Уран Зохиол - Literature » Италийн уран зохиол

Петрарка 1304 – 1374: Соннетууд
Соннет нь  шүлгийн магадгүй хамгийн түгээмэл тархсан, олон хүний мэддэг бүтэц юм. Үүнийг анхлан бий болгосон шүлэгчийг яах аргагүй Петраркатай холбож үздэг. Соннетийг тэрээр санаачлан бичсэн бол Шекспир алдаршуулсан гавъяатайг дурдах нь зүйтэй. Мэдээж хэрэг үүнд үндсэн гурван төрлийн соннетийн нэг нь болох Спенсерийг бас дурдах хэрэгтэй болов уу.

Соннет нь Итали хэлнээ “бяцхан дуу, дуулал” гэсэн утгатай аж. Соннеетийг ерөнхийд нь Итали буюу Петраркаийн (эхний найман мөрөнд асуудлаа дэвшүүлж эсвэл хуваалцаж, дараагийн зургаан мөртөд түүнийхээ тайлал, хариултыг гаргадаг), Англи буюу Шекспирийн (эхний гурван дөрвөн мөртөд асуудлаа илүү дэлгэрэнгүй гарган ирж харин төсгөлийн хоёр мөртөд хурдан товч хариулт өгдөг), Спенсерийн (Англи соннеттэй ижил бүтэцтэй, сүүл холболтоороо л ялгарна.)хэмээн гурав хуваадаг.

Соннетийг үндэслэгч Петрарка хэн бэ? Флоренцийн нотариатчийн хүү залуу Франческо 1304 онд амьдралынхаа гарааг хууль эрх зүй судлаж эхэлсэн боловч эцэг нь улс төрийн хэргээр Өмнөд Франц руу цөлөгдснөөр үгүйрэн хоосорч, санаваартан болсон байна. 30 насандаа тэрээр хэдийнэ алдартай шүлэгч болсон байна, тиймээс ч баатар, хүндлэл хүлээсэн хүнийг лаврын навчин титмээр шагналаг эртний уламжлалыг сэргээн Ромын сенатор түүнийг “шүлгийн хаан”-аар өргөмжлөн титэм зүүж өгсөн байна. Гэхдээ энэхүү Латинчлал нь түүний нэр хүндийн ердөө өчүүхэн хэсэг. Петраркаийн нэр Лаурагийн тухай түүхийг байнга даагуулж явдаг аж. Лаура бол Петрарка олон жилийн туршид шүлэг найраглалаа зориулан Итали хэлнээ бичсэн бүсгүй юм. Тохиолдлоор ч гэж болох бөгөөд тэрээр дотносох талаар ямар нэгэн оролдлого хийж байгаагүй юм. Түүний бичсэн шүлгийг зарим судлаачдын ангилснаар Лаураг магтсан, анти – Лаура эсвэл бүр төвийг сахьсан хэлбэрээр бичсэн уран зохиолын олон тооны зориулалт бүтээл гэж үздэг.

Хэрвээ Лаура Петраркаийн гэргий байсан бол тэрээр амьдралынхаа туршид соннет бичих байсан болов уу? хэмээн Лорд Гордон Байрон Дон Жуан зохиолдоо асуусан байдаг.

Нэгэнтээ замхарч байсан лаврын навчин титэм зүүлгэн шагнах эхэн үеийн Хүмүүнлэгийнхэний ёслол нь бидний дунд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Хэлбэр нь агуулга нь өөр боловч Монголд л гэхэд Болор Цом, Англид гэхэд энэхүү эрхэм хүндлэлийг хүлээн авсан нэгэн аливаа агуу үйл явдал тохиолдлыг шүлгээр магтан дуулдааг бол АНУ-д уран зохиолын нэр хүндийг олон нийтийн дунд өндөрт өргөх эгэл хүлээлттэйгээр 1985 оноос хойш эхлүүлсэн байна. Харин Ром хотноо Петраркаийг шагнасан шагнал бол эдгээрийн хажууд бол хувь илүү байсан. Ромын өнгөрсөн түүхийн аура буу цацраг нь олон нийтийн хүлээлтэнд хэвээрээ байгааг харуулсан юм.

