Archive for the ‘Дэлхийн уран зохиол.’ category

Жонатан Сафран Фоэр

September 25th, 2008

Дөнгөж хорин тавхан насандаа “Everything is Illuminated” номоо бичин Америкийн орчин үеийн уран зохиолын тавцанд од болон гялалзсан Jonathan Safran Foer-ийн Slate сэтгүүл болон NYU Creative Writing Program хоёрын хамтрал болох Open Book: Writers on Writing нэвтрүүлэгт өгсөн ярилцлага.

Тэрээр энэхүү нэвтрүүлэгт өөрийхөө тухай хийгээд хамгийн гол нь толгой доторх идэйгээ цаасан дээр буулгахад учирдаг бэрхшээлүүдийн талаар ярьсан байна.

Мөн хэрвээ түүний дээр өгүүлсөн номыг нь унших боломжгүй бол Elijah Wood-ийн тоглосон киног нь олж үзээрэй. Давхар давхар өгүүлэмжүүдтэй, постмодэрн арга барил ашигласан, зарим талаараа Gabriel Garcia Marquez болон Salman Rushdie-гийн magic realism-ийг санагдуулам.

Post to Twitter Tweet This Post

В.Шекспир: 116 -р Соннет

September 14th, 2008

Vгvйсгэл тохиохуйд улиран одох нь
Улирал нь ирэхvйд хагдран унах нь
Vvрдийн хайр бишийн учгийг хvлээж
Vнэн сэтгэлтэй ураг vл барилдамуу » Read more: В.Шекспир: 116 -р Соннет

Post to Twitter Tweet This Post

Орхан Памук

September 8th, 2008

2005 оны байна уу даа, Таим сэтгүүлийн “Оны Хүн”-ийг тодруулах санал асуулга дээр нэгэн эмэгтэй Арменийн Геноцидийн түүхэн үнэнийг зориг гарган дуугарсаных нь төлөө Түрэгийн зохиолч Орхан Памукийг нэр дэвшүүлсэн байсан юм. Магадгүй тэр хэдхэн өгүүлбэр Памукийн талаар миний олж уншсан хамгийн анхны тохиолдол байх. Бүр сүүлд уржнан жилийн яг өдийд буюу Памук утга зохиолийн салбарт Нобелийн Шагнал авсныг зарлагдсаны дараахан Истанбулд очиход тэр хотын бараг бүх номын дэлгүүрүүд түүний бүтээлийг нь цонхон дээрээ дэлгэн тавьж, амтай болгон түүний талаар ярьж байлаа. Тэдгээр хүмүүсийн зарим нэг нь түүнийг үнэнийг хэлсэнийх нь төлөө үзэн ядаж байсан бол нөгөө нэг хэсэг нь Түрэг орныг дэлхийн тавцанд сурталчилснийх нь төлөө өнөөх “гэм”-ийг нь өршөөж байв. » Read more: Орхан Памук

Post to Twitter Tweet This Post

Цастай үдэш моддын дунд зогсохуйд

August 18th, 2008

Роберт Фрост

Хэний хэсэг тєгєл болохийг нь мэднэ
Хэрэг дээрээ эзэн нь тосгонд амидардаг
Хэдэн моддыг нь цас нэвсийтэл дарахыг харахаар
Хэсэг саатан зогссонийг минь мэдэхгvй биз дээ…
» Read more: Цастай үдэш моддын дунд зогсохуйд

Post to Twitter Tweet This Post

Түүврүүд. Күнз. М.Э.Ө. 551-470 он

July 29th, 2008

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан нэр аж. Учир нь тэр үед Европчууд нэр хүндтэй философчидодоо Латин нэр өгдөг байсан байна. (Confucius нь K’ung-fu-tzu гэдэг үгний Латинчласан хэлбэр [pinyin Kongfuzi] буюу Их Багш Күн гэсэн утгатай аж.) » Read more: Түүврүүд. Күнз. М.Э.Ө. 551-470 он

Post to Twitter Tweet This Post

Хэрвээ [IF]

July 23rd, 2008

Ойворгон олон чамайг онилон буруушаахуйд
Оюунаа vл алдан хэрвээ чи тэнцэж чадваас
Огтоос бvгд чамд эргэлзэн хуйлрахуйд
Орчилдоо эргэлзээг нь багтаан чи єєртєє л итгэж чадваас
Yзэмж vл тєгєлдєр, ухаалаг хурц яариагvй байгаад
Єєрєє чи худалд тооцогдсон ч, vгэнд нь vл уусаж
Yзэн яадагдаж байсан ч, vйлээн баран vл єрвєлзєж
Єєрийнхєє цагийг тэсвэртэй хvлээж хэрвээ чи чадваас » Read more: Хэрвээ [IF]

Post to Twitter Tweet This Post

Ористэйа

July 20th, 2008

(Эртний Герегийн эмгэнэлт жүжиг нь бидний мэддэг жүжгүүдээс тэс өөр тул эхлэн уншигчид эхлээд энэ сэдвийн талаарх стандарт ном зохиолуудыг уншиж судлах, эсвэл холбогдох бүлгүүдийг Герегийн уран зохиолын түүхээс судлах эсхүл бүр арга ядаж орчуулгыг нь дагалдах тэмдэглэл, зааварчилгааны хамтаар унших нь ойлгож мэдрэхэд хэрэгтэй. Мөн та санал болгож буй жүжгүүдийн гол гол дүрүүдийн нэрүүдтэй холбоотой домгуудыг хүртэл харах хэрэгтэй болох байх. » Read more: Ористэйа

Post to Twitter Tweet This Post

Эскилэс буюу Aeschylus

June 28th, 2008

Эскилэс буюу Aeschylus (/ɛskɨləs/ эсвэл /искилэс/ нь эртний Герегийн жүжгийн зохиолч бөгөөд Манай тооллын өмнөх (МТӨ) 525/524 – МТӨ 456/455) үед хамаарагдана. Тэрээр мөн эмгэнэлт сэдвийг үндэслэгч, эцэг хэмээн тооцогддог бөгөөд бүтээл нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн Герегийн эмгэнэлт жүжгийн гурван зохиолчийн хамгийн ахмад нь юм. Нөгөө хоёр нь Софокл, Эурипидэс юм. Эскилэсийн бичсэн 92 жүжгийн ердөө долоохон нь бидний үед хадгалагдан үлджээ. » Read more: Эскилэс буюу Aeschylus

Post to Twitter Tweet This Post

Соннет 18 В.Шекспир

June 5th, 2008

Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү?
Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам:
Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй

Улирал зуны нас тун богинохон байх юм. » Read more: Соннет 18 В.Шекспир

Post to Twitter Tweet This Post

Хэлж хэрэв би чаддагсан бол

May 4th, 2008

Portrait

Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн
Цаг хугацаа зөвхөн бидний төлөх төлөөсийн үнэ цэнийг л мэднэ
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.

» Read more: Хэлж хэрэв би чаддагсан бол

Post to Twitter Tweet This Post