Уран Зохиол - Literature » Монгол Хэл

Сума Чиен МТӨ 145-86: Их түүхчдийн тэмдэглэл
Күнзээс хавьгүй өмнө Эртний Хятад хааны засаг захиргаанд орчуулбал Их Түүхч буюу төрийн түүхчид байдаг байжээ. Эдгээр түүхчдийн ажил нь албан ёсны баримт бичгийг хадгалж хамгаалах, хаадын үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээхээс гадна сүрэглэх шувуудын хачирхалтай авир араншин үйлээс эхлээд харвах од хүртэл муу ёрын үзэгдэл, байгал дэлхийн ааш авир зэргийг ажиглаж, тайлбарлаж, бүртгэж авах үүрэгтэй байжээ. Эдгээр нь Хаадын үйл хэрэг, хаанчлалыг Дээд Тэнгэр хэрхэн таалж, үл таалж байгааг сануулах дохио болдог байсан байна. Энэ алба нь бүртгэл хөтлөхөөс эхлээд одон орон судлал зэрэг олон тооны судлахууны талаар онцгой мэдлэгтэй байхыг шаарддаг байсан учраас Төрийн Түүхчийн албыг эцгээс хүүд залгамжлуулан уламжлуулдаг байсан байна.

Манай Тооллоос Өмнөх 2-р зуунд Сума Тан болон түүний хүү нэр хүнд нь түгсэн Сума Чиен нарын Төрийн Түүхчдийн эмхэтгэн бичиж үлдээсэн бүтээл нь бичигдэж үлдсэн түүхийн лут, сонгодог бүтээлүүдийн нэг сор нь болон үлджээ. Бидний Монголчууд, дээд өвөг болох Хүн Гүрний талаарх түүхийн баримт сэлт нь гагцхүү эцэг хүү түүхчдийн тэмдэгэл, болон тэднийг загамжлагчдын ажил байсан нь тэдгээр Хятад иргэдийн бидэнд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр гэж үзэх нь зүйд нийцэх буй. Бичигч миний бодлоор Хятадыг үзэн ядахдаа биш хөршөө сайн таньж мэдэх нь тэдний авир үйл хортой болон найртай болохыг нь мэдэж авахад чухал үүрэгтэй байх болов уу.

Zaza Press

Хятад нь МТӨ 221 онд нэр цуутай анхных нь хаан болох Цинши Хуандигийн хаанчлал дор нэгдсэн билээ. (Тэрээр одоо дэлхийн гайхамшигийн нэг болсон терра кота (terra-cotta) буюу бидний мэддэгээр олон мянган цэргээр хамгаалуулсан бунханд мөнх нойрсож буй). Хор хөнөөлтэй салангид үзэл бүхий сэтгэлгээг хяхан хавчиж, бүх мэдлэгийг өөрийн дор хянах гэсэн хаан иргэд хувьдаа хадгалсан ном бүтээлийг шатаахыг зарлигдсан бөгөөд тэр оролдлого нь зарим талаараа ажмил олсон байдаг ажээ. Босогчдын үймээн хааны номын сан бүрэн шатаж, хааны харгис засаг унах үед Хятад нь өөрийн руна зохиолын сан хөмрөгөө алдах аюулд тулгарсан байна. Залгамжлан авсан Хан Династийн үед эрдэмтэд нийлэн алдагдсан үрэгдсэн ном бүтээлийг өөрийн ой санамжнаасаа ушиж дахин бичихээр шийдсэн байна. Өнгөрснийг сэргээх зорилготой уялдан Агуу Түүхч Сума Танд дэлхийн түүхийг (Хятад болон түүний эргэн тойрны улс орнуудын) үүсэл гарлаас нь эхлэн бичих үүрэг оноогдсон байдаг. МТӨ 110 онд түүнийг таалал төгссөнөөр түүний хүү түүний алба, эцгийнхээ эхлүүлсэн үйл хэрэг болон Зохиолчдын Даамалын ажил болох Шичи буюу орчуулбаас. Түүхийн Бичээс эсвэл Их Түүхчийн Бичээс хэмээх ажлыг өвлөн авчээ.

Шичи нь 130 бүлэгтэй асар том бүтээл бөгөөд энэ бүтээл нь Англи болон бусад өрнөдийн хэлнээ бүтнээрээ огт орчуулагдаагүй болно. Энэ нь Хятадын иргэншлийг үндэслэгч Шар Эзэн Хааны (домгийн?) МТӨ 2-р зуун хүртэлх түүх болох 12 бүлэг хүүрнэл; 10 бүлэг династийн хүснэгт болон ургийн бичиг; ёс жаяг, хөгжим, хуанли хэлбэрт оруулсан одон орон судлалын бичгүүд, усны нөөц баялаг болон газар тариалангийн эдийн засгийн тухай бичсэн 8 учир шалтгааны үндсийг тайлбарласан бүтээл, бичлэг бүтээл; Хятадыг нэгтгэхээс өмнөх үе болох Жоу болон дайтагч улсуудын агуу хэмээн тооцогддог хаад язгуур болон тэдгээрийн гэр бүлийн тухай 30 бүлэг; төрийн хүн, жанжнуудаас эхлэн дээрэмчид, ордны салбадай хүртэл амьдралын бүхий л түвшингийн шилэгдмэл эсвэл шинж сонгосон хүмүүсийн (заримдаа хувь хүний заримдаа бүлэглэсэн маягаар) намтарыг бичсэн 70 бүлгээс бүрдэнэ.

