Уран Зохиол - Literature » Монголын Яруу Найраг

Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала
Ойрд нар хур ээлжилсэн сайхан өдрүүд болж өнгөрч байна. Хөвөн хөлөглөх үүлсийг хараад тэртээ нэгэн цагт асар баян түүх, уран зохиолын өвтэй Энэтхэгийн сор болсон зохиолч Калидас өөрийн зохиолоо тийнхүү таашаан сууж байхдаа алдарт “Үүлэн Зардас” хэмээх нэрээ өгсөн боловуу хэмээх бодол төрөх даруйд л хаврын залхуурлаасаа болоод хэсэг бичээгүй байсан миний бие энэ хүү гайхамшигт бүтээлийн талаар жоохон ч атугай бичмүү хэмээн зориглон суулаа. Галидасыг Энэтхэгийн “Шекспир” гэх нь бий. Тэрээр Энэтхэгийн санскрит хэлээр бичиж туурвидаг зохиолчдын дотроос дэлхийд бүрнээ танигдсан, мөн хамгийн шилдэг нь болохоор арга ч үгүй биз дээ.

Хамгийн сонирхолтой нь зохиолчийн өөрийнх нь талаар бараг л мэдээлэл байдаггүй нь хачирхалтай. санагдаж болох юм. Хиндү болон Буддизмын аль алиныг нь оролцуулаад Брахмагийн шашны суурь сургаальд энэ дэлхий болон аливаа юмс үзэгдэл, зүйл бүгд бүрэн утгаараа хий хоосон бөгөөд тийм ч учраас эртний, уламжлалт Энэтхэгт хүний үүх түүх, түүний амьдралаар дамжуулан аливаа үйл явдлын хэлхээсийг холбож, түүхийг дамжуулдаггүй байсныг уншигчид маань ойлговол үүний  учрыг илүү сайн ойлгох байх. Калидаса нь манай тооллын 400 магадгүй 500 оны үед зохиогдсон байж болох юм.

Түүхээс үзэхүл тэрээр эгэл гарадтай нэгэн байхдаа алдар нэрд хүрч, өөрийн зохиолчын ур чадвараараа ордонд бага зэрэгтэй язгууртан болсон байна. Тэрээр мөн тун бүтээлч зохиолч байсан авч түүний цөөхөн зохиол болох 3, 4 урт хэмжээний шүлэг мөн гуран жүжгийн зохиол л хадгалагдан үлдсэн гэж тооцогддог. Энэхүү тайлбартаа танд хамгийн ихээр таашаагддаг, мөн хэлэлцэгдэж байдаг хоёр зохиолыг нь санал болгож байна.

Үүлэн Зардас (Мегхадута) нь 210 бадагаас бүрдэх яруу найраглал бүхий хүүрнэл зохиол бөгөөд хэн нэг нь үүний Өрнийн утга зохиолын ижил бүтээлийг нэрлэе гэвэл хөгжимт жүжиг байж болох юм. Монголын хувьд Данзанравжаагийн Саран Хөхөө театрт тоглогддог байсан дуулалт жүжгүүдтэй ижилсүүлж болох юм. Шүлгийн гол санаа нь якса-гийн (байгал дэлхийн дагина) төрхтэй, нэгэн язгууртан залуу тодорхой дурдагдаагүй гэмт үйлдлийнхээ төлөө алс ууланд цөлөгдөн суудаг. Сайхан амраг бүсгүйгээ үгүйлэн суухдаа, алс хол Гималайн хормойд орших Алака хотын ордондоо хайртай бүсгүй нь мөн л түүнийг үгүйлэн гансран суугаа хэмээн төсөөлдөг. Уулын оройг эмжин хөрвөх үүлсийг харан суухдаа тэрээр Алака өөд хөврөн очоод гэргийдээ хайр үгс, халамжын сэтгэлийг нь хүргэж өгөхийг хүсдэг. Энэ бүхэн нь үүлс зараалыг хүргэхээр дайран өнгөрөх гол мөрөн, уул ус, хот балгадыг залуу якса (дагина)-ийн хоолойгоор магтан дуулах боломжийг шүлэгчид өгдөг.

Энэхүү шүлэг нь хайрын захидалын хэлбэрт хөрвөсөн аян замын магтуу дуу юм. Найргийн өнгө аяс, шүлгийн бүтцийн хувьд өндөр хэмжээнд зохиогдсон байдал нь өргөлттэй, үргэлж шинээрээ л сонсогддог. Үүлэн зардаст итгэж даалгасан тааламжтай, янагхан зараал нь тансаг хэрнээ шаналалын агаарт хөрвөх тэчъяадлын хэрнээ хөнгөхөн гунигтайн хооронд уншигчдыг хөвсөлзүүлж өгдөгөөрөө “томчуудын” гайхамшигт үлгэр шиг ч санагдаж мэдэх юм.

Сакунтала ба Танилын Бөгж (заримдаа зүгээр Сакунтала ч гэх нь бий) баатарлаг туульс гэж ч хэлж болохоор жүжиг юм. Энэтхэгийн кино, театрын бүтээлүүдийн нэгэн адилаар энэхүү зохиолын өрнөл нь Махабхарата доторх олон өрнөлүүдийн нэгнээс нь л урган гарсан юм. Чухам яагаад энэтхэг кино, жүжгийн зохиолууд ийм өрнөлтэй, олон үеийг давдаг шалтгаан нь гээд хэлчихэд бараг буруудахгүй байх (ялангуяа ах дүү 2 мэнгээрээ бие биенээ олдог гэх мэт өрнөлүүд). Зохиолын агуулга нь товчхондоо дагина, ухаат хааны охин болох үзэсгэлэнт бүсгүй Сакүнталад дурласан хааны хайр сэтгэлийн тухай юм. Охин өөрийнхөө гарал үүслийн талаар ямар ч төсөөлөлгүй эгэл санаваартны ойн гэрт өсөж хүмүүждэг. Нэгэн өдөр ан хийж явсан Дусянта Хаан Сакүнталаг  олж харсан даруйдаа дурладаг бөгөөд түүнийг дагадаг байна. Тэд дурлалт хосууд болж, Сакүнтала жирэмсэн болдог байна. Гэвч хаан ордон руугаа буцах чухал албатай болсон тул явахаасаа өмнө түүнд түүнийг таньж байхын тулд бөгж үлдээдэг байна. Тийнхүү бүсгүй ордон руу явах замдаа бөгжөө гээж, хаан бүсгүйгээ таних боловч яг хэн гэдгийг нь үл мэдсээр явна. Эцэс нь нэг юм бөгж эзэндээ ирж, дурлалт хосууд эргэн нийлж, бүгд сэтгэл амар аж төрөн сууна.

Нэг талаараа Калидаса, Шекспир хоёрыг харьцуулж үзэх ннотолгоо бас бий. Тэр хоёрын аль аль нь хамгийн дээд ихэс язгууртнаас эхлээд хамгийн хөгийн алиа албадайн дүрийг гаргуун гаргадаг. Яс юман дээрээ бол Калидаса Шекспирээс ч илүү байж чадах бас нэгэн давуу тал бий. Тэрээр өөрийн бүтээлээ туурвихдаа (яг л Мольер гол дүрүүдээ Латинаар яриулж, бусдыг нь Францаар бичдэг шиг л) хоёр хэлээр буюу язгууртнуудын яриаг сонгодог Санскритээр, харин бусдыг нь нутгийн Пракрит хэлээр бичсэн байдаг. Шекспиртэй харьцуулах бас нэгэн харьцуулалт байдаг. Албан үүрэг болон хүсэл тэмүүлэл, мөн нийгмийн жороор найруулсан зан араншингийн төлөв болон агшин зуурын хайр дурлал хоёр хоорондох тэмцэл нь Сакүнталад гардаг зарчмын тэмцэл юм. Шекспир өөрийн зохиол болох “The Tempest”-дээ ижил сэдвийг нээж гаргасан юм, энэ хоёр зохиолыг тун ойрхон дарааллуулж уншвал тун сонирхолтой байх болно. Сакүнталаг анхлан англи Өрнөдийн Санскрит судлалын пионер, орчин цагийн хэл шинжлэлийн эцэг Английн сэр Уиллиам Жонс хөрвүүлсэн. Түүний орчуулгыг Гётё ихэд биширч байснаас үзэхүл унших ёстой хувилбар байх болов уу.  Калидасагийн бусад зохиолыг олон сайн орчуулгууд байдаг. Харин Монгол хэлнээ байх эх сурвалжын хувьд 18-р зууны сүүл хавьд ганжуурын төсгөл ботьд орчуулагдсан, мөн Эрдэнэпэл гавж төвд хэлнээс орчуулсан байдгийг Б.Ренчин гуай орчуулан хэвлүүлсэн номынхоо эхэнд дурдсан байна. Хамгаас азтай нь энэхүү орчуулсан гаргасан номыг өнөөдөр худалдан авч чадлаа, Ренчин гуайг бахдан биширлээ.

Tweet This Post

Маруужингийн Диваажингаас … долоосон минь
Яруу найрагч Энх-Ануугийн “Маруужингийн Диваажин” номоос түүвэрлэн орчуулсан шүлгээс орчуулснаа толилуулж байна.

Wanna draw on the aspect of lake

A snowdrop, second snowdrop, third snowdrop…

May time would freeze in yesterdays

When floating flowers fading into wrinkles

Wanna count breathing dews of dawn

A drop, second drop, third drop…

May the flying time would linger on

When it sees crystal gown is sewn of drop(s)

How harder lure the time to delay

More people depart, so children will arrive…

One day I desert my own premise,

May arrive as a pinky cheeky kid.

Нуурын толион дээр зураг зурмаар байна

Нэг яргуй, хоёр яргуй, гурван яргуй …

Зурсан цэцэгс зураас болж бидэртэн хөвөхөд

Зуугуухан алслах цаг хугацаа өчигдөртөө зогсоно доо

Амьсгалж байгаа үүрийн шүүдрийг тоолмоор байна

Нэг дусал, хоёр дусал, гурван дусал …

Нийлүүлж байгаад тунгалаг өнгийн даашинз урлахад

Нисэж явсан цаг хугацаа дэргэд сатаарна даа

Ядан цөхөн цаг хугацааг аргацаалаа ч

Яваад л байна хүмүүс, ирээд л байна хүүхдүүд

Яг эдэн шиг нэг л өдөр гэрээсээ би гараад

Ягаан хацартай хүүхдийн дүрээр гэрээдээ эргэнэ дээ…

Tweet This Post

Цогт тайжийн хадны бичээс
Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших  Цогт тайжийн бичигт хадны 386 жил  тохиож байна.  Цогт тайж 1624 оны намар  ан хийж яваад авга эгчийгээ санан  бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тус сумын төвөөс урагш  20-иод километр зайд орших  Тарамцагийн уулсын шувтарга Хутаг  хэмээх уулын өвөрт байдаг тэр  хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг  дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн  гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод  харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа   хүргэе.

Нэгдүгээр бичээс: Цагаан тахиа жилийн намрын эхэн сарын  хорин нэгнээ Цогт тайж Хангай ханы цэцэрлэгийн хойд ууланд авлан, хуягт  халтараа унаад, өндөр дээр гарч байхдаа  зүүн зүг харан сэтгэлээр маш  уярч халагуут авга эгч юүгээн санаж  ийн өгүүлээд уйллаа.

