Уран Зохиол - Literature » А-Я

Булш бунхнаа тонож амьдрах нь энэ цагийн хувь заяа биш байлтай
Юуны тухай ярих вэ гэж үү? Түүхийн ховор олдвор, утсаатны зүйн болоод соёлын олон хөшөө дурсгал. Биднийг Монгол хэмээн гэрчлэх тэр л үнэт зүйлсийн тухай. Бас бусдаас ангид байхын тухай. Дээл, малгай, монгол гутал, ахуй амьдралын хэв маяг, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэглээ, ёс заншлыг бэлгэдсэн их өвийн тухай. Хэрвээ би болоод та үүнийг ой тоондоо ортол мэдэхгүй бол хэн нэгән биднийг хэмлэчихэж мэднэ. Өөр нэгэнд ч хуудуутай зүйл хэлчихэж болох.

Бас миний өвөг дээдсийн өв их түүхииг удам судартаи нь гуивуулчихаж магад. Яагаад вэ гэж үү? Өмнөд хөрш бидний үе уламжилж ирсэн үнэт зүйлсийг маань чимх чимхээр хумсалсаар өөрийн болгож чадлаа шуу дээ. Нэг л өдөр гарал үүсэл маань Хан гүрний хаяа тэлэх бодлогод нэвт уусчихсан байвал яана вэ? Дэлхийн түүхэнд монголчуудьш үлдээсэн өв хэмжээлшгүй. Бид их гүрэн байж үзсэн. Үүнээсучиглавал Монголтойхолбоотой ямар нэг зүйл таван тивийн хаанаас нь ч гараад ирэхэд гайхах зүйлгүй.

Бидний дээд өвөг Хүннү гүрнээс өгсүүлээд Сяньби, Жужан, Түрэг, Кидан, Уйгар зэрэг олон аймаг улсын ул мөр Монголд бий. Төв болон Дундад Ази, баруун, зүүн Европт нүүдэллэн суурьшсан улс гурний гарал үүсэл ч эндээс улбаатай. Тэд өтгөсөө, өв соёлоо, булш бунхантай нь энэ газарт үлдээгээд явсан. Одоо энэ бүгд Монгол Улсын өмч. Түүхийн ховор үзмэр, булш бунхан тонож, эд зүйлсийг нь хил давуулах гэсэн үйлдэл энгийн зүйл мэт болжээ.

БАРИМТ 1

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний долоон сарын байдлаар Монголоос эд зүйлс хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан 1255 зөрчил илрүүлж 29.6 сая төгрөгийн бараа хураан улсын орлого болгосон байна.  Үүнээс 13 нэр төрлийн 1.2 сая төгрөгийн үзмэр хурааж, захиргааны арга хэмжээ авчээ. Төрөл бүрийн бурхан, барласан гар бичмэл, суварга, ээмэг бөгж, цөгц, хөөрөг цэвэршүүлсэн алт зэрэг байсан аж. Харин 37 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж 350.8 сая төгрөгийн барааг саатуулсан байна. Мөн 4.9 кг алт хил давуулах гэж байгаад баригдсан тохиолдол бий. Харин дээрх тоо өмнөх оныхоос бага зэрэг буурсан төдийгүй зөрчил гаргагчдад хариуцлага хүлээлгэх торгуулийн хэмжээ өсчээ.

МОНГОЛ БОЛООД ГАДААДЫН ТОНУУЛЧИД

Уул уурхайн компаниуд болон алтны нинжа, олз хайсан нутгийн зарим иргэнийг тонон сүйтгэгчид гэж хэлмээр санагдана. Тэд алт халааслахын зэрэгцээ түүхийн ховор үнэт эдлэлд хуруу хумсаа дүрсээр. Тэдний учруулсан хохирол, эвдэж сүйтгэсэн баримтыг тоочвол урт дараалал үүсгэнэ. Нэг жишээ дурдъя. Өвөрхангай аймгийн Уянга сумьш Өлтийн алтны уурхайн орчимд хэдий үед хамаарах нь тодорхойгүй эртний булш олдсон. Булшийг хүнд машинаар тэгшлэн засаж дурсгалуудыг сүйтгэжээ. Авто замьш ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын зам гүүр, барилгын компани Булган аймгийн Дашинчилэн сумын Чинтолгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэрийг тэсэлгээ хийн сүйтгэсэн. Уг нь Монгол Улсын Соёльш өвийг хамгаалах тухай хууль, Монгол нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа хийх журмыг эргүүлээд харчихсан бол иим зүйл болохгүй байх санж. Бурхан болоочоо наран мандах зүгт уульш энгэр түшүүлэн тавьдаг эртний уламжлалтай ард түмэн билээ бид. Хажуу хавиргаар нь явах нь битгий хэл мал адгуулахыг цээрлэдэг заншилтай. Одоо энэ байдан эрээ цээрээ алдаж. Хэдхэн жилийн өмнө дөө. Баянхонгор аймгийн Дугуй цахир, хэдэг газарт эртний язгууртны шарилыг тонон, бүх л эд зүйлсийг хаман одсон хэрэг гарсан. Заримыг нь бүр шатаасан гәх. Гэвчхариуцяаганьторгохтөдийхөн. Учир нь манай улсын Эрүүгийн хуулъд булш бунхан гэж байхаас “эртний” гэдэг үг байдаггүй аж. Олз хайгчид хуулийн энэ цоорхойг нарийн ашигладаг гэнэ лээ. Өөд бологсдын яс нь өндөлзөж өр нэхээд ирэх вий дээ.

АРХЕОЛОГИЙН ОЛДВОРОО ХОНГИЛД ХАДГАЛДАГ ГЭВҮҮ

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийнхэн чамгүй олдвортой. Жил бүр л сан хөмрөг нь баяждаг аж. Гэтэл үүнийгээ хадгалж хамгаалах байр сав байхгүй гэнэ. Байрныхаа доод хонгилд, чийг ханхалсан байранд нөгөөх үзмэрээ хадгалдаг гэх. Улсдаа ганцхан гэгдэх Үндэсний түүхийн музейд одоогоор 50 мянган нэр төрлийн түүхийн ховор үзмэр бий. Үүний 10 хувь буюу 5000 орчим нь нийтийн хүртээл болдог. Үлдсэн нь агуулахад байдаг гэнэ. Музейн сан хөмрөг жил бүр хэдэн арваараа нэмэгддэг. Үнэт зүйлс худалдаж авахад зориулж хөрөнгө мөнгө төсөвлөнө. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг. Хөрөнгө мөнгө зарж, өчнөөн олон жил судалгаа хийчихээд чийгтэй амбаарт хадгалахын төлөөнөө ийм ажил хийсэн гэж үү. Ядахдаа олсон олдвороо чулуу болгож гадаадын жуулчдын нүдийг хужирлаж болмоорсон. Энэ тухай Үндэсний түүхийн музейн менежер Д.Мөнхтогоогоос лавлахад “Байр савны хурэлцээ муу, болдогсон бол орчин үеийн шаардлага хангасан музейн барилга барих хэрэгтэй байна” гэсэн. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Харийнхнаас илүү дутуу юм гуйж бадарчилж байхаар өөрсдөө санаачилга гаргаад нэг сайхан музейн орд харштай болбол жуулчдыг даллах нэг алхам биш үү. Эдийн засгийн эргэлтэд ордоггүй ямар ч хэрэгцээгүй үхмэл хөрөнгө хадгалаад юу хийнэ. Харамсалтай нь одоогоор түүхийн үнэт өвийг бүртгэж, хамгаалах үүрэг бүхий ганцхан байгууллага Монголд байдаг аж.

БСШУЯ-ны харьяа Соёльш өвийн төв. Гэхдээ уг байгууллага соёльш өвийг нарийн чанд хамгаалдаг гэвэл учир дутагдалтай. 30 гаруйхан хүнтэй энэ байгууллагынхан зөвхөн хаана ямар оддвор байгааг бүртгэж мэдээллийн сан болгож, засаж сэлбэх нэрийддээр жил бүр хэдэн сая төгрөг зарцуулаад сууж байдаг. Аймаг, сум хөдөө орон нутагт энэ талын мэргэжилтэн үзээд өгье гэхнээ байхгүй. Ямар сайндаа л хөдөөгийн нэгэн сумын даргын ард иргэддээ булш бунхан ухах эрх өгч байхав дээ. Ийм сумын дарга нэрлээд байвал олон. Нөгөө талаар энэ асуудлыг хариупдаг салбарын сайдад хэдэн үг дайхгүй бол болохгүй нь.

ШУА, Археологийн хүрээлэн, Соёльш өвийг хамгаалах төв, гээд нэр дурдах байгууллагын ажлын уялдаа холбоо үнэхээр алга. Тэр тусмаа археологийн ховор үзмэр, үе үеийн түүх дурсгалыг хамгаалах. хадгалах асуудал орхигдсоныг таны сонорт хүргэе. Аймаг, сумын удирдлагууд археологийн ховор олдворын тухай сонсож суух хүсэл үнэндээ алга. Үүнд зориулагдсан төсөв хөрөнгө гаргаж, энэ чиглэлээр мэргэжлийн хүнийг хөдөө орон нутагт ажиллуулахыг салбарын ажилтнууд уламжилж байна. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин гэдэг биз дээ.

ГАДААД, ДОТООДЫН ТОНУУЛЧИД БУЛШ ХИРГИСҮҮРИЙН ДУРСГАЛЫГ ИЙН СҮЙТГЭЖЭЭ

1. АРХАНГАЙ.

Хотонт сум – Цагаан сүмийн голын хөндийн Эргэнэ бууц, Сүүл толгойн ;    булш.

Хайрхансум- Гол модны дурсгал.

2. БАЯН-ӨЛГИЙ.

Цэнгэл сум – Могойн голын Хасагуудын оршуулга.

Улаанхус сум – Пазиршшйн үеийн булш.

3. БАЯНХОНГОР.

Бөмбөгөр сум – Овгор цанхирьш агуй, Рашаантын амны агуй, Овгор цэнхэрийн уяа, хадны оршуулга. Баян-Овоо сум – Дуурсахын хөндийн хоёр хиргисүүр, Тайн нурууны хойно Уйгарын үеийн хиргисүүр. Богд сум

-Их богд уулын хиргисүүр, Орог нуурын эргийн булш.  Баян-Өндөр сум -

Шүүтийн агуйн эртний оршуулга. Баянцагаан сум – Дугуй цахирьш эртний

хүний шарил. Бөмбөгөр сум – хүрэл зэвсгийн үеийн дурсгал.

4. СЭЛЭНГЭ

Мандал сум – Гачууртайн голын адаг дахь эртний хиргисүүр, Дархан-Уулын Шарын голын чулуун тахилгын онгон. 5.ТӨВ Әрдәнә сум – Хөх чулуутын голын язгууртны бунхан. Борнуур сум

-Ноён уулын Сүжштийн амны Хүннү нарьш булш. Баяннуур сум – Өлийн

хиргисүүр.

6. ХӨВСГӨЛ

Цагааннуур сум – Хармайн гольш эхний Хүннү булш. Ринченлхүмбэ сум

-Их гольш хойдох олон хиргисүүр. Улаан Уул сум -Тоомийн багийн монголь

түрэг булш, Мэргэний дөрөлжийн буриад булш. Алаг-Эрдэнэ сум Ужигийн

гольш эхний Дундад зуунь1 булш, Эрхэл нуурын хиргисүүр, Бэлтэсийн

голын монгол түрэг булш. Цагаан нуур сум – Гурван сайхан уульш хиргисүүр,

Хармаан голын хүрэл Хүннүгийн үеийн булш.

7. ӨМНӨГОВЬ

Ноён сумьш Цагаан ханангийн агуй, Гурвантэс сум, Түрэгийн дурсгал, хиргисүүр,

8. СҮХБААТАР

Онгон сумын язгууртны булш. Дарьганга сум – эртний хиргисүүр, булш,

10. БУЛГАН

Хутаг-Өндөр сум – Эгийн гольш хөвөө Бэлсэгийн амны булш, Хялганатын ойролцоох хадны оршуулга. Бүрэгхангай сум – Өвгөнт,Эмгэнт уулын өвөрт байх Хүннү, монголын үеийн булш.

11. ДОРНОГОВЬ

Сайхандулаан сум -Улааншороот багийн монгол булш. Даланжаргалан сум – Нартьш хадан дахь Бургастайн амны эртний оршуулга.

12. ДОРНОД

Баян-Уул сум – Парчины арын дөрвөлжин булш. Баяндун сум – Тэмээний арын булш.

13. ДУНДГОВЬ

Дэлгэрцогт  сум – Бага газрын  чулууны  Мухарьш  амны чулуун байгууламж, Бурхантолгойн Хүннүгийн бүлэг оршуулга.

14. ӨВӨРХАНГАЙ

Хужирт сум- Щунхлай уулын хиргисүд^, Хархорум хотынтщд^ррхон^ гольш зүүн эрэг Сайханбулагийн дэнжиин хиргисүүр, дөрвөлжин булш. Бат-Өлзий сум -Агуйтын амны нийт 20 орчим дөрвөлжин булш.