Өөр урсгалтай холилдоогүй, цэвэр гэдэг талаас нь харах юм бол Шичи нь гайхамшигтай бүтээл юм. Магадгүй өнөөдөр үүнийг уншихад бүтээл нь өөрөө тэр үеийн тэмдэглэлээсээ илүүтэй сонирхолтой, хөгжөөсөн, гайхуулам сайхан бичигдсэн нь байгаа нь өөрөө энэ бүтээлийн суу гайхамыг илтгэж байгаа хэрэг. Магадгүй түүхийн тухай бчиж үлдээсэн бүтээлүүдээс хамгийн сонирхолтой уншихад урамтай нь ч байж магад. Тиймээс түүнийг зүгээр нэг түүхч эсвэл түүх? болсон явдлыг бичсэн эсхүл бичин үлдээсэн гэхээсээ илүү Хятадын Сонгодог бүтээлүүдийн хамгийн шилдэг найруулан бичигч зохиолчоор нэрлэдэг нь ч аргагүй байх. Мэдээж Хятад хэл мэдэхгүй миний бие бээр ангил хэл дээрхийг уншихад хүртэл тэр хүний тэртээ 2200 жил гаруйн өмнө бичиж үлдээсэн бүтээл нь өнөөгийн орчуулагч тэрхүү англи эрхэмийг урамшуулж, хөгжөөж, баясгасан нь илт байдаг юм. Тэр ч талаараа түүний ийнхүү түүхийг бичиж тайлбарлаж үлдээх чадвар нь өдгөө ч хүртэл түүхийн дурдатгал, түүхийн бичвэр үлдээгсдэд бараг л гарын авлага эсхүл бичиж үлдээхдээ зайлшгүй анзаарч байх ур чадвар болсон байдаг. Түсидедийн (энэ хүний болон түүний бүтээлийн талаар бичих өртэй болжээ гэж ойлгож байна ) нэгэн адилаар тэрээр түүхийн шинжлэх ухааныг үндэслэгч?/эцгийн нэг болой. Тэрээр энэхүү бүтээлээ эмхэтгэн цэгцлэхдээ гарцаагүй үнэнэ зөв буюу бодито йгэснийгээ түүвэрлэн эмхэтгэсэн байдаг нь анзаарагддаг. Тэрээр дайтагч улсуудын нийслэл байсан эсвэл төвлөрч байсан газар орнуудын архивийг ухаж судлахаас гадна өнөөгийн түүхийн тухай бичихдээ (*бичиж байх үеийнхээ) Хан улсын хааны номын сангаас ихэвчлэн иш татсан байдаг. Өнгөрсөн үеийн талаар өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар боловч аль болох тэнцвэртэй, үнэн зөвөөр бичиж үлдээх гэсэн түүний хичээл зүтгэл нь цаг хугацааны шалгуурыг давах хэрэгтэй байсан мэт санагддаг юм.

20-р зууны эхэн үед өрнөдийн “хэнхэг” (өөрсдийгөө эцсийн дүгнэлт гаргагч хэмээн итгэгч) түүхчид Сума Чиений тэмдэглэн үлдээсэн МТӨ 1500-1050 оны үед оршин байсан Шан гүрний хаадыг хэзээ ч байгаагүй хэмээн мэтгэдэг байсан нь тэдний нэлээд хэдэн бүтээлээс харагддагийг өрднөийнхөн өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамгийн инээдтэй нь хэдхэн жилийн дараа археологийн нээлтүүд, олдворууд нь эртний түүхчийн бичиж үлдээсэн бүгд үнэн болохыг нотолснор барахгүй түүний хэлсэн бүгд үнэн хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Сума Чиен өөрөөсөө 1000 гаруй жилийн өмнө амьдарч оршин байсан жолоодогчид, хаадын талаар хэрхэн тийнхүү алдаагүй, зөрүүгүй, үнэн бичсэн байдаг нь үнэхээр гайхалтай юм.

Шичигийн нүүр хуудас wikipedia.org

Шичи нь баатарлаг  дүрийг дүрслэн гаргах хүчин чармайлт дор бичигдсэн болно. Сума Чиений эзэн болох Хан Династийн Эзэн Хаан Ву нь цуцашгүй, алсын хараатай, чадварлагаараа Хятадын хамгийн агуу хаадын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний жолоодлого дор Хятадууд газар нутгаа ихээхэн тэлж чадсан байдаг. Тэрээр аливаа үнэнч бус занг үл тэвчих бөгөөд тийм байдалд хамгийн чанд шийтгэлийг оноодог тирант буюу дарангуйлагч нэгэн байсан нь Сума Чиенд өөрт хүртэл тохиолдсон байна. Нэгэн жанжин хойд зүгт хийсэн дайндаа гарз ихтэй ялагдал хүлээж, түүний Сума Чиен жанжинг өмөөрөн үг хэлсэн байна. Түүний энэхүү зориг, зүрх гаргасных нь төлөө түүнийг эзэн хаан тайган болгоно хийнэ хэмээн зарлиг буулгасан байна. Энэхүү шийтгэлийн дагуу тэрээр нэр төрөө цэвэр авч үлдэхийн тулд эсвэл амиа хөнөөх ёстой болсон байна. Тийнхүү явахдаа тэрээр найздаа бичсэн захидалдаа тэрээр тайган болж өөрийнхөө эхлүүлсэн үйл хэргийнхээ төгсгөлийг үзэхийг хүсэж байсан тухайгаа бичжээ. Түүх бол түүний өөрийнх нь ажил биш түүний төлөх ёстой өр байсан мэт заримдаа санагдах үе бий. Тиймээс ч Шичи нь дараагийн 24 династийн албан ёсны түүхийн загвар болон ирсэн байдаг. Шинэ династи үүсэх бүрдээ залгамжилсан династийнхаа түүхийг бичихийг ариун үүрэг хэмээн үздэг болсон байна. 1911 онд хаант засгаа халсан Дундад Иргэн Улс ч хүртэл энэ үүргээ чанд сахин биелүүлсэн байдаг. МТӨ 200 оноос эхэлж 20-р зууныг хүрсэн энэхүү түүхээ бичиж үлдээх ажил нь дэлхийн өөр хаа ч лав байхгүй, харьцуулашгүй хөдөлмөр гэдгийг хэн бүгд хүлээн зөвшөөрөх байх. Монголчууд эзэнт гүрнийхээ түүхийг нөхөж бичихээс гадна тийнхүү бичиж хөтөлсөн боловч 1399 онд Мин улстай хийсэн дайн ялагдан дутаахдаа өөрийн нийслэл Хархориноос эмс хүүхэн, эд хөрөнгөө авч (өнөөдөртэй тун ижил хандлага) өв түүхээ орхисонг нанхиад иргэд түүхгүй улс – үндэсгүй ургамалтай адил болой хэмээгээд арван тэрэг архив түүхийг минь аван одсон байдаг. (бичигч. хэрэгтэй хэрэггүй улс төр, бодлого ярьж суухад хэн нэгэн эрдэмтэн хичээнгүйлэн түүхээ судан тэмдэглэн суугаа гэдэгт ихэд итгэж суунам). Орчин цагийн англи хэл дээрх уншигчдад Burton Watson (гүүглдэхэд болон амазондоход амар хэмээн англи нэрээр нь оруулав.)