Эцгээсээ өвлөн авсан мөнгөн хэлбэрт хөрвөж болох цорын ганц зүйл бол Цицерогийн гар ббимэл байсан гэдэг. Энэхүү бүтээл болох Ром руу аялсан тэмдэглэл нь эртний баримт сэлт, снааа бодол бүхий түүний оюун санаагаар дүүрэн байсан юм.  Тэрхүү гар бичмэлээс эрт цагт амьд сэрүүн, цог жавхлантай байсан урлагийн эртний тансаг эдлэл, тэндээс үлдэж хоцорсон салшгүй үнэт зүйлсийг үзэж, биширсэн нь дамжиггүй. Энэ нь зүгээр нэг шагнал бус харин ч тус хот зүгээр нэг Папын Ромын нэг хэсэг биш гэсэн зөн билгийг баттай суулгахыг хүссэн сенатын бодол бас байжээ. Сүм хийдийн хуваагдлын үр дүнд Папуудыг Петраркаын өсөж хүмүүжсэн Авиньон руу цөлдөг байж. Папын танхим залуу эрийн дургүйцлийг үргэлж төрүүлдэг байснаар их сургуулийн ректор зэрэг албан тушаалаас насан туршдаа татгазах шалтгаан болдог байсан байна.

Үүний оронд тэрээр зохиолч, мөн түүнчлэн өөрийн бүтээлээ худалдан амь зуулгаа залгуулдаг байсан байна. Тэрээр эхлээд Колоннагийн гэр бүлийн нэг гишүүн байснаа хожим нь олон олон ханхүүгийн элч, төлөөлөгч болсон байна. 16-р зуунд тогтмол элчин солилцох хүртэл түүний цаг үед дмпломат албан хэрэг тохиолдлын чанартай байсан байна. 14-р зууны дунд үест үгийн сонголт сайтай ялангуяа Латин үгсийн сонголт сайтай нэгнийг шууд л аливаа асуудалд үг барих албыг шууд тохоодог байсан байна. Шаардагдах үгийн урлагт Петрарка илт ялгарч байсан бөгөөд түүний хэлэх үг үр дүн авчирч, түүний байлцсан бараалхалт хүлээн авагч ханхүүдийг балмагдуулдаг байсан. Түүний үгийг уригдсан олон ч өндөр хэмжээний үзүүлбэр хэмжээнд хүлээн авдаг байж.

Шүлэгч нэр хүндийг хүлээн авсан нэгний олж чадахаас илүү орлого олохын тулд Карфагенийн эсрэг хийсэн II аян дайны жанжин Ромын баатар Скипиогийн үйл хэргийг магтан дуулсан тууль болох Африкаг бичсэн байна. Гэхдээ үүнийгээ дуусгаж чадаагүй, учир нь хэдийгээр тэрээр хэд хэдэн удаа оролдсон ч гэсэн Петрарка шүлгээ уламжлалт хэмжээгээр бичихдээ Герег хэл шигээ тийм хялбархан хийж чаддаггүй байсан байна.

Европоор хийсэн далайцтай аялалдаа Петрарка Цицерогийн бас нэгэн гар бичмэлиййг олсон нь найз нартаа бичсэн захидал байсан. Энэхүү танил найруулгад тэрээр гаршиж, алдаршуулсан. Үүнтэй зэрэгцээд түүний Итали хэлнээ бичсэн шүлгүүд буюу бүх соннетууд эсвэл Лаурад хандсан бүх бүтээлийн хувьд тэрээр нэгэн төрлийн шууд бус өөрийн намтараа шинээгсэн хагас хүүрнэл бүтээлүүдийг туурвиж эхэлсэн. Энэ бол цоо шинэ зүйл байсан юм. Энэ нь мөн түүний өөрөө өөрийгөө сонирхох хүчтэй сонирхлын илэрхийлэл болсон “Миний мэдэх хүмүүсийн хэнтэй ч би адилгүй” хэмээсэн мэдэгдэл юм. Тэрээр урлаг бол хувь хүний асуудал, харин ч ямар ч мэргэжлийнхэний хүрч чадамгүй тийм зүйл, тиймээс “Хүн бүр өөөрийн найрууулгаараа, хэв маягаараа бичих ёстой” хэмээн тунхагласан байна. Энд тэмдэглэх ёстой нэгэн зүйл бол ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХУЙ юм. Энэ нь ИНДИВИДУАЛИЗМ-тай холбоотон боловч нийгэм, улс төрийн аливаа нөхцөл байдлаас огт өөр оюун санааны төлөвт үйлчлэх юм. Хэн нэгэн шоронд байж болно, хувь хүний нөхцөл байдал нь ч тусгаарлагдаж болно, харин тэрбээр бүрэн дүүрэн өөрөө өөрийгөө мэдэхүй юм. Индивидуализм нь бусад олон индивидуалын хамтын амьдралын тогтоосон хязгаараар чөдөрлөгдөнө, харин өөрөө өөрийгөө ойлгохуйд бол тийм чөдөр, тушаа байхгүй. Зуун зууны туршид энэ бүхэн ямар нэгэн хараглах хязгааргүйгээр илүү “эго” руу улам гүнзгий орж байна.

