Archive for the ‘Монголын Яруу Найраг’ category

ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ: ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ

February 18th, 2010

гэрэл зургийг Хүлгээ

ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ
Дамдинсүрэнгийн Урианхай 1940 онд Булган аймгийн Харгана (Уньт) сумын нутагт малчны гэрт төржээ. 1964 онд Москва хотноо Плехановын нэрэмжит
улс ардын аж ахуйн дээд сургууль төгсөж, 1979 онд Москвад утга зохиолын дээд курс төгсжээ.

Дамдинсүрэнгийн Урианхай «Цагийн хөл»,

«Үгийн сүү» шүлгийн ном хэвлүүлжээ.

ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ
1.    Хамгийн том үзэсгэлэн
«Өнөө цаг»-ийн ачааг дааж үүрэхсэн гэдэг
хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан эх
орон минь! Надаар юу хийлгэсэнч би
баярлана. Намайг говийн худгийн моторчин,
зурагтын цамхгийн монтажчин, галт
тэрэгний засварчин, ачаа ачигч, гуталчин,
сансрын нисгэгч, цэрэг, дипломат, хамгийн
хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай
тэжээгч ,  нэгдлийн морин тэрэгчин, эсгий
гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би
баярлана. Надаар гүүр, багана, хөшүүрэг,
сум хийж болно. Биднээр «зарцаа» хийх эрх
ганцхан Танд л бий. Танд «захирагдах»,
«дарлагдах» бидэнд дээд эрх чөлөө юм. эх
орон минь.
» Read more: ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ: ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ

Post to Twitter Tweet This Post

Материаллаг монголын яруу найраг

July 5th, 2009

1910-аад оноос модернизмын урсгал үүсэн хөгжиж ирсэн байна. Модернизм нь хэв загвар, сэтгэлгээ, илэрхийлэл гээд л материаллаг байдлаас эхлэн онгодын төлөв хүртэл бүх зүйлдээ шинийг эрэлхийлсэн урсгал байсан юм. Энэ нь зөвхөн уран зохиолд хамаарагдахгүй бөгөөд ер нь дэлхий ертөнц өөрөө 1900-аад он гарснаар ихээхэн донсолгоонтой, сэгсэргээнтэй болсон гэж хэлж болох юм. Үзэл бодол хүртэл өөр болж, хуучнаараа явахыг хүсэхгүй шинэ үеийн давалгаа нийгмийг улам бүр ар араасаа нөмрөн бүчин авч байлаа. Езра Понд, Виржиниа Вүүлф гээд л пионер яруу найрагчид, зохиолчдыг дурдаж болох юм. Чухам тэд л Жэймс Жойс зэрэг суутнуудын үр хөврөл байсан. » Read more: Материаллаг монголын яруу найраг

Post to Twitter Tweet This Post

“Шинэхэн vеийн яруу найргийн хэлний асуудалд”

December 2nd, 2008

www.zuuniimedee.mn сайтын өмч болно.

Олон зуун, мянганы тvvхтэй нvvдэлчин Монголын их утга зохиол буурал тvvхийнхээ турш уналт буурал, єсєлт хєгжил, сэргэн мандлын олон арван мєчлєгтэй тохиосны нэгэн онцгой євєрмєц тvvхэн цаг vе нь “Орчин vеийн Монголын уран зохиол” хэмээх нэр томьёоллын дор авч vздэг 1911 оны Yндэсний эрх чєлєєний хєдєлгєєнєєс хойшхи сvvлийн зуун жилийн тvvх билээ. Шинэ цагийн утга зохиолын ариун єргєє, сvлд хийморь нь болсон МЗЭ vvсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр бид эдvгээ тулж ирээд байна.
Єнєєдєр манай их утга зохиол нь тєрєл зvйл, хэв маяг, утга-сэдэв, сэтгэлгээний тєвшин, уран сайхны хэлбэр, дvр, єгvvлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн vгийн урлагийн тогтсон жишиг vндсэн vзvvлэлтvvдийн хувьд туурга тусгаар vндэстний давтагдашгvй євєрмєц дvр тєрх, vнэт зvйлс бvхий бичгийн утга зохиол болж нэгэнт чадсан билээ. » Read more: “Шинэхэн vеийн яруу найргийн хэлний асуудалд”

Post to Twitter Tweet This Post

Excerpt from the Secret History of Mongols

September 2nd, 2008

Одтой тэнгэр орчиж

Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй

Олзлон булаалдаж байв.

Хєрст дэлхий хєрвєж

Хєвчин улс хямралдаж

Хєнжилдєє унтах завгүй

Хєнєєлдєн тэмцэж байв. » Read more: Excerpt from the Secret History of Mongols

Post to Twitter Tweet This Post

I love you by Ts. Khulan

June 22nd, 2008

only you with solitary sadness
on the photo, all with cheers.
our traces coincide nearby the temple, in the dusk
but barely seen you on the dance rink.

I love you
» Read more: I love you by Ts. Khulan

Post to Twitter Tweet This Post