хүн гүрний хоёр морьтон

Records of the Grand Historian of China нь Шичигийн хамгийн сайн орчуулга хэмээн санал болгож байна. Уншихад сонирхолтой хэсгүүдээс дурдвал: Watson-ий орчуулгын 1-р ботиос Шичигийн 6-р бүлэг (Чин Династийн анхны хааны Он Цагийн Бичээс), 68 (Эзэн Хаан Шангийн Цадиг), 87 (Лли Сугийн Цадиг); харин 2-р ботиос 30-р бүлэг (Тэнцвэртэй Тогтолцооны тухай Тэмдэгдлэл [мөнгө болон татвар]), 110-р бүлэг (Хүннү буюу Хүн Гүрний тухай тэмдэглэл), 118-р бүлэг буюу (Хуай-Нан болон Хэнь Шан хаадын намтар), 121 (Күнзийн эрдэмтдийн намтар), 124-р бүлэг (Хэрмэл Хүлэг Баатруудын намтар), 129-р бүлэг (Мөнгө үйлдвэрлэгчдийн намтар) зэрэг нь тун сонирхолтой байж болох юм. Уншигч та нэг эргүүлээд суух аваас бараг бүх гарчигийг анхааралтай уншиж дуусгана буй заа. Ялангуяа Монгол гүрний өвөг дээдэс болсон Хүн, Сүн гүрний тухай болон тэр үеийн нүүдэлчин гаралтай хэрмэл хүлэг баатрууд гэсэн Хятадад дутааж очосн адал явдал хайгч баатруудын түүх бас сонин.

Tweet This Post

Монгол хэлэн дэх товчилсон үгийн эргэн тойронд
(Үг хэллэгийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ)

Үг нь монгол, өгүүлбэр нь орос

Үзэхэд этгээд сонин хэл.

Өв соёлоо үл тоомсорлон

Өнөөгийн байдал ийм болов.

Зуун түмэн үгтэй хэлд

Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх.

Харийн үгээр далайлгагсдыг

Хамгийн боловсорсон гэхэд үнэхэээр бэрх.

Гадаадын үгээр гайхуулагсдыг

Гарамгай эрдэмтэн гэхэд бас бэрх.

Хэвлэл сонин уншсан үдэшдээн

Хэлний шинжлэлтний нойр хулжаад

Хэвтэвч сэтгэлд эвгүй үг

Хэнхдэг дээр чулуу дарах мэт.

Харь үгийн бүлхэнд хахаж

Харанхуй шөнө хар дарах мэт.

Б.Ринчен “Этгээд хэл” шүлгээс

Монгол бичгийн хэлэнд үг хураах (товчлох) нарийн дүрэм журам, тогтсон уламжлалт дэг жаяг байдаг. Тиймээс үг хураах, товчлох ёсны тухай асуудал бол нэг талаас, монгол ярианы хэл ба бичгийн хэлний хэм хэмжээ, зөв дуудах ёстой холбоотой, нөгөө талаас, зөв бичихзүй, үг бүтэх ёс, хураасан үгийн толь бичгийн тухайд холбогдох зүйл юм. Академич Цэндийн Дамдинсүрэнгийн зохиож хэвлүүлсэн “Шинэ үсгийн дүрэм” (1942), Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь” (1983), эрдэмтэн С.Шагж, Т.Пагва, Л.Мишиг, Я.Цэвэл, Б.Ринчен, А.Лувсандэндэв, Ш.Барайшир, Х.Далхажав, Ц.Цэрэн­чимэд, Э.Пүрэвжав, Ж.Бат-Ирээ дүй, Ш.Баттөгс, Л.Түдэв, Ц.Даш дондов, гадаад, дотоодын бусад судлаачид, аргазүйчдийн ном зохиолыг магадлан үзвэл, уг ойлголт, ухагдахуун нь “үг хураах ёс”, “үг товчлох ёс”, “товчилсон үг”, “үг товчилж шинэ үг бүтэх ёс”, “мэдээллийн хүртээмж” г.м. нэр томьёо, агуулгатай холбоотой байна.

Монгол хэл бичгийн нэрт эр дэмтэн, профессор Ц.Дамдин сүрэн “Шинэ үсгийн дүрмийн тухай ерөнхий зүйл” гэдэг өгүүллийн хээ “Үг товчлох тухай” хэсэгт: “Үгийг үсгээр товчлохгүй, үеэр товчилбол монгол хэлэнд зохимжтой гэж 1942 онд хэвлэгдсэн шинэ үсгийн дүрэмд бичсэн билээ. Гэтэл одоо үгийг үеэр товчлохгүй, орос хэлний заншлыг механикаар хуулж, зөвхөн үсгээр товчлох явдал сонин хэвлэлд ихээр дэлгэрч байна. Ингээд учир нь ч мэдэгдэхгүй, уншиж ч болохгүй товчилсон үг олон болжээ. Жишээ нь Улаанбаатарт ХХДХГЗ харьяа ойн анги гэсэн гарчигтай нэг албан газар байна. Үүнийг Хотын Хөдөлмөрчдийн Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны харьяа ойн анги гэж тааж мэдэхэд хэцүү байна… Энэ мэт үгийг ерийн монголчууд огт мэдэхгүй, уншиж ч чаддаггүй байна. Ард түмэнд зориулсан ном хэвлэл, сонин сэтгүүлд ингэж бичихийг зогсоох саналыг оруулж байна. Үүний оронд монгол хэлэнд зохимжтой бөгөөд нилээд дэлгэрсэн үгээр товчлох, үеэр товчлох хоёр аргыг хэрэглэвэл зүйтэй байна… (“Монгол хэл бичгийн зарим асуудал”, Уб., 1959. 14-р тал) гэж бичсэн байдаг.

