

(178) хэрвээ би муу санасан бол цус минь үүний адил урсаг

(169) бид хэлээ /аман дахь/ алдана /үгчилбэл: бид өөрсдийн хэлээн авахуулна/

(163) эрд сайн эцэгтээн энэ мэт одсон барагдсан улсыг нь авраж өгч билээ /үгчилбэл: өөрийн иргэддээ орхигдон төгссөн сайн эцэгтээн улс иргэний авран хамгаалж өгсөн билээ/

(163) найманд эм, хүүхэд, иргэд орноон дайлууллаа би

(128) Зүчи Дармала адуу мал дээрэмдэж, додож өөрийн анд нартаа үзэн ядагдав.

(129) тэр өөрийн дүү Тайчираа алуулсан хэмээн хэлэв.

(111) Есүхэй Баатарын Өэлүн Эхийг Тогтоа Бэхийн дүү Ихэ Чилэдү булааж авабай.

(76) Өөш үмхсэн загасыг Бэгтэр Бэлгүтэй ах дүү хоёр булааж авлаа.

(104) биднийг мэдэгүй байхад гурван Мэргидүүд ирж бидний эхнэр, хүүхдүүдийг дайлж авлаа.

(146) эрийгээн алагдарун /эрийгээ алуулав/

(251) Хятадын Агутай Алтан Хаан олон элчийг нь саатуулан хоргоов

(254) Чингис Хаан түүнийг зуун элчийг саатуулан хөнөөсөн хэмээн хэлэв.

(272) муу хүч тэдний ард иргэд, орон гэрийг нь олзлон хот, улсыг нь сүйтгэн их хохирол үзүүлэв.

(256) Сартуул иргэдтэй хаан харьцаагаа таслан би цэргийн аян дайн хийлээ.

(248) Чунгтугийн бүслэлт сэтлэлтийг эхлүүлэв.

(247) Цавчилын давааны хориглолтыг тулав хэмээн Зэв хэлэв, /даваа хориглолттой байсан тул төлөвлөгөөг өөрчилсөн байна./

(275) Бури Гүюүгтэй ийн хэлэлдэн эв үгүй тарав /энэ байдлаар ярьсан ч эвээ олсонгүй салав.

(205) найман морь дээрэмдэжү

(163) одоо би улс иргэнээ авран буцаан авав

(65) охин хүүхдүүд маань өнгө үзэгдьюү /үзэсгэлэнгтэй харагдана/

(113) тэнгэр газрын хүч нэмэгдэж

(102) Чилүдэйгээс Гурван Мэргид Өэлүнийг авах одсон хэмээн хэлэв

(277) Мэнггэй, Жангги … Дэврэх тогооны дэлхий шанага болон амирлигулагажу

(71) урьж үл угтахуй мөртэй чи /чи бол уригдахгүй байх дүрэмтэй/

(156) Татарын Их Чэрэнгийн Есүй нэртэй охиныг авсан хүргэн хөвгүүн билээ би

(136) Жүрхин тийн хийгдэбэ /Жүрхин тийнхүү хийснийг бид туулав/

(131) хэр тийн хийгдэн билээ бид /ийм зүйлийг бид хэрхэн гэтлэх билээ- ямар зүйлд бид учираад байна даа/

(73) тэр үйлд би өртөв, тулгарав

(255) Хийхийн тулд ямар зүйлийг бид туулах, гэтлэх хэрэгтэй болох бол /ямар зүйлд бид учраад байна вэ/

(97) энэ түүнд тохиоход баригдан, цохигдохоосоо айхдаа

2. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Пассиенс нь эс тусах үйл үгийн үйлийг гэтэлдэг хүн (магадгүй ямар нэгэн амьд биет эсвэл обьект гэх мэт) байдаг. to come хэмээх үгнээс жишээ аван үзэхэд: ийм үйл үг эсвэл өгүүлбэрийн ерөнхий утга нь хэн нэгэн хүн ирээд нөгөө хүн нь үүнээс тухгүй байдалд орж, түүнийг хүсэлгүй ч гэтлэх хэрэг гарч байна гэсэн санааг тусгадаг.