-Дээд тэнгэр  ханы ахуй хийгээд

Дэлхий дахь хан  богдусун ахуй газар

Дээр дорын ялгал  болбоос бээр

Жаргал хайрлал  хоёрын агаар нэгэн буй

-Аганистайн агуй  дахин бодисдва нар хийгээд

Алтан дэлхий дахь бодь сэтгэлтэн  хоёрын

Ахуй газар ангид  болбоос

Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй

-Энд хан богдусун  сайн түшмэд хийгээд

Эргүүлэгч Эрлэг  хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр болбоос  зөв бурууг ялгахуйн агаар нэгэн  буй

-Олз идэш олон  ядагч хүмүн хийгээд

Уул модонд явагч  араатан хоёрын

Ахуй бие ангид  боловч

Алан идэхүйн  агаар нэгэн буй

-Хол ойроос хулгай  хийгч хүмүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие өөр боловч

Идэхүй хүсэх  сэтгэлийн агаар нэгэн буй

-Онон мөрөнд  ахуй халагуут эгч минь хийгээд

Орхон туулд агч  эвчит бидэн хоёр

Халх оннигуудын газар хол болбоос бээр

Хайрлан саналцахын агаар нэгэн буй

-Энэ биедээн  эс золголцвоос

Үүнээс хойш төрөл  тутамдаа

Эх нь ганц хүүхнээ  хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах  болтугай …

Хэмээн хайлан өгүүлсэнийг  нь хамт агсан Эрх хиа тогтоож  сударлан авсныг хойно дөрвөн жил  болоод мөн хулгана жилийн /1624он/ нэгэн сарын арван наймнаа  Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив.

Шүлгийг сурвалжлан олж, шинжлэх ухааны судалгааны гүйлгээнд  оруулсан тухайд эрдэмтэн Ц.Сандаг бичихдээ:

“1912 онд монголч  эрдэмтэн В.Л.Котвич Монголд ирээд  буцах гэж байхдаа Мишиг гүний  хошууны Дуутын хар чулуу гэдэг  газар бичигтэй хад байдаг  тухай мэдээ авсан байна.  Нэгэнт  хугацаа давчидсан учраас тэр  бичгийг хуулбарлуулж илгээхийг  Гадаад яамны сайд Ханд вангаас  хүсчээ.  Ханд  ван тэрхүү хүсэлтийг  ёсоор болгож уул хуулбарыг  Жамсраны Цэвээнээр дамжуулан  В.Л.Котвичид илгээсэн ажээ.1923 оны  5-р сарын 31-нд В.Л.Котвич Оросын  Археологийн нийгэмлэгийн Дорно  дахины салбарын хуралдаан дээр  уул бичээсний тухай товч мэдээлэл  хийсэн байна.1925 онд жуулчин П.К.Козлов  Мишиг гүний хүрээний хошуугаар  уул бичээсийг гэрэл зурагт  буулгаж авсан ажээ. Энэ гэрэл  зургийг Б.Я.Владимирцовт уншуулахаар  өгсөн байна.Үүнийг мэдээд В.Л.Котвич  ч нөгөө хуулбараа бас Б.Я.Владимирцовт  өгсөн байна. Б.Я.Владимирцов “Халхын  Цогт тайжийн хадны бичээс”гэдэг  өгүүлэл бичиж “СССР-ийн ШУА-ийн  мэдээ” сэтгүүлийн 1926 ба 1927 оны  дугаарт нийтлүүлсэн байна”гэжээ.Үүнээс  хойш судалгааны олон бүтээлд  уг шүлгийн тухай шинжлэн дүгнэсэн  материал хэвлэгджээ.

Хоёрдугаар бичээс: Саманда бадари хийгээд  Аминдиваа ба Шигмунь бурханаа мөргөмүй.Хий  очир хийгээд Варагай эх ба Базарвааньд  мөргөмүү …

Чингис хааны  үр Очир хааны ач Халхын цогт тайжийн  зарлигаар дайчин хиа,   Гүен баатар хоёр Монголын хутагт хааны учираа Чингис хааны төрсөн усан морин жилээс инагш дөрвөн зуун жаран дөрвөн жил  болсноо,  жилийн эх хулгана жил, сарын эх гал барс сарын арван  таван,    их цагаан өдрөө хаш  эрдэнэ мэт хаданд бичив.

Д.Лхагвамаа

МОНЦАМЭ

Tweet This Post

ЯРУУ НАЙРАГЧ БАЯНЫ ТАШУУР ГЭДЭГ ШҮЛГИЙН ТУХАЙ
Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар бид өмнөх нийтлэлдээ тодорхой өгүүлсэн билээ. Харин энэ удаад тэрээр хятад хэлээр зохиосон “Ташуур” хэмээх шүлгийн ур хийц болоод уг шүлгийг уран зохиол судлаач эрдэмтэд хэрхэн үнэлсэн, орчуулагчид хэрхэн орчуулсан талаар товчхон танилцуулахыг хүссэн юм.

Баян жанжины “Ташуур” гэдэг шүлгийг уншихад эл шүлэг нь өөрийн орон нутаг, уг гарвал, анд нөхөд, унаа хөлөг, зэр зэвсгээ магтан шүлэглэдэг монгол ардын аман зохиолын өгүүлэмжийг эрхгүй санагдуулдаг юм.

Гэвч, уг шүлэгт “ташуур”-ыг аман зохиолын адил хэтрүүлэл, ихэсгэлийг хэрэглэн магтаж бичсэнгүй харин ч “гурван тохой” төдийхөн мэтээр эгэл борогжуун байдлаар дүрслээд, хамгийн сүүлчийн мөрөнд хэдий ийм богино боловч “зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй” хэмээн гол утгыг зангидаж өгсөн нь уг шүлгийн гол амин сүнс буюу уг шүлгийн туйл ба тайлал зэрэг болж байгаа мэт санагдана. Өөрөө хэлбэл, Баян жанжины “Ташуур” хэмээх шүлгийн үүдэл санаа нь монгол аман зохиол, жинхэнэ монгол сэтгэлгээнээс эх үүдэл авч, харин яруу найраг болон биелэхдээ хятад хэлт яруу найргийн ур маяг, гүехэнээр эхлээд гүнзгий утгыг цөөн мөрөнд багтаан төгсгөх буюу “үг нь энд бөгөөтөл санаа нь тэртээ байдаг” яруу санааг агуулсан шүлэг гэж болмоор байна.

Өвөр монголын эрдэмтэн Б.Төмөрбагана “Баян чинсан ба түүний шүлгийн зохиол” гэдэг өгүүлэлдээ, “Баяны энэ шүлэг яриангүй бодисыг зээлж сэтгэлгээгээ уянгалуулсан бүтээл болно. Их цэргийн ялж ялагдах, ариун үйлсийн бүтэх бүрэлдэх цөм түүний гар дахь ташууртай шууд холбоотой. Хялгасын төдий осолдвол л хэмжээлшгүй хохирол сүйдлийг авчирч мэднэ. Иймээс үзэхэд охор бөгөөд хөнгөн боловч энгийн хүмүүс хэрхэн түүнийг тааж чадах вэ. Гэтэл энэ ташуур Баяны гарт атгагдмагц даруй тэнгэр газрыг доргиулсан шидэт хүчээ үзүүлж, ялалтын бэлгэ дэмбэрэл болов. Шүлэгчийн үгийн гаднах уг санаа ташуурт биш гэдэг нь үзмэгц илхэн. Энэ шүлгийг гагц Баян чинсан шиг тийм байр суурь, тийм эрдэм чадвартай хүн, тийм түүхэн нөхцөл байдал доор сая бичин гаргаж чадах юм” /Б.Төмөрбагана, “Баян чинсан ба түүний шүлгийн зохиол”, Хөх хот, 1982/ хэмээн тэмдэглэжээ.

Дамбийпэлжид, Шинг Хан нарын орчуулга:

МАЛИА

Нэг үе нь урт болой, нөгөө үе нь охор

Хэдэн зэрэг дөрөө тогшсоор саруул шөнөөр буцмуй.

Гурван тохой суран ташуур ир мэс үгүй атал

Зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй.

( – Дамбийпэлжид, Шинг Хан, “Эртний монгол зохиолчдын хятад шүлэг дууллын сонговор”, Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2002, 8-р тал)

Б.Буяны орчуулга /Я.Ганбаатарын шинэ үсэгт буулгаснаар/:

ЧИЧҮГЭ /Эртний монгол хэлэнд “ташуур”-ыг ингэж нэрлэж байжээ./

Нэг үе нь урт авч нэг үе нь охор

Нэлээд удаа сарны гэрэлд дөрөө тогшин буцчухуй.

Арай хэмээн гурван тохой ир үгүй авч

Аварга эгнээ зуун түмэн, түүнд удирдуулан захирагдмуй.

(- Я.Ганбаатар, “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол”, Уб., 2007, 37-р тал)

Ч.Ванжилын орчуулга:

ТАШУУР

Үе үе урагш нахилзсан олон монцогт ташуур

Үдшийн сарнаа дөрөө хавиран аян дайнд явмуй.

Алд хүрэхгүй охор ташуурт ир мэс үгүй боловч

Алмас /эрэлхэг/ баатар зуун түмэн, түүний дохилгыг дагамуй.

(– Ч.Ванжил, “Хятадын эртний шүлэг дуулал уянгын сүүмэг”, Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 2006, 128-р тал)

БЭЛТГЭСЭН Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Tweet This Post

Жангар тууль Хятадынх гэвэл гайхах хэрэггүй, БУРУУТАН НЬ БИД
Алдарсан Монголынхоо эрэлд гарагсад дэлхийн бөөрөн дээр тархаж, олон зууныг эргэж Монголдоо очно доо гэсэн домгийн ширэнгэн дуу өнгөрөөсөн угсаа нэгтнээ сурвалжлан олох болов.

Цагаан монгол, хазар, дээд монгол гээд алдагдсан Монголоо эрэн хайгсдын олоогүй, очоогүй монголчууд үлдээгүй бололтой. Гэтэл бид өөрөө өөрсдийгөе олоо­гүй байгаа, олж чадахгүй явна гэдгээ ч бас ухаарах цаг болжээ. Дэл­хийн бөөрөн дээр буй монголчууд минь хаана хэрхэн мартагдсан, тэд биднийг хэрхэн хүлээж, бидний зүг тэмүүлж буйг харах нь сэтгэл эмтрэм гунигтай ч энә хувь заяа бидэнд ирэх эсэхийг ч эргэцүүлэх нь зүй. Хятадууд уртын дуу, хөөмий, морин хуур, монгол дээл, монгол гэр гээд бүхнийг Хятадын ард түмний өмч хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэх нь гэж нэг хэсэг шуугив.

Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэр задраахгүй гэгч л болоод үлдэх шиг. Үнэндээ Хятадын таван үндэстний нэг яах аргагүй бидний мах цусны тасархай монголчууд. Тэдэнд энә бүх­нийг өмчлөх эрх, угсаа гарвал, үндэстний эрх бий. Гэхдээ тэдний нэрээр бүртгүүлсэн бүхэн аугаа үндэстэн буюу Хан үндэсний соёлд нэмэр болон замхрах болно. ЮНЕСКО-д Хятад, Монголын ур­тын дуу, морин хуур гэж бүртгэхгүй. Зөвхөн Хятадын хэмээх ганц нэр л зонхилж үлдэнэ. Үүнийг манай эрхэм дээдэс мэдэхгүй биш, мэднэ. Гэхдээ мэдлээ гээд албан тушаал, өнөө маргаашийн хэдэн төгрөгийн төлөө бөхөлзсөөр урд хөршид буй бүхнээ алдаж байгаагаа үл тооно.

Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон гэж буй. Уг язгуурыг нь хөөвөл Ойрд түмний нутаг. Язгуураас монгол угсаатнууд нутаглан ирсэн бөгөөд Монголын  товчоонд дуудсан Найман аймаг хожим Дөрвөн ойрдын Зүүн гарын Хаант улс энә нутагт хүчирхэгжиж байв. Илийн хязгаар, Эрчис гол, Шар тал, Зайсан нуур, Бор тал гээд Монголын үүх түүхтэй холбогдол бүхий олон газар нутаг тэнд бий. Өөлд, торгууд, цорос хэмээх ойрдууд өдгөө ч нутагласаар байна. Шинжаан Уйгарын Өөртөө Засах орны Хар сайрын торгууд Жамц хэмээх буурай өдгөө 74 насыг зооглоод буй гэх. Тэрээр Жангар хэмээх их хөлгөн туульсаар дагнан 50 гаруй жил судалгаа хийсэн байна. 50 жил гэдэг маш урт удаан хугацаа бөгөөд тэрээр олон баримт, материал цуглуулж дорвитой сайн бүтээл хийж чадсан байна. Хэдийгээр Хятадын засаг захиргааны харьяалалд буй ч Монгол гэсэн сэтгэл нь “Жангар” туулиа өмчирхөж Монголдоо бүртгүүлэхийг зорин гурван боть орчим судалгааны бүтээлээ сугавчлан монгол угсаатны гал голомтыг хадгалсан Монгол Улсыг зорьсон гэх. Юуны учир хэмээвэл Жангар туулиар хийсэн судалгааны бүтээ­лээ Монгол Улсад өөрийн нэр дээр бүртгүүлж, патентжуулах л гэжээ. Гэвч түүнийг хүлээн авч, үгийг нь сонсч, бүтээлийг нь үнэлэх хүн ар Монголоос олдсонгүй. Гурван удаа горьдлого тээн зорьж ирсэн ч бүтээгүй байна. Сураг сонсвол БСШУЯ-ны холбогдох албаных наас гадна хәл зохиол судлаач С.Дулам авхайтай хүртэл уулзсан гэдэг. “Жангар” хэмээх тууль нь Баруун Монголын баатарлаг тууль бөгөед Грекийн “Илида”, “Одисей” болон Оросын “Игорийн хорооны цэрэглэсэн тууж”, Энэтхэгийн “Ра-маяна болон Махабхарата”, Киргизийн “Манас” зэрэг туультай дүйцэхүйц том тууль.

Нүүдэлчдийн өв соёл, уран зохиолын олон төрлийг багтааж бүтсэн, түүхэн газар нутгийн нэр бүхий яах аргагүй монгол тууль. Энэхүү туулийг судалснаар Ойрад-Монголчуудын өв соёл, “Жангар” хэмээх дэлхийн хэмжээний энә туульсыг бүтээсэн оюуны их гайхамшгийг нээн тодруулна. Гэвч хөөрхий өвгөнийг тоох хүн Монголд олдсонгүй. Саяхан хар торгуудын Жамц өвгөний судалгааг Хятадын Засгийн газраас тодорхой урамшуулал өгч авсан гэнэ. Тэрхүү томоохон далайц бүхий судалгааны бүтэап нь “Жангар” хэмээх тууль. Хятадынх гэж ЮНЕСКО-д бүртгүүлэхэд хамгийн үнэтэй судалгаа байсан гэжхэлэхгүй ч бас үгүй гэж хэлэхэд хэцүү. Үүнээс ургуулан сэрэмж авч бодвол Шинжаан, Өвөр Монголын эрдэмтдийн охь бүтээлийг Монголдоо шалгаруулж бүртгэж авч болохгүй байсан гэж үү. Тэнд буй монголчуудынхаа оюуны бүтээлийг нь, Монголоо гэсэн сэтгэлийг нь бид гал голомтдоо шингээж авмаар байна. Тэгэхгүйгээр бид гадаадад буй монголчуудаа нааш нь хандуулж чадна гэж үү. Хэрэв ингэж чадахгүй бол бид гадаадын тэр олон орноос алдагдсан монголоо хайгаад ашиг юу вэ. Зөвхөн тэднийг өрөвдөх гэж, эсвэл их гүрний дор хэрхэн нухчин дарагдаж буйг нь харж хөөрхийлөөд л өнгөрөхийн төлөө гэж үү. Жангар судлаач Жамц гуай Монголыг зорьж ирж байсан талаар манайхан бараг мэдэхгүй байх. Үүний цаана Жамц гуайтай адил Монго­лыг зорьж ирээд буцсан олон эрдэмтэн, судлаач байгаа ч юм бил үү, бид мэдэхгүй. Төрийн хүнд суртал, элдэв чирэгдэл, бичиг цаас, үл итгэсэн хүнийрхсэн сэтгэлгээ биднээс өнөө болтол арилаагүй бай­гаа. Нэг л их геополитик, даяаршил ярьсан дарга нар, түүнийхээ утгыг ч ойлгохгүй суугаа биз. Үнэндээ бол даяаршлын эрэнд бид бусдыг дагуулах соёл, зан заншлаа, оюуны бүтээл бүхнээ гал голомтдоо шингээн үлдэх хэрэгтэй байна. Монгол гал голомтоо гээд зориод ирж байгаа угсаа нэгтнээ тэврээд угтах сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Дэлхийн тэргүүлэх гүрзн болж мандан бадардаггүй юм гэхэд Монгол гэсэн бүхнийг хадгалж чадах чадамжтай, Монголоороо бахархах сэтгэлиин галыг асааж чадах тэр л гал голомт болж чадах хэрэгтэй байна. Тиим байхын тулд оюуны бүтээлээ өгөх гээд, Монголоо зориод ирсэн Жамцуудаа буцаамааргүй байна.

Дэлхийгээр нэг тархсан Монго­лоо хайсан монголчууд бид гал голомт минь гээд зориод ирж бай­гаа бусдыгаа та нар цаашаа гэж байгаа нь юу хайгаад байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байгаагийн илрэл биш гэж үү. Ялангуяа төр засгийн эрхмүүд соёлын ч, Монго­лын ирээдүйн талаар ч бодох сөхөөгүй байгаа нь дээрх жишээнээс харагдана биш үү. Өвөр Мон­гол руу урлагийнхан цувж, спортынхон тэднийг даган одож өөрийн гэ­сэн ололт, өв соёл, оюуны бүтээл, арга барилаа бид урд хөршийнхөнд зааж өгч байна. Үнэндээ хятадууд Өвөрмонголчуудад заалгаж байгаа нэрээр хятадууд Монголын гэсэн сортоотой бүхнийг “сааж” байна. Их, бага гэхгүй бүхнийг тэд биднээс авахыг, сурахыг хүсч байна. Харин бид тэднээс юу ч сурахгүй байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үнэн юм. Бас авахыг хүсэхгүй байгаа нь Жамц гуайн жишээнээс харагдана.

“74 насыг зооглосон би ахиад ар Монгол хүрэх аян замын ая даахгүй. Авъя гэсэн дээр нь амьд мэнд дээрээ Хятад улсад аргагүйн эрхэнд Жангарын туулийн судалгаагаа өглөө” хэмээх түүний харуусал биднийг зэмлэж байна бус уу. Соёл бол угсаатны хамгийн том нийтлэг, дүр төрхийг бий болгож бусдаас ялгарах онцлогийг товойлгож, тэднийг нэгтгэж байдаг гэсэн тодорхойлолт бий. Харин энә тодорхойлолтыг уг углуургыг хята­дууд ирээдүйд эш үзүүлэхээр шуурхайлж Монголын гэсэн бүх­нийг зоосны хүчээр дийлэн Хята­дынх болгох их аянд мордоод эхэлжээ. Гэтэл бид Монголдоо бүртгүүлэх гээд, оюуны өвөө үлдээх гээд зориод ирсэн эрдэмтнийг буцаав. “Жангар” хэмээх их хөлгөн тууль Хятадынх болоход гайхах зүйлгүй. Өөрөөр хэлбэл туулиа, “Жангар”-аа Монголынх байгаасай гэж хүссэн ойрд монголчуудын сэтгэл руу бид ус цацаж буцаажээ. ёстой л амандаа орсон шар тосыгхэлээрээ түлхэнэ гэгч бөлгөө. Негөө эв эвдэрсэн монгол зан бидэнд хадгалагдсаар байна. Монгол хэмээн цээжээ дэлдэж, элдэв арга хэмжээ явуулахын өмнө бид бусдын итгэлийг даах тэнхээтэй юу гэдгээ ч бодох цаг болжээ. Эзэн Чингис хааны “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа одох” хэмээсэн үг бий. Харин өнөөдөр бидэнд бусад монголчуудынхаа сэтгэлийг хураах, соёлын өвийг эзэн болон хадгалж чадах үндэсний ухамсар бүрэлдээгүй байгааг анхаарах цаг болжээ.

Үндэсний шуудан 2010.04.29 210 /816/

Tweet This Post

ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ
“XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагтаа хүн төрөлхтөн дэлхийн буй бүх хуурай газар гэж ойлгож асан Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн, энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн харилцааны бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны янз бүрийн салбарт харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ.

Цөвүүн цаг, Догшин эрин, Зовлонгийн далай хэмээн янз бүрээр нэрлэж ирсэн энэ цаг үеийн түүхийг зөвхөн цэрэг дайн, эзлэн түрэмгийлэл, цуст ноёрхол байсан мэтээр олж харж, ойлгож, тэр чинээгээр үзэл сурталжсан сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн түүхийн үйл явц, түүний бодит үнэн мөнийг гуйвуулсан, бүдэгрүүлсэн, үгүйсгэсэн байдлаар дүгнэсээр ирсэн билээ. Иймд бид өнөөдөр эл хязгаарлагдмал, хоцрогдмол байдлыг зоригтойгоор орхиж түүхийн үнэнийг буй асан чигээр нь судалж тогтоон, үнэлж дүгнэх байр суурь руу шилжих явдал чухлаар тавигдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн цаг үеийн Дэлхий дахиныг бараг бүхэлд нь хамран тогтсон “Монгол маягийн энх тайван”-ч их үйл хэргийг бид эерэг талаас нь, хүн төрөлхтний түүхэн гольдролын зайлшгүй болох байсан, болж өнгөрсөн үйл явц гэдэг талаас нь олж харж, судалж дүгнэх ёстой болж байна” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 11-12-р тал/.

Үнэхээр ч, Монгол улс улам өргөжин мандаж монгол угсаатан төдийгүй хятад, зөрчин, уйгур, түрэг, төвд зэрэг олон угсаатныг хамран багтаасан, нүүдлийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршсон, бөө мөргөл, кунзийн суртал, бомбын ёс, буддын сургаал болон ислам, несториан зэрэг олон шашинтан холилдон аж төрсөн их гүрэн болоход, тэдгээр олон угсаатан иргэдийг нэгэн төрийн дор захиран жолоодохын тулд олон соёлын орчин бүрдүүлж, олон шашныг адил тэгшээр хүндэтгэн үзэх бодлого баримтлах нь хамгийн оновчтой байсан гэдэг нь тодорхой билээ. Ялангуяа, хаан эзэн нь өөрөө Хархорумд нийслэллэн суугаад тийм том гүрнийг удирдана гэдэг бол тухайн цаг үедээ боломжгүй явдал байсан юм. Чухам ийм л учир шалтгаанаар Хубилай хаан нийслэлээ шилжүүлэн суусан биз ээ. “Морин дэл дээрээс ертөнцийг эзлэх амархан, Мориноосоо буугаад ертөнцийг захирах хэцүү” гэж …

Билгүүн номч Б.Ринчений “Хубилай сэцэн” гэдэг шүлэгт:

“Сэргэлэнхэн зальтай байж, Хубилай их хаан,

Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж,

Урьд дээр цагт бүх Хятадыг байлдан дагуулахад нь

Учиргүй, бичиг үсэгтэйгээрээ тэд нь бахданхан

Утга зохиолоороо урам зориг нь бадардаг байлаа.

Хубилай сэцэн тэр байдалд нь арга сүвэгчилж,

Хуучин үсгий нь халаад оронд нь төрийн дөрвөлжин,

Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол, яасан чиг

Цог бадрангуй утга зохиолтой байснаа мартаад,

Ардын суутан билэгтний нь дэргэд сайдууд минь

Арай тарваган хүн шиг гологдохгүй болох вий.