Петраркаын амьдрал дахь бас нэгэн ганцаарчлал бол тэрээр үзэгдэх байдлыг бишрэхээр Өмнөд Францын нэгэн өндөр толгойд авиран гарсан байна. Үүнийг түүнээс өмнө хийсэн бол энэ тухайгаа бичиж үлдээхгүй байсан байх. Байгал дэлхийн тухай тэрээр эцэс төгсгөлгүй л ярьж байлаа, энэ нь гэхдээ дүрслэл талаасаа бус харин ерөнхийлөл талаас нь авч үзэж байсан хэрэг. Өөрийнхөө цор ганц сэлтээ Петрарка тэтгэн байхын хувьд тэрээр гоо сайхан гэж хэлүүлэх л зорилгын тулд нэрээ хүртэл сольж байжээ. Франческо ди Петракко гэсэн нэртэй төрсөн тэрээр яруу найрагчийн хувьд нэрээ үеийн хувьд тааламжтай сонсогдохгүй байна хэмээн үзэж нэг “К” нь “Р”-ээр сольж голын “А” авиаг уртасган, төгсгөлийн “О”-г “А”-гаар сольсноор Петрарка хэмээх сонсголонтой нэртэй болсон байна. Латин хэлнээ шүлэг нь “поэта” хэмээн “а”-гаар төгсдөг нь сайн шүлэг бий болохын эхлэл гэж итгэдэгээс үүдэлтэй ажээ. Петраркагийн бараг бүхий л шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол нь өөрийнх намтар гэж хэлж болохоор юм. Хойч Үедээ Бичсэн Захидал хэмээх нэрнээсээ хүртэл илэрхий нэгэн бүтээл хүртэл бичиж байсан бол найз нартаа бичсэн захидалдаа тэрээр юу хийснээ бичдэг байж. Түүний шүлэг нь тэрээр юу бодож мэдэрч байсанг өгүүлнэ.

Үргэлжлэл бий.

Tweet This Post

Маркус Аурэлиус 121 – 180 он: Бясалгал.
Бясалгал.

Манай өнөөгийн оршин байгаа нийгэмийн үнэт зүйлс, ухаарал, сургаалиудыг хүн төрөхтний төр улсаа байгуулж байсан эхэн үеийн төсөөлөл, гүн ухаан, сургаалийг жилээс жилд олон хувь дамжуулан хувилах тусам чанар, мэдээлэл нь алдагдсаар ирсэн мэт санагддаг. Ийм жишээний сонгодогийг уншигчиддаа хүргэхээр шийдлээ.

161 оноос насан эцэслэх хүртэлээ Ромын Эзэнт Гүрнийг удирдсан жолоодогч Маркус Аурэлиус Антониус нь Өрнөдийн Түүхэн дэх Платогийн таашаадаг Гүн Ухаанч Хааны сонгодог, гайхамшигтай жишээ юм. Германы зэрлэг овог аймгуудтай тулалдсан, эдийн засгийн хүндрэлүүд болон тахал нэрвэсэн, Христэд итгэгчдийг шийтгэн, цээрлүүлсэн үйл явдлууд давхацсан түүний хаанчлал нь идеал орчноос хамаагүй ангид байсан. Маркус Аурэлиус нь сайн эзэн хаан байсан (хэдий тийм байсан ч гэсэн) гэдгээрээ дурсагдаж байгаа бус харин амьдралынхаа сүүлчийн 10 жилийн туршид алс тэртээ Дунай мөрний хөвөөнөө аян дайн, тулалдаанаас тулалдааны хооронд амсхийн задгай галын гэрэлд амран суухдаа аз болоход өдгөө биднийх болж чадсан түүний өөрөө өөртөө “Бясалгал” нэрийн дор хандсан хүүрнэлээ Герег хэлнээ хөтөлдөг байсан учир л өдгөө бидэнд дурсагдан байгаа юм.