“Нууц Товчоо”-нд эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр олонтаа тохиолддог:

Үйлийн эзний хэл зүйн хэлбэрийг ярихаасаа өмнө үйлийн эзэнгүй жишээг дурдах хэрэгтэй:

Жишээ:

(245) Отгичин түүний элч Сохор жанчуулан, явган ирэхэд тавгүйтэж

(93) гэнэт хүрч очиж

(155) энэ зүйл Есүгэн Хатны өгүүлсний дагуу болохыг үзээд Чингис Хаан үүнийг ойндоо тогтоон (харгалзан үзээд) Есүй Хатныг аван дэргэдээ суулгав

(91) Харуй бүрийгээр явсан тэдгээр хүмүүс зогсон хоцоров

(161) Онг Ханы байдлыг үзээд үгүй болдажу /цэргийн хүрээг үзээд алга болов/

(247) буцаж яваад /хүлээж байсан хүмүүс алга байхад хайж явсан/ Хятад цэргүүд “элдье” хэмээн хэлэлдэв.

(181) Би дундуур нь орсон тул надад жөтөөрхөх Сэнгүм анд намайг элдэн мөшгив /орсонд атаархахдаа …/

(72) хүн чанар нь гээгдсэн тэд /орхин өөр газар одсон тэднийг хүн чанараа гээсэн болох нь тодорхой болсон гэсэн санаа гарч байна/ Өэүн эхийг, эх хүүхдүүдийг орхин одохуй

(73) тэдний хүнээ байсныг мэдээд таны сайн эцгийн хураасан бидний бүх иргэд үүнээс сэргийлэн энэ замаар ажиллаж эхлэв

(74) Тайчуудын нөхөрийн ёсыг умартан одохыг туулсан Өэлүн Үжинг эх хүүхдийн хамтаар, нялх үрсийн хамтаар нүүдэлчний нутагт хөсөр хаян одсоныг гэтлэн

(265) энэ аргаар ярилцсан миний бие хэлэлцээрт хүрсэнгүй тул Сартуул иргэдийн эсрэг дайлаар мордохоор болов /миний зарчмаар хийгдээгүй тул/

(136) Жүрхинийг зургаан өдөр хүлээсний эцэст ирэхгүйг нь мэдээд /бидний хүлээлт нуран унасанаар тэднийг дайсан мэт үзэхээр болов/

Ерөнхийдөө, идэвхгүй бүтцэд байгаа эс тусах үйл үгтэй холбогдон хоёр онцгой тохиолдол бий болж болно: 1. эс тусах үйл үгийн үйлийн эзэн нь өгөх оршихын тийн ялгалд байх бөгөөд хөндөгдөж байгаа хүн нь заахын тийн ялгалын хэлбэрт шууд тусагдахууны үүргээр илэрсэн байна. 2. эс тусах үйл үгийн үйлийн эзэн нь нэрлэхийн тийн ялгалд байх бөгөөд ийм бүтэц нь шууд хөндөгдөж байгаа хүн (эсвэл обьект) хэмээн тодорхойлогдох гишүүнгүй байдаг.

1. Шууд обьекттэй эс тусах үйл үг

Пассив өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн (үйлд өртөгч/шаналагч) нь мэдээж хэрэг нэрлэхийн тийн ялгалд байна. Идэвхгүй үйл үгийн үйлд шууд өртөгч хүн нь заахын тийн ялгалд байна. Хэлэлцэж байгаа обьект нь хэний ч өмч биш байгаа тохиолдолд энэ нь энгийн заахын тийн ялгалд байна. Обьект нь /шууд өртөгч биш/ пассиенстай холбоотой байх тохиолдолд энэ нь биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй байна. Энэхүү этгээд нэр томъёог илүү тодорхой болгохын тулд үүнийг дараах өгүүлбэрт харъя: I was broken my cart, cart (Монгол хэлнээ заахын тийн ялгал) гэдэг нь шууд өртөгч /эвдэрсэн зүйл нь cart-тэрэг учир/ бөгөөд I am нь эвдрэлийн шууд өртөгч бус /би эвдрээгүй, эвдрэл надад шууд учраагүй хэдий ч энэ мэдээж хэрэг надад таагүй байдал үүсгэсэн нь тодорхой/. Үйлийн жинхэнэ шалтгаан дурдагдахад үүнийг өгөх оршихын тийн ялгалаар илэрхийлнэ. Үүний үр дүнд I was broken my cart by him өгүүлбэрт by him-түүгээр гэсэн өгөх орших нь миний тэрэгний эвдрэлд надад өртэй гэсэн санаа гарч ирж байгаа болно.

А. Эс тусах үйл үгэнд захирагддаг энгийн заахын тийн ялгал:

(144) тэдний таран бутрахыг үзээд Онг Хан Жамухыг Аргун голыг уруудан хөөв

(244) эх хилэгнэж, би айж байна.

В. Биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй заахын тийн ялгал:

Биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй заахын тийн ялгал илүү олон таарна.

Жишээ:

(101) Өөрийн тэрэгний тэнхлэгээ эвдэрснийг үзээд

(158) Олом нь тасран тэрээр тэндээ баригдлаа

(128) Зүчи Дармала өөрийн морио буцаан хулгайлахаар явахад түүний дагалдагчдийн зүрх нь хүрсэнгүй.

С. Үйлийн эзний өгөх оршихийн тийн ялгалд хэлбэржих нь

Идэвхгүй эс тусах үйл үгийн үйлийн жинхэнэ эзэн эсвэл шалтгаан нь өгөх оршихийн ийн ялгалд байдаг. Сүүлийнх нь болсон үйлд хариуцлага хүлээх хүнийг заадаг.

Жишээ:

(111) хэн миний халх болох вэ

(111) хэнээр би хүрээлүүлэх вэ

2. Өөрийн субьекттэй эс тусах үйл үг.

Эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр нь заримдаа үйлийн эзнийг заах нэр үгийг нэрлэхийн тийн ялгалын нөхцлөөр хэлбэржүүлдэг. Жишээ нь өвчин хүртэжү-өвчинд нэрвэгдэж. Энэ нь нэрлэхийн тийн ялгал боловч нэр үг нь төгсгөлийн n-ийг хадгалж үлдэж байгааг баримтаас харахад тэг хэлбэртэй ордоггүй тохиолдол байгааг харуулж байна. Ийм бүтцэд пассиенс нь үйлийн эзний гүйцэтгэж байгаа үйлдлийг гэтлэж байна. энд өвчин хүртэжү гэсэн жишээг авч болно. Өртсөн хүнд хэн ч өвчин өгөөгүй бөгөөд үнэхээр ч үйл өөрөө тохиолдоход эсвэл тусдаа үйлдэл хийж байгаа хэн нэгнээр хийгдэж байгаа тохиолдолд нэрлэх тийн ялгал үргэлж тохиолдож байна.

Жишээ:

(194) харуулын энэ мэдээ Таян Хаанд хүрэв

(272) Өгөдэй Хаан өвчинд өртөж

(196) Чингис Хаан наранд буцаж байгааг үзэж хоноглов

(173) суманд өртсөн тэрбээр цус нь бүлэгнэхийг туулав /ийм шаналалыг гэсэн утгаар/

(132) Алтан Хаан Татарын Мэгүжин Сүүлтийн иргэд гэрээнд/эвсэлд нэгдэхгүй байгааг үзээд

(249) чиний хүн ирэхийг үзээд сүр хүчнээс айлаа.

Дээрх хэлэлцүүлгээс үндэслэн тусах болон эс тусах үйл үгийн аль аль нь идэвхгүй хэлбэрийг бий олгодог гэсэн дүгнэлтийг гаргаж болох нь.

Тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр нь 1. Жинхэнэ/үнэн идэвхгүй хэлбэр (хэвтүүлд баригдав) 2. шаардлагатай, магадлалын идэвхгүй хэлбэр (хэр умартагдаху-хэрхэн мартагдана вэ?) 3. шууд бус идэвхгүй хэлбэр (иргэн улсаа дайлуулав би)

Эс тусах идэвхгүй хэлбэр нь дараах тохиолдлуудад илэрнэ: 1. идэвхтэй тусах үйл үгийн өмнөх үйлт нэр хэмээгддэг туслах үйл үгийн идэвхгүй хэлбэрээр (барьжу ирэгдэжү-баригдан ирж) 2. шардлагатай байдлын идэвхгүй хэлбэр (үл хуримлан мордов-хурим найргүй орхихоос аргагүй болов) 3. Шууд бус идэвхгүй хэлбэр (зургаан өдөр хүлээсэн бид тэдний ирэхгүйг үзэв)

Эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр заахын тийн ялгалаар захирч болдогийг харуулж байна. (тэдний тарж бутрахыг үзэв).