Тэгвэл Монголын эрдэмтэн Л.Мишиг, “Том үсэг хэрэглэж байгаа асуудалд” гэдэг өгүүллийнхээ “Үг товчлох тухай” хэмээх хэсэгт: “Үгээ товчилж бичдэг, хэлдэг улс олон бий. Орос, Англи мэтийн европ зүгийн олон хэлтэн үг товчлохдоо зөвхөн эхний үсгээр товчлох юм уу, эсвэл эхний үеэр нь товчлохоос гадна заримдаа үгийг дундаас нь орхиж, сүүл толгойгий нь нийлүүлэн товчилдгийн дээр, хоёр тус үгийн эхний үеүдийг товчлон авч, хамт бичих зэргээр янз янз товчилдог ажээ. Үг товчилж бичих явдал цаг хэмнэх, цаас арвилах, ажил хөнгөвчлөх ашигтай тал бий. Гэвч товчилсон үг бүрийг өргөн олон нийт төдий л хялбархан онож уншихад бэрхтэй байдаг. Энэ учраас үг болгоныг товчилдог биш ээ. Олноороо мэддэг болсон цөөхөн юмны нэр усыг товчилж бичдэг. Харин зарим толь, ном сударт өдий төдий олон дахин бичих үг, хэллэгийг товчилж бичээд, түүндээ олны зөв ухаарч уншихад зориулсан тайлбар зүүлт хийдэг. (Үүнийг эх бичвэрийн товчилсон үг гэдэг, жишээ нь: Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв буюу (ҮЦТТТХТ) гэж хийнэ. Б.П.)…

n Сүүлийн үед үг товчлох явдал хэн хүний дурын хэрэг мэт болж, олон албан газрын хаяг төдийхнөөр зогсохгүй, сонин сэтгүүл хүртэл товчилсон үгээр харлаг цоохор татаж, үг хэл, утга санаа нь өргөн олон нийтэд үл ойлгогдох болж, үг товчлох явдал хэвийн хэмжээнээс хэтрэхэд хүрчээ…гээд,

1. Манай ард түмний хэл, би чигт үг товчлохдоо Лха. Бээс, Го. захирагч, Лу. багш гэх мэтээр зөвхөн эхний үеий нь авч товчлон хэлдэг нэг гол ёс бий. Эхний ганц гийгүүлэгчээр нь товчилдог ёс байхгүй. Учир нь монгол хэлэнд орос хэлнийх шиг трактор, кросс гэх мэтчилэн огт эгшиггүй гийгүүлэгчээр төгссөн нэг ч үг байдаггүй юм. Энэ учраас үгийг эхний ганц гийгүүлэгчээр товчилдог явдлыг зогсоож, зөвхөн эхний нь эгшиг буюу гийгүүлэгч, эгшиг хоёроор бүтсэн үеэр нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэхийг Бү.На.Мо.А.У. гэх мэтээр товчилж байх нь зүйтэй байна.

2. Товчилсон үгийн тэмдэг бол гож, үе болгоны эхний үсгийг томоор бичиж, эцэст нь цэг тавьдаг байгууштай… (51-52-р тал) гэж бичиж байлаа.

Ц.Дамдинсүрэнгийн гэж ярьдаг, Кирилжин монгол үсгийн дүрэм гараад, хэрэглэгдсээр бараг 70 жил болжээ. Үг товчлох, хураах ёс, түүний дүрмийн тухай Ц.Дамдинсүрэн, Т.Пагва, Л.Мишиг зэрэг манай нэрт эрдэмтний судалгаа, сурталчилгааны өгүүллүүд “Монгол хэл бичгийн зарим асуудалд (1959) номд болон сонинд хэвлэгдсэнээс хойш 50 жил хойно хоцорч, бидний дурдаж байгаа ном зохиол ч ховор живэр юмын тоонд орж, олдохоо ч байж… Гэвч монголчууд бичгийн хэлнийхээ олон салаа салбарт, мэргэжлийн олон бүлэг хэсгийн хүрээнд үг товчилсоор, хураасаар бүр өнөөдөр 2010 он болоход үг хурааж хэлэх, товчлох, алаг цоохор үг үүсгэх талаараа гаарч, дэлхийд тэргүүлэх зэргийн орон болж, өөрийн хэлний үгсийг битгий хэл, харь хэлний үг хэллэгийг ямар ч хэм хэмжээ, дүрэм журамгүй болгон хурааж бичиж товчилсоор байна. Бас үг товчлох, хураах ёсны алтан дүрэм болсон идэвхтэй хэрэглээний, олон нийтэд, хэлийг хэрэглэгч нарт танигдах, ойлгогдох болсон үгийг товчлох талаар хэн хүнд ямар нэгэн ойлголт бараг байхгүй байгаа нь ажиглагдаж буй. Монгол хүн, хэл яриагаа зажлаад, эх хэл нь харь хэлний дарангуйлалд автаад, эцэг эхээс заяасан нэрээ ч Аагий, Оогий, Баагий, Туугий, Шаагий, Мягий, Цээгий, Ээгий г.м.-ээр хурааж, хээгүйтэх, хэнэггүйтэх, хээнцэрлэх, нялуурч нялхамсах болж, олхиогүйтэж явааг даяаршиж буй өнөөгийн ертөнц гайхан харж байх шиг санагдана.

Одоогоос бараг 20-иод жилийн өмнө юм даа, эрдэмтэн Э.Пүрэвжав “Монгол хэлний хэм хэмжээ” гэдэг ном бичиж, эл номынхоо “Монгол товчилсон үг” гэдэг хэсэгт: “…Монгол бичгийн хэлэнд үгийг үсгээр товчлон хураах ёс бараг байсангүй. Харин хүндэтгэл үзүүлэх, монгол нэр цээрлэн нэрлэх ёсны үүднээс “То ван”, “түшмэл На”, “Сү жанжин”, “Лу багш” гэх мэтээр нэрийг үеэр хураан, хүндэтгэн авгайлж хэлдэг байжээ.