Бясалгалын тансаглал, амт, эгэл байдал болон ихэсгэл нь бүгд түүний өөрийнх нь. Ухамсрын номлол бүгд нь тухайн үеийн хамгийн түгээмэл гүн ухаан болох Стойкизмынх бөгөөд үүнийг Эпиктетус (55 оны орчимоос 135 оныг хүртэл амьдарч байсан) хэмээх хожим нь чөлөөлөгдсөн Герег боол тун эмх цэгцтэйгээр учирлан тайлбарласан байдаг.

Ёс суртахууны агуулга нь Тэсэн Гарах, Түдгэлзэх гэсэн Эпиктетусын хоёр зарчимд эмхэтгэгдэн орсон билээ. Стойкизм нь олон тохиргоог дамжин ирсэн гэлээ ерөнхийдөө бол нөхцөл байдлыг үр дагаварыг гомдоллолгүй тайвнаар, өөрчлөлгүй хүлээн авах гэсэн номлол юм. Байгалийннааштай жам хуулийг хүлээн авдаг. Хүмүүлэгийн бүхий л үүрэг нь энэхүү жам, хуультай хэрхэн уялдан, зохицон амьдрах вэ гэдгийг нээж олоход л оршдог.

Стойкизм нь оюун бодлын тайвшралд (өнөөгийн бидний цаг үеийн онгод оруулсан олон олон нийгмийн ухаарлууд бол Стойкизмын олон хямдруулсан эд бараа л гэсэн үг!), өөрийн анд нөхөртөө туслах, үнэнч байхад, хүн хоорондын ахан дүүгийн барилдагын үндэс суурь болсон нийгмийн бүхий л үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг космополитан (*бүх нийтийн буюу дэлхийн аливаа нэг хэсгийн үзэл бодол, сонирхол, улс төр, үзэл санаагаар хязгаарлагдахгүй) байхад анхаардаг. Стойкизмын үгсийн санд Үүрэг Хариуцлага, Тайван (Сэтгэл Хангалуун), Хүсэл Зориг гэсэн гурван үг байдаг гэхэд болно. Үүний хандлага нь пуритан (Puritan = Pure + being) буюу цэвэр ариун байх, даяанчлал, хүлцэнгүй, заримдаа бүр зайлсхийх чиглэлийг бий болгосон. Хэдийгээр энэхүү гүн ухаан нь хүндрэл, асуудлуудтай үед онцгойлон тохирч байгаа боловч түүний нөлөөлөл нь өнгөрсөн 2000 жилийн хугацаанд бараг л утга чанар, үнэ цэнээ алдаагүй юм. Цаг үе, газар орон гэж ялгалгүй хүмүүст маш хүчтэй сэтгэгдэл үлдээн, оувн ухааныг нь сийлсэн нь илэрхий харагддаг. Энэ тусглаын жишээг энэхүү жагсаалтанд оруулахаар төлөвлөж байгаа Хэнри Дэйвид Тороу (Henry David Thoreau)-гоос үзэж болох юм.

Хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн уриаг энэхүү бичлэгийн эхэнд дурдсан Бясалгалаас уншиж болох юм. Энэ бол уншихад амар ном. Цэцэн ухаантай ч шаналантайгаар эрх мэдэлд холбогдосон, улс төр гэхээсээ илүүтэй төгс хүний талаарх Стойкийн сургаалийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан, тэчъяадалдаа хөтлөгддөггүй, тооцоо гэхээсээ илүү төрөлхийн өгөөмөр, сайн муу хувь заяаны шоглоомонд автдаггүй нэгэн суутны өөртэйгөө ярилцсан яриаг хөндлөнгөөс чих тавин сонсож байгаа мэт мэдрэмжийг авах болно. Номын туршид бүүдийн байсан хамгийн гунигтай, харууссан өгүүлбэрүүдийн нэгэндээ “Ордонд ч хүртэл амьдрал тиймч сайхан байдаггүй” хэмээн Маркус өгүүлжээ.

Нийтээрээ нэрлэж заншсанаар Маркус Аурэлиусын Алтан Номныг олон жилийн туршид эгэл жирийн хүмүүс уншсаар ирсэн. Тэд үүнийг сонгодог биш харин ч тайвшрал, онгодын ундарга хэмээн мэдэрч хүлээн авсаар ирсэн. Эрэгтэй эмэгтэй уншигчдад аль алинд нь шууд нөлөөлж, илүү дээр, сайн сайхан амьдрахад туслаж, эгэл хүн байхын ачаа, дарамтыг ихэмсэг, бардам, сэтгэлийн хат, тэвчээрээр даван гарахад нь тусладаг цөөн хэдэн номын нэг шүү. Аристотелийг бид судладаг бол Маркус Аурэлиусыг өөрийн зүрх сэтгэлдээ хүлээн авдаг.