Үүнээс нөхцөлдөн үзэхэд тусах болон эс тусах үйл үгэнд бага зэрэг л ялгаа байна. Тиймээс идэвхгүй хэлбэр гэсэн нэр томъёо нь эргэлзээтэй болж эхэлж байна. Энэ нь пассиенс үйлэнд (тэр баригдсан) шууд өртөх, эсвэл шууд бусаар хөндөх, эсвэл пассиенсийн хүслийн эсрэг хөдөлдөг, пассиенсийн үйлээс хамаардаггүй субьектийн (ахдаа алагдах) үйлийг хэлдэг байна. Монгол хэлний эс тусах үйл үг нь Энэтхэг-Европын хэлний эс тусах үйл үгнээс тун өөрөөр аягладагаас (хаан зарлаг болба-хаан хэлэв; Есүгэй ах өрөө эвдэмүү-зүрхэндээ тултал шаналав) зарим талаараа өөр байна. Нөгөө талаар тусах идэвхтэй үйл үг нь эс тусах маягаар аягладаг байна (тэнгэрийн нэрээр/тэнгэрийн нэрийг барин).

Tweet This Post

Түүврүүд. Күнз. М.Э.Ө. 551-470 он
Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан нэр аж. Учир нь тэр үед Европчууд нэр хүндтэй философчидодоо Латин нэр өгдөг байсан байна. (Confucius нь K’ung-fu-tzu гэдэг үгний Латинчласан хэлбэр [pinyin Kongfuzi] буюу Их Багш Күн гэсэн утгатай аж.)

Түүний овог нь Күн бөгөөд өөрийн нэр нь Чиу буюу Ch’iu [Qui] аж. Тэрээр доогуур язгуурын эртний, нэр хүндтэй сурвалжит гэр бүлээс гаралтай бөгөөд энэ нь дундад зууны үеийн Өрнөдийнхөөр бол хүлэг баатар, кивальер юм.  Тэрээр шилдэг харваач, морин тэрэг жолоодогч болж, туйлын сэтгэл татам зан авиртай, эрч хүчтэй нэгэн болон өсөж хүмүүжсэн байна. Эртний Жоу [Zhou] Династи задран унаж, өөр хоорондоо өстэй жижиг улсуудад хуваагдсан нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлтийн үед амьдарч байсан. Түүний цэргийн ур чадвар нь хэрэгцээгүй болж ирсний дээр явган цэрэгт ихээр дулдуйдсан арми болон шинэ зэвсэг нь хуучин цагийн баатарлаг шинж чанартай багахан хэмжээний дайнуудыг (Хомерийн дүрсэлж байсан шиг) орлож эхэлсэн байна.

Күнзэд шинэ мэргэжил хэрэгтэй болсон бөгөөд тэрээр өөртэйгөө адилхан хувь тавилантай олны нэгэн адилаар улс төрийн бие даасан зөвлөх болохоор оролдож эхэлсэн байна. Шинээр үүссэн аюултай цаг үед жолоодогч нарт тэсэн үлдэхэд нь хэрэгтэй түүхийн талаар өөрийн мэдлэг болон эртний судар бичигт юу гэж хэлсэн байдаг үг өгүүлбэрийг бичиж өгдөг байж. Төрийн ерөнхий сайд болох нь түүний эрхэм хүсэл байсан бөгөөд тэр албан тушаалаа ашиглан 500 жилийн өмнө оршин тогтнож байсан Жоу улсын тулгуур болсон жишиг, хэм хэмжээг дахин сэргээхийг зорьж байсан байна. Өөрийн төрөлх Лу мужид албаны түшмэлийн албыг богино хугацаанд хашиж байсан боловч жолоодогчдыг түүний зөвлөгөөг системчлэсэн байдлаар хэрэгжүүлэхэд хэзээ ч нөлөөлж чадаагүй юм. Гэсэн хэдий ч Зүүн Азийн зуу зуун үеийнхэний хувьд Күнз нь багш, ухаантан гэгдэх бүхний үндэс язгуур болж, түүхийн туршид дахь хамгийн нөлөө бүхий философичдын нэг байсан авч өөрийнх нь шалгуураар тэрээр өөрөө бүтэлгүйтэл байжээ. Өөрийнхөө хайртай үнэнч дагалдагч нарынхаа дунд хамгийн ихээр сэтгэлээр унаж насан өөд болсон гэдэг.