Дуутай цуутай соёлоороо хятад гайхуулахаа байх вий …” хэмээн дурдсанчлан Монгол Юань улсын нэгдэл нягтралыг хангахын тулд явуулж байсан Хубилай хааны төрийн бодлого, түүний үндэс болсон соёлын бодлогод олон зүйл бэрхшээл тулгарч байсан нь дамжиггүй юм.

Мэдээжийн хэрэг Монгол Юань улсын эрхшээлд багтаж байсан угсаатнуудын дотор хятад угсаатан голлож байсан учир тэдний талаар явуулах бодлогод ч мөн илүү анхаарах нь зүйн хэрэг юм. Тиймээс нэг талаар олон зүйл бэрхшээлийг даван туулж өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Юань улсын хаад түшмэд тэргүүлэн хятад хэл бичигт сайтар суралцаж байсан бөгөөд нөгөө талаар харь газар он удаан жил үргэлжлэн суусан учир магадгүй тэдний соёлын нөлөөлөл, соёлын харилцаа солилцооны  улмаар хаад хатад, алтан ургийн язгууртан ихэс дээдэс, түшмэд ноёд, төрийн дээгүүр албаны зүтгэлтэн, дунд ба доод зиндааны төрийн бичиг хэргийн түшмэд, эгэл ардын гаралтай сэхээтнүүд хүртэл хятад хэлээр өөрсдийн шүлэг бүтээлийг туурвиж байжээ. Энэ нь монголын уран зохиолын бүтэц бүрэлдэхүүн, цар хүрээ, арвин санг улам дэлгэрүүлэн баяжуулсан юм.

Судлаачдын тооцоо судалгаанаас үзвэл, өнөөдрийн байдлаар хятад хэлээр зохиол бичиж байсан монголчуудын бүтээл туурвилийн өв нь лавтай XIII зууны үе, түүнээс наашлан хятадын Мин, Чин төрт улсын үе буюу 1911 он хүртэлх цаг үед холбогдох хоёр зуун гуч шахам зохиолчийн нийт хэдэн зуун зохиол бүтээл олдоод байгаа ажээ. Харин, хятад хэлээр зохиол бичиж байсан тэдгээр монголчуудын зохиол бүтээлийг судлах, сурталчлах ажил хэзээ эхэлсэн, одоо хэр төвшинд хүрч байгаа хийгээд энэ чиглэлийн судалгаа нь монголын уран зохиол судлалын хүрээнд хэр зэрэг байр суурь эзлэх талаар эрдэмтэн Я.Ганбаатар, “Энэ зүгт БНХАУ-ын эрдэмтэн судлаачид, нэн ялангуяа өвөр монголын эрдэмтэд өргөн хүрээтэй судалгаа хийж нэлээд амжилтад хүрч байгааг дурдах нь зүйтэй. Ер нь хэлэхэд энэ чиглэлийн судалгаа Монгол судлалын бусад чиглэл, салбарыг бодвол харьцангуй хожуу эхэлсэн бөгөөд цаг хугацааны хувьд 1970-аад оны эхэн үед хамаарч байна. Энэ чиглэлд нэлээд далайцтай судалгаа шинжилгээ шаардагдах нь дамжиггүй бөгөөд түүнчлэн Юань гүрний дараах буюу Хятадын Мин, Чин төрт улсын үеийн монголын бичгийн хүмүүс, тэдний уран бүтээлийн талаар ч ул суурьтай судалгаа хүлээгдэж байна. Энэ судалгааг амжилттай хийснээр бид, Монголын утга зохиолын түүхийн цагаан толбо болсон бага судлагдсан нэгэн үеийн түүхэн төлөв байдлыг судлан мэдэж, Монголын утга зохиолын түүхэнд зохих байр суурийг нь эзлүүлэн байршуулах эрхэм зорилгыг барих ёстой юм аа” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 15-р тал/ хэмээн тэмдэглэжээ.

Тиймээс бид дурдсан чиглэлд өчүүхэн боловч уриа дуудлага, хувь нэмэр болох зорилгоор эхний удаад хятад хэлээр зохиол бүтээл туурвиж байсан монголчуудын шүлэг зохиолын дээжээс Өвөр Монголын эрдэмтдийн монгол хэлээр орчуулсан орчуулгаас кирилл үсэгт буулган уран зохиол сонирхогч монголчууддаа толилуулахыг хүсч хичээж байгаа юм. Энэ удаад Хубилай хааны зохиосон нэгэн шүлгийг Өвөр Монголын эрдэмтэн Б.Буян монгол хэлээр орчуулсныг монголын эрдэмтэн Я.Ганбаатар кирилл үсэгт буулгаснаар хүргэж байна. Ерөөс, Хубилай хааны шүлэг зохиол бидний үед олноор хадгалагдан ирсэнгүй. “Юань улсын бүх шүлэг найргийн эмхтгэл” хэмээх түүвэрт ганцхан шүлэг тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь доор толилуулж буй шүлэг болно.

ХАВРЫН УУЛНАА ЗУГААЦААД УРАМШИН

ТЭМДЭГЛЭСЭН ШҮЛЭГЛЭЛ

Хавар цагийн найрамдуу улирал дор анхилам уулнаа авирлаа.

Халшралгүй оргил дээр гараад “Алтан нүүр” дор бараалхчухуй.

Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуй.

Хүлисийн утаа хүдэнтэн тунараад бэлэгт гэрэл сацармуй.

Хадан дээрх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөн,

Халил давааны ногоон нарснаа сэрчигнэх салхи хөгжимдмүй.

Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад

Буцах замд сүйх тэрэгнээ хөх луу хөлөглөжүхүй.

Хубилай хаан хаврын нэгэн өдөр Дайду хот /одоогийн Бээжин хот/-ын баруун дүүрэгт орших И Хэ юань цэцэрлэгт хүрээлэнд байх нэгэн Буддын сүмд мөргөл үйлдээд буцах замдаа Ван шоу шань буюу Түмэн наст хэмээх ууланд гарч энэ шүлгээ зохиосон гэдэг. Хубилай хаан хувь хүнийхээ хувьд Төвдийн Сажийнханы баримталдаг Тантрын ёсны авшиг хүртэж, улмаар Бурханы шашиныг илт дэмжин, яваандаа түүнийг эзэнт гүрнийхээ гол шашин болгохыг зорьж байсныг бид бүхэн мэдэх билээ. “Алтан нүүр” гэдэг нь Буддын сүмд залсан бурхныг хэлж байна. Ертөнц дахиныг нэгэн төрийн дор өөрийн эрх мэдэлд хураан захирсан их хааны сэтгэлийн агуу их болоод амар амгалан, энх тайван байдал уг шүлгээс мэдрэгдэх ажээ. Шүлгийн төгсгөлд эртний хятад хэлт утга зохиолд хаан хүнийг хөх лууны хувилгаан хэмээн үзэж, хаан эзний аливаа өмч хэрэглэлийг луугаар бэлгэдэн төлөөлүүлдэг уламжлалаар өөрийн сүйх тэрэгнээ хөллөсөн морио хөх луу хэмээн дүрслэжээ.

БЭЛТГЭСЭН Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Tweet This Post

ЮАНЬ УЛСЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ БАЯН ЖАНЖИНЫ ШҮЛЭГ ЗОХИОЛЫН ДЭЭЖ
Манай хамт олонд бусадтай бүтээлээ хуваалцах бичгийн хүн нэгээр нэмэгдсэнд таатай байна. Ийнхүү түүний анхны бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Би бээр уншаад сэтгэл ихэд хөдөлснөө нууух юун.

Монголын уран зохиолын өв сан, монголын уран зохиолын түүх, түүний гадаад дотоод харилцаа холбооны судалгаанд томоохон байр эзэлэх нэгэн салбар бол монгол зохиолчдын харь хэлээр бичсэн бүтээлүүд болно. Үүнд: хятад, төвд, манж зэрэг хэлээрх уламжлалт уран зохиол, өнөө үед бол орос, англи, герман зэрэг европ хэлээр туурвисан монгол зохиолчдын бүтээлүүд хамаарна. Манай орны эрдэмтэн судлаачдын хувьд их төлөв төвд хэлээр бичсэн уран зохиолын судалгаанд анхаарал хандуулж ирсэн бөгөөд энэ чиглэлээр судалгаа, сурталчилгааны бүтээл нэлээд хэвлэгдэж, зэгсэн амжилтад хүрсэн юм.

Хятад хэлт монгол уран зохиолыг судлах, өргөн олны хүртээл болгох чиглэлээр БНХАУ-ын эрдэмтэд, нэн ялангуяа Өвөр Монголын эрдэмтэн судлаачид, орчуулагчид идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Я.Ганбаатар зэрэг манай орны эрдэмтэн судлаачид ч мөн энэ талаар анхаарч хятад хэлээрх монгол уран зохиолыг судлан сурталчлах, тэдгээрээс дээжлэн орчуулж олон нийтэд хүргэх ажлыг эхлүүлээд байна. Судлаачдын тооцоо судалгаанаас үзвэл, хятад хэлээр бүтээлээ туурвиж байсан монгол зохиолчийн тоо хоёр зуу хол давж, тэдгээрийн олон зуун зохиол бүтээл олдоод байгаа ажээ. Энэ удаад бид, Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар өгүүлэх өчүүхэн тэмдэглэл болон шүлгүүдийнх нь монгол орчуулгыг уран зохиол шимтэн уншигч олноо өргөн барьж байна.

Баарины Ширээт өвгөн, Алаг Нааяа хоёр хөвгүүнээ дагуулан ирж Чингис хаанд хүчин зүтгэсэн ёсон хийгээд цаашид Их хааны итгэлийг дааж, түүний түшиг хишгийг хүртэж явсан тухай “Монголын нууц товчоо” тэргүүтэн түүхэн сурвалж бичгүүдэд тод дэлгэр тэмдэглэн үлдээсэн байдаг билээ. Баарины Ширээт өвгөний ач буюу Алагийн хөвгүүн Сэгүүдэй ч мөн Хулугу хааныг даган баруунш одож Ил хаант улсад хүчин зүтгэж явжээ. Баян жанжин бол тэрхүү Сэгүүдэйн хүү юм. Баян жанжины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүний эрдэм мэдлэгийн цар хэмжээний талаар эрдэмтэн Я.Ганбаатар, “Хятад хэлээр зохиол бүтээлээ туурвиж асан төрийн зүтгэлтэн, цэргийн ноёд жанждын дотроос Өмнөд Сүн улсыг хураангуйлан захирах их цэргийн ерөнхий жанжин Баян бусдаас онцгой. Араб, перс дахиныг эзлэн суусан Монголын Ил хаант улсад төрж өссөн түүнийг Хубилай хаан ихэд таашаан тоож, дэргэдийн шадар жанжнаа болгосон төдийгүй өөрийн хүслийг гүйцээн нийт Нангиад орныг хураан нэгтгэх их үйлийн үлдсэн хэсэг болох Өмнөд Сүн улсыг дайлах аян дайны ерөнхий захирагч, цэргийн жанжнаар түүнийг тохоон томилж гүйцэтгүүлсэн түүхтэй. Баян жанжин бол Ил хаадын дэргэд шадар өсч бойжсон тул бас араб, перс зүгийн боловсрол мэдлэгтэй ч байж мэдэх агаад хожмоо Хубилай хааны дэргэд ирж насан туршдаа шадарлан суухдаа хятад зүгийн боловсрол мэдлэгийг сайтар эзэмшиж чадсан, нэг үгээр хэлэхэд дорно өрнийн мэдлэгийг хослуулсан их номтой хүн байсан авай” /Я.Ганбаатар, “Нангиадын сонгодог утга соёлын товчоон”, Уб., 2006, 281-282-р тал/ гэж товч тодорхой өгүүлсэн байдаг.