15. ХЭНТИЙ.

Дэлгэрхаан сум – Бухьш хошууны язгууртны булш, Дулаан уульш бэлийн хиргисүүр. Батширээт сум – Цэгээн хоолойн гольш эхний дөрвөлжин булш, Бага нарстын хиргисүүр, Хүрэл зэвсгийн үеийн булш.

Х.Эрдэнэбулган

Өнөөдөр сонин 2010,08,12

Tweet This Post

Д.Эрдэнэбаатар: Голомт дээр нь суучихаад Хүннү гүрнийхээ ойг тэмдэглэхгүй байж болох уу
-ЦААНА ЧИНЬ БУСАД УЛС УДАМ УГСААГАА ГЭЖ НЭРЛЭН, ӨӨРИЙН ТҮҮХЭЭНДЭЭ ХАМААРУУЛЖ, ТҮҮХТ ОЙГ НЬ ТЭМДЭГЛЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА-

-Хүннү судлаачид манайд хэр олон байдаг юм бэ. Та бүхэн Хүннү гүрний ойг тэмдэглэх ёстойг хэдийнээс ярьж эхэлсэн бэ. Ирэх жил тэмдэглэх учиртай юм бол үнэндээ оройтож байна даа?

-Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос суд­лаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. Аль ч орон өөрийнхөө төр, улсын түүхийг цаашлуулах сонирхолтой байдаг. Гэтэл манайд эсрэгээр. Төр улсынхаа түүхийг наашлуулах гээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнээс өмнө Монголын төр улс байсан шүү дээ. Дэлхий дахинд Хүннүг монголчуудын өвөг дээдэс биш гэсэн шинжлэх ухааны үзэл бий. Бид албан ёсныхоо бүхий л эх сурвалж дээр Хүннү бидний өвөг дээдэс мөн гэж бичсэн байгаа. Нэг ёсондоо бид тогоон дотроо л ингэж ярьж, бичиж байна шүү дээ. Одоо бид Хүн­нү бол монголчуудын өвөг дээ­дэс яах аргагүй мөн гэсэн нотолгоог дэлхий дахинд гаргаж өгөх ёстой байгаа юм. Грек, Ром, Хятадын соёл иргэншил гэж ярьдагтай нэгэн адил нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл 4000-5000 жилийн өмнө монгол нутагт байсан шүү гэдгийг дэлхий дахинд ойлгуулах зайлшгүй шаардлагатай. Тэр утгаар нь Хүннүгиин ойд анхаарал тавихгүй бол болохгүй гэж яриад байгаа юм.

-Хүннүчүүд бол яах аргагүй бидний өвөг дээдэс мөн гэж байна. Гэхдээ үүнийг батлах биет болоод бичгийн эх сурвалж хэр олон байдаг юм бэ?

-Монгол орноос олдсон Хүннүгиин археологийн дурсгалуудаас харахад тэр агуу их соёлыг бүтээсэн ард түмний ул мөр маш тодорхой байгаа юм. Наад зах нь, хүрэл-төмрийн хүдрийг өөрийнхөө санасан хэмжээгээрээ боловсруулан хэрэглэж, аж ахуйн эд хэрэглэл, зэр зэвсэг, гоёл чимэглэл хийж байсан. Хоёрдугаарт, аж ахуйн гол үндэс суурь нь мал аж ахуй байсан. Дэлхий нийтээр байгапь, экологийн сүйрэл болж байгаа өнөө цагт нүүдлийн соёл иргэншил нь байгальд хамгийн хор хенөөл багатай аж ахуйн хэлбэр байж гэдгийг ойлгоҗ эхлээд байна. Түүнийг бүтээгч нь хэн бэ гээд эргэж харахад нөгөө Монгол нутаг дахь Төв Азийн эртний нүүдэлчин ард түмэн болж таарч байгаа байхгүй юу. Одоо үнэндээ нүүдэлчний соёл иргэншлээ хадгалж байгаа орон, манайхаас өер алга. Энэ бол Хүннү, Сяньбигийн үе, түүнээс ч өмнө эхэлсэн нүүдэлчний соёл. Өнөөдер дэлхий даяараа хүннүчүүд агуу их соёл бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гагцхүү түүний залгамж халаа хэн бэ гэдэгт л маргалдаад байгаа юм. Хүннү бол бидний өвөг дээдэс мөн гэдгийг батлах нэг жишээг дурдъя. Одоогийн Монгол нутаг дахь хүннүтэй холбоотой археологийн дурсгалуудыг бүртгээдүзэхэд, Монгол нутагт маш их нягтаршилтай байрлаж байгаа. Бидний өвөг дээдэс гэж өөрсдийнхөө түүхэнд хамааруулах гэж үзээд байгаа тэр хүмүүст бид асуулга тавьж болно. “Хүннү нар танай өвөг дээдэс мөн юм бол үлдээсэн түүх-археологийн дурсгал нь хаана байна” гэж.

Ганц нэг хүннү цэргийн булш гаднын нутаг дэвсгэрт байж болно. Харин Монголд байгаа Хүннүгийн язгууртнуудын болоод жирийн иргэдийн булш, хот суурингийн үлдэц энд Хүннүгийн төр улс төвлөрч байсныг илтгэх маш тодорхой баримт юм. ОХУ-ын нутагт хоёр, гурван газар язгууртны болон жирийн иргэдийн булш бий. Одоогийн ОХУ-ын Буриад улсын нутаг тухайн үеийн Хүннүгийн нутаг дэвсгэр байсныг олон түүх гэрчилнә. Хамгийн гол нь Хүннүгийн түүх дурс-галын нягтаршил нь одоогийн Монголын гол төв гэдгийг батлаад байхад бид зүгээр сууж болохгүй. Хүннү бидний өвег дээдэс гэдгийг батлах олон баримт энд хэлж болно. Бас нэг жишээ дурдахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Тол мод-2 гэдэг газар Хүннүгийн язгууртны булшийг илрүүлж олсон юм. Энэ бол Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бүхий газар. Энд 200 гаруй язгууртны болон жирийн иргэдийн дагалдах булш бий. Үүнээс 30 дагуул булш бүхий нэгдүгээр булшийг малтан шинжлэх явцад гуравдугаар дагуул булшнаас хүүхдийн оршуулга олсон юм. Энэ оршуулгын зан үйлд дагал-дуулжтавьсан 200 гаруй шагай олдсон. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байсан. Тэр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны тамга, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамга, дэгрээ тамга нь Өгөөдэйн удам угсааны тамга. Тамга гэдэг зүйл санаандгүй зүйл биш. Түүх үргэлжилдгийн баталгаа. “Чингис хаан Чанчун бумба гэж Хятадын гүн ухаантантай уулзсан тэмдэглэл” хэмээх Хятадын түүхэн сур­валж байдаг. Тэр сурвалжид Чингис хаан “Бид агуу их Шаньюй хааны түүх, уламжлалыг авч яваа” гэдгээ нотолсон байдаг. Дуу, хуур, бөхийн барилдаан гээд бидний соёлын эхлэл Хүннү гүрэнд байсан. Түүний нэг баталгаа ньхүрлээр хийсэн бөх барилдаж буй хоёр хүний дүрстэй, бүсний арал, Хятадын түүхийн эх сурвалжид “Хүннү нарын дуулах нь чоно улих мэт” гэж доорд үзән бичсэн нь бий. Бодоход тэр нь уртын дуу байх л даа.

-Хүннү гэж асар их соёлтой ард түмэн байжээ. Түүнийг өнөөдрийг хүртэл судалсан судалгаа ямар төвшинд байгаа юм бол?

-Монгол нутагт байгаа Хүннүгиин олдвороос 100 хувь судалсан судалгаа байхгүй. Хүннүгиин талаархи түүх, соёлын дурсгалуудыг ерөнхийд нь тоон хувь болгоод үзвэл, 10 хувьд нь ч хүрээгүй. Бид Хүннүгийнхээ түүхийг бүрэн гаргасан гэж ам бардам хэлэх цаг болоогүй. Манай алдарт судлаач Ц.Доржсүрэн 1960-аад онд “Умард Хүннү” гэж том зо-хиол бичсэн. 1980 онд Г.Сүхбаатар багшийн “Монголчуудын эртний өвөг” бүтээл, 30-аад жилийн дараа З.Батсайханы “Хүннү”гэдэгном бичсэн. Орост С.Руденко, Н.Гумилев, П.Б.Коновалов, Н.Крадин, С.Миняев, С.Данилов, Японд Умехара, Унгарт Борболла гээд маш олон судлаач Хүннүгиин тухай судалсан, одоо ч судалсаар байна. Эдгээр хүний ном дэлхий нийтийн судлаачдын уншиж байгаа гол бүтээл нь болж байна. Харин Хүннүгийн хожмын залгамжлагч нар хэн бэ гэдэг дээр маргаан хийж байгаа судлаачид Монголын энэ их дурсгалыг өөрсдөө үзээгүй байгаа. Бид ч үүнийг дэлхийн нийтэд түгээхэд бага анхаарч байгаа тал бий. Үүнийг нуугаад яахав. Сүүлийн 3-4 жил гадаадын шинжлэх ухааны сэтгүүл дээр судалгааны өгүүлэл хэд хэдийг бичсэн. Түүнээс хойш зарим судлаач улам илүү анхаарч байна. Хятад, Унгарын зарим судлаач эртний Хүннүүгийг Хятадын түүхийн сурвалжаас шүүж, харьцуулан судалж үзээд одоогийн монгол хэлтэй төстэй байгааг хэлж байгаа.

Жишээ нь, Өвөрмонголын суд­лаач Учралт гэж хүн Хятадын түүхийн сурвалжаас одоогоор 24 уг олоод, туүнийгээ монгол үг байна гэдгийг нотолсон. Мөн Унгарын Бела Кун гэж эмэгтэйн бидэнд ирүүлсэн захидлаар “манай Унгарт 200 гаруй үг байна. Энэ бол славяни хэлний үгбиш. Унгарын мажархэлний үг бас биш. Латин үг ч биш байна. Явсаар монгол хэлтэй адил байна. Унгарын Транс-лавяни мужийн ард түмэн хэлэхдээ, “Хүннүгийн үг гэж хэлдэг” гэсэн. Энэ мэт зарим орны судлаач Хүннүгийн хож­мын үеийг монголчууд гэдгийг бага багаар зөвшөөрч эхэлж байгаа юм. Гэхдээ дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхөд маш их баримт хэрэгтэй. Түүх, архео­логийн, угсаатны, хәл шинжлэлийн олон баримт байх хэрэг­тэй. Сүүлийн үед байгалийн шинжлэх ухааны судалгаагаар буюу ДНК-гийн шинжилгээгээр нотолгоо гаргах боломжтой болж байна. Хүннүгийн эртний булшнаас олдсон яс, зөөлөн эдээс авсан шинжилгээг мон­голчуудын ДНК-тай харьцуулж хэдэн хувьтай давхцаж байгааг үзәж болно. Энэ мэт олон шинжлэх ухааны уулзвар дээр нотолсон баримт гаргаж тавьж байж дэлхий нийтийг үнэмшүүлэх ёстой. Миний хувьд Хүннү бол маргахын аргагүй бидний өвөг дээдэс мөн. Түүх, археологи, оюуны соёлын олон баримт одоогийн монголчуудын ёс заншилтай ижил байгаа учраас баттай хэлж чадна.

-Хүннүгийн судалгааг бага хийж байгааг таны ярианаас ойлголоо. Одоо ойг нь тэмдэглэнэ гэж байна. Дэл­хий нийтэд энэ түүхийг мэдрүүлэхийн тулд ямар шат дараалалтай ажиллах ёстой гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?

-Дэлхий нийтэд таниулахаас өмнө бид монголчууддаа мэдрүүлж, ухааруулах ёстой. Энэ бидний өвөг дээдэс шүү, энэ бидний түүх шүү гэд­гийг л ойлгуулах ёстой. Суд­лаач нарын хүсдэг хамгийн гол асуудал энэ. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд дунд, их, дээд сургуулиудад Монгол Улсын түүх гэдэг хичээлээр яс маханд нь шингэтэл суулгах ёстой. Одоо манайд хэчнээн телевиз ажиллаж байна. Тэднээс үндэсний түүх соёлынхоо талаар нэвтрүүлэг хийж байгаа хэдэн телевиз байна. Дан солонгос кино эсвэл христос шашны юм үзүүлж байна шүу дээ. Тэр дунд ядаж нэг цагт нь Монголынхоо түүх соёлын талаар ярьж байх ёстой байхгүй юү. Эх түүхээ өөрсдөө мэддэг болчихоод дараа нь бид ийм түүхтэй ард түмэн гэж дэлхий дахинд ярих ёстой. Энэ бол хоёр дахь шатны ажил. Дунд сургуульд түүхийн хичээлийн цагийг хассныг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Одоо их, дээд сургуульд элсч байгаа хүүхдүүдэд бид Монголын түүхийг анхан шатнаас нь зааж байна. Өдгөө манай улсад нэг сумын ой, нэг байгууллагын, эгээтэй л нэг айлын ойгтэмдэглэхгүй байна шүү дээ. Гэтэл төр, улсынхаа түүхэн ойг мэдэхгүй сууж байна. Чингис хаан Их Монгол Улс байгуулсны ойг хийсэн шигээ Хүннүгийн төр улсын туүхэн ойг улс даяар өргән хийх ёстой. Тэгвэл манай улсын түүх урагшилна. Хүмүүс мэдэрнэ. Их Монгол Улсын, “Монголын нууц товчоо”-г бүтээсний түүхэн ойг хийхэд монголчууд нэг хэсэг түүхээ мэдэж, омогшлоо шүү дээ.