…Сүүлийн үед монгол хэлэнд “товчилсон үг” бий болох үзэгдэл нэлээд эрчимжих төлөвтэй байна. Эдүгээ энэ нь шинэ үг үүсгэх бүтээлч хандлагын нэг болж, монгол хэлэнд үг товчлох нь эрс нэмэгдлээ… Монгол хэлний үг товчлох ёсыг хэтрүүлж, журам дүрэмгүй, хамаагүй товчилбол уншигч олонд ойлгогдохгүй, оньсого таавар шиг юм болоод, ард түмэнд ном, хэвлэлээр үйлчлэхэд саад учруулж болно. Иймийн тул үг товчлох дүрэм журмыг сайжруулан боловсруулах нь чухал байна… Үг товчлон хураангуйлах нь үг бүтэх ёсны хамгийн шинэ аргын нэг болж байна… Монгол хэлний харьцангуй идэвхтэй хэрэглэгддэг 1000 гаруй товчилсон үгийг түүвэрлэн, карт хийж, бүтэцзүйн аргаар задлал хийсний үр дүнд монгол хэлний товчилсон үгийг бүтэц бүрэлдэхүүний хувьд нь:

1. Үсгээр товчилсон үг

2. Үеэр товчилсон үг

3. Холимгоор товчилсон үг гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж болмоор байна. (56-57-р тал) гэжээ. Монголын эрдэмтэн Ж.Бат-Ирээдүй, монголч эрдэмтэн Алан Сандэрс нар “Монгол-Англи, Англи-Монгол товчилсон үгийн толь бичиг” (Уб., 2006)-ийнхээ “Товчилсон үгийн тухай” товч оршилд: Монгол хэлний хувьд зөвхөн товчилсон үгийн тухай их бичиж, ярьж, толилж байсан байна. Уг нь хэлшинжлэлийн үүднээсээ үсгээр хураах, үеэр хураах хоёр бол өөр зүйл бөгөөд англи хэлээр үсгээр хураахыг abbreviation, үеэр хураахыг acronуm гэдэг… Тухайлбал, АН буюу Ардчилсан нам, ГЕГ буюу Гаалийн Ерөнхий газар, ДНБ буюу Дотоодын Нийт Бүтээгдэхүүн, ОХУ буюу Оросын Холбооны Улс гэвэл үсгийн товчлол буюу abbreviation, проф буюу профессор, га буюу гектар, төг буюу төгрөг, тех буюу техник гэх мэтээр товчилбол үеийн товчлол буюу acronуm болж байгаа юм. (3-р тал) гэж онол-аргазүйн талаас чухаг тайлбарыг хийж, зөв замд орохыг зөвлөсөн байна. Бас эрдэмтэн Ш.Баттөгс “Үг товчлох тухай товчхон…” гэсэн судалгааны өгүүлэлдээ: “АПУ”. Энэ товчилсон нэр нь “Архи, пиво, ундаа” гэсэн аж ахуйн нэгжийн оноосон нэрийн утгаас гадна үйлдвэрийн аргаар нэрсэн, баталгаат гэсэн утганцар (сема)-ууд нийлж, сая сайн чанарын цагаан архи гэсэн утгалбар (семема) бий болж байгаа нь товчилсон үгийн хэлбэрт төдийгүй утгад бас өөрчлөлт гарч байгааг харуулж байна… гэж чухал санааг хэлсэн нь бий.

Бид 90-ээд оны орчмоос эхлээд сүүлийн 20-иод жилд монгол бич гийн хэлэнд ялангуяа хаяг адрес, сонин хэвлэлд үг хурааж, товчилж байгаа байдал, монгол хэлний товчилсон үгийн амьдрал араншин, үг товчилж шинэ үг бүтээж байгаа янз маяг, зарим нэг товчилсон үгийн хэрэглээ, соёл, эерэг ба сөрөг зүйлийн талаар хоёр нэг зүйлийн ажиглалт хийж үзсэн бөгөөд “Монгол хэлний товчилсон үгийн эргэн тойронд…” гэсэн санааны дор зарим зүйлийг эргэцүүлэн харахад, ер, нөгөө Ц.Дамдинсүрэн, Л.Мишиг, Б.Ринчен, А.Лувсандэндэв нараас өгсүүлээд, өдгөө цагийн эрдэм тэн Алан Сандерс, Ж.Бат-Ирээ дүй, Ш.Баттөгс, Э.Пүрэвжавыг хүртэлх гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачдын тайлбарлаад, сэнхрүүлээд байсан зөвлөмж, үг товчлох хураах ёсыг үл анзаарч, дээрээсээ дороо хүртэл хэн ч анхаарахгүй болж, стандарт бус, засууштай олон гажуудал гарсаар байгаа нь хэвлэл мэдээллийн захын баримт, бидний эргэн тойрны мэдээллийн орчноос тодорхой байна. Үүнийг наанадаж, Улаанбаатар хотын реклам, сонин, зар, байшин барилга, самбарын товчилсон үгс баталж байна.

Нарийсгаж хэлбэл “АНОД”-оос АХМБХЯБХК (буюу Албан хэр гийг Монгол бичгээр Хөтлөн явуу лах Бэлтгэлийг Хангах Комисс)-г хүртэлх, “ШАГ”-аас, “ШАА” (Шувуу ны аж ахуй)-г хүртэлх, “ББСБ”-аас “ХААН” (банк)-ийг хүртэлх “ХОТШ” (банк)-оос “ХШУҮЗБ” (Хө­дөлмөрийг Шинжлэх Ухаа ны үн дэстэй зохион байгуулах)-г хүртэлх, “ТҮЦ”-ээс ТЭХҮЭШЗТИ (Төвийн эрчим хүчний үйлд вэрийн эрдэм шинжилгээ, зураг төс лийн институт)-г хүртэлх, “Мон-Макао”-гоос “Мон-Лаа”-г хүртэлх, МАКС (МАХ)-аас “МТББУАЭУК”- (Малын тэжээл бэлтгэх, бэлчээр усжуулах ажил эрхэлсэн улсын комисс)-г хүртэлх, за тэгээд цаашлаад, англи хэлний журам дүрмээр товчилдог АТМ (Аutomated teller mashine)-аас JETRO (Japan External Trade Organization)-г хүртэлх, Q&A (Question and Answers)-aac MODEM (Modulator and Demodulator)-ийг хүртэлх, BBC (British Broadcasting Corporation)-ээс OPEC (Organization of the Petroleum Exporting Countryes)-ийг хүртэлх, LCD (Liquid crystal display)-гээс LDC (Less-developed country)-г хүртэлх монголоор ба англиар, үсгээр ба үеэр, урт ба богино, хэвшсэн ба хэвшээгүй, ойлгогдох ба үл ойлгогдох, шинэ ба хуучин, тайлбартай ба тайлбаргүй, хэрэглэдэг ба хэрэглэдэггүй, толинд орсон ба ороогүй, нууцлаг ба нууцлаг бус, стандарт ба стандарт бус тийм олон янз, мэдээллийн салбар салбарын, олон улсын ба хувь хүний “хураасан”, “товчилсон” үгсийг өдий төдийгөөр дурдаж болохоор байгаа юм.

