Archive for the ‘Монгол Хэл’ Category

2010 оны 1-р сарын 30-31-ний шөнө Олон Нийтийн Радио Телевизийн Гэрэлтэй Цонхоор харагдсан админ hERERA-гийн яриа

Post to Twitter Tweet This Post

Мэндийн ч солиогүй бухимдуулж байгаа “хайнга тэнэг сэтгэлтэнд “бага” гэмээр ч хамгийн “том” нэгэн сэдэвт энэ захидлыг бичүүлсэн болохыг болгоох ажаамуу?…

“Айвенхоу майнз”-ийн ашиглалтын талбайгаас олон удаагийн судалгаагаар Өмнөговийн Манлай сумаас хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгал, Өмнөговийн Ханбогд сумаас чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл, темөр зэвсгийн үеийн 51 дурсгал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хүрэл, төмрийн үеийн 233 дурсгал, 13 булш, Дорноговийн Мандах сумаас хүрэл, төмрийн үеийн 47 дурсгал, Баянхонгорын Жинст сумаас хүрэл төмрийн үеийн есөн дурсгал, Өмнөговийн Ханбогдоос 19 дүгээр зууны үеийн Дэмчигийн хийдийн туурийн малтлага, хүрэл төмрийн үеийн 33 дурсгал, 13 булш, Хүннү, Түрэгийн үеийн 10 дурсгал олдсон “Каскадиа майнз” ХХК 1999-2000 онд хайгуул хийх үеэр хүрэл төмөр зэвсгийн үеэс дундад зууны үеийн 76 дурсгал илэрсэн байдаг. Энэ дурсгалтзүйлс одоо “Бороо гоулд”-ын Гацууртын ашиглалтын талбайд орчихсон. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

www.zuuniimedee.mn сайтын өмч болно.

Олон зуун, мянганы тvvхтэй нvvдэлчин Монголын их утга зохиол буурал тvvхийнхээ турш уналт буурал, єсєлт хєгжил, сэргэн мандлын олон арван мєчлєгтэй тохиосны нэгэн онцгой євєрмєц тvvхэн цаг vе нь “Орчин vеийн Монголын уран зохиол” хэмээх нэр томьёоллын дор авч vздэг 1911 оны Yндэсний эрх чєлєєний хєдєлгєєнєєс хойшхи сvvлийн зуун жилийн тvvх билээ. Шинэ цагийн утга зохиолын ариун єргєє, сvлд хийморь нь болсон МЗЭ vvсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр бид эдvгээ тулж ирээд байна.
Єнєєдєр манай их утга зохиол нь тєрєл зvйл, хэв маяг, утга-сэдэв, сэтгэлгээний тєвшин, уран сайхны хэлбэр, дvр, єгvvлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн vгийн урлагийн тогтсон жишиг vндсэн vзvvлэлтvvдийн хувьд туурга тусгаар vндэстний давтагдашгvй євєрмєц дvр тєрх, vнэт зvйлс бvхий бичгийн утга зохиол болж нэгэнт чадсан билээ. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

Николас Поппе (Вашингтоны Их Сургууль Сиэттл)

Хэл шинжлэлийн үүднээс “Нууц Товчоо” нь судлагдаж байсан хэдий ч олон олон асуудлууд одоо болтол шийдэлээ хүлээн байна. Энэхүү тун чухалд тооцогдох дунд үеийн Монголын бичгийн дурсгалын хэлний бүрэн дүрмийг одоогийн байдлаар бичиж чадахгүй. Харин оронд нь асуудлуудыг дангаар нь авч хэлэлцсэн олон тооны судлаачдын бүтээл бичигдэх учиртай. Эдгээр асуудлуудын нэг нь идэвхгүй хэлбэр юм. Нууц Товчооны хэлний идэвхгүй хэлбэрийн утга болон үүрэг оролцоо нь энэхүү уран зохиолын бүтээлийн идэвхгүй хэлбэр хэмээн үзэхэд эргэлзээтэй Латин хэлний “passivum” хэмээн нэрлэгддэг хэлбэрээс зэгсэн өөр юм. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

Монгол хэл үгийн баялаг ихтэй бас муутай.

1. Монгол хэл баян хэл. Бид байгал орчны дүрслэл, нүүдэлчин ахуйд л таарсан үгийн баялаг асар ихтэй. Түүгээрээ ямар ч орныг дагуулахгүй. Манайх шиг олон зүсээр адуу малаа зүсэлдэг улс хаа ч байхгүй. Яг тэрэнтэй адилхнаар Барууныхан шиг олон нэр томъёогоор далбаат усан онгоц, зангилааг нэрлэдэг улс цөөхөн. Лав тэр нь манайх биш. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post