Жи Юаний хоёрдугаар он буюу аргын тооллын 1274 онд Хубилай хааны зарлигаар Баян жанжин цэрэг дайчлан Өмнөд Сүн улсыг дайлаар мордсон бөгөөд ердөө хоёр жил орчим хугацаанд л их хэргийг бүтээж Өмнөд Сүн улсыг мөхөөжээ. Түүнчлэн, Баян жанжин чухамдаа ямархан удирдагч хүн байсан талаар Өвөр Монголын эрдэмтэн Б.Төмөрбагана, “Цэргийн жолоодогч эрхбиш баатар мэргэн хосолж түмэн газрыг харааны үзүүр мэт нүдлэн, тэнгэрийн доорхийг алган дээрээ эзэмшсэн авьяас чадвартай байх нь чухал. Баян яг ийм гарамгай жолоодогч мөн. Тэр хорин түмэн хуяг цэргийг захирахдаа нэг хүнийг л захирч байх мэт, арга бодолго нь гайхалтай, шагнах яллах нь тодорхой. Түүний жолоодлого дор Юань улсын хүчирхэг цэрэг гурван зам хуваагдан Жиннан оронд түрэн орж, тавхан сарын дотор Ханшуйд хүрэхдээ зам дагуух хот сууринг цөмий нь байдан авсан билээ” /Б.Төмөрбагана, “Баян чинсан ба түүний шүлгийн зохиол”, Хөх хот, 1982/ хэмээн үнэлэн тэмдэглэжээ.

Баян жанжины шүлэг зохиолоос тун цөөн шүлэг өнөө бидний үед уламжлан ирсний зонхи нь Өмнөд Сүн улст аян дайн хийж явах үедээ бичсэн шүлэг бололтой байдаг. Хэдийгээр тооны хувьд цөөн боловч тэдгээр шүлгүүд нь ур маяг, уран дүрслэл хийгээд гүн гүнзгий утга агуулгаараа хятад хэлт яруу найргийн ертөнцөд тодрон ялгарч, өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ бат нут эзэлсэн гэж болно. Ингэж хэлсэн учраа дараах хоёр зүйлээр товч тайлбарлахыг оролдоё. Үүнд: 1. Эртний хятадын яруу найрагт хөрш зэргэлдээх нүүдэлчин ард түмний аж төрөл, ёс заншил, дүр төрх, үйл хөнөөлийг ихэвчлэн өнгөн талаас нь буюу суурин соёл иргэншилт хүний нүдээр харж дүрслэн гаргасан байдаг /эрдэмтэн Я.Ганбаатар – хятадын сонгодог яруу найраг, аман зохиол дахь нүүдэлчдийн сэдвийг хөндөж, энэ талаар цааш гүнзгийрүүлэн судлахын учир холбогдлыг танилцуулсан нэг бус бүтээл хэвлүүлснийг тэмдэглэе/ бол Баян жанжин түүнийг улам гүнзгийрж өөрийн шүлгүүддээ нэгэн монгол хүний /баатар эрийн/ бодол сэтгэл, оюун санааны ертөнцийг илүүтэй нээн гаргасан; 2. Тийнхүү нээн гаргахдаа монгол ардын баатарлаг тууль адил эрэмгий бадрангуй өгүүлэмж, уран хэтрүүллийг хэрэглэсэнд оршино.

Баян жанжины шүлгүүдийн монгол орчуулгыг Эрхэм уншигч авгай толилон үзэж, үнэт зөвлөгөөгөө бидэнд хайрлана уу.

ЛИ ЗЯН ХОТЫН ШИНЭ БАЛГАСЫГ ЭВДСЭН НЬ

Ид хаваар зуун түмнийг наадгай мэт хөдөлгөж

Их Юаний ноён чинсан, Өмнөдийг цэрэглэн төвшитгөмүй.

Үелзэх Ханшуй мөрнөөр завь урагшлахуй долгион нь догшин.

Ү-гийн нутгаар морьд довтлохуйяа өвс модон хувхайрмуй.

Түнэр үүл мянган газарт эгшнээ харанхуйлан бүрхэхүйеэ

Түүдэг гал түмэн, уулнаа шөнийн гүнд гэрэлтмүй.

Тэнгэрийн санаа тогтсон ажгуу, хэврэг Сүн мөхмүй,

Таван өдөр залгаагаар хоёр хотыг эвдчүхүй.

(- Я.Ганбаатар, “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол”, Уб., 2007, 38-р тал)

МАЛИА   /Ташуур/

Нэг үе нь урт болой, нөгөө үе нь охор

Хэдэн зэрэг дөрөө тогшсоор саруул шөнөөр буцмуй.

Гурван тохой суран ташуур ир мэс үгүй атал

Зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй.

( – Дамбийпэлжид, Шинг Хан, “Эртний монгол зохиолчдын хятад шүлэг дууллын сонговор”, Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2002, 8-р тал)

ХААНЫ ЗАРЛИГААР ЖИННАН ОРНЫГ ТӨВШИТГӨХҮЙ

Атгасан сэлмээр уулыг заахуйяа уул хагаран алдаж

Унасан морьдоо мөрнөөс услахуйяа мөрөн ширгэх шахлаа.

Хүчирхэг цэрэг зуун түм Жиннан газарт орохуйд

Хүн амтны халуун цус зэвсэг эс бялдлаа.

( – Дамбийпэлжид, Шинг Хан, “Эртний монгол зохиолчдын хятад шүлэг дууллын сонговор”, Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2002, 7-р тал)

МЭЙ ЛИН ДАВААГААР ӨНГӨРӨХДӨӨ

Эгнээ тэргүүлэн цэрэг удирдаж Июүй Лин даваагаар буцахуйяа

Эзний сүр хүрсэн газар бүрэн элсэж төвширвэй.

Эрхэн бузгайд Жиннан орноос эд эрдэнэ авах юун,

Энгэр дээрээ хэдэн салаа тэргүүлэгч цэцэг л зүүсүү.

( – Дамбийпэлжид, Шинг Хан, “Эртний монгол зохиолчдын хятад шүлэг дууллын сонговор”, Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2002, 8-р тал)

ШИ ЧҮН ЛИ ХЭМЭЭХ ДУУЛАЛ

Алтан загаст хас бүсээр монгол дээлээ ороож

Аралт тэргэнд туг намируулсан ноёдын чуулга чуулахуйяа

Агуу төрийн хэрэг зарга бийрийн үзүүрээ таслагдмуй

Аз заяа дэгдвэй зээ

Авралт эзний алжаал зүдүүрийг хагас хуваалцан авсугай.

( – Дамбийпэлжид, Шинг Хан, “Эртний монгол зохиолчдын хятад шүлэг дууллын сонговор”, Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2002, 13-р тал)

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Tweet This Post

“Миний тэвчээр өнөөдрөөр барагдлаа”
Энэ удаагийн “Миний хэлэх уг” буландаа Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зутгэлтэн Бавуугийн ЛХАГВАСҮРЭН гуайг урилаа.

-Яриагаа таны өчигдөр хэрхэн өнгөрөв гэдгээс эхлэх үү?

-Болж байна. Миний өчигдөр ихээхэн бодох юмтай болж өнгөрлөө. Би үдээс хойш танай сонинтой тохиосон. Миний тухай өгүүлсэн байна. Уншлаа. Орой нь телевиз жаахан харсан. Хүний яриа энгийн, үнэн, баримттай байхдаа аятайхан байдаг. Телевиз харж суухдаа манай ард түмний төлөөлөл болох гэж оролддог хоёр, гурван хүн ярихыг сонслоо. Ерөнхий сайд С.Баярыг Америкт хүүхнүүд дунд жаргаж бай­на гэж ярих юм.

-Та О.Магнай, Ж.Батзандан нарын өгүүлснийг ярьж байна уу?

-Тиим. О.Магнай нь ингэж ярилаа. Монгол хүний шүншиг, нүнжиг биед нь байхгүй байж Монголын төлөө зүтгэнэ гэхэд надад их хэцүү харагдаж байна лээ. Монголчууд өвдөж, зовж яваа нэгнээ дайрч байгаагүй. Ийм том амны алдаа хийлээ дээ. Олон жил цэцэг зулгалсан настай хүний хувьд үүнийг маш гутарч хүлээн авав. Би ер нь баримт л түшиж ярих дуртай. Миний бичсэн захидал, өгүүлэл, өгсөн ярилцлагад хөдлөшгүй баримт л байдаг. Туйлын үнэн байдаггүй юм гэхэд харьцангуй үнэн хорвоод бий. Тиймээс үгүйдээ л харь­цангуй үнэнтэй ойр байхсан гэж боддог.

-Баримт гэснээс та сайвтар Монголын археологийн олдвор, түүх, соёлын дурсгалууд сүйдэж буйд харамсч буйгаа илэрхийлсзн захидлыг ёстой л баримт түшин эрхэм төрийн түшээдэд хаягласан нь хэвлэлүүдэд гарна лээ?

-Тиим . Энэ уурхайн, лицензийн хөлд хэрхэн үрэгдэж буйг тодорхой албан ёсны баримттайгаар сонинд тавьсан. Аймаг бүрээр нь жагсаан төрийн өндөрлөгүүдэд захидал бичсэн л дээ. Хүн аливаа нэгэн тохиолдлоор авдартай нэг юмаа алдаж болдог. Авдар дээрээ залсан бурхантайгаа цуг алдаж болдоггүй юм. Хоёр зүйлийг зэрэг алдахаас монголчууд цээрлэдэг. Бүр сэжиглэдэг. Хазаар, чөдөр хоёроо зэрэг алдвал малгүй болно гэж харамсдаг ард түмэн шүү дээ. Тэгэхээр уурхайн хөлд, энэ олон лицензийн улмаас Монголын газар дор буй түүх, соёлын дурс­галууд, ил цухуйн харагдах чулуун хөшөөнүүд өдөр ирэх тутам үрэгдсээр буйд сэтгэл зовохгүй явахын арга алга. Ингэж зовохдоо би баримтжуулж хүний сонорт хүргэе гэж бичлээ.

-Таны захидлыг хэр хүлээж авсан юм бол. Танд бичиг сачиг ч атугай хариу илгээсэн үү?

-Мэдэхгүй. Харин Монголын нэг ухаалаг сэхээтэн УИХ-ын 76 гишүүн бүрийн шууданд нь миний захидлыг хэвлэсэн “Дал” сониныг илгээ-сэн гэж утсаар ярина билээ. Эд нар маань уншсан байлгүй дээ. Зав чөлөө нь ямар байдаг юм бол.

-Тэр өгүүлсэн баримтаасаа цухас дурдахгүй юу?

-Бид 6000 лиценз олгож, газар нутгийнхаа 60 хувийг өгчихөөд байгаа хүмүүс. Эх нутгийнхаа дөнгөж дөчхөн хувь дээр нь сонин гаргаж, хуралдаж, бие биеэ хуурч, аргалж амьдарч байна. Дөчхөн хувь дээр нь мал бэлчиж, амьдрал буцалж, нүүж, сууж байна. Газар нутгаа 6000 лиценз болгон гаднынханд хагас, бүтнээр нь өгчихөөд сууж байгаа нь өрөвдмөөр байгаа биз дээ. Апиваа юмны хариу гарахдаа их удаан он цагийг элээдэг болжээ. Өөрөөр хэлбэл уддаг болов. Үүний хариуд ямар арга хэмжээ авах юм бол. Миний нас хүрэхгүй байх. Эх орны минь түүх соёл сүйрч дуусахыг харахаас айх юм. Аливаа юмны сүйрэх хугацаа нь бүтээн байгуулахаасаа бага байдаг. Орчлонгийн нэг том жам бол энэ. Манай Соёл урлагийн хорооны зайлшгүй хийх ажлын нэг энэ мән л дөө. Үүний төлөө тэмцэнэ ээ.

-Үндэсний түүхийн музейн үзмэрүүд, Үндэсний төв номын сангийн үнэтэй судар алга болсон. Сая Үндэсний төв архиваас XIX зууны үеийи газрын зураг алга болчих юм?