Монгол хэлний товчилсон үг сийг хаанаас, юунаас, яаж цуг луулж ажиглаж болох вэ? гэвэл нэг их ажил орохгүй. Судалгааны бай хүрээ нь ерөөсөө бидний эргэн тойрон. Өөрөөр хэлбэл, “хураасан үгс” хамар дор байна, “зээлбэр үгс” зулай дээр байна л гэсэн үг юм. Тэгэхлээр харь үг авах, үг хураах, товчлох ёсонд гарч буй эерэг, сөрөг зүйл, ялангуяа соёлгүйн доройтол, учир замбараагүйн гэм зэм нь бидэнд өөрт нь байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна л даа. “Улаанбаатарынхан”-д бүр ч их хамаатай. Учир нь бид Монгол улсын нийслэл хотыг “Самбарын хот”, “Эрээн мяраан товчилсон нэрийн хот”, “Өнгөт хогийн хот”, “Хашааны хот”, “Баар, сауны хот”, “Шар сонингуудын хот” болгож л дээ. Тэгэхлээр монголчууд бидний нүдний өмнө эрээлжлээд байгаа, тархийг угааж, ухааныг самууруулаад байгаа, хөдөөгийнхөнд бол бүр хачин юмны нэг болсон тэр жигтэй олон, ойлгогдох ба эс ойлгогдох, ухагдах ба эс ухагдах хаяг адрес, зар, “хураасан үг”, “товчилсон үг”, холимог цоохор нэрийг (Олон улсын шинжтэй, нэгэнт тогтсон товчлол ба дуудлагатай, улс орнууд нийтээр дагаж хэрэглэдэг NATO, CNN, NBA, ISSN, FIFA, JAL, NHK, CD-R, CV, DHL, BBC, ATM, prof… г.м. товчилсон үгс бас хэрэглээнд орж нийтэд ойлгомжтой болох гээд байгаа ЖЕНКО, ЭЛБА, ЭХО, IQ, EQ, Skytel, Mobicom, Unitel, Mongolcom, G-Mobil, оllоо GPS, MNB, FM E-mail г.м. үгсийг энд хамааруулж хэлээгүй болно.) заавал ийм тийм сонин, сэтгүүл, ном зохиол, радио, телевиз, реклам зарын хэлээс түүж цуглуулах, эсвэл сонин сэтгүүлийн холбоод, Хуульзүйн Яам, Төрийн хэлний зөвлөл, Хотын дарга нар, Их дээд сургуулийн профессорууд зэргээс асуун лавлах албагүй бөгөөд хайх түүх, олох цуглуулах ажлыг ер наагуур хэлэхэд, энэ тэр бараа бүтээгдэхүүний шошго мошгоос, цаагуур харахад албан байгууллага, компаниуд, хотын барилга байшингуудын орой, гэрлэн чимэглэл, хаяг адрес дээрх G&D, Tse pub, MCS, АПУ, САПУ, АНОД, ФИНПАК, СИНЧИ ойл, ZIC, ДӨДЭЦЭ, PUMP karaoke, ББСБ, Mongol Shabu Hotpot Rest. and pub, Монголын бурхны шашны ном, айлтгалын ИХМУХТ төв, ЦЭ-ПҮ эмнэлэг, Боса төв… г.м. товчлол, дэлгүүр хоршоо, ууш зуушийн газрын нэр хаяг, олон янз нэртэй төв, саун, караоке, массаж, баар, банк, хоршоодын нэр ба хаяг, товчлол мэрхнээс өдий төдийгөөр түүгээд харчхаж болно, ажиглалт гаргалгаа хийчхэж болмоор байна.

n Өдгөө цагийн “Товчилсон үгсийн эргэн тойрон”-оос бидний сонирхоод байгаа нэгэн сэжим сэжүүр бол “хураасан үг”, “товчилсон үг”-ээс шинэ үг, нэрлэлт үүсдэг зүй тогтол юм. Энд хэл талаас нь нэг анхаармаар зүйл бол “товчилсон үг” болгон шинэ үг бүтээж, хэвшиж дуудагдаж болдоггүй онцлогтой байдаг. Тухайлбал,

•ЦАУЗБУК (Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс),

•ОУӨХДНХ (Олон Улсын Өв лийн Хотуудын Дарга Нарын Хол боо),

•ХБИЭАХТХ (Хөгжлийн Бэрх шээлтэй Иргэдийн Эрх Ашгийг Хамгаалах Түр Хороо)

•КСШДМН (Казак Соёл Шашны Дин Мусульманы Нийгэмлэг)

•АААТЭСНМХ (Ази-Африкийн Ард Түмний Эв Санааны Нэгдлийн Монголын Холбоо)