Күнз нь сайн засаг болон нийгмийн эв зохицолын түлхүүр бол байгалаас заяасан дэс дараалал, эрэмбэ хэмээн итгэж байсан нь: “Эцэг нь эцгээрээ хүү хүүгээрээ байг” гэсэн зарчим байлаа. Эцэг эхдээ хүлцэнгүй, хүндэтгэлтэй байх өртэй хүүхдээс эхлээд түүнд хамаарах эцэг эхийн хамгаалал, өмгөөлөл болон боловсрол хүртэл тэрээр бодсоныб дүнд нийгмийн бусад харилцаа хүртэл тусгалаа олохыг олж харсан байна: жолоодогч ба сайд, нөхөр ба эхнэр, өвгөд ба залуус, тэр ч бүү хэл анд найз ба анд найз (учир нь аль аль нь бие биесээ хүндэтгэх учиртай). Тэрээр хүний төрөлх шинж чанарыг өөдрөгөөр харж байсан боловч боловсрол нь тэрхүү шинж чанарыг бүрэн хүч нөлөөгөө үзүүлэх хүртэл нь хөгжүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн итгэж байсан байна. Мөн, Сократын нэгэн адилаар (Платогийн дүрсэлсэнчлэн) тэрээр хүн өөрийнхөө хайнга, мэдлэггүй байгаагаа мэдэх нь сурахын эхлэл суурь хэмээн ойлгосон байжээ.

Гүн гүнзгий консерватив үзэлтэй хэдий ч Күнз нь чадалтай, мэдлэгтэй хүмүүсийн төлөө үйлчилсэн удам дамжсан давуу зэрэг өгөхийн эсрэг байсан магадгүй Хятадад, мөн дэлхий дахинаа түүний өгсөн хамгийн том бэлэг байсан байж болох юм. Түүний идеал нь жентлемэн боловч тэрээр энэхүү үгээ онцгойлон тодорхойлсон нь байна. Түүний хувьд жентлемэн гэдэг нь үйл хөдлөл, мэдлэг боловсрол болон зан төлөв нь эзнээ тодорхойлохоос бус эцгийн язгуур угсаа жентлемэн гэдэг үгэнд ямар ч хамаагүй байжээ. Мөн Күнз нь хуулийг мухарлах, залилах, зайлсхийхэд өдөөдөг хэмээн үздэг байсан тул хуулийн хэм хэмжээг эсэргүүцэж харин оронд нь Ли-гийн журамыг илүүд үздэг байж. Ли-гийн журам гэдгийн ижил тэнцүү үг байхгүй бөгөөд харин тайлбарлах аваас зарим талаараа ёс зүйн ойлголт, үйл хөдлөл ба зан төлөвийн зохистой харьцаа, ёс суртахуун, болон түгээмэл хэм хэмжээ, хуулийн нэгдэл аж. Энэхүү бичигдээгүй нийгмийн хэм хэмжээг  төрөлхийн чадал мэдлэгтэй хүмүүсийн (Платогийн Бүгд Найрамдах-ад гардаг удирддаг элит анги давхаргатай харьцуулж үзэх хэргтэй байх) удирдаж буй засгийн газарт мөрдүүлэх явдал байлаа.

Хэрвээ Күнз нь амьдралдаа ямар нэгэн бүтээл бичсэн бол тэр нь бидэнд хадгалагдаж үлдсэнгүй. Харин түүний хэлсэн үгс, харилцан яриа, сургаал хичээлийн Түүврүүдийг нь түүнийг нас барсны дараа дагалдагч нар нь хэдэн үе дамжуулан эмхэтгэжээ. Энэ ном нь үргэлжилсэн хүүрэнл биш бөгөөд үе үе ойлгомжгүй, ярвигтай хэсгүүд ч хүртэл тааралдана. Зарим сургаал нь хэт тодорхой, илэрхий эсвэл нуршуу байдаг бөгөөд үүний шалтгаан нь хорин таван зуун жилийн туршид үнэн зөв гэдэг нь хангалттай нотлогдсон болохоор л тэгж санагдаж байгаа хэрэг. Зарим уншигчид ялангуяа эмэгтэй хүнийг асуудлаас гадна үлдээж, эцгийн эрхт ёсны тогтолцоог эргэлтгүй илүүд үзэж байгаа Күнзийн консерватизмд уйдаж мэдэх байх.

Түүврүүд нь харьцангуй богинохон ном бөгөөд уншууштай, тэр тусмаа дахин дахин уншууштай бүтээл юм. Энэ бол цовоо, өгөөмөр, ухаалаг оюуны бичлэг билээ.

1  Fortune cake: Өрнөдийн орнуудад ихэд дэлгэрсэн тухайн өдрийн мэргэн үгийг идэх жигнэмэг дотроо хийж түүнийгээ өөртөө таарсан сургаал үг хэмээн билэгшээн цээжлэн сахидаг заншил.

2 Jesuit: Ромын Католикийн шашны нэгэн урсгал

Tweet This Post