-Чингис хаан гэж ямар хүн байсныг мэдэхгүй ч түүний хөрөг, хөшөө олон байдаг. Түүн шиг Модун Шаньюйг дүрсэлсэн эх сурвалж байдаг юм уу?

- Модун Шаньюйгийн дүр төрхийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Ганц маргашгүй үнэн юм хийж болно. Хэн ч харсан сайхан монгол эр байна гэхээр хүн сонгоод, тэр хүний дүрээр хөшөө хийж яагаад болохгүй гэж. Хүннү гүрнийг хамгийн хүчирхэг болгосон нь Модун хаан. Евроази гэдэг их хээр талын хоёр хязгаарт байгаа өрнө, дорнын хоёр соёлыг Торганы зам гэдэг худалдааны замаар холбосон хүн бол яах аргагүй Модун Шаньюй. Яагаад энэ түүхийг ярьж байна вэ гэхээр тэрээр багадаа Юэчжи улсад барьцаалагдсан. Тэр улс Евроазийн төв зам дээр байсан. Яавал хүчирхэг болж, хөг жиж цэцэглэж болохыг Модун тэр үед харсан. Нутагтаа эргэж ирээд, өөрийн эцэг Түмэн Шаньюйг харван алж, хаан ширээнд суусан гэсэн мэдээ бий. Тэгж бодохоор их харгис хүн шиг санагдаж болно. Гэхдээ Түмэн Шаньюйгийн хулчгар, сулдорой байдал нь төр улсад халтай байсан учраас хүү нь эцгээ егүүтгэж, улсаа аварсан гэж би боддог. Ингэснээр Хүннү гэдэг хүчирхэг гүрнийг бий болгосон. Ер нь аль ч улс, түүхэнд үлдсэн сайн, муу төрийн зүтгэлтнээ хараадаггүй. Манайх л өнгөрсөн түү­хээ хараадаг. Герман улс Гитлерээ хүн төрөлхтөнд гай тарьсан гэж ярьдаг боловч, харааж байгааг нь лав сонсоогүй.

-Манайхан, ялангуяа залуус Чингисийн үеэс манай түүх эхэлж байгаа мэт ойлгодог. Тэгвэл Чингисээс, Модунаас урагш Монголын түүхийг хэр судалсан байдаг юм бэ?

-Хүннү гэдэг төр улс, гэнэт цэцэг шиг дэлгэрээд гарч ирээгүй. Олон том овог аймгийн үндэс суурь дээр Хүннү гэдэг ард түмэн бий болсон. Тэгэхээр бид түүхийг тасралтгүй хүргэдэг сувагтай болохгүй бол таны хэлдэг шиг Чингис хааны байгуулсан төрөөс манай түүх эхэлдэг юм шиг ойлгох юм бол түүхийн том алдаа болно. Ийм алдаа их гараад байна. Энэ алдаа санаатай юм уу, санамсаргүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Дээр хэлсэнчлэн аль ч орон угсаа гарлынхаа түүхийг цаашлуулахын төлөө тэмцдэг. Одоо хятадуудыг хар. Хятад гүрэн 5000 жилийн түүхтэй ард түмэн нь үнэн.

Гэтэл чулуун зэвсгийн үеэс олдсон эртний хүний ясыг синантроп буюу хятад хүн гэсэн нэр өгч дэлхий даяар шуугиулж байна. Үүгээрээ Хятадын түүх ийм урт шүү гэсэн санааг хэлж байна. Түүн шиг манай оронд чулуун зэвсгийн үеийн олдвор байна уу, байна. 1940-2000 онд үүнийг манай судлаачид маш сайн судалж байсан. Академич Д.Дорж багш бурхан болсноос хойш энэ судалгааг авч яваа нэр нөлөө бүхий том судлаач алга. Монгол нутгаас эртний хүн олдоно. Олтлоо хайгуул хийж чадахгүй байна. Харин хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн соёлын тархалтын судапгаа бидэнд бий. Энэ олон овог аймгийн суурин дээр Хүннү улс төр улсаа байгуулсан. Түүний дараа Сяньби, Жужан, Түрэг, Их Монгол Улс ирж байгаа юм. Сяньбигийн түүхийг өнөө хүртэл Г.Сүхбаатар багшаас өөр хүн судлаагүй байна. Түрэгийн түү­хийг ч Н.Сэр-Оджав, Д.Баяр, Ц.Баттулга нараас өөр судалсан хүн байхгүй. Археологийн дурсгал нь манай улсад хангалттай байхад шүү дээ. Энэ олон түүхэн үйл явцуудаа нэгтгээд, тасралтгүй нийтэд хүргэхдээ муу анхаарч байгаа нь бидний аюул болоод байна. Их Монгол Улс байгуулагдаад, дараа нь Эзэнт гүрэн болсон. Эзэнт гүрэн задраад хэд хэдэн жижиг улс болсон. Жишээ нь, Цагаадайн улс одоогййн Туркмен, Узбекийн улсууд байна. Алтан ордны улсууд одоогййн ОХУ-ын нутагт байна. Хүлүгэгийн улс Ирак Перс гээд байна. Тэр улсууд өөрсдийнхөө түүхийг Монголтой салшгүй холбоотойгоор бичиж байна. Ийм агуу түүх үлдээчихээд бид чимээгүй суугаад байж болохгүй шүү дээ. Монголчууд 800 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Гэхдээ Монгол дотроо л шуугиад байсан болохоос биш нөгөө агуу их Алтан ордны, Хүлүгэ­гийн, Цагаадайн, Юань улсын тухай хэн ч дэлгэрүүлж яриагүй шүү дээ. Юунаас нь айсан юм бүү мэд. Монголын байлдан дагууллыг харгис хэрцгий дайн байсан гэж нэг хэсэг бичсэн. Харин Монголын эзэнт гүрний харъяанд орж байсан улсууд одоо “Бид Монголын хүчинд нэгдсэн” гэж үзэж байна. Жишээ нь, Оросын түүхчид, “Тархай бутархай байсан олон жижиг вант улсыг Алтан ордны улсын хүчинд нэгтгэж, Орос улс хүчирхэг болсон” гэж. Иран, Персийн тэр хөгжил цэцэглэлтийг Монголын эзэнт гүрэн улам дэлгэрүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Энэ бол бидний бахархал болохоос биш бусдын түүх, соёлыг булаах гэсэн зүйл огт биш.

-Судалгаа олигтой хийгдэхгүй, хийсэн нь олонд хүрэхгүй байгаа нь нөгөө л төрийн бодлого байхгүйтэй холбоотой байх даа?

-Хүннүгийн түүхийг судлах, сурталчлах гэдэг зүйл бас л мөнгө санхүүтэй холбоотой болоод байна. Өнөөдөр манай улс шинжлэх ухааны салбарт хэдэн төгрөг зарцуулдгийг би үнэндээ мэдэхгүй. Түүхийн шинжлэх ухаанд лав бага мөнгө зарцуулж байгаа гэж би боддог юм. Би Хүннүгийн түүхийг судлах гээд сүүлийн таван жил төсөл бичиж өгсөн. Батлагдаагүй. Аль шатандаа очиж хасагддаг юм, мэдэхгүй. Миний ажиллаж байгаа “Гол мод-2″-ын судалгааны зардлыг сүүлийн 10-аад жил Улаанбаатар Их сургуулиас гаргаж байгаа. Үүний хүчинд судалгааны ажил явж байна. “Гол мод-2″ дахь Хүннүгийн хаадын булшийг би найман жил цэвэрлэж байна. Дагуул 30 булшны сүүлийнхийг энэ жил малтаж дууссан. Үүнийг түгээн дэлгэрүүлж, монгол түмний хүртээл болгох зайлшгүй шаардлага бий. Төрийн нэгдсэн бодлого үүнд хэрэгтэй байна. Судлаачдад түүхээ судал, судалгааны үр дүнгээ дэлгэрүүл гэж мөнгө өгдөг, эргээд хариуцлага тооцдог болчих хэрэгтэй байна. Түүнээс биш зүгээр сонирхсон хэдэн хүн түүх бичээд олныг хамарч чадахгүй.

-Хүннүгийн түүхийг судалдаг гадаад, дотоодын олон судлаач байдаг юм байна. Хоорондын уялдаа холбоо хэр байдаг юм бэ. Мөнгө санхуүгээс гадна харилцан туршлага судалгаанд багагүй нөлөөтэй байх?

-Манайд өдгөө түүх, археологийн судалгаа хийдэг 20 гаруй гадаадын хамтарсан экспедици ажиллаж байна. Энэ олон судалгааны ангиуд яг үнэн­дээ судалгааны ажлын үр дүнгээ нэгт­гэж чадахгүй байгаа. Энэ бол бидний буруу. Нэгзорилго чиглэлд хийж бай­гаа судалгааны ажлыг ашиглахгүй байгаа нь том алдаа. Нөгөө нэг алдаа нь хамтарч ажиллаж байгаа гаднын судлаачид судалгааны зардлаа олж ирдэг. Тиймээс “мөнгөө төлсөн хүн хөгжим захиална” гэдэг шиг өөр өөрс-дийнхөө байр сууриас судалгааны үр дүнгтайлбарладаг. Энэ бол хамгийн аюултай. Жишээ нь, хоёр жилийн өмнө Монгол нутагт Оросын судлаа­чид монголчуудтай хамтран Хүннү­гийн булш бүхий Ноён уулд хорьду-гаар булшийг малтсан. Тэндээс гарсан эмэгтэй хүний яс, эд өлгийн зүйлсийг харьцуулан судалж үзээд “Хүннү нар Туркистан гаралтай нь нотлогдлоо” гэсэн өгүүүлэл нийтэлсэн байгаа юм. Үүгээрээ монголчуудын угсаа гарлыг шинжләх ухааны аргаар үгүй хийж байгаа хэлбэр. Судалгаанд мон­гол судлаач оролцсон. Төр улсаа төлөөлсөн тэр хүн юу хийсэн юм бэ. Тэр булшнаас гарсан эмэгтэй Туркис­тан хүн байж болно. Хүннүгийн хаад дэлхийн аль ч өнцгөөс эхнэр авсан байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн тэр эмэгтэйгээр Хүннүгийн угсаа гарлыг тодорхойлно гэдэг бол шинжләх ухааны аргазүйн хувьд буруу. Ингэж ямар нэг аргаар Хүннүг монгол биш гэж нотлохыг хичээх судлаач нар олон бий. Үүнийг монгол судлаач нар өөрсдөө залруулах ёстой.

-Сонирхож асуухад, хаанахын судлаачид байв даа, Монголоос нэг булш олсноо сүр дуулиантай зарлаж байгаа баримтат киног сая-хан үзсэн. Жишээ нь тэр таны ярьсанчлан манай түүхийг өөрсдийнх болгон тайлбарласан нэг жишээ юү?

-Тэр чинь Герман, Орос, Мон­голын хамтарсан археологийн судал­гаа байсан юм. Бас л өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэнд бас л монгол суд­лаач орсон. Би өмнө нь нэг удаа Францын экспедицийнхэнтэй ажилласан. Баримтат кино хийж байхдаа надаар Хүннүгийн түүхийг яриулж, судал­гааны ажлаа хамтран хийж, хоёр жилийн турш авсан киногоо монтажлаад, францын эрдэмтэд хийсэн болгоод гаргаж байгаа байхгүй юү. Тэгэхийг нь мэдсэн бол би гэрээ хийх ёстой байж л дээ. Тэгжчадаагүй миний хохь болсон. Ийм зүйл олон давтуулахгүйн тулд судалгааны ажлыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Дээр хэлсэн 20 гаруй хамтарсан экспедцийн судалгааны мөнгө бүгд цаанаасаа санхүүжилттэй байгаа. Ийм ядарсан улс байж болохгүй шүү дээ. Хамтарч ажиллаж болно. Ядаж 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байх ёстой.

-Хүннүг таниулах ажлыг дотроосоо эхэлж хийх ёстой гэж та хэлсэн. Үүний тулд зөвхөн дунд сургуулийн хичээлийн цагийг нэмэхээс илүү баримтат кино шиг хэвлэл мэдээллээр дамжуулж нөлөөлөх ёстой юм шиг?

