Энэ удаагийн “Миний хэлэх уг” буландаа Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зутгэлтэн Бавуугийн ЛХАГВАСҮРЭН гуайг урилаа.
-Яриагаа таны өчигдөр хэрхэн өнгөрөв гэдгээс эхлэх үү?
-Болж байна. Миний өчигдөр ихээхэн бодох юмтай болж өнгөрлөө. Би үдээс хойш танай сонинтой тохиосон. Миний тухай өгүүлсэн байна. Уншлаа. Орой нь телевиз жаахан харсан. Хүний яриа энгийн, үнэн, баримттай байхдаа аятайхан байдаг. Телевиз харж суухдаа манай ард түмний төлөөлөл болох гэж оролддог хоёр, гурван хүн ярихыг сонслоо. Ерөнхий сайд С.Баярыг Америкт хүүхнүүд дунд жаргаж байна гэж ярих юм. Read the rest of this entry »
Tweet This Post
-Миний бодлоор ном уншсан хүний тархи нь задардаг. Харин компьютер уншсан хүний тархи нь агшдаг-
2009 оны “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатартай амжилтын дараах хөл хөөр нь намжиж, Ховд аймагтаа байх үед нь ярилцпаа. Read the rest of this entry »
Tweet This Post
2010 оны 1-р сарын 30-31-ний шөнө Олон Нийтийн Радио Телевизийн Гэрэлтэй Цонхоор харагдсан админ hERERA-гийн яриа
Tweet This Post
гэрэл зургийг Хүлгээ
ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ
Дамдинсүрэнгийн Урианхай 1940 онд Булган аймгийн Харгана (Уньт) сумын нутагт малчны гэрт төржээ. 1964 онд Москва хотноо Плехановын нэрэмжит
улс ардын аж ахуйн дээд сургууль төгсөж, 1979 онд Москвад утга зохиолын дээд курс төгсжээ.
Дамдинсүрэнгийн Урианхай «Цагийн хөл»,
«Үгийн сүү» шүлгийн ном хэвлүүлжээ.
ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ
1. Хамгийн том үзэсгэлэн
«Өнөө цаг»-ийн ачааг дааж үүрэхсэн гэдэг
хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан эх
орон минь! Надаар юу хийлгэсэнч би
баярлана. Намайг говийн худгийн моторчин,
зурагтын цамхгийн монтажчин, галт
тэрэгний засварчин, ачаа ачигч, гуталчин,
сансрын нисгэгч, цэрэг, дипломат, хамгийн
хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай
тэжээгч , нэгдлийн морин тэрэгчин, эсгий
гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би
баярлана. Надаар гүүр, багана, хөшүүрэг,
сум хийж болно. Биднээр «зарцаа» хийх эрх
ганцхан Танд л бий. Танд «захирагдах»,
«дарлагдах» бидэнд дээд эрх чөлөө юм. эх
орон минь.
Read the rest of this entry »
Tweet This Post
1910-аад оноос модернизмын урсгал үүсэн хөгжиж ирсэн байна. Модернизм нь хэв загвар, сэтгэлгээ, илэрхийлэл гээд л материаллаг байдлаас эхлэн онгодын төлөв хүртэл бүх зүйлдээ шинийг эрэлхийлсэн урсгал байсан юм. Энэ нь зөвхөн уран зохиолд хамаарагдахгүй бөгөөд ер нь дэлхий ертөнц өөрөө 1900-аад он гарснаар ихээхэн донсолгоонтой, сэгсэргээнтэй болсон гэж хэлж болох юм. Үзэл бодол хүртэл өөр болж, хуучнаараа явахыг хүсэхгүй шинэ үеийн давалгаа нийгмийг улам бүр ар араасаа нөмрөн бүчин авч байлаа. Езра Понд, Виржиниа Вүүлф гээд л пионер яруу найрагчид, зохиолчдыг дурдаж болох юм. Чухам тэд л Жэймс Жойс зэрэг суутнуудын үр хөврөл байсан. Read the rest of this entry »
Tweet This Post
Олон зуун, мянганы тvvхтэй нvvдэлчин Монголын их утга зохиол буурал тvvхийнхээ турш уналт буурал, єсєлт хєгжил, сэргэн мандлын олон арван мєчлєгтэй тохиосны нэгэн онцгой євєрмєц тvvхэн цаг vе нь “Орчин vеийн Монголын уран зохиол” хэмээх нэр томьёоллын дор авч vздэг 1911 оны Yндэсний эрх чєлєєний хєдєлгєєнєєс хойшхи сvvлийн зуун жилийн тvvх билээ. Шинэ цагийн утга зохиолын ариун єргєє, сvлд хийморь нь болсон МЗЭ vvсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр бид эдvгээ тулж ирээд байна.
Єнєєдєр манай их утга зохиол нь тєрєл зvйл, хэв маяг, утга-сэдэв, сэтгэлгээний тєвшин, уран сайхны хэлбэр, дvр, єгvvлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн vгийн урлагийн тогтсон жишиг vндсэн vзvvлэлтvvдийн хувьд туурга тусгаар vндэстний давтагдашгvй євєрмєц дvр тєрх, vнэт зvйлс бvхий бичгийн утга зохиол болж нэгэнт чадсан билээ. Read the rest of this entry »
Tweet This Post
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хєрст дэлхий хєрвєж
Хєвчин улс хямралдаж
Хєнжилдєє унтах завгүй
Хєнєєлдєн тэмцэж байв. Read the rest of this entry »
Tweet This Post
only you with solitary sadness
on the photo, all with cheers.
our traces coincide nearby the temple, in the dusk
but barely seen you on the dance rink.
I love you
Read the rest of this entry »
Tweet This Post