-Музейн үзмэрүүдэд 17 жил тооллого хийхгүй байж байгаад уржнан хийлээ. Эндээс гарч буй тоо баримтыг ард түмэнд дэлгэхэд аймшигтай. Бичиж буй үсэг, тавих цифрээс нь ичиж байна. Үрэгдсэн, алдсан, хольсон, сольсон нь ямар их вә. Ер нь монголчууд ил, далд өмчгүй боллоо. Монгол хүнд цус, уламжлалаа хадгалсан хүн чанар гэдэг аугаа их өмч бий. Монголын оюун ухаан, сэтгэлгээ, сэтгэхүйг дэлхийд гайхуулсан бүтээлүүд, Монголыг дэлхийд гэрчилсэн түүх соёлын дурсгал, дэлхийд хувь нэмрээ оруулсан оюуны өв гэж бий. Устаж, хэлмэгдэж байна даа. Түүхгүй ард түмнийг юу гэх вә. Ер нь Монгол гэдэг хүн төрөлхтөний түүхийн эхийн умай газар. Бид дэлхийн хариуцлагыг давхар үүрч яваа атал ийм байдалтай байгаа нь өгүүлшгүй таслан. Сүмийн гадаа хуцсан нохойн дууг сүмийн дотор үл сонсмуу гэж Күнз хэлсэнчлэн мань мэтийн хуцахыг хэн сонсоо аж гэж бодох боллоо. Сонсохгүй байгаа төрийг түшигчдэд гомдолтой байна.

-Таны өгүүлсэн, бичсэнд дээрээс хариу алга уу?

-Алга аа.

-Олон түмэнд хариу өгөх үүрэгтэйгээр л төрийн сэнтийд суусан юмсан?

-Би төр барилцаж үзсэн. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суусан. Аливаад заах, залах, илүү мэдэмхийрэх дургүй. Ямар нэгэн мэдсэн зүйлийг хэрэглэх цагтаа л гаргах номтой. Чинадын чинадад хадгалах ёстой болохоос бус мэддэгийн дүр эсгэж, мэддэггүйгээ ярьж, чаддаггүйгээ хийх гэж оролдоод дэмий. Манайд ийм хандлага их байна.

-Саяхан хөөмий дээлийг хятадууд өөрийн нэрээр ЮНЕСКО-д бүртгүүлэв. Араас нь тууль, монгол наадам гээд бөөн юмаа алдах нь гээд хүн бүр л ярилаа. Бичлээ. Үүнийг ЮНЕСКО-гийн Монгол дахь үндэсний комисс, соёлын өвийн төв болон соёл урлагийн хорооны ажлын уялдаа, урагшгүй байдлаас шалтгаалав гэж болох уу?

-Соёл урлагийн хороо бол хөөмийг бүртгүүлсний дараа байгуулсан байгууллага шүү дээ. Нэг зүйлийг ярья. УИХ-ын гишүүн П.Гантөмөр хүмүүсийг цуглуулж телевизээр үе үе ярилцлага зохиох юм. Бүр ёстой л эх орныхоо төлөө зовниж сэдэв бүрээр ярилцъя гэсэн төрийн түшээ байна лээ. Хэн, ямар сэдвээр ярихыг мэдэрч, хатуухан мэтгэлцээд авъя гэж байгаа нь харагддаг. Саяхан соёлын өвийн талаар ярилцана лээ. Тэнд би очоогүй юм.

-Яагаад очоогүй юм бэ. Шалтгаан байж таарна?

-Ярих хүмүүс нь надад таалагдаагүй. Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат язгуур эдийн засаг талаас нь зөв ярьсан. Харин Н.Жанцанноров хятадын нэрээр бүртгүүлэхэд юу нь буруу юм бэ гэсэн шахуу зүйл өгүүллээ.

-Үүнээс айгаад байх зүйлгүй гэсэн яриаг цухуйлгасан шүү?

-Тэгсэн. Энэ ярилцлагаас би бүртгүүлэх гэж санаа тавьсан хүмүүсийг олж болно гэж бодлоо. Язгуураар нь хөөж бодвол олдохгүй учиг, тайлагдахгүй зангилаа гэж үгүй. Тэр ярилцлагад манай Соёл урлагийг хөгжүүлэх сангийн тэргүүн орж байна лээ. Сайхан боловеон дуртгал ярьсан. Тэгсэн,.ингэсэн гээд л. Одоо яах вә гэсэн асуултад хэн ч хариулсангүй. Яаж байна гэдгээ л ярих юм. Хятадууд ЮНЕСКО-д их хүчтэй суудалтай юм, “Цахим өртөө”-тэй би ямагт харилцаж, гадаадаас монгол хөөмийчдийн ирүүлеэн эсэргүүцлийн захидлыг бүгдийг нь цуглуулсан. ЮНЕСКО-д хаягласан байгаа. ЮНЕСКО-гийн ийм асуудал хариуцеан, Харвардын их сургууль дүүргэсэн том эрдэмтэн бий. Ийм хүмүүсийн хаягийг ч олж авлаа. Бид хөөмий, дээл гээд зөндөө ярьж болно. Нэг л том асуудал байдаг юм.

-Ямар асуудал гэж?

-Ярилцлагадаа тод үегээр бичээрэй. Биет бус соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ үндэстний нэрийн өмнөөс үү, улсын нэрийн өмнөөс үү гэдэг үнэхээр том асуудал.

-Монгол үндэстэн гэхээр Орост ч, Хятадад ч, хаа сайгүй байна л даа. Таны хувьд яаж бүртгүүлбэл зохистой байна вә?

-Үүнийг шийддэг газар бол Дэлхийн оюуны өмчийн байгууллага. Бид гомдлоо тэнд тавих учиртай. Назгай явсаар ийм байдалд хүреэн хойноо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Уртнасанг ажлаас нь авч хаяснаар төгегөл болох шив. Түүний оронд томилогдсон залуу энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэж чадах хүн гэж би итгэдэг. Заль бол ухааны шог хэлбэр ч гэдэг. Гэхдээ аливаа заль мэхийгби егүүлсэнгүй. Ухааныг ярьж байна. Энэ асуудлыг шийдэхэд ухаан л хэрэгтэй. Нухацтай хандая. Соёл урлагийн хороо үүнд ийм маягаар л хандах болно. Ухрахгүй. Манай байгууллага одоо л орон сав, сандал ширээтэй болж байна. Хөөмийг бүртгүүлж байх үед бид төвхнөө ч үгүй байсан. Уснаас хуурай гарах гэж үүнийг би яриагүй ээ. Дэлхийчлэлийн энэ шуугиантай үед, хәл, соёл бүх зүйл тархсан, дэлгэреэн үед жинхэнэ зохицуулах газарт нь хандаж, заргалдаж чаддаг байх ёстой. Бид одоо хөөмийн талаар хөөцөлдье гэвэл ЮНЕСКО-гоос өөр байгууллагыг мэдэхгүй сууж мэдэх улс шүү дээ. Сайд, дарга гээд янз бүрийн хүмүүс биеэр очсон л доо.

-БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр уу?

-Францад очихдоо энэ тухай айлтгасан гэж сонссон. Ямар хариутай ирэх юм бол. ЮНЕСКО бол бага үндэстэн, бага хүндлэл гэж байдаггүй байгууллага л даа. Тэгэхээр бидэнд арай өөр хандах болов уу гэж найдна.

-Та бид хоёр яриагаа таны өчигдрөөс эхэлеэн. Манай сониныг уншсан тухайгаа ярьсан. Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулангийн таны тухай өгүүлсэнд эгдүүцэж буйгаа цухалзуулаад өнгөрсөн шүү дээ?

-Ц.Хулан бол жаахан хүүхэд. Би бүхий л уран зохиолын ертөнцөд амьдарсан амьдрал, туулсан замдаа Д.Цоодол, Ц.Хулан нарын тухай нэг ч магтаал, нэг ч муу үг унагаагаагүй. Бүхий л амьдралдаа тэдний босгоор алхаж үзээгүй. Би зожигдуу хүн. Наaз нөхөд гәж аливаа дайллага, цайллагад ордоггүй. Надад хүн сугадаж тэгье, ингэе гэж гүйх шаардлага байдаггүй. Гарах ч үгүй. Огт хүсдэггүй.

-Таныг улсаас зас гэж өгсөн 150 сая тегрегийг үрэн таран хийсэн. Хүүхэлдэйн театрыг балгас болгосон гэж Ц.Хулан өгүүлнэ лээ?

-Намайг Башкирээс ирсний дараа Засгийн газрын хуралдаанаар Соёл урлагийн хорооны даргаар томилох болсон. Өнгөрсөн оны гуравдугаар сараас 13-нд л даа. Үүнээс нэлээд хойно намайг эзгүйд Ц.Хуланг Хүүхэлдэйн театрын даргаар томилсон юм билээ. Ажил дээр яваад очлоо. Тэр “Ц.Хуланг түр хугацаагаар театрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсугай гэсэн сайдын тогтоол барьж ирсэн. Тэр ёсоор нь ч ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ үеэр Б.Лхагвасүрэн яруу найрагч болохоороо ажлаа мөн л яруу найрагчдаа өгчихлөө гэсэн ярианд орж байлаа. Ц.Хуланг томилох ажиллагаанд би татгалзах, түдгэлзэх ямар ч маягаар оролцоогүй. Гэнэт л түүнийг томилсон! Одоо би хэлье. Тэр зөвөөр ойлгоосой. Олон удаа сонин хэвлэлээр намайг дайрч бичлээ. Гэм хийсэн ялтан шиг намайг айгаад байна гэж бодож байгаа юм болов уу. Хүүхэд шигээ хүнтэй заргалдаж явах надад зохимжгүй гэж тэвчсэн л дээ.

-Харин одоо…?

-Тэвчээрт хязгаар бйй. Миний тэвчээр өнөөдрөөр дуусч байна. Намайг Соёл урлагийн хороонд шилжих сургаар, Ц.Хуланг очоогүй байхад Хүүхэлдэйн театрын ахмад ажилчид, уран бүтээлчид БСШУЯ-нд хандсан юм билээ. Мэргэжлийн, чадвар бүхий, сайн хүнийг Б.Лхагвасүрэн гуайн оронд тавьж өгөхийг хүсье гэсэн ил захидал өгсөн байна лээ. Өнөөдөр миний эсрэг захидлыг Б.Лхагвасүрэн бичүүлсэн гэж Ц.Хулан ярих юм. Энэ бол он цагийн хувьд таарахгүй бөгөөд ерөөсөө түүнд хүртээлгүй. Түүнийг сураггүй үед нэр бүхий хүмүүс бичсэн захидал л байна лээ. Нэгэнт Ц.Хуланг харзнах миний тэвчээр барагдсан болохоор өгүүлж буйг маань сониндоо чөлөөтэй тавиарай гэж хүсье.

-Тэгье дээ…

-Тендерийн асуудал бий. Нэг сая төгрөгөес дээш тендерийг ямар ч байгууллага зарладаггүй юм. БСШУЯ-наас зарлаад, шалгарсан компанид мөнгө шилжүүлж Хүүхэлдэйн театрыг засуулсан. Энэ мөнгө хэзээ ч миний гараар дамҗцаггүй юм. БСШУЯ-ны санхүүгийн хэлтсийн дарга Ц.Даваасүрэн тендерийн хурлыг удирдаж хийлгүүлсэн. Одоо УИХ-ын гишүүн болсон.

-Хүүхэлдэйн театрыг балгас болгосон гээд байх юм?

-Би театрын засварыг сайн хийлгэсэн гэж бодцог. Миний хийлгэсэн засвараас одоо зөвхөн хүүхдүүд юм үздэг тайзны том танхимыг л үлдээжээ. Гэтэл балгас хүлээж авсан гээд байх. Тэнд ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ амьд бай-на. Харин Ц.Хулан өөрөө л балгас болгосон.