-Есүсийн талаар хүүхэлдэйн киног хар. Хүүхдүүд салахгүй үзэж байна шүү дээ. Багаасаа ийм зүйл үзсэн хүүхэд Есүст итгэхгүй яах юм. Түүн шиг өнөөдөр Хүннү, Сяньбигийн тухай баримтат, хүүхэлдэйн гээд залууст хүрэх ямар хэлбэр байна, тэр болгоноор хийх ёстой байхгүй юү. Гадаадынхны хийсэн түүхэн, уран сайхны киног түүх гуйвуулсан гэж маргаж байна. Тиим маргаан гарч л байг. Гагцхүү энэ чинь Монголын түүх шүү гэдгийг харуулж байх ёстой. гадна өдөржин шөнөжин яриад бардаггүй монголчуудын тэр их агуу үлгэр домгийг одоо яагаад ярихаа больчихоо вэ. Одоо гаднаас дайсан орж ирээд, Монгол Улсыг эзэлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин оюуны соёлын хүчээр өөрийнх нь соёлыг устгаад “түрэмгийлэх” боломж бол бий.

-”Монголын нууц товчоо” шиг Модун хааны үеийг утга зохиолын хэлбэрээр ном болгон гаргах бо­ломж байдаг уу. Залуу үеийнхэнд Чингис хаанаар бахархах гол эх сурвалж тэр л болж байна шүү дээ?

-Бидний үед Хүннүгийн тухай баримт: ном зохиол хадаглагдаж үлдсэнгүй л дээ. Хүннүгийн түүхийн талаар Хятадын эх сурвалжид бичсэн байгаа юм. “Хүннү нарын бичиг нь шувууны хөл шиг. Чулуу, модон дээр сараачиж бичдэг байсан гэж бичсэн байгаа юм. Би Булганы Эгийн голын ойролцоогоос бичгийн чулуун янтай хоёрыг олсон. Энэ мэт түүхэн баримт байна. Мэдээж төр улс юм чинь бичиг соёлтой, ном судартай байсан байж таарна. Харамсалтай нь бидний гарт алга. Гэхдээ алга байна гэдэг огт байхгүй гэсэн үг биш. Монголын нутагт байгаа энэ олон булшнаас ком зохиол, бичиг соёлын түүхэн сурвалж гарахыг үгүйсгәхгүй.

-Баримтат кино гэснээс Модун Шаньюйгийн талаар кино хийх гэж байгаа гэсэн. Киноны багийнхан судлаач нартай зөвлөлдөж байгаа нь суурь судалгаа сайтай кино болж байгаа юм болов уу гэж санагдаж байна?

-Киноны багийнхантай уулзсан. Тэр залуусын санаа, зорилгод би их баярлаж байгаа. Уран сайхны киногоор дамжуулж, Хүннү болон Модун хааныг гаргаж ирж байгаа нь маш зөв. Энэ кино гарчихвал монголчуудын сэтгэлд бид ийм агуу түүхтэй ард түмэн байна гэж ойлгоход дөхөм болно. Тэд надаас тухайн үеийн эд өлгийн зүйл, ахуй ямар байсан талаар асуусан. Би өөрийн мэдэж байгаа зүйлээ харамгүй хэлж өгье. Үүний өмнө “Үхэж үл болно” гэж Чингис хааны тухай нэг кино гарсан шүү дээ. Тэр кино яагаад олны сэтгэлд хүрээгүй вэ гэхээр тэнд монгол ахуй, ёс заншил бага харагдаж байгаа байхгүй юү. “Цогт тайж” гэж кино байна. Тэр кинонд түүх гуйвуулсан зүйл их бий. Гэхдээ монгол ахуй нь байгаа учраас монголчуудын өнөөг хүртэл үзэх дуртай кино хэвээр байгаа юм. Тиймээс Модун Шаньюйгийн тухай энэ кинонд тухайн үеийн ахуйг оруулахдаа монгол угсаатныхаа ёс заншилд тулгуурлахад буруутгах юм огт байхгүй. Үүнд анхаарч судлаач нараас зөвлөгөө авч байгаад баярлаж байна. Тэр уран бүтээл маш хурдан гараасай л гэж бодож байна.

Үндэсний шуудан 2010.06.21 N146 /860/

Tweet This Post

Уран Зохиолын Цахим Хөтөчүүд
Нэгэнт манай блог уншигчидаа уран зохиолтой ойртуулахын зэрэгцээ өөрсдөө энэ чиглэлээр цаашид сонирхож судлахад нь туслах гүүрийн үүргийг гүйцэтгэхийг хичээдэг тул энэ удаад дэлхийн уран зохиолын талаар мэдээллийг цаг тухайд нь олж авах зарим нэг цахим хөтөчүүдийг танилцуулж байна:

Arts & Letters Daily – Магадгүй дэлхий дээрх уран зохиол, соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн талаарх хамгийн олон уншигчидтай хөтөч байх. Хэдийгээр ALDaily өөрийн гэсэн нийтлэлүүдийг тавьдаггүй боловч бусад вэбсайтууд дээр тавигдсан нийтлэлүүдийг Анхаарал Татахуйц Нийтлэлүүд, Шинэ Номууд, Эссэ ба Санал Бодлууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан холбодог. Хэрвээ та энэ хөтөч дээрх нийтлэлүүдийг өдөр бүр цаг гарган уншдаг бол Англи Хэлтнүүдийн ертөнцийн оюуны хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаггүй юм аа гэхэд лав л бүр хойно хоцрохгүй гэсэн үг.

Paper Cuts – Хувьдаа байнга ордог блог. The New York Times Book Review-ийн эрхлэгчид энд голцуу уран зохиолын шинэ соргог мэдээллүүдийг тавьдаг юм. Түүний дээр зохиолчидтой хийдэг богино ярилцлагууд нь маш сонирхолтой (The Guardian-д бас өөрийн гэсэн Comment is Free нэртэй блог бий).

The Browser – Сүүлийн үед уран зохиолын вэбсайтууд дээр байнга үзэгдэх болсон хөтөч. ALDaily-гээс ялгаатай нь тэд Five Books гэсэн хэсэгтэй бөгөөд энд тодорхой чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй ярилцлага хийж тэр чиглэлийнх нь 5 шилдэг номыг санал болгодог.

Гэхдээ мэдээж эдгээр хөтөчүүд нь уран зохиолын талаар өдөр тутам шинэчлэгддэг вэбсайтууд дотроо хамгийн олон хүн орж үздэг нь болохоос бүрэн илэрхийлэл нь болж чадахгүй. Жишээ нь уран зохиол, номын шүүмжлэл гэсэн чиглэлээр дагнан бичдэг лут сонин хэвлэлүүд байна. The New York Review Books бол энэ салбартаа хэнийг ч дагуулахгүй хэвлэл. Бараг дан ганц хэрхэн шүүмж эссэ бичдэг талаар нь тусгай ном хүртэл гаргачихмаар. Үүний дээр ойрын үед Drexel University-гийн дэргэдэх The Smart Set гэсэн сэтгүүлд их дуртай болоод байгаа. Зав гарвал орж үзнэ биз дээ. Эдгээрээс гадна The New Republic, The Economist, болон Financial Times гэсэн хэвлэлүүдийн номын шүүмжийн хэсэг маш сайн.

Яг уран зохиолын чиглэлээр бичдэг блогууд гэвэл асар их. Бараг LitBlog гэсэн шинэ төрөл жанр хүртэл бий болсон байх. Гэхдээ хэдийгээр энд бүх блогуудыг жагсаах боломжгүй боловч BookSlut, Literary Saloon, Inside Higher Ed гэсэн гурван LitBlog-ийг дурьдалгүй өнгөрч боломгүй.

Хэрвээ танд өөрийн орох дуртай уран зохиол, номын шүүмжийн талаар бичдэг вэбсайт, блог, хөтөч байвал санал сэтгэгдлийн хэсэгт хуваалцаарай.

Tweet This Post

Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.
Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг.

Энэ бүхэн 1763 оны 5-р сарын 16-ны өдөр Лондон хотноо Дэйвисийн номын дэлгүүрт 53 настай Английн уран зохиолын “дарангуйлагч” эрхэм болон 23 настай мэдэхийг эрхэмлэгч Шотланд залуу хоёрын уулзалтын үр дүн байсан юм. Өөрийн юу хийх ёстойгоо мэдэрсэн Босвелл энэ агуу эрхэмийн яриа, зуршил, үзэл бодлыг тэмдэглэж эхэлсэн байна. Тэрээр энэхүү ажлаа 1784 онд Жонсоныг өөд болох хүртэл бага сага завсарлагатайгаа үргэлжлүүлсэн. Үүний үр дүнд сонирхолтой, анхаарал татсан Сэмьюэл Жонсон хэмээх эрхэмийн сайн муу бүх л тал болон Жонсоноос гадна Бурке (Burke), Гаррик (Garrick), Голдсмит (Goldsmith), Сэр Жошуа Рейнольдс (Sir Joshua Reynolds), тэр тусмаа эдгээрээс илүүтэй хамгийн ихээр сонирхол татсан нь болох Босвелл өөрөө ч мэдэлгүй өөрийгөө өргөн гаргаж ирэх замаар 18-р зууны төгсгөл үеийн дуулиантай, хөдөлгөөнтэй мөн гайхамшигтай уран зохиолын болон нийгмийн амьдралыг бүрэн дүүрэн харуулсан иж бүрэн хэмжээний хөрөг зураг бичигджээ.

Босвелл Шотландын хангалуун гэр бүлээс гаралтай аж. Хуулийн чиглэлээр суралцсан тэрээр сониирхолтой харилцан яриа өрнууүлэх, сайн чанарын шарз, хүүхэн эргүүлэх, аялах, улс төрийн хэд хэдэн амжилтгүй зуучлал болон Вольтер (Voltaire) болон Руссо зэрэг уулзаж болох бүхий л агуу хүмүүстэй уулзах зэрэг амьдралын өөр таашаалыг илүүд үзсэн байна. Тэрээр аливаа оддыг шүтэн биширч даган дурайх өсвөр насныхны сэтгэл хөдлөлийн хамгийн эхний бичигдэж үлдсэн хувилбар байх. Шилдэг, эн тэргүүний сэтгүүлч, сурвалжлагчийн эзэмших ёстой бараг бүх л шинжийг өөртөө эзэмшсэн. Тэрээр маш хялбархан, зовлонгүй ч бичиж чадаж байснаас гадан гайхамшигтай ер бусын ой сайтай нэгэн байсан. Тэрээр цаас болон тархиндаа хэрхэн тэмдэглэл хөтлөхөө маш сайн мэддэг байсан байна. Аливаа зүйлсийг сонсоод л тэмдэглэдэг. Тэрээр жижиг эд зүйлийг ч хүртэл нарийн эрэмбэтэйгээр үнэрлэж байгаа юм шиг л тогтоодог, дуулиантай явдал, явган ярианд дурладаг нэгэн байжээ. Аливаа нэгэн шинэ, шинэлэг зүйл дурсагдах, яригдах болоход л тэрээр тэр газар нь байж таардаг ч бас байж.

Гэхдээ түүнээс илүүтэйгээр мэдээг хэрхэн бүтээхийг мэддэг байсан байна. Босвелл байгаагүй ч гэсэн Жонсон агуу нэгэн хэвээр л байх байсан. Гэхдээ бид харин тэр эрхэмийг бусад олон суутнуудын адилаар төдийлөн сайн мэдэхгүй байх байсан биз. Босвелл Жонсонг яриулсан гэж хэлж болох юм. Тэрээр гэхдээ төрөлхийн өөрийгөө илэрхийлэхдээ хойрго нэгэнтэй таараагүй юм, харин ч тэрээр гэнэн ч юм шиг зальжин ч юм шиг асуултуудынхаа тусламжтайгаар түүнийг өдөөж, залхааж бүр “байдалд” оруулж, түүний анхны сэтгэгдлийг нь дэмжиж, шүүмжлэн харамсуулах замаар заримдаа бүр өөрийгөө доош нь оруулж Жонсонг өөрийг нь ялан гарч буйг нь хүртэл тэмдэглэн авах замаар Жонсонг бүрэн дүүрэн ургуулж тарьсан хэрэг. Тиймээс Жонсон бол бүтээл юм. Тийм ч учраас Босвелл ямар ч шилдэг сэтгүүлч, сурвалжлагчаас хувь илүү. Рембрандт, Халс (Hals) зэрэг тэргүүн ангиллын хөрөг зураг бүтээгчид шиг л тэрээр уран бүтээлж, зураач хүн.

Өнгөрсөн 50 жилд Босвеллийг харах нүд ихээр өөрчлөгдсөн. Энэ бүхний ард Христофер Морлейгийн хэлсэнчлэн “Хамгийн сэтгэл хөдлөм адал явдал Англи хэлнээ тохиолдсон байна”.