•БГХӨСҮТ (Байгалийн Гоц Халдварт Өвчин Судлалын Үндэс ний Төв) г.м. үсгээр товчилсон хэт урт хураасан үгс нь яав ч шинэ үг болж, зөв дуудагдах, сонстох, тэгээд хэвших, хэрэглээнд хялбар орох, хүн бүрт ойлгомжтой бо лох боломжгүй байдаг. Тэгвэл МОНЦАМЭ, ТӨХ, СӨХ, МИАТ, НЭТ, НӨТ, ГОК, ДОХ, АПУ, САПУ, ШАГ, ТҮЦ, “ХАС” (банк), “ХОТШ” (банк), “АНОД” г.м. товчилсон, хураасан үгсээр хуурмагдуухан үг бүтэж, үгсийн сан “баяжсан” мэт байдаг. Ийм мэт үгс нь язгууртаа богино эгшигтэй учир дуудахад тохиромжтой, нэрийн агуулгатай, хуурамч маягийн язгууртай ч юм шиг болдог. Иймээс “ШАГ”-аас “шагчин”, “шаглаа”, “шаглаачин”, “шаглах” г.м.-ээр төрөл үг ч үүсэж, “ШАГ” гэдэг товчилсон үгийн утга өргөссөн байхад, “ТҮЦ”-ээс “түцний худалдагч”, “түцлэг хот”, “түцтэй хашаа” г.м.-ээр үг хувилж, өвөрмөц нийлэмжүүд үүссэн нь бий.

Товчилж хураасан үгийн эргэн тойрноос харвал, “ХОТШ” (банк) гэдэг үгийг их л сонин үүсгэсэн байдаг. Энд “Хөрөнгө Оруулалт, Технологи Шинэчлэл” гэдэг 4 үгийг товчилсон гэнэ. Тэгээд олигтой ч хөрөнгө оруулсангүй, технологийн гавьтай ч шинэчлэл хийсэнгүй дампуурч, (бас дампууруулсан ч гэж бичиж ярьдаг…) “ХОТШ” гэдэг хоосон үг л шар хэвлэлийн хуудсанд үлдэж, толь бичигт ч сууж чадаагүй түүхтэй аж.

Бас “АНОД” гэдэг товчилсон үгийн үлгэр-өгүүллэгийг ч манай монголчууд андахгүй болж. Энэ 4 үсгэн товчлол нь Аранз…Даранз ч бил үү 4 хүний нэрээр хийгдсэн гэх бөгөөд цахилгааны “анод”, “катод”-ыг санагалзан, хийсвэрлэн чамирхаж, ард олныг татан мөнгө босгох, бас түлхэх саармагжуулах утга санаатай байжээ гэж хэвлэлүүд дээр бичсэн байдаг. Тэгээд одоо энэ хураасан, хуурмаг үг нэгэн байшингийн орой дээр, хэдэн баганын завсраар үзэгдэх төдийхөн л сүүмэлзэн үлдэж. Мөн тэрчлэн манай монгол улсад “Зогсолтгүй эргэх зоос банк” гэж байлаа. Гэтэл бас л “зоосгүй болж”, “эргэхээ больж” дампуурч гэнэ. Энэ мэтсээс эргэцүүлэн бодвоос, манай Монгол улсын банкууд, хадгаламж зээлийн хоршоод нь ямар сонин нэртэй, яасан сонин уриатай, ямар хачин чамин чимэг тодотголтой, ямар “утга төгөлдөр” товчлолтой юм бэ? гээд л бодогдмоор, бас нийгмийн ба танихуйн хэлшинжлэл талаас сонирхон судалмаар санагдаад үүнийг цухас хэлж байна.

“Хаан банк”-ны нэр, товчлол ч бас л сонин. “ХАА-н” банк уу?, аль эсвэл “Хаан” банк уу гээд л бодолцмоор. Энэ банк эхлээд Хөдөө Аж Ахуй-н банкны суурин дээр байгуулагдсан учир “ХАА-н” банк гэсэн агуулгатай, товчлолтой байж. Энд үг товчлох дүрмийн талаасаа нэг зүй бус зүйл бол “ахуй” гэдэгт залгасан харьяалах тийн ялгалын -н нөхцөлийг товчилсон байдаг. Тэр үеийн сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгэж товчилдог байж. Олон улсын хэлээр “AGRICULTURAL BANK” гэсэн нэртомьёотой байж. Тэгээд хөгжлийн явцдаа эрхэм зорилгоо дагаад, “Хаан” банк гэсэн нэртэй болсон юм шиг байна. Энэ “Хаан” гэдэг үг бол товчилсон, хураасан үг биш юм. Монгол хэлний нөгөө “хаан” ба “хатан”-гийн “хаан”, Чингис “хаан” гэдгийн, Халхын дөрвөн “хан” гэдгийн “хаан”, “хан” гэдэг хүч, сүрийг илэрхийлдэг үгээр бэлгэдэл хийж тодотгон нэрлэгджээ. Ингээд бодохлоор хөдөлмөрчид, үйлчлүүлэгчид нь одоо “ХАА-н банк” уу, аль эсвэл “Хаан банк” уу? гэж эргэлзэх явдалгүй болсон бөгөөд гол сонин зүйл нь нөгөө товчилсон үг байсан “ХАА-н банк”-ийг буюу түрүүнд ургасан чихийг “Хаан банк” буюу сүүлд ургасан эвэр гүйцэн түрүүлсэн явдал ажээ. Тиймээс ч одоогийн “Хаан банк” нь Гадаад гуйвуулгын үйлчилгээ, цахим банкны үйлчилгээ, хаан ВИЗА карт, Алтан карт, FLY CARD, Гадаад төлбөр, тооцоо зэрэг баримт дээрээ “Khaan Bank”, “Khan Bank” гэх зэргээр бичсэн байдгийг анзаарч болно. Энд жич тэмдэглэхэд, бид банк, санхүүгийн байгууллагын нэр хаяг, товчлол, нэрийн агуулга энэ тэрийг нь шүүмжлэх гэсэндээ гол нь биш, харин өнөөдөр монголчууд бид дээр дооргүй элдэв гадаад үг, нэртомьёо, эрээн мяраан хаяг адрес, журам дүрэмгүй хураасан үг, товчилсон үг, буруу зөрүү бичлэгтэй үг хэллэг, харь үгийн эргэн тойронд толгой эргэж, ухаан самуурч, уламжлалаа умартаж гадаад хэл ба бичгийн дарангуйлалд орж, тархиа угаалгаж, өөрсдийгөө хууран, өдөр хоногийг элээж яваагаа засах залруулах цаг нэгэнт болсныг хэлэх гэсэндээ хэлний хэрэглээний баримт жишээг татаж байгаа билээ.