-Энэ талаар тодруулж ярих уу?

-Ярина аа/. Тэнд барилгын мэргэжлийн нэг хүүхэн менөжер хийдэг. Түүнтэйгээ нийлж бай-гаад хүүхдийн өдөр өнжүүлэх төв байгуулна гэж бужигнуулсан. Театрт угтвар өрөө гэж бий. Уг нь үзэгчдийн энэ өрөөний гурван давхар ханыг хүрэн будгаар будаж, алтадсан релеф хийсэн байв. 400 хүүхдийн хувцасны өлгүүр, багана бүртээ релефтэй, хананд нь 2 х 4 метрийн алтадсан релефен Хүүхэлдэйн театрын эмблем байсан. Бусад чимэглэлүүд их бий. Цоо шинэ будаг ханхалсан засварыг Ц.Хулан ирэнгүүт нураасан байна лээ.

-Яагаад энэ вэ?

-Түр томилогдсон хун ийм эрхтэй байж болох уу. Би театр хүрэн өнгә, алтадмал өнгә хоёроос бүрддэг гэдгийг мэднэ. Энэ дагуу мэргэжлийн архитектураар барилгын засварын дизайн, өнгө зургийн шийдэлтийн зураг гаргасан юм. Одоо тэр зохиогчид гурваас нэг давхар хүртэл хийсэн зүйлдээ гомдол нэхэх эрхтэй улс шүү. Ц.Хулан “Би улаан өнгөнд дургүй” гээд бүгдийг цагаанаар нь будуулсан байгаа юм. 400 хүүхдийн хувцасны өлгүүрийг авч хаясан. Нэг давхарт байрлуулбал хүүхдүүд салхинд цохиулж хатгаа авчих гээд байдаг юм л даа. Үүнийг ч мэддэггүй. Би дэлхийд үүднийхээ угтвар өрөөнд хүүхдийн өдөр өнжүүлэх цэцэрлэгтэй хүүхэлдэйн театрыг үзээгүй. Олон оронд очсон доо. Ерөөс хүүхэлдэйн театрт хүүхэд тоглолт үзэх гэж ирдэг болохоос бус тоглох гэж ирдэггүй юм. Ийм л болгосон хүн дээ. Театрыг цагаан болгох гэж өчнөөн юм болсон биз. Би өөрийн хөх нүүрээрээ явж байж театртаа 25 хүний суудалтай япон автобус, театрын ачаа, тайзыг зөөдөг мини портер авч өгсөн. Үүнийг тэр яг хулээж авсан. Манайд байхгүй өвөрмөцөөр хүүхэлдэйн театрын тоглолтын зураг ч наасан. Гэтэл нөгөө жижиг машиныг час улаанаар4 будуулсан байгаа юм. Ийм маягаар л театрт орсон хүн дээ. Өнгә, гэрэл, дизайны шийдлийг өөрийн үзэмжээр өөрчлөн театрыг буулгасан.

-Та хүүхэлдэйн теарт олон жил ажилласан байх аа?

-Би 20 жил ажилласан. 16 настайдаа энэ театрт дагалдан зураач, жүжигчнээр орж найман жил ажиллаад зохиолчдын хороонд ажилласан. Зураач нь байлаа. Олон жүжиг ч тавилаа. Хар багадаа анхны цалингаа эндээс авсан юм. УИХ-аас гарахдаа сэтгэлийнхээ өрийг төлье гэж энэ теарт очсон. 12 жил ажилласан. Энэ ярилцлагыг гарсны дараа театрын ажилчид уншина байх. Балгас болгосон гэдэг гүтгэлгээс ангижруулна биз ээ. Настай хүнийг ингэж гүтгэж болохгүй. Тэр зах дээрээс элдэв хятад хүүхэлдэйнүүд худалдаж авчраад энд тэнд нь гэрэл асаасан байгаа юм. Театрт нэгзарчим бйй. Үйлдвэр ангид бүтээгдсэн, зураачийн эскизээр уран сайхны зөвлөл баталсан хүүхэлдэй л театртаа үйлчилдэг. Өөрөөр хэлбэл жүжигчин бүтээж байгаа юм. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд 140-өөд жүжиг тавьсан байдаг. Эдгээр жүжгийн шилдэг хүүхэлдэйнүүд л тэнд байх ёстой. Худалдаж авсан тоглоом байж болохгүй. Ийм л зарчимтэй. Ер нь Ц.Хуланд нэг зүйлийг хэлмээр байна.

-Юу билээ?

-Тэр урьдахаа муу хэлбэл дараагийн үе нь алдаршиж болдог гэж боддог хүүхэд шиг байна. Тиим биш ээ. Уламжлалаа хүндэтгэж байж дараагийн шинэ зүйлээ бүтээдэг юм. Нөгөөтэйгүүр тэр юу ч хийсэн түүнийгээ сурталчилж, рекламддаг шоуны аргад ихэд мэргэшжээ. Би өнгөрсөн хугацаанд Мексик, Башкир, Японы Осака, Хоккайдо, Буриадын Эрхүүгийн театрын тоглолтыг хүлээн авч тогдуулсан. Энэ ажлаа рекламдаж байсан бол зах дээрээс зургаан хүүхэлдэй худалдаж авахаас илүү үнэлгээ авах байлаа. Тэр сайхан засвар хийлгэчихээд ганц телевиз дуудаад ярьчихгүй яав даа гэж одоо харамсч байна.

-Баримт болж үлдэх байсан гэж үү?

-Одоо ч янз бүрийн зураг нь бйй л дээ. Ийм өнгөөр үүнийг будна гэсэн мэргэжлийн архитектурын зураг нь ч бйй. Ц.Хулан цагаан өнгөнд дуртай юм бол драмын театрыг цагаан болгоно гэж дайрах нь ээ. Цэрэнсамбуу зөвшөөрвөл тэгэх нь байна.

-Таныг ажиллах хугацаанд хүүхэлдэйн театр гадаадад тоглож байв уу?

-Эрхүү, Башкирын Уфа, Халимагийн олон улсын их наадамд оролцсон. Мэргэжлийн театрын тэргүүн шагнал Гран приг авсан. Энэ ажил мөн биз дээ. Өвөрмонголын олон аймаг, хошуунд тоглосон. Хүнд хэцүү үед олон удаа гадаадад тоглосон. Гаднын 6-7 театрыг хүлээн  авна гэдэг надад хэцүү л байсан. Энэ театрын төлөө би яс махандаа тултал зүтгэсэн. Эцэст нь нэг годгор охин ирчихээд намайг доромжилно гэдэг инээдтэй л байна. Одоо аргаа бараад би шүүхэд хандаж байна. Цаашилбал юу ч зохиож ярьж мэднэ. Би таван жилийн турш хөөцөлдөж байж Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөр хүүхэлдэйн театрын гэрэл дууны апартурыг шинэчилеэн. Үүнийг Ц.Хулан миний хийсэн ажил гэж ярьж явах юм. Надтай хамт хөөцөлдөж явсан Сүрэнхүү, Эрдэнээ нар тэндээ бий. Элчингийнхэн ч мэдэж байгаа. Тухайн үед сайд гарын үсэг зурсан хөтөлбөр шүү дээ. Ингэж худлаа ярих зүй зохисгүй. Ядарсан жүжигчдийг амьдралаас нь салгаснаа их л бахархалтайгаар ярьж буй нь ёс суртахуун юм уу. Би хэзээ ч уран бүтээлч, ажилтнуудтайгаа хов жив ярьж явсангүй. Надтай хамаатай бүхнийг тэр театраас зайлуулсан даа.

-Үүнийг тодруулж ярих уу?

-”Алтан ураг” хамтлагийг би хөлд ортол нь дагуулж, театрын дэргэдээ байлгадаг байв. Тэд намайг эцэг шигээ хүндэтгэдэг. Ц.Хулан театраас хөөж гаргасан. Арав гаруй жил ажилласан ахмад жүжигчин болох миний бэрийг ажлаас нь халсан. Миний хүү Л.Хасар утга зохиолын ажилтан нь байв. Бас л халсан. Мэргэжлийн уламжлал гэж байх л ёстой. Би ойлгохгүй байна. Ц.Хулан уг нь цээжнээс нь сүү гардаг, хоёр ч удаа хормойгоо норгосон эх хүн баймаар юм. Намайг өвчтэй байхад нь юу гэхэв гэж явлаа хэмээн ярьсан байна. Эдгэрсэн хойно дайрч болмоор доо. Эцсийн эцэст Ц.Хулан минь ээ, миний хүү ч яруу найрагч. Дөрвөн жилийн өмнө хүүгээ “Болор цом”-д оноогоор түрүүлээд ирэхэд нь би хасч байсан шүү. Дараа нь арга буюу дахин оноогоор түрүүлээд ирэхээр нь эцэг хүн хүүхдэдээ гай болоод яахав гээд наадмын түрүүг өгсөөн. Би хүүтэйгээ уралдаан тэмцээн яриад суух хүн биш. Монголын уран зохиол уралдаан тэмцээнээр хөгждөггүй юм. Миний хүү шүлэг бичдэг байж болно. Заавал “Болор цом” авсан байх шаардлагагүй. Энэ бол эцэг хүний тавьдаг болзол биш. Ц.Хулангийн ярьж буйгаар хүүгээ түрүүлүүлэхийн тулд би шүүгч хийсэн хэрэг үү. “Болор цом” болохын өмнө л гэнэт намайг шүүгч хийнэ үү гэсэн. Хүнийг удам угсаагаар нь ингэж дайрч болохгүй ээ. Эцэст нь хатуугаар хэлэхэд Хулаан чи намайг үхеэн нөхцөлд битгий авсны таг онгойлгож нулимаад байгаарай гэж хэлье. Одоо өөр түүнтэй ярих зүйлгүй. Бүх баримт надад бий. Түүнийг шүүхэд өгнө өө. Тэр намайг миний дарга ухаантай гэсэн байна лээ. Энэ мөчөөс эхлэн түүнд даргархана аа. Дарга ухаантай юм бол түүнийгээ харуулна. Би театрт хуулийн дагуу жүжигчдийн дунд ажил явуулах болно.

-Танай хүү Л.Хасар одоо юу хийж байна?

-Гэргий, хүүхэдтэйгээ Францад байгаа. Намайг үхеэн ч ирж чадахгүй биз дээ. Хол газар юм.

-Та жүжиг зохиолоо туурвисаар биз дээ?

-Би 37 жүжиг бичсэн байдаг. Хүүхэлдэйн театрт гэхэд л 7-8 жүжиг бичиж, эскизийг нь ч хийсэн. Л.Хасар маань ч гэсэн гурван жүжиг тавьсан шүү. Түүний “Их тэнгэрийн дүлий” жү­жиг телевизийн алтан фондод бий. Хүү минь үр бүтээлгүйгээр миний дэргэд байгаагүй ээ. Эцэгтэйгээ нийлж улсын мөнгө сорсон гэж бодохгүй байна.

-Албан ажлын хажуугаар туурвих цаг зав хомсдох юм уу?

-Би хэзээ ч уран бүтээлээс чөлөөлөгдөж үзээгүй. Уншихаас ч гэсэн. Хүүхдүүдийнхээ бужигнаан дунд байхдаа ч туурвисаар ирсэн.

-Танайх өнәр өтгөн айл гэж сонссон?

-Зургаан хүү, хоёр охинтой. 13 ачаас маань арав нь хүү шүү. Албан ажил миний уран бүтээлийг шахаж ирсэн. Уран бүтээл гэдэг тархинд уяатай хутга шиг зүйл. Би сэтгэхээ болиод, бичиж чадахаа байвал амьддаа үхэхгүйн тулд больчихно л доо. Шүлгээ би бичсээр байх болно. Жүжиг, киногоо ч бүтээнэ. Бичсэн дуурь, бүжгэн жүжиг ч байна. Нэг сонин зүйл дурдахад миний гурван бүтээлээр гурван хүн төрийн шагнал хүртсэн байдаг.