1927 онд чинээлэг, найраатай Хурандаа Ральф Ишам Ирландийн Малахайд Цайзын эзнээс олон жилийн туршид хүний гар хүрээгүй Босвеллийн цаасны заримыг нь худалдан авсан байна. Энэхүү нээлтээс өмнө ч тэр, дараа нь ч тэр тийм зүйл сонирхдог хүмүүсийн цуглуулгаар байжсаар байсан. Эцэс төгсгөлд нь Босвеллийн болон түүний нэгэн цаг үед амьдарч байсан хүмүүсийн тухай болон тэдний бүтээсэн 18-р зууны үеийн баялаг цуглуулга материал цугларсан бөгөөд энэ нь тухайн цаг үеийн талаарх цоо шинэ ойлголтыг мөн өгч чадсан байна. Эдгээр материалуудаас олонх нь хэвлэгдсэн байна. Хамгийн анхых нь болох Босвеллийн Лондонгийн Журнал 1762 – 1763 нь нийт уншигчдад хамгийн сонирхолтой нь байж мэдэх юм.

Босвелл нь ердөө нэг “Жонсоны” гайхамшигийг үнэнчээр тэмдэглэн үлдээсэн хүн биш болохыг бид одоо харж байна. Бяцхан Гамлетийг дотроо хадгалсан, өвөрмөц суут ухаантан, эвдэрсэн сэтгэл зүрхтэй, хуваагдмал оюун бодолтой, цуцашгүй гэнэн, чөлөөт сэтгэгч, бодсоноос ч илүү сайн, шилдэг зохиолч, хэнээтэй нэгэн залуугийн дүр зургийг харж байна. Үнэндээ бол Жонсон агуу хүн байгаад Босвелл биш байгаа хэдий ч энэхүү зохиолоороо (намтараараа) дагалдагч нь эзнийгээ даван гарч эхэлж байгаа юм. Түүний ухаалаг зальжин оюун билэг, түүний цөхрөл, түүний бодол санааны хуваагдал, түүний сэтгэл хөдлөлийн гэнэтийн өөрчлөлтөндөө тэрээр бидний цаг үеийг хүртэл өртөөлж ирсэн тусгай нэгэн уриа дуудлагыг хийхийг хүссэн юм шиг санагддаг юм. Тиймээс ч үр дүнд нь түүний урлагийн сор бүтээл нь өөрийн гэсэн чиглэлийг бий болгож чадсан билээ.

Tweet This Post

Francois Rabelais (Франсуа Рабелай) 1483-1553
Gargantua and Pantagruel (Гаргантюа ба Пантагрюэл)

Олон тооны хүүрнэл зохиомжийг агуулсан энэнхүү ном нь үндсэн хэлбэр байхгүй, өрнөл байхгүй учир ангилах боломжгүй юм. Францын уран зохиолын эхэн үед хамаарах үйл явдлыг харуулах боловч Францын урт хүүрнэл зохиол – романыг эндээс гаралтай гэж хэлж болохгүй. Энэ номноос урган гарсан ямар ч бүтээл бас байхгүй юм. Гэхдээ үүнийг дуурайж бичсэн нэлээд хэнэд өөр өөр оролдлогууд байдаг ч энэ л ганцаараа үлдсэн хэрэг. Энэ бүтээл бол зэрлэг, ухаалаг, гайхамшигтай, гижигдэн өдөөсөн, заримдаа нуршуу ч гэмээр содон өвөрөц бүтээл юм. Үүнийг тайлбарласан арваад тайлбар байдаг үүний талаар нэг зүйл хэлж болох юм: Хэл ярианых хүч чадал, үнэ цэнийнх нь нээлтийг зөвхөн Шекспир, Жойс нартай адилтгаж болохуйц тухайн үедээ “тасарчихсан” гэж хэлж болохоор суут хэлний хүний бүтээл юм.

Рабелайгийн амьдралын тухай бид тун бага мэднэ. Тэрээр санаваартан, эмч, тухайн үеийн нэр хүндтэй, чухалд тооцогдох Кардинал дю Беллайн (Беллайн Кардинал гэж ойлгож болно. орч) хувийн эмч, хянан тохиолдуулагч, мэдээж хэрэг зохиолч байсан. Амьдралынх нь янз бүрийн үед түүний бичсэн ном зохиолчоо эрх баригчдын өмнө хүнд байдалд оруулж байжээ. Түүний амьдран байх цаг үеийн хэт хатуу дэг жаягтай Католикууд түүнийг дайран давшилдаг байж, түүгээр ч зогсохгүй хэт дэг жаягаа барьдаг нэгэн ч ч давж чадахааргүй Калвинистуудад ч хүртэл адлагддаг байсан байна. Сүм хийдийн эрдэм мэдлэгийг газар авахуулалгүй дарж байсан хандлага давамгайлсан өөрийн цаг үеээ шоглонгуй нүдээр харж байснаас өөрөөр түүнийг хэдийгээр чанд хатуу бишрэлтэй байсан ч тааруухан Католик байсан гэж хэлэх ямар нэгэн зүйл одоогоор олдоогүй байна.

Рабелай долоо хоногийн таван өдөрт нь Бурхандаа итгэдэг байсан нь сайн ч хэрэг болжээ хэмээн Анатоль Франс дүгнэсэн байх нь бий. Хангалттай биш гэж үү?

Гаргантюа, Пантагрюэл-ийн таван боть (5 дахь тэр чигээрээ эх хувилбар биш байж магад) нь бүхэлдээ хоёр аварга биетийн тухай өгүүлнэ. Эхний ном нь Гаргантюа төрсөн, боловсрол, түүний хөнгөн хошигнолтой дайн тулааны адал явдал, “Юу хүссэнээ хий”: гэсэн дүрэмийн эзэн болох түүний барихад нь тусалсан Телемегийн Аббейн талаар өгүүлнэ. Нөгөө дөрвөн ном нь Гаргантьюагийн хүү Пантагрюэл болон тэр хүүгийн дуулгаваргүй, аливаа зүйлд бодитоор ханддаг дагалдагч Falstaffian Panurge (Фалстаффиан Панурж) хоёрын дайн тулаан, аялал адал явдал, зөн билгийн эрэл зэргийн тухай өгүүлнэ.

Зохиолын өнгө аяс үргэлж өөрчлөгдөнө. Энэнхүү зохиол нь нухацтай, элэглэлтэй, хошин мэдрэмжтэй, зөгнөлт, үргэлж хэтийдсэн аварга зүйрлэлтэй. Гэсэн хэдий ч тэр балар цаг үед хүртэл Рабелай хоёр өнгө аясыг тун сайтар нотлон, боловсруулсан байна. Эхнийх нь бүх хүн мэдлэг олж авахыг хүсдэг гэсэн хүмүүнлэг хандлагаас эхлээд бүх л мэдлэг аз жаргал бэлэглэдэг мөн түүнийг олж авах бүрэн бололцоотой хэмээн илэрхийлэхийг оролдсон (энэхүү ном нь бас толь бичиг ч гэж тооцогдох тал бий), нөгөө нэг нь түүний өөрийн хувийн хандлага тэр нь “инээдэм нь хүн төрөлхтний салшгүй нэг бүрдэл хэсэг” гэж үзсэн явдал юм.

Бидний танил болсон эсвэл хойшид таанилцах зохиолчдын дотроос Рабелай бол амьдралд хамгийн дуртай зохиолчдын нэг гэж би хэлэх байна.

Өөрийн цаг үеийнхээ бурангуй зүйлсийг шүүмжлэхдээ хүртэл дэндүү тэнгэрлэг, бараг л хагас галзуурлын түвшинд бичсэн байна. Тэрээр хэрвээ ямар нэгэн сэтгэл мэдрэлийн гажигтай хүн, тийм зүйлийг харсан ч гэсэн мэдэхгүй байсан болов уу, гэхдээ л одоо үед бичигдэж байгаа бүгээн, дундаж романуудыг ганц писхийсэн инээдээр л үгүй хийчихээр тийм л бүтээлийг туурвижээ. Тэрээр аз жаргалтай Свифт, ухаан төгсөөрөө магадгүй Витмантай зүйрлэгдэж болох юм. Түүний зан араншингийн илэрхийлэл нь бүхнийг өөрөө элэгсэгээр тэврэхтэй зүйрлэж болно. Тэр Бурхан, согтуурахын аль алинг нь таашаадаг.

Түүний хошигнол, инээдэм нь хүний биеийн эцэс төгсөлгүй инээдэмтэй үйл явдлын баяр баясгалан болон зохиогчийн зэгсэн том зүйрлэл, материаллаг ертөнцийн хувьд агуу дүрслэлтэй байгаа нь хээ шаагүй нэгнийг ч гэсэн доромжилж, ичээчих хэмжээний эрх чөлөөтэй, эрүүл хошигнолтой байгааг илэрхийлж байдаг.

Пантагрюэлизмийг тэрээр ийнхүү дүрсэлжээ: “Хувь заяаны басамжлалд даршлсан оюун санааны нэгэн тодорхой баяр баясгалан”. Түүний зохиолыг таашаан мэдрэхийн тулд уншигч та бас тодорхой хэмжээнд Пантагрюэлист байх хэрэгтэй. Энэ зохиол бол та өөртөө заавал цаг зав гарган унших, өөртөө өгөх, зохиогчийн агуу мэдлэгийн хэлтэрхий бүрийн цаадах мөн чанарыг түвэгшээлгүй нягтлах бодууштай магадгүй нэг удаадаа л арав хорин хуудас цааш харуулдаг уншлагын хэв маягаар хандах ёсгүй нэгэн бүтээл шүү. Рабелай ийнхүү гэрээслэсэн хэмээн ярьцгаадаг; “Би их өртэй. Би юу ч үгүй хоосон. Үлдсэнийгээ харин ядууст өглөг болгон өгмөөр байна.”

Эцэст нь хэлэхэд нэгэнт зохиол франц хэл дээр учир англи хэл дээрх хувилбарын хувьд хамгийн уншууштай нь Cohen эсвэл Putnam эсвэл Le Clercq-ийн орчуулга хамгийн зүгээр. Мэдээж хэрэг Орос хэл дээр ихээхэн сайн хувилбар бий. Хамгийн бишрүүштэй нь Монголын сэргэн мандлын үе гэгдэх 50, 60-аад оны сэтгэл зүрхний давалгааны үеэр энэ зохиолыг орчуулаад амжсан байсныг би 3-р ангийн сурагч байхдаа Горькийн номын санд уншсан билээл. Харамсалтай нь орчуулагчийг нь үнэхээр санахгүй байна. Хүлцэл өчий эрхэм орчуулагчаас. Энэ судалгааг заавал хийж дуусгаж, номыг нь нийтэд хүргэх тал дээр санаа тавин ажиллах болно.

Tweet This Post

Charlie Rose: Writers on Writing
Америкт хамгийн олон хүн үздэггүй юм аа гэхэд хамгийн нэр нөлөөтэй ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй Charlie Rose. Асуудлын голыг гярхай олж харж, ямар ч хүнийг нүд рүү нь харж байгаад чин үнэнийг сэтгэлээс нь хэлүүлж чаддаг түүний нэвтрүүлгүүд миний мэдэхийн хамгийн мундаг нь. Тиймдээ ч дэлгэцээр гарахаас аль болох дөлдөг олны танил хүмүүс Чарли Рөүзийн нэвтрүүлгийг зорьж очин ярилцлага өгдөг. Энэ удаад түүний орчин цагийн сор болсон зохиолчидтой хийсэн ярилцлагуудаас нь түүвэрлэсэн Writers on Writing цуглуулгийг танилцуулж байна (харин энд яагаад ч юм Орхан Памукийн ярилцлага багтаагүй байна) . Salman Rushdie-гээс авхуулаад Margaret Atwood, David Foster Wallace гээд ийм олон алдартай зохиолчдийн ярилцлагууд нэг дор байхыг зөвхөн эндээс л олж болно.

Charlie Rose-ийн албан ёсны хуудас – эндээс бүх нэвтрүүлгийг нь үнэгүй үзэж болно, бараг 4000 цагийн материал бий

YouTube дээрх суваг

Google Video дээрх архив – эндээс нэвтрүүлгүүдийг нь үнэгүй татаж авч болно

<object width="400" height="300" data="http://video.google.com/googleplayer.swf?showShareButtons=true&docId=1012679299161062437%3A0%3A145000&hl=en" type="application/x-shockwave-flash"><param name="src" value="http://video.google.com/googleplayer.swf?showShareButtons=true&docId=1012679299161062437%3A0%3A145000&hl=en" /><param name="allowfullscreen" value="true" /></object>

Миний хувьд юутай ч салхийг нь хагалаад орчин үеийн Британийн хамгийн гаргуун зохиолч Ian McEwan-ий Чарли Рөүзтай хийсэн ярилцлагын хэсгээс тавилаа. Дүрүүдийнхээ сэтгэл зүйг асар гайхамшигтайгаар гарган ирж, уншигч ном хоёрын харьцааг маш чадварлагаар бий болгож чаддаг түүний зохиолуудыг боломж олдвол алгасалгүй уншиж байгаарай. Миний хувьд хамгийн дуртай нь Amsterdam, On Chesil Beach хоёр.

