Алдагдсан Диваажин, Лусидас, Христийн төрсөн өглөөний тухайд, Соннетууд, Ареопажитика*
Милтоны амьдрал гэрэл гэгээтэй нээгдэж, харанхуйн дунд хаагдсан юм. Кэмбрижийн Христийн Коллежид нэгэн сайн хүүг тал нь үнэ цэнэгүй, тал нь гайхамшигтай хэмээн хочилдог байсан бөгөөд түүний урт үснээс нь болж түүнийг сургуулийнхан нь мөн Христийн Коллежийн Хатагтай хэмээн дууддаг байсан байна. Тэрээр өөрийн мэргэжлээ эртнээс олж мэдсэн бөгөөд тэр нь яруу найраг, сонгодог уран зохиол байсан аж. Дөнгөж л 21 настайдаа “агуу яруу найрагч” болохоор өөрийгөө зарласан байна. Эцгийнхээ хөдөө гэрт жилийн туршид уншиж, бие даан суралцсаж байхдаа Lycidas хэмээх нас барсан андыхаа дурсгалд зориулсан шүлгээ бичсэн юм. Үүнийхээ дараа (1632 – 1638) Европоор хоёр жил орчим аялсан байна. Энэ хугацаанд Сэргэн Мандалтын Үеийн бусад хүмүүнлэгийн ухаанчдын нэг байсан. “Эцэг минь намайг балчир наснаас минь л эхэлж уран зохиолд сонирхолтой болгосон бөгөөд 12 наснаасаа хойш хичээлээ, давтлагаа хийж дуусгалгүйгээр шөнө дундаас өмнө орондоо тоотойхон орж байсан” хэмээн Милтон 1654 онд тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Read the rest of this entry »
Tweet This Post

In Xanadu did Kubla Khan
A stately pleasure-dome decree:
Where Alph, the sacred river, ran
Through caverns measureless to man
Down to a sunless sea. Read the rest of this entry »
Tweet This Post

Vгvйсгэл тохиохуйд улиран одох нь
Улирал нь ирэхvйд хагдран унах нь
Vvрдийн хайр бишийн учгийг хvлээж
Vнэн сэтгэлтэй ураг vл барилдамуу Read the rest of this entry »
Tweet This Post

Ойворгон олон чамайг онилон буруушаахуйд
Оюунаа vл алдан хэрвээ чи тэнцэж чадваас
Огтоос бvгд чамд эргэлзэн хуйлрахуйд
Орчилдоо эргэлзээг нь багтаан чи єєртєє л итгэж чадваас
Yзэмж vл тєгєлдєр, ухаалаг хурц яариагvй байгаад
Єєрєє чи худалд тооцогдсон ч, vгэнд нь vл уусаж
Yзэн яадагдаж байсан ч, vйлээн баран vл єрвєлзєж
Єєрийнхєє цагийг тэсвэртэй хvлээж хэрвээ чи чадваас Read the rest of this entry »
Tweet This Post
Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү?
Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам:
Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй
Улирал зуны нас тун богинохон байх юм. Read the rest of this entry »
Tweet This Post

Жон Милтон (1608-1674)
Цаг хугацаа юутай хурдан …
Хорин гурван жилийг минь жигүүртээ тээн одсон
Хангал залуу насны зальжин хулгайч цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ!
Шавдуу, давчдуу өдөр хоногууд минь дээд хурдаараа нисэн алга болох авч
Хал суусан хаварт минь цэцэглэсэн, дэлбээлсэн зүйл ер үл үзэгдэх аж.
Эрийн цээнд хүрэхэд тунчиг ойртсон үнэнийг
Магадгүй төрх минь үгүйсгэн няцааж болох ч
Дотоод сэтгэлд минь боловсорсон зүйл тун бага харагдаж
Цаг үеийн сатаарал хэсэг илүү зугаа л хоцорч.
Тарчиг доод гарал ч бай, тансаг дээд язгуурын алинд нь ч
Их бага ч бай эсвэл ирмүүн хойргын алинд нь ч ижилхэн
Цаг хугацааны эрхшээлд бурхны хүслээр хөтлөгдөн очих тул
Энэ шалгуур эгнэгт хатуу чанд баримтлагдах ёстой;
Хувь тавиланг зангидах агуу эзний мэлмий надад хэрвээ заяах аваас
Хамаг бүхний зангилаа ийнхүү тайлагдан харагдамуу.
2006.06.26
Sonnet VII: How soon hath Time, the Subtle Thief of Youth
How soon hath Time, the subtle thief of youth,
Stol’n on his wing my three-and-twentieth year!
My hasting days fly on with full career,
But my late spring no bud or blossom shew’th.
Perhaps my semblance might deceive the truth
That I to manhood am arriv’d so near;
And inward ripeness doth much less appear,
That some more timely-happy spirits endu’th.
Yet be it less or more, or soon or slow,
It shall be still in strictest measure ev’n
To that same lot, however mean or high,
Toward which Time leads me, and the will of Heav’n:
All is, if I have grace to use it so
As ever in my great Task-Master’s eye.
Tweet This Post
Харжигнан шаагих єтнvvдтэй ханьсахаар
Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах
Хахир бас дvнсгэр хонхны чимээг сонсоод
Хучлагаа нємєрч буйд хойноос минь бvv гашууд Read the rest of this entry »
Tweet This Post
Эдмунд Спэнсэр: 30-р Соннет

Миний хайрт мөс шиг харин би гал адил
Мөнхүү түүний хүйтэн нь туйлын агаад
Миний час халуун тэмүүлэлд үл хайлахаар барам
Сөгдөн гуйх тусам улам хахир болохын учир юунд вэ?
Read the rest of this entry »
Tweet This Post