-Хэн хэн бэ?

-”Нарны домог” бүжгэн жүжгээр С.Сүхбаатар, “Илдән уулсын цуурай”-гаар Ц.Чинзориг, “Ламбугайн нулимс” дууриар Х.Билигжаргал төрийн шагнал хүртсэн.

-Та үүгээрээ бахархахаас яах вә?

-Өереөрөе бахархана. Би хоёрхон ном гаргаад терийн шагнал хүртсэн. Төр намайг эрт харж үзсэнд баярладаг. Олж ч харсан. Гурван дотнын найз, дүү маань ингэж л надтай үүрд холбогдсон.

-Ц.Чинзориг гуай таны олон шүлэгт ая хийсэн биз?

-”Үүлэн цэнхэр хангай”-гаас л бид хоёр эхэлсэн. “Хожуу хайрын дуу”, “Бэрийн өглөө”, “Зүүдний говь” гээд ямар олон дуу хийгээ вә. Х.Билиг­жаргал бол миний дотнын нөхөр. “Ламбугайн нулимс” дууриа ном болгож авчирч өгсний дараахан надаас хагацсан даа. Одоо миний хувьд онгир-дог бус омогшдог нас. Хэдэн жил нухсан “Бөмбөөрэй” гэдэг бүжгэн жүжгээ бэлэн болгоно. Ирэх жилийн тусгаар тогтнолын ойд зориулж дуурь бичиж байна. Драмын театрт нэг жүжиг өгөхөер боллоо.

-Та шүлгийн ном гаргана гэсэн тань юу болов?

-Би арваад жил шүлгийн ном гаргасангүй. Энэ жил багтаж гаргая. Ивээн тэтгэгч олдохгүй байна. Уг нь надад маш олон ном болохуйц ноорог байна. Бусдаас баян гэвэл энэ л юм даа. Тэр өрөөтэй дэвтрүүдийг хар /заав/.

-Драмын театрт жүжгээ тавиулахад үнэлгээ нь хэр байдаг вә?

-”Тамгагүй төр” жүжиг бичсэний төлөө надад 450 мянган төгрөг өгч байв.

-Хэдэн онд вә?

-Ерән хэдэн онд билээ дээ. Энэ жүжгийг Ерөнхийлөгч Н.Багабанди үзээд маргаашийн 11 цагт нь дуудаад л Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгосон юм даа. Сонин шүү. Ардын уран зохиолч цолыг өгөхөд ч гэсэн их намтартай. Би III эмнэлгийн эмч нартай их найз. Тэнд арзаганаад шатар тоглоод явж байлаа. Гэнэт Ерөнхийлөгчийн Тамгын газраас дуудлаа гэх нь тэр. Гэртээ ирж пиджакаа сольж очоод л ардын уран зохиолч болсон шүү.

-Ардын уран зохиолч гэж дуудуулж явах бахархмаар хэрэг шүү?

-Том ачаа л даа. Энэ нэрдээ, цолдоо дүйцэхгүй явбал ичгүүр л юм. Хагас хугас ч гэсэн таарч явбал болох нь тэр. Би ер нь элдэв дайллага, цайллагаас хол явдаг зожиг хүн. Харин хар багаас үерхсэн Д.Урианхай, Л.Дашням, Д.Батбаяр нартайгаа л уулздаг. Ж.Лхагва маань бурхны оронд байгаа. Харин сэргээж хэлэхэд түүнийхээ баримлыг хүүгээрээ бүтээлгәсэн. Хүүхэлдэйн театрын үйлдвэрт тавьсан юм. Гэтэл Ц.Хулан гаргаж хая гэсэн байна лээ. Би “Нас барсан нөхрийн минь хөшөөний загварыг битгий гаргаад хаяарай. Надад агуулах газар алга. Яваандаа Дорноховь аймгийн Хөвсгөл суманд боегоно” гэж гуйсан л даа. Нөхрийнхөө дурсгалд зориулж үүнийг л хийж чадах байна.

Ярилцсан Б.ЦОГНЭМЭХ

Үндэсний шуудан 2010.03.03 /764/

Tweet This Post

“Болор цом”-ын чансаа муудсан гэдэгтэй санал нийлэхгүй байна
-Миний бодлоор ном уншсан хүний тархи нь задардаг. Харин компьютер уншсан хүний тархи нь агшдаг-

2009 оны “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатартай амжилтын дараах хөл хөөр нь намжиж, Ховд аймагтаа байх үед нь ярилцпаа.

-Та хэдэн жил дараалан “Болор цом” наадамд амжилттай оролцсоны эцэст түрүүллээ. Тэргүүн шагнал авсан найрагчаас тухайн наадмын чанар чансаа өнгэ аяс ямар байсан тухайд сэтгэгдлииг нь сонирхое гэж бодлоо?

-2009 оны “Болор цом”-д өмнөх жилүүдийн наадамтай л адил түвшний чансаатай шүлгүүд уншигдаж, үзэгчид уншигчдыг баясгасан сайхан наадам болсон гэж бодож байна. Ер нь сүүлийн жилүүдэд хүмүүс яруу найрагтаа дуртай болж энэ наадам улсын баяр, цагаан сарын дараа орох том үйл явдалд тооцогдох болсон шиг санагддаг.

-Агуулга, цар хүрээний хувьд ингэж харьцуулах нь ямар бол?

-Энэ наадмыг ард түмний оюуны соёлын нэг томоохон элемент гэдэг утгаар нь хэлж байна л даа.

сан;

-Апиваа үндэстний соёлд байнга тэргүүлэх байр эзэлдэг нэгэн томоо­хон төрөл нь утга зохиол, түүний зонхилох суурийг бүрдүүлэгч салшгүй хэсэг нь яруу найраг гэвэл та санал нийлэх байх?

-Тэгэлгүй яахав. Энэ тухайд санал нэгтэй байна.

-Тэгвэл “Болор цом” наадам яруу найрагт ямар суурь байр эзлэх бол?

-”Болор цом” бол яруу найргийн дээд шалгуур биш гэж би телевизээр ярилцлага өгөхдөө хэлсэн л дээ. Болор цомтой зэрэгцээд “Алтан өд” наадам явдаг. “Алтан өд”-ийн тухайд бүхэл бүтэн бүтээл шалгаруулдгаараа “Б илүү өргөн цар хүрээт зөвшөөрдөг. Өөр шалгуур байж болох юм.

-Дунд нь байж шүлэг уншиж байсны хувьд 2009 оны “Болор цом”-ын шүлгүүдийн чансааг яаж үнэлж байгааг тань мэдмээр байна?

-Нэг зүйлийг хэлэхэд залуучуудын шүлгэнд бусдыг болон нэг нэгнээ дуурайсан мөр бадгууд нэлээд байсан гэхэд хатуудахгүй байх. Тэнд уншиж бай­сан найрагчдаас Ай.Төмөр-Очирын шүлгүүд сайн байсан гэж бодож байна. Одоо манайд тийм иргэний уянгын шүлгүүд үгүйлэгдэх аястай болчихсон санагддаг.

-Жил жилийн “Болор цом” дээр ямар нэг хэл ам гардаг. 2009 оных ямар байсан бэ?

..-Энэ жил ч тийм зүйл болсон шүү  дээ. Яруу найрагч Ш.Гүрбазар өөрийгөө эхний тавд үлдээсэнгүй гэж гоморхон хэн ч дуудаагүй байхад тайзан дээр үсэрч гарч ирсэн. Тэгээд шүлэг уншин гомдлоо гаргах жишээтэй.

-Гомдох шалтгаан байсан юм биш биз?

-Жил жилд л ийм юм байж байдаг. Тэр яасан гэж гомдох ёстой гэж. Уг нь бол Ш.Гүрбазарын хувьд поп рок кон­церт хөтөдөг л нөхөр шүүдээ. Баахан поп дууны үг бичсэн, тэр нь ч бас өрөвдөлтэй юмнууд байдаг. “Аргалын утаа уугиад байх шиг уусаад ч байх шиг” гэх мэт  хачин солиотой юмнууд байдаг юм.

-Ш.Гүрбазарын уншсан шүлгүүд үзэгчдээс нэлээд дэмжлэг авч бай­сан юм биш үү?

-Ер нь бол Ш.Гүрбазар гэдэг нөхөр Зохиолчдын хороогоор ч бараг үзэгддэггүй. Телевизээр поп рок тоглолт хөтлөөд явж байснаа “Болор цом” болохоор л гэнэтдавхиад ороод ирдэг тийм нөхөр. Яруу найргийн үйл явц дотор ороод ирэхээрээ шоконд орж байх шиг байгаа юм. Тэгээд үзэгчид, шүүгчдийн хооронд яс шидэх маягийн юм болгоод.

-”Болор цом”-д шүлэг унших ч юм уу аливаа үйл ажиллагаанд оролцохын тулд заавал Зохиолчдын хороогоор орж гарах хэрэгтэй юу?

-Яахав дээ утга зохиолд элэгтэй бол зохиолчдынхоо хороогоор очиж үйл явц дунд нь байх ёстой гэж боддог л доо.

-”Болор цом”-д уншигдаж байгаа шүлгүүд жил ирэх тутам чансаа нь муудаж байна гэж зарим нэг нь ярихыг сонсож байсан. Энэ тухай та юу гэж боддог бэ?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Харин ч өөр шинэлэг зүйлүүдээр баяжиж байгаа гэж боддог. Монголын зохиолчдын эвлэл Чилаажавын үеэс шал өөр бол­сон. Утга зохиолтой холбоотой олон зүйл сэргээж зохиолчдын хороон дээр төвлөрч байгаа гээд олон зүйл дурьдаҗ болно. Энэ байдал хүмүүсийг утта зохиол руу ойртуулахад чухал нөлөө үзүүлж байгаа. Нэг үе хүмүүс ном бараг уншдаггүй болчихсон байсан бол одоо харьцангуй уншдаг болж байна. Харин өсвөр үеийнхний хувьд ном унших нь компьютер, РС тоглоом л сонирхож байна.

-Одоо чинь компьютерээс номтой дүйцэхүйц мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой болсон байна шүү дээ?

-Миний бодлоор ном уншсан хүний тархи нь задардаг. Харин компьютер уншсан хүний тархи нь агшдаг.

-Цаашид “Болор цом”-д байнга оролцох уу?

-Боломж л байвал ард түмэндээ шүлгээ сонсгож байхыг хичээнэ. Жил бүр оролцохыг бодно.

-Таниас өөр “Болор цом”-д ороод байдаг орон нутгийн найрагч ховор байх юм. Энэ ямар учиртай вэ. Босгыг нь давж чаддаггүй юм болов уу?

-Орон нутгаас орол цоход бэрхшээл их байдаг. Зардал мөнгөнөөс өгсүүлээд ундарна. Гэхдээ хөдөөд тэр тусмаа манай аймгийн найрагчид хотынхноос илүү юу гэхээс дутахааргүй авьяас чадалтай хүмүүс байдаг. Миний хувьд тэдний бүтээлийг гаргаж ирэхэд гүүр болох юмсан гэж бодож байгаа.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Нийгмийн толь 2010.03.03

Tweet This Post

Гэрэлтэй Цонх: Ярилцлага
<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="344" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="allowFullScreen" value="true" /><param name="allowscriptaccess" value="always" /><param name="src" value="http://www.youtube.com/v/o_rykcQJgqw&hl=en_US&fs=1&" /><param name="allowfullscreen" value="true" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="344" src="http://www.youtube.com/v/o_rykcQJgqw&hl=en_US&fs=1&" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>

2010 оны 1-р сарын 30-31-ний шөнө Олон Нийтийн Радио Телевизийн Гэрэлтэй Цонхоор харагдсан админ hERERA-гийн яриа

Tweet This Post