МакИйваны албан ёсны хуудас

Хэдхэн хоногийн өмнө The New Yorker сэтгүүл дээр гарсан түүний дэлгэрэнгүй хөрөг өгүүллэг – хэвлэж аваад тухтай уншаарай

Tweet This Post

Stray Questions: Дөлгөөн
Хэсэг хугацаанд завсарласны эцэст манай блогийн Stray Questions булан маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа намайг урмаар дэмжиж, санаагаар хурцалж байдаг эртний анд Баасандаваагийн Дөлгөөнийг урьж байна. Хоногийн 25 цаг ажилладаг болов уу гэмээр түүнийг манай интернэт хэрэглэгчид блогоор нь андахгүй байх. Африкийн ширэнгэ, Албионы арал, Шинэ-Английн гол мөрөн гээд түүнд яваагүй газар, гатлаагүй ус ховор. Эх орон, нутаг нэгтнүүдийхээ төлөө өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зориулахаар шийдсэн Дөлгөөндөө бидний асуултуудад зав гарган хариулсанд талархалаа. Дашрамд дурьдахад түүний хэсэг нөхдийн хамтаар орчуулсан Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” ном удахгүй хэвлэгдэх юм байна.

1. Та      хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

За сүүлд Кафкагийн Шүүх Хурал гээч номыг унших шив дээ. Үнэхээр ойлгосон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хүнд элдэвийг бодогдуулж, үнэндээ энэ амьдарлын утга учрыг, өдөр тутам хийж байгаа үйлдэл, зориж байгаа мөрөөдөл гээд олон зүйлийг эргэж харуулсан даа. Уг номон дээр гардаг ноён К.-ийн амьдрал шиг бидний амьдрал үнэндээ утгатай гэхэд хэцүү, бас байнга л дарамт нүүрлэж байдаг. Хамгийн амирлангуйгаас авахуулаад хамгийн “hectic” хүмүүсийн хэн ч амьдарлыг амархан гэж хэлж зүрхлэхгүй байх. Гол нь эдгээр бэрхшээл, зовлон, асуудал бүрд хүн зохицож шийдвэр гарган цааш урагшлах нь гоё юм даа. За ингээд цааш яриад байвал ч зөндөө л юм байна.

2. Интернэтэд өдөрт хэр их цагийг өнгөрөөдөг вэ? Үүгээрээ та цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна гэж үздэг үү аль эсвэл дэмий зүйлд зарцуулж байна гэж боддог уу?

Ажил дээрээ бол нилээд цагийг интернэтэд өнгөрүүлдэг. Гэртээ бол ихэнхдээ зурагт интернэтээс хол байхыг хичээдэг болохоор үсрээд л 2 цаг өнгөрүүлдэг гэхүү дээ. Нэмээд нийт интернэтэд өнгөрүүлдэг цагийг дундажлаад авч үзвэл өдөрт нэг 4-6 цаг өнгөрүүлэх болов уу. Заримдаа 1, 2 цагаар үр бүтээл багатай өнгөрүүлэх тохиолдол бий боловч үүнийгээ ерөөсөө дэмий зүйл хийлээ гэж боддоггүй. Харин ч дараа дараагийн ажлуудаа хийхэд толгойгоо сийрүүлж өгч байна гэж боддог.

3. Таны гэрийн номын санд голцуу ямар номууд байдаг вэ? Тэд нарынхаа дунд сууж байхад юу бодогддог вэ?

Номын санд бол голдуу эдийн засгийн холбогдолтой номнууд шүүгээний ихэнх зайг эзэлдэг. Сүүлд Майкль Левисийн Panic гээд номыг номын сандаа нэмэх шив дээ. Гэхдээ ebook буюу файлаар байгаа 4 гега гаруй номон дотор маань санхүү, уран зохиолын номнууд голлох байр суурь эзэлдэг гэж хэлж болно. Хамгийн сүүлд Жонатан Ливингстоны Цахлай номыг монгол дээр ebook номын сандаа хадгалж авсан. Монгол номнуудыг сүүлийн үеэд их цуглуулахыг оролдож байгаа гэхүү дээ. Ebook номын сангийн дунд сууна ч гэж юу байхав. Харин гурван шүүгээ дүүрэн номны дунд сууж байхад заримдаа энэ номнуудыг уншаад юу мэдэж авав, тэгээд бас надад яаж хэрэг болсон юм бол гэсэн бодол харвах тохиолдол бий. Миний ширээ шүүгээнүүдийн яаг өөдөөс нь харсан байдаг болохоор ширээнийхээ ард хааяа юмаа хийнгээ бодол болон өнгийгөөд шүүгээнүүд доторх номнууд дээр харцаа хаялахад миний номын сан яасан ч бижигхэн юм, миний мэдлэг яасан ч өчүүхэн юм гэсэн бодрол толгойд буудаг шүү.

Ажил гайгүй үеэр бол 7 хоногт чүү чаа 2 ном уншиж, ихдээ бол 1 ном л амжуулдаг болохоор ч тэрүү сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг хурдан авч чадахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг болоод байгаа. Томас Фрийдман хэлсэн байдаг даа, өрсөлдөөн тэнгэрт тулж ирсэн өнөө үед бид нар ямар ч салбарт ажиллаж, суралцаж байсан хамаагүй Олимпийн тамирчин өөрийнхөө спортод яаж бэлддэг шиг шургуу, хүчтэй, санаа сэтгэл хуваагдалгүй зүтгэх ёстой гэж. Тэгж байж л амжилтанд хүрнэ үү гэхээс өөр арга бол байхаа больжээ. За тэгээд та бүхний ажил амьдралд өндөр амжилт хүсээд намайг энэхүү буландаа урьсан явдалд талархал илэрхийлье. Баяртай.

Tweet This Post

Stray Questions: Туяа
Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа.

2. Интернэтэд өдөрт хэр их цагийг өнгөрөөдөг вэ? Үүгээрээ та цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна гэж үздэг үү аль эсвэл дэмий зүйлд зарцуулж байна гэж боддог уу?

Интэрнэтийг янз бүрийн зүйлд ашиглаж байгаа л даа; ашигтай хэрэгтэй ч гэж хэлж болох юм. Ажлын хажуугаар ямар ч байсан долоо хоногт хэд хэдэн удаа орж амин хэргийнхээ зүйлийг амжуулна даа. Эртээд манай ажлын нэг бүсгүй интэрнэтээр ажлынхаа цагаар шоппинг хийж байхийг нь би ажиглав… Намайг ажиглахыг анзаарсан хөөрхий шууд харж байсан хуудсаа унтраав. Ёстой л нэг гэмтэй хүн шиг. Түүнийг ажиглан сууж байхад надад өөрийн эрхгүй коммунизмын үед  хүмүүс цайныхаа цаг болон, үдээс хойшхи ажлын цагаа хэрхэн хувьдаа ашиглах тохиолдлууд байдаг байснийг санагдуулав. Тиймээс интэрнэт өнөөдөр цаг үрэх явдал гэж би боддогүй, хэрэгцээ шинжтэй болсон байх. Ганц онцлог нь харин хүнийг солипсист шинж чанартай болгодог байх гэж бодож байна. За, аймар гадаад уг хэллэг ашиглаж байгаад хулцэл өчье. Үүнийг тайлбарлахад нэг сурталчилгааны жишээ санаанд ороод болдоггүй. “The world click away” буюу дэлхий ертөнц өөрийн тань хурууны үзүүрт гэхүүдээ. Бодоод узэхээр хуруу өндийлгөх төдийд хэн ертөнцийг удирдаж чаддаг билээ? Үүнийг ер бусын ид шидтэй амьтан л чадах бөгөөд, одоогоор бид бурхан гэж томъёолоод байгаа. Харин интэрнэтэү орох үед яг тийм ер бусын мэдрэмж төрдөг байж магадгүй юм. Би PC-гээ унтраангуут нэг л гар хөл хомс, эсвэл ухаан мэдрэмж таг дүлий болчих шиг санагддаг. Тэр чинь нөгөө бурханлаг увидсаа алдчихсан болж байгаа юм уу даа.

3. Таны гэрийн номын санд голцуу ямар номууд байдаг вэ? Тэд нарынхаа дунд сууж байхад юу бодогддог вэ?

Би одоогоор нутгаасаа хол, гадаад оронд ажиллаж амьдарч байгаа учир харамсалтай нь дасал болсон гэр, багаасаа хамт өсч, нөхөрлсөн номнуудаасаа хол байгаа. Тэнд буй энд байгааг товчхонд дурдана гэдэг хэцүү, гэрт минь ихэвчлэн уран зохиолын номнууд үлдсэн. Харин энд ирээд анх удаа уран зохиолыг систэмтэй үзэх хүсэлдээ автагдан гац хоёр онол цуглуулсан. Одоогоор миний санд орчин үеийн зохиолын хажуугаар “Цаг Төрийн Үймээн”, Платогийн “Репаблик”, Ницше, гэх мэт классикууд харагдаж байна. Шинэ цуглуулгаа хараад байхад нас бие гүйцэхийн хэрээр нилээд улс төржсөн юм шиг байгаа юм. Намдаг гуайн зохиол гэснээс, хааяа би хүний нутагт юу хийж яваа билээ гэж бодох үед, бор хавтастай романыг харахад элэг дэвтэх шиг болдог. Ямар ч байсан эргээд очиход угтаад авах эх орон, газар шороо минь бий гэж бодонгоо урам ордог. Ёстой өвөртлөх эрдэмтэй болоод очно доо гэж бодогддог. Залуус нэг уеээ бодвол ном цуглуулна гэж ярьж байгаа нь сайшаалтай, гэхдээ энэ нь нөгөө Густав Флобэрийн “Bouvard et Pécuchet“ дээр гардаг зүгээр нэг эрдмийн фэтиш бoлчих вий. За нэг иймэрхүү бодлууд орж ирээд над шиг аливаа нэгэн утга зохиолд хувь нэмэр оруулж амжаагүй байгаа иргэнийг энэ буландаа урьсан явдалд талархлаа.

Tweet This Post

KUBLA KHAN: by Samuel Taylor Coleridge
In Xanadu did Kubla Khan

A stately pleasure-dome decree:

Where Alph, the sacred river, ran

Through caverns measureless to man

Down to a sunless sea.So twice five miles of fertile ground

With walls and towers were girdled round:

And here were gardens bright with sinuous rills

Where blossomed many an incense-bearing tree;

And here were forests ancient as the hills,

Enfolding sunny spots of greenery.

But oh! that deep romantic chasm which slanted

Down the green hill athwart a cedarn cover!

A savage place! as holy and enchanted

As e’er beneath a waning moon was haunted

By woman wailing for her demon-lover!

And from this chasm, with ceaseless turmoil seething,

As if this earth in fast thick pants were breathing,

A mighty fountain momently was forced;

Amid whose swift half-intermitted burst

Huge fragments vaulted like rebounding hail,

Or chaffy grain beneath the thresher’s flail:

And ‘mid these dancing rocks at once and ever

It flung up momently the sacred river.

Five miles meandering with a mazy motion

Through wood and dale the sacred river ran,

Then reached the caverns measureless to man,

And sank in tumult to a lifeless ocean:

And ‘mid this tumult Kubla heard from far

Ancestral voices prophesying war!

The shadow of the dome of pleasure

Floated midway on the waves:

Where was heard the mingled measure

From the fountain and the caves.

It was a miracle of rare device,

A sunny pleasure-dome with caves of ice!

A damsel with a dulcimer

In a vision once I saw:

It was an Abyssinian maid,

And on her dulcimer she played,

Singing of Mount Abora.

Could I revive within me

Her symphony and song,

To such a deep delight ‘t would win me

That with music loud and long,

I would build that dome in air,

That sunny dome! those caves of ice!

And all who heard should see them there,

And all should cry, Beware! Beware!

His flashing eyes, his floating hair!

Weave a circle round him thrice,

And close your eyes with holy dread,

For he on honey-dew hath fed,

And drunk the milk of Paradise.

Хубилай Хаан

Хvмvvний зvйрлэлд оршил vгvй ангалыг шувтлан

Гэрэл vгvй тvнэр тэнгисийг зорих

Буртаг vгvй ариун Альп* мeрeн урсах

Шанду нутагт таашаалын асар цогцлуулахаар

Хубилай хаан зарлиг буулгав.

Агар зандан модод цэцэглэн дэлгэрсэн

Аялан мяралзах горхинд гэрэлтэх цэцэрлэг

eнгe ногоорон, нарны илчийг тэвэрсэн

eвгeн толгодын настай тvн шугуй багтаасан

Хугас eртee vржилт газар

Хэрэм цамхагт хvрээлэгдэв.

