
Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.
1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа. » Read more: Stray Questions: Туяа
Tweet This Post