Tweet This Post

Данте Алигиери 1265-1321: Тэнгэрлэг Комеди (Туульс)
Тэнгэрлэг Комеди (Туульс)

Өөрийн цаг үеийнхээ нэгэн адилаар Дантегийн амьдрал эмх замбараагүй байсан авч түүний шилдэг бүтээл нь одоо оршин байгаа урт, томоохон шүлэгүүдээс хамгийн эмх цэгцтэй нь билээ. Түүний амьдралын туршид төрөлх Флоренц, түүгээр зогсохгүй Италийн ихэнх хэсэг хэсэг бүлэглэлүүдийн тэмцэл дунд хуваагдсан байсан. Энэхүү тэмуэл дунд төрийн хүн, сурталч болохынхоо хувьд Данте өөрийн хувь оролцоог байс бий болгосон юм. Тийм ч амжилттай байгаагүйгээс тэрээр 1302 онд цөлөгдсөн байна. Насан эцэслэх хүртэлээ хорин жилийн туршид Данте Италийн өнцөг булан бүрээр хэрэн хэсүүчилэн, хаадын өргөөнөөс нөгөө өргөөний хооронд бэдрэн цөллөгийн гашуун нясууныг биеэрээ мэдэрэн явжээ.

Орчин цагийн бидний нүдэнд түүний сэтгэл хөдлөлийн амьдрал тэнцвэргүй байсан нь харагдаж байна. Тэрээр найман настайдаа Битрис хэмээх бяцхан охиныг анх харсан бөгөөд түүнийгээ есөн жилийн дараа дахин харсан тухайгаа бидэнд бичиж үлдээсэн байдаг. Энэ бол түүний оюун санаа, төсөөлөл бүхнийг хөтлөн жолоодож байсан мөн Тэнгэрлэг Комедийн төгсгөлийн хэсэг болох Диваажингийн хамгийн төгсгөлийн дуулалд бурхны дараагаар эн тэргүүнд тавьсан эмэгтэй хүнтэй харилцаж байсан бүх түүх нь юм.

Гай гамшиг бүхий Тамаас эхлээд Аз Жаргалтай Диваажинд төгсдөг учраас Данте өөрийн шүлэгээ комеди (тайлбарлагчид, шүүмж бичигчид “Тэнгэрлэг” гэсэн тэмдэг нэрийг сүүлд өгсөн болно) хэмээн нэрлэсэн байна. Анхлан уншигчдад энэхүү шүлэг нь нэвтрэшгүй хана, цайз мэт санагдах нь бий. Бүр бэргэмээр, сүрдмээр болгочихсон нь Агуу сэтгэгч Томас Акуинасаас (1224/5 – 1274) үүсэн гарсан шашин судлал юм. Дантегийн бидэнд өгүүлсэнчлэн шүлэглэл утга санааны хувьд дөрвөн түвшинтэй. Билэг тэмдэг, ёгтлолыг байнга ашигласан байх агаад Дантегийн үндсэн хэрэглүүр биш байгаа сонин, харин түүний оюун бодлын нэгэн хэсэг байсан байж болох юм.  Мөн эцэст нь энэхүү шүлэг нь эдүгээ цагийн ишлэлийг бас ихээр ашигласнаараа Данте нь өнөөгийн бидний нэрлэгдэгчлэн сэтгүүл зүйн хэрэглүүртэй цөөхөн хэдхэн агуу зохиолчдын нэг юм.

Энэ болон бусад олон нчцаалтыг үл харгалзан Данте нь эрдмийн мөр хөөгөөгүй уншигчдын сэтгэл зүрхийг ч бас хөдөлгөх чадалтай. Т.С.Элиот өөрийн алдарт эссээндээ зөвлөсөнчлөн магадгүй энэ бол шүлэгэндээ илүү автан орж, харин хэрэглэсэн билэгдэл, ёгтлолд ач холбогдол бага бараг өгөхгүй байсан ч болохоор шүлэг. Үүний агуу сүрлэг зизайн нь хараад л шууд мэдэгдэнэ. Данте бидний энэ хөрс шороон дээрх амьдралыг Там, Ариутгалын Ертөнц, Диваажин хэмээн ангилсан ч гэсэн энэ шүлэг бол Бунъяны “Бадарчдын Аялал” зохиолтой нэгэн адилаар энэ дэлхийд амьдарч байгаа хүний амьдралын хүүрнэл юм. Бид ч бас зарим талаараа зовлон зүдгүүр болох Тамд амьдардаг, мөн бид ч бас өөрсдийн гэм нүгэлийнхээ цээрлэлийг хүртэн, Ариутгалын Ертөнцөд байгаа шиг түүнийгээ бусдад сурталчлан таниулдаг.