Хушин хучлагатай ногоон толгой дундуур урсах

Хeлгvй, vйлгvй тэр хавцал ангалын бишрэмийгээ!

Чивэлт амрагтаан гашуудах бvсгvйн гингэнээнд

Тэврvvлэн эзэмдvvлэн саран дундрахуй дор цогцлох

Ариун бас шvншигт, ай онгон дагшин нутаг!

Энэхvv хавцлаас сагах эцэсгvй нууцлагтай зэрэгцэн

Энэ бeглeрсeн орчлон амьсгаа нэг ававуу гэлтэй

Энгvй их усан сад тавин олгойдов гэнэ.

Огцом огцом оргилох тэр тэсрэлтийн дундаас

Ойх мeндeр, цайруулагчийн дор бvжих буудай адил

Олон олон хад чулуу, хайлмаг vсчин унан байв.

Vсчин бvжих хад чулуун дундаас

eгvvлшгvй ариун мeрeн урсан ундрав.

Дов сондуул, модод дундуур ариун мeрeн

Таван саахалтын газар мурилзан урссаар

Хvмvvний зvйрлэлд оршил vгvй ангалд тулан

Хоосон амьгvй далайд нvргэлэн живэв.

Эцэсгvй нvргээн дундаас Хубилай Хаан

Эцэг eвгeдийнхee дайны уухайг/их хэнгэрэг дэлдэхийг сонсов.

Цайдам хавцал, усан оргилох тэртээгээс

Цогц аялгуу сонсогдох газарт

Цэнгэлийн ордны бeмбeгeр сvvдэр

Зэргэлээтэх тvрлэг дунд хeвeн байлаа.

Цэвдэг агуй бvхий нарлаг таашаалын асар нь

Цэвэр бас ховор vзэгдлийн ид шид гэлтэй!

Яруусан тодрох дvр зураглал дахь

Ятга татсан язгуур eндeр бvсгvй нь:

Амара* уулын магтууг

Аргагvй сайхан эгшиглvvлсэн

Абассины* шивэгчин байлаа.

Дуу хоолой дуурсах аялгууг нь

Дотроон би ахин амилуулж чадах аваас

Улам чангаран, улам уянгалах аялгуутай хамт

Улангассан баяр цэнгэлд би эзэмдvvлэх байлаа

Нvдэндээн тэр бeмбeгeр ордонг байгуулах байлаа

Нарлаг ордонг, бас цэвдэг хавцал агуйг!

Сонссон бvхэн vvнийг ургуулан харж чадах агаад

Саатаач! Саатаач! хэмээн уулга алдах нь лавтай.

Тvvний гялалзах нvд, намирах vс!

Энэ биеийг нь гурвантаа eлгийдмvй

Эмээнгvй бас хvлцэнгvй нvдээ анихуйд

Дэлбээ цоморлигоос ялгарах охиор тэжээмvй

Диважингийн урагийг залгиулмуй.

* Герегийн домог зvйгээр бол амьдрал болон хэлний эх болсон Алфа vсэг тvvгээр нэрлэгдсэн Абассинд байх диваажингийн цэцэрлэг Эдэнд урсах аж.

* Абора уул нь эртний Абассинд байх уул бeгeeд Библийн тvvхээр бол /пзалмууд/ Абассины ханхvv нар vе залгамжлан хамгаалдаг /этиофын баатар эрс арслан хeтлeн хааныхаа амийг сахьдаг байсантай ижил/ бурхадын eлгий нутаг аж.

2 Одоогийн Этиоф

Tweet This Post

Амьдрал хөзөр дэлгэхээс ээдрээтэй
Хvн тєрєлхтний оюун санааны ертєнцийг зєн билгээрээ донсолгосон их хvмvvсийн нэг Франц Кафкаг таньж мэдэхэд бэрх.

Тэрээр vvсэл гарлаараа еврей, унасан газар, угаасан усаараа Праг, Парис, хэлээрээ немц, соёлын уламжлалаараа Австрийн зохиолч билээ. Ф.Кафка 1883 оны арваннэгдvгээр сарын 3-нд тєржээ. Эцэг нь мал нядлагчийн хvv, эх нь эрдэмтэн ламын охин байв. Амьдралын эрхэнд эцэг нь хvнд хэцvvг туулж насны эцэст хєрєнгєжиж дэлгvvрийн эзэн болжээ. Амьдрал нь ийнхvv зугуухан дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хvнийг биеэ тоох євчин рvv хєтєлж, бусдыг хvлээн зєвшєєрдєггvй зєрvvд нэгэн болгосон байна. Тэрээр эхнэр, гурван охиноо захирч сурсан ба Францыг хэлбэр тєдий захирна. Ф.Кафка эцгийнхээ тухай єєрийн vзэл бодлоо “Эцэгтээ бичсэн захидал”-даа маш дэлгэрэнгvй єгvvлсэн. 100 гаруй хуудас уг захидлаа тэрээр хоёр сарын турш бичжээ. Гэвч энэ захидал эцэгт нь хvрээгvй юм.Судлаачид Ф.Кафкаг “Хvн ч мєн, зохиол ч мєн” гэж батлаад нийгэм, гэр бvл, уран бvтээл хоорондын гvн гvнзгий холбоо, хямралын тєв гэж vздэг нь санамсаргvй зvйл биш. Тэрээр єєд болохдоо зохиолч анд Макс Бронддоо “Бичсэн бvхнийг минь шатаагаарай” хэмээн гэрээсэлсэн ч итгэмжлэгдсэн хvн нь андынхаа сvvлийн хvсэлтийг биелvvлээгvй нь дэлхий дахинд Ф.Кафкаг бэлэглэсэн юм. Тvvний “Yйл явц”, “Шvvх”, “Хувирал”, “Америк” зэрэг бvтээлvvд модернизмыг дээд шатанд гаргаж, арга барил, дvр, сэрэл, єнгє аяс, агуулгын шинэчлэлээрээ утга зохиол шинжлэлийн тогтолцоот шинэ vзэл жинхэнэ ёсоор бvрэлдэн тогтоход шийдвэрлэх нєлєє vзvvлж, улмаар нэгэн хvчирхэг эх сурвалж нь болсон билээ. Ф.Кафкагийн уран бvтээлтэй танилцахын ємнє амьдрал, хувь заяа, vзэл бодлынх нь ертєнцтэй танилцах хэрэгтэй юм. Yvнд єчvvхэн ч атугай нэмэр болтугай хэмээн “Эцэгтээ бичсэн захидал”-ыг нь товчлон хєрвvvлэв.

Хайрт аав минь!

Яагаад “Танаас айдаг” гэж хэлдэг байсан юм бэ гэж Та надаас асуусан. Би энэ удаад бас л хариулж чадахгvй нь. Айдгаасаа болоод тэрхvv айдсаа тайлбарлахад дэндvv олон жижиг сажиг зvйлийг дурдах хэрэгтэй болдог байсан юм. Одоо би Танд захидлаар хариулахыг хичээж байгаа боловч хариулт маань бас л бvрэн дvvрэн, чин сэтгэлийнх болж чадахгvй нь бололтой. Эдvгээ ч гэсэн миний айдас, тvvний уршиг нєлєє надад саад болсоор байна. Нєгєє талаар, захидлын маань хэмжээ миний ой ухааны бvх боломжоос хамаагvй их болох нь ээ.

Аливаа ажил хэрэг Танд маш энгийн санагддаг бєгєєд vvнийгээ надад болон бусад хvмvvст эрээлэлгvй хэлдэг байсан. Та бvхнийг иймэрхvv маягаар vздэг. Бvх насаараа хvнд хєдєлмєрт нухлагдаж, бvгдийг хvvхдvvдийнхээ тєлєє зориулсан хvн гэж Та єєрийгєє vзнэ. Ялангуяа надад илvv ихийг зориулсан учраас “би санаа амар амьдарч”, бvрэн эрх чєлєєтэй байж, хоол ундны талаар санаа зовох юмгvй, ямар ч зvйлд сэтгэл зовдоггvй хvн болж єссєн болно. “Хvvхдийн ач тус” гэж юу байдгийг хэтэрхий сайн мэддэг учраас Та ямар ч хайр талархлыг хvлээлгvй зєвхєн ойлголцох тєдий байдлыг шаарддаг байлаа. Гэтэл би хар нялхаасаа єєрийнхєє єрєє, номон дундаа, єєрийнхєє vзэл бодолтой хамт Танаас нуугддаг байлаа. Би хэзээ ч Тантай илэн далангvй ярьж хєєрч байгаагvй. Францесбад руу Таныг эргэж очдоггvй, хэзээ ч Танд хvvгийн сэтгэлээр ханддаггvй. Дэлгvvр болоод Таны ямар ч ажлыг сонирхдоггvй байсан. Бас Таныг хаяад явсан. Биднийг єсгєж, дэмжин халамжилж байсан Таны тєлєє хуруугаа ч хєдєлгєдєггvй мєртлєє (ганц удаа ч vзвэрийн билет авчирч єгєєгvй дээ) найз нєхдийнхєє тєлєє чадах бvхнээ хийдэг.

Хэрвээ Та миний тухай дурсамжаа нэгтгээд vзвэл намайг ач тус мэдэхгvй, хєндий хvйтэн, хариг хатуу хvн гэж дvгнэх нь магад. Бvх зvйлд би л буруутай. Зєв тийш нь засч залруулах талаар ямар ч санаа тавьдаггvй гэж Та намайг буруутгадаг. Гэтэл Та єєрєє огт буруугvй, тvvгээр ч vл барам надад хэтэрхий сайн байсан нь миний алдаа гэж vздэг. Таны энэ бодлыг Та бид хоёр бие биеийнхээ ємнє харилцан буруугvй гэдгээ хvлээсэн тохиолдолд хvлээн зєвшєєрч болох юм. Би Танд vvнийг л vнэмшvvлж чадвал Та бид хоёрын хооронд (гэхдээ амьдралын шинэ алхам биш л дээ, бид хоёр хэтэрхий их хєгширч) ямар ч байсан ойлголцлын гvvр тавигдаж, Таны утга учиргvй vглэх араншин зогсохгvй ч арай багасах биз ээ.

Танд хэлж ярья гэсэн миний vгийг Та мэдрээд байдаг нь гайхалтай санагддаг. Жишээ нь, “Би чамд хайртай. Гэхдээ бусад эрчvvд над шиг чамтай харьцдаггvй байсан. Учир нь тэдэн шиг хуурамч зан гаргаж чадахгvй” гэж Та саяхан хэлсэн. Таныг надад сайн санаагаар ханддагт би хэзээ ч эргэлзэж байгаагvй. Гэхдээ л Таны энэ vгэнд итгэж чадахгvй байна. Та хуурамч зан гаргаж чаддаггvй нь vнэн. Гол нь бусдыг хуурамч гэж хэлдэгт л Та бид хоёрын хоорондын ямар нэгэн ялгаа байгаа хийгээд тэр нь надаас тєдийгvй Танаас ч бас шалтгаалж байгаа юм байна гэдэг нь Танд мэдрэгдэж буй хэрэг. Хэрэв миний энэ таамаглал зєв бол бидний санал нэг байна гэсэн vг.

Ганцхан Танаас болоод би ийм болчихсон юм биш ээ. Тэгвэл хэтрvvлсэн хэрэг болно. “Юмыг хэтрvvлэх нь миний дутагдал”. Таны нєлєєллєєс хол хєндий єсч бойжлоо ч гэсэн Танд таалагдаж, санаанд чинь тохирох хvн болж чадахгvй л байх байсан. Би хvч чадал дорой, шийдэмгий бус, тогтворгvй, аль ч Кафкатай адилгvй хvн болох байлаа. Энэ байгаагаасаа єєр болчихвол Та бид хоёр бие биеэ маш сайн ойлгох байсан биз ээ. Та миний найз нєхєр, хамтран зvтгэгч, авга ах, євєг эцэг, тvvгээр ч барахгvй хадам минь байсан сан бол би их жаргалтай нэгэн байх байлаа. Эцгийн хувьд Та надад хэтэрхий хvчирхэг санагддаг. Ах нар маань багадаа хорвоог орхиж, охин дvv нар минь хожуу тєрцгєєсєн учраас анхны довтолгоог би ганцаараа vvрчээ. Гэтэл би гэдэг хvн єчvvхэн амьтан байлаа шvv дээ. Бид хоёрыг харьцуулбал Та хvч чадал, эрvvл мэнд, захирангуй дуу, уран цэцэн яриа, биеэ тоосон байдал, тэсвэр хатуужлаараа ч жинхэнэ Кафка байлаа. Гэтэл би Кафкагийнхний vнэртэй боловч амьдарч, ажиллаж, ямар ч эргэлзэлгvй, хvлцэнгvй дорой шинжээрээ Лёвигийнхантай Кафкагийн эхийн залуу vеийн нэр ойролцоо юм уу даа…

Та намайг амархан мохоож, надад уйтгар, гуниг, дотоод зєрчлєєс єєр юу ч vлдээгээгvй. Гэхдээ Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, єєртєє итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтай яа… Та бид хоёр бие биеэ ойлгож, нэг нь нєгєєдєє хvч тэнхээ сэлбэж чадаагvйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгvй юм. Магадгvй Та, vргэлж миний хамгийн эмзэг нандин зvйлд хааш яайш хандаж тvvгээрээ холдуулсан байх.

…Та гэр орон, ажил тєрлєєсєє холдох тусмаа элэгсэг, єрєвч, анхаарал халамжтай болдог. Яг л єєр улс гvрнээр аялж яваа хаан хvн шиг ч гэмээр юм уу даа…

Гэр бvлээс гадуур бусад хvмvvстэй харьцах миний харилцаа бvхнээс илvvтэй хохирсон. Миний танилцаж vерхсэн хvмvvсийг Та ямар нэгэн талаар нь vргэлж буруутгах тул би Танаас ямар ч буруугvй хэрнээ байнга уучлал гуйх хэрэгтэй болдог байсан. Та хvнд итгэж чаддаггvй тєдийгvй vvнийгээ надад бас хэвшvvлэхийг хичээдэг байлаа. Би эргэн тойрондоо сайн хvмvvсийг харж байсан мєртлєє Таны vгийг дагаснаараа яваандаа єєртєє ч итгэж чадахгvй ямагт айж явдаг болсон юм…

Та намайг цаас эрээчиж суудагт тун дургvй байж билээ. Ингэж суухдаа би харьцангуй биеэ дааж, Таны нєлєєллєєс гардаг байсан юм. Зvйрлэвэл, чийгийн улаан єтийг тасалчихад мєлхєєд явчихдагтай адилаар тvрхэн ч болов амсхийдэг байж билээ. Ер нь тэгээд яг ийм vед минь Таны дургvйцэл надад таатай байдаг сан. Харин шинээр ном аваад орж ирэхэд (Та голдуу хєзєр тоглож байдаг) “Цаанаа, ширээн дээр тавьчих” гэж тоомжиргvйхэн тушаахад би их гомддог байсаан. Гэхдээ ихэнх тохиолдолд би Таны эдгээр vгсийг “Чи одоо чєлєєтэй” гэсэн утгаар хvлээж авдаг байжээ. Энэ бол єєрєє єєрийгєє хуурч л байгаа хэрэг л дээ. Yнэнийг хэлэхэд, надад ямар ч эрх чєлєє байгаагvй юм шvv.

Мэргэжлээ сонгож авахад минь харин Та нигvvлсэнгvй сэтгэл гаргаж надад эрх чєлєє олгосон. Миний талаар Таны бодол алдаатай байсан гэдэг нь энэ vед илэрсэн. Та намайг ажилч хичээнгvй, нямбай гэж боддог байлаа. Таны бодлоор бол би шургуу суралцаж, vргэлж юм бичиж суусан нь худлаа юм шvv дээ. Намайг тааруухан сурч, юу ч мэдэж чадаагvй гэж хэлвэл нэг их хилсдэхгvй. Би єєрийнхєє тєлєє л санаа зовдог байлаа. Жишээ нь, эрvvл мэндийнхээ талаар. Хоол шингэхгvй байна уу, vс унаж байна уу, нуруу бєгтийж байна уу гэж бодсоор эцэст нь жинхэнээр євчдчихдєг байлаа. Завгvй царай гарган Танаас зугтаадаг байсан нь єєрийнхєє єрєєнд орж хэвтэх л гэж хvсч байсных. Ажил дээр ч, гэрт ч миний хєдєлмєрийн vр дvн харагддагvй байлаа. Хэрэв Та vvнийг эрт мэдсэн сэн бол машид уурлаж бухимдах байсан биз ээ. Уг нь залхуу биш л дээ. Гэхдээ хийх юм надад огт байдаггvй байсан юм. Таны дэргэд би хэнд ч хэрэггvй єчvvхэн амьтан байлаа шvv дээ.

Ийм байдалд би мэргэжлээ сонгож авах эрхтэй болсоон. Ер нь би єєрєє єєрийнхєє хvчийг vнэлэхээс илvv Таны амыг хардаг байлаа. Бага сургуулийн нэгдvгээр ангийг тєгсєж чадахгvй юм шиг санагддаг байсан боловч тєгссєнєєр барахгvй шагнал авсан. Гимназийн элсэлтийн шалгалтад тэнцэхгvй гэж бодож байтал бvх юм амжилттай болсон. Дараа нь гимназийн нэгдvгээр ангийн шалгалтанд гарцаагvй унана гэж байтал унасангvй. Тэгээд дараа нь бvх юм азтай… азтай байлаа. Гэвч Таны царайг харах бvрдээ одоогоор бvх юм сэтгэгчлэн бvтэж байвч эцэстээ бvх юм урвуугаар тєгсєж болно гэдгийг мэдэж байсан. Иймэрхvv бодол сэтгэлдээ тээж яваа хvvхэд ямар жаргалтай байх билээ. Удалгvй гимназийн дарлалаас гарч утга учиргvй санагддаг, хvч чадал шаарддаггvй байсан гимназийн хичээлvvдийг нэгэн адил ямар ч сонирхолгvй, миний нэр хvндийг олны дотор унагачихгvй шиг мэргэжил сонгож авах нь зvйтэй гэж vзээд хууль зvйг хамгийн тохиромжтой гэж vзэв. Зарим vед сэтгэлийн хєдєлгєєнєєс болоод тєлєвлєєгvй зvйл хийчих нь олонтаа. Жишээ нь, хоёр долоо хоног хими-ээр оролдож, хагас жил хэртэй герман хэл сурах гэж ноцолдсон гэх мэт. Эцэст нь ямар ч атугай хууль зvйг судлахаар сэтгэл шулуудав. Энэ нь надад ємнє хэдэн мянган хvн зажилж зажилж залгиж чадаагvй орхисон, ис тосонд дарагдсан зузаан зузаан ботиудыг цаасны єт шиг нvхэлж сууна гэсэн vг. Миний сурлага ирээдvйн мэргэжил ямархуу байх вэ гэдгийг тодорхой мэдэж байсан хэдий ч тоолгvй орхисон билээ.

Миний хувьд гэр бvл гэдэг чухам ямар байхыг, юу болохыг мэдэж чадаагvй гэдгээ хvлээх ёстой. Нэг л мэдэхэд амьдралын энэ хэцvv асуудал тулаад ирчихсэн байлаа. Энэ салбарт би хэзээ ч амжилтанд хvрч байгаагvй болохоор гэрлэх гэж оролдсоноо Танд тайлбарлан ойлгуулж чадахгvй байх аа даа. Yvнээс гадна єдєр шєнєгvй энэ тухай эргэцvvлэн бодсоор одоо бvр учраа олохгvй болчихоод байна.

…Миний танилцаж vерхсэн бvсгvйчvvдийг Та тоож vздэггvй, аль хэдийнээс мэддэг юм шиг загнадаг байж билээ. Єєрийгєє аврахын тулд хэчнээн ч янзын арга саам хэрэглэв дээ. Та vvнийгээ сайн мэдэхгvй ээ. Намайг гомдоож, гутаах нь Танд юу ч биш байлаа. Хэрэв гэрлэлт азгvй болбол би єєрєєсєє илvv Таныг гутаасан хэрэг болно гэдгийг Та ердєє ойлгодоггvй байлаа. Гэрлэх тухай ам ангайх бvр Та эсэргvvцдэг байсан. Ф-д хоёр удаа сvй тавиад больсон, дахиад сvй тавьсан, мєн ээж та хоёрыг Берлин рvv шал дэмий дагуулж явсан гээд Танд дургvйцэх шалтгаан байсан. Яагаад ийм байдалд хvрчихсэн юм бvv мэд. Гэрлэх оролдлогууд маань єєрийн зорилготой байсан. Гэвч энэ бvхэн хvvхдийн тоглоом шиг (нэгнийхээ гараас чанга барьчихаад яваач, гvйгээч гэдэг) єнгєрсєн дєє. Та эртнээс намайг “Яв” гэдэг байсан боловч єєрєє ч мэдэлгvй дэргэдээ барин дарангуйлсаар байсан. Тохиолдлоор боловч надтай гэмгvй сайхан бvсгvйчvvд таарсан билээ. Намайг бvрэг ичимхий, шийдэмгий бусыг мэдсээр байж Та нvд ирмэх зуур гэрлэх шийдвэр гаргаж чадна гэж яаж бодоо вэ? Бvсгvйчvvдийн аль нь ч намайг гомдоогоогvй. Харин хоёуланг би л гонсойлгосон юм.

Ер нь би яагаад гэрлээгvй юм бэ? Надад ялих шалихгvй саад бэрхшээл тулгарсан л даа. Тэгэхдээ амьдралын утга учир саад бэрхшээлийг даван туулдагтаа л байдаг байх. Гэхдээ юунаас ч хамаарахгvй гол саад бол би сэтгэл санааны хувьд гэрлэхэд бэлэн бус байсанд оршино. Гэрлэе гэж шийдвэр гаргасан цагаасаа эхлэн нойр хоолоо алдаж, єдєр шєнєгvй толгой євдєж, байх суух газраа олж яддаг болсон. Энэ нь єєрєє єєрийгєє vзэн ядаж, єєртєє итгэхгvй ямар нэгэн зvйлээс айж явдаг байсантай л холбоотой юм.

Миний айдас хvйдсийг ойлговол Та надад “…Чи бид хоёр тулалдсаар байна…Ер нь тулалдаан хоёр янз байдаг. Эхнийх нь рыцарийн тулалдаан. Энэ нь хvч тэнцvv хоёр этгээд тулгаран нэг бол алдана, нэг бол ононо. Энэ нь зєвхєн єєрийн тєлєє байдаг. Бас паразитын дайн гэж бий. Хазаж хатгахын зэрэгцээ єєрийнхєє амьдралыг тэтгэхийн тулд бусдын цусыг сордог. Энэ бол жинхэнэ мэргэжлийн дайн. Чи тvvнтэй адил юм. Чи бие даан амьдрах чадваргvй. Гэхдээ чи амгалан тайван амьдрах, єєртєє бурууг єгєхгvйн тулд л Таны амьдралын хvч тамирыг би булаан сорж байна гэж чи нотолдог. Yvний хариуцлагыг эцсийн эцэст бас л би хvлээх болно. Жишээлбэл, чи саяхан гэрлэхийг хvссэн. Гэтэл захиандаа бичсэнээр бол гэрлэхийг бас хvсэхгvй байсан байна. Чи єєрєє ямар ч идэвх санаачлага гаргаагvй бєгєєд харин ч єєрийгєє гэрлvvлэхгvй байх талаар надаас тусламж хvссэн шvv дээ. Би туслахыг ч бодоогvй. Учир нь нэгдvгээрт, чиний аз жаргалд саад болохыг хvсээгvй, хоёрдугаарт, хvvгээсээ хэзээ нэг цагт зэмлэлийн vг сонсохгvй гэсэндээ л тэр. Би єєрийгєє захирч чиний гэрлэлтийн асуудлыг єєрийн чинь мэдэлд єгсєн нь надад тус болсон гэж vv? Огтхон ч vгvй. Хэрвээ намайг дургvйцсэн бол чи бvр зориудаар энэ бvсгvйтэй ханилах байсан. Хэрвээ энэ гэрлэлтийг зєвшєєрсєн бол эцэстээ бас л би буруутай vлдэх байлаа. Миний бvх vг яриа vнэн шударга гэдгийг чи зєвшєєрч байгаа ч намайг илэн далангvй байж чаддаггvй, хоёр нvvртэй, долгинуур “нян” гэжээ. Миний бодлоор чи намайг энэ захидлаараа хvртэл сорж байгаа юм биш vv?” гэж хариулах байсан биз ээ. Yvнд чинь хариу болгож энэ бvх эсэргvvцлээ ч Таны эсрэг болгож болно. Энэ эсэргvvцэл Танаас бус надаас гарч байгаа. Та бусдад ердєє итгэдэггvй. Энэ бол Таны хvмvvжил.

Yнэндээ амьдрал чинь хєзєр дэлгэхээс илvv ээдрээтэй, миний бичсэн шиг юм бvхэн нь эрэмбэ дараалалтай байдаггvй юм байна. Энд тайлбар зайлшгvй хамтдаа явдаг юм байна. Бvгдийг би тодорхой хэлмээргvй байна. Миний бодлоор бол энэ захиа vнэнд нэлээд ойртож, Та бид хоёрын амьдралыг хєнгєвчилж vхэх vед нигvvлсэнгvй, нийлэнгvй ариун болгох биз ээ.

Франц

1919 оны арваннэгдvгээр сар.

Орчуулсан Д.Галбаатар

(Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор)

“XX зуун-Модернизм-Сонгодгууд” номоос хэсэгчлэв.

эх сурвалжийг: www.unen.mn

Tweet This Post