Дантегийн маш хүчтэй итгэж байсанчлан бид ч бас Дантегийн оюун санааны багш болсон Виргилийн үлгэрлэн бүтээсэн учир шалтгааны үр болон итгэл үнэмшлээрээ дамжуулан Диваажинд дүрслэгдсэн аз жаргалыг хүртэх эрхтэй нэгэн билээ.Түүний цаг үеийн амьдралаар нь туршигдсан байдал болон тухайн үеийн давамгайлж байсан судлагдахуун, гүн ухаанаар дамжуулан Дантегийн ёс суртахууны өндөр хүч чадал энэ зууны мэдрэмж өндөртэй уншигчдыг ч хүртэл хөдөлгөж чадахуйц бүтээл болон амьд шинээрээ ирсэн гэж хэлж болно. Данте бол реалист, орчин цагийн романчид, зохиолчдын нэг адил хүний мөн чанарт шударга үнэнч хандаж чадсан.

Цаашлаад, энэхүү шүлэг нь бидэнд шүлэг хэлбэрээрээ нээлттэй. Энэхүү агуу шүлгийн төсөөлөл нь тийм ч ээдрээтэй, бүрхэг биш, харин ч чанд, нарийн тодорхой. Тодорхой нарийн дүрслэл, илэрхий байдал нь Дантегийн төсөөлөхүйн хамгийн гол мөн чанар байсан. Тэрээр зүгээр нэг ил тодоор бичээд зогсохгүй тэр тодорхой дүрсэлсэн бичвэр нь түүний санааг бүрэн гаргаж өгч чадаж байсан. Эдгээрийг бид уншаад ч тэр орчуулгаас нь ч тэр бид мэдэж, мэдэрч чадаж байна: Данте бол агуу зураач юм. Түүнтэй нэгэн адилаар бид түүний шүлгийн хүчтэй, цэгцтэй, тэгш хэмтэй бүтцийг харж чадах юм. Данте үүгээрээ агуу архитектор байж чадна.

Эцэст нь хэлэхэд, би энд Эллиотын хэлсэн зөвлөгөөг та бүхэнд хүргэмээр байна: Дантегийн шүлгийн оршлыг уншиж танилцах нь танд ямар муу зүйл, мөн сайн сайхныг авчрахгүй.  Дантегийн шүлэг, түүний амьдрал, тэр цаг үе өөр хоорондоо салшгүйгээр сүлжилдсэн байдаг. Цаашлаад ихэнх хэвлэлтүүд, орчуулагдсан хувилбарууд нь гол гол санааг нь тайлбарласан тайлбар зүүлттэй байдаг.

Дантег унших хамгийн сайн аргуудан нэг бол хавсаргасан тайлбар зүүлтэнд анхааралаа хандуулалгүйгээр кантог (Дуулал) нь унших хэрэгтэй бөгөөд нийтдээ 100 канто бий. Түүнийгээ тэгээд тайлбар зүүлтийн хамтаар дахин нэг уншаад үз. Бүгдийг ойлгох гэж хүлээх хэрэггүй – та байтугай эрдэмтэд энэ хүний юу гэх гэсэн талаар маргасаар насаа барж ч мэднэ. Та цагаа зарцуулан уншаад ойлгосон тань таны амьдралд хангалттай хүрэлцэнэ. Аллен Манделбаумын Англи хэлнээ орчуулсан орчуулга нь их сайн болсон гэж эрдэмтэд дүгнэдэг. Энэ хувилбар нь Итали эхийг нь орчуулсантайгаа нэг нэг хуудсанд оруулсанаараа давуу талтай.

Монгол хэлнээ энэхүү шүлгийг орчуулан хэвлэн гаргасан байдаг. Монгол орчуулга нь 3 боть (там, ариутгалын орон, диваажин) жижигхэн номноос бүтсэн байх бөгөөд бөгөөд www.literature.mn энэ бүгдийг та бүхэнд хүргэхийг зорин ажиллах болно.

Tweet This Post