Өдгөө цагийн товчилсон ба хураа сан үгсийн эргэн тойронг ажиглаад дүгнэж үзвэл, үсгээр товчилдог, хэвшээгүй, дасаагүй үгсийг эх бичвэрээс нь салгаж хэт олон гийгүүлэгчээр хэн ч ойлгож, хэрэглэж боломгүй болтол нь товчилдог, үгэнд залгасан дагавар, нөхцөлийг нь ялган салгаж мэддэггүй хуу товчилдог, шинэ үсгийн дүрмийн доторх “Үг хураах, товчлох тухай” зүйлийг огт мэддэггүйгээс дүрэм журмыг зөрчиж, хэн хүний дураар товчилдог, хувь хүмүүс, салбар шинжлэх ухааныхан, нийгмийн бүлэглэлүүд, сонин хэвлэлийнхэн өөр өөрөөр товчилдог, харь хэлний дүрэм журмыг шүтэж, чамирхаж, латин үсэг ба кирил үсгийг хольж моодорхож товчилдог, Ром-европын уламжлал, зарчмаар товчилдог, өр гөн, идэвхтэй хэрэглээний үг мөн эсэхийг нягталдаггүй товчил дог тийм олон гажуудал гарсаар байна.

Эрдэмтэн-зохиолч Л.Түдэв “Хэл ний дарангуйлал” хэмээх өгүү лэлдээ: “Хэл найруулгаа цэгцэлж бардаггүй юм аа гэхэд, залхуурлаа захирч чаддаггүй сонингууд нэр товчлох журам дүрмийг хайхрахаа больсноос “ХХААХҮЯ”, “МУХАУТ”, ММНБИ”, “ЗТБХБЯ”, “ШШГЕГ” гэхчилэн хэн ч тайлж унших аргагүй оньсогоор хуудсаа “мялаадаг” болсон” гэж их л эвгүйцэн бичсэн билээ. (Л.Түдэв: “Хэлний дарангуйлал”, МУБИС-ийн ЭШБ, “Монгол судлалын чуулган” № 7 (42) Уб., 2009, 19-р тал.)

Эргэн тойрноо ажиглан су дал бар хийгээд эцэст нь юу бодогдов гэвэл, Төрийн хэлний бодлого, төрийн албан ёсны хэлний хууль, төрийн хэлний зөвлөл, ажлын алба г.м. том том үг өгүүлбэр ярьж, хий дэмий цаг хугацааг өнгөрөөж байхын оронд АН-ын Генсек, миний хуучин экс нөхөр, О.К’ төв, Чингис pub, СНААУГ-ийн “Хаусинг сервис” ХХК г.м.-ээр чамирхаж, учир утгагүй хольж хурааж, бусдыг даган дуур иаж байгаа шалдар булдар зүйлээс эхлэн засаж залруулахыг чармай хын зэрэгцээ эх хэл, үндэсний соёл, бичиг үсгийн дархлааг сайжруу лах, түүх, соёл, эх хэлний үнэт зүйлс, уламжлалаа дээдлэх, хамгаалах, танин мэдүүлэх, сурталчлах, өвлүү лэх, хэл, бичгийн дүрэм журмыг мөр дөж сургах, судлах олон аж лыг барж биш, мэрж хийх тийм цаг үе нэгэнт иржээ. Үг товчлох, хураах нь цаг, цаас хэмнэдэг, хэл бич гийн арвилах хэмнэх зарчим тай холбоотой, тогтсон дүрэм журам тай бичгийн хэлний уламжлалтай зүйл гэдгийг бүх нийтээр ойлгож, МОНЦАМЭ, MONEL, МУБИС, ЭХО, ня-бо, Дээшилж яваа Мон голын, Дэвжиж яваа У-гийн, Дэл гэрч яваа Сү-гийн, Өсөж яваа Ро-гийн… (Ц.Дамдинсүрэн) гэхчилэн бичиг зохиол, хэвлэн нийтлэл, найруулгын бүх төрөлд үе бүтээж, үеэр товчлох, хураангуйлах аргыг голлон, үсгээр товчлох явдлыг аль болохоор зохистой, зөв хэрэг­лүүштэй, хэвшүүлүүштэй байна. Ер, хураасан, товчилсон богино үгсийн эргэн тойронд энэ мэт өдий төдий явдал байдаг бол хуудуутай муухан найруулгатай хэт урт, сунжирсан өгүүлбэрүүдийн эргэн той ронд бас их олон юм бий.

Үүнийг дараагийн…

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

МОНЦАМЭ 2010.09.09

Tweet This Post

ЯРУУ НАЙРАГЧ БАЯНЫ ТАШУУР ГЭДЭГ ШҮЛГИЙН ТУХАЙ
Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар бид өмнөх нийтлэлдээ тодорхой өгүүлсэн билээ. Харин энэ удаад тэрээр хятад хэлээр зохиосон “Ташуур” хэмээх шүлгийн ур хийц болоод уг шүлгийг уран зохиол судлаач эрдэмтэд хэрхэн үнэлсэн, орчуулагчид хэрхэн орчуулсан талаар товчхон танилцуулахыг хүссэн юм.

Баян жанжины “Ташуур” гэдэг шүлгийг уншихад эл шүлэг нь өөрийн орон нутаг, уг гарвал, анд нөхөд, унаа хөлөг, зэр зэвсгээ магтан шүлэглэдэг монгол ардын аман зохиолын өгүүлэмжийг эрхгүй санагдуулдаг юм.

Гэвч, уг шүлэгт “ташуур”-ыг аман зохиолын адил хэтрүүлэл, ихэсгэлийг хэрэглэн магтаж бичсэнгүй харин ч “гурван тохой” төдийхөн мэтээр эгэл борогжуун байдлаар дүрслээд, хамгийн сүүлчийн мөрөнд хэдий ийм богино боловч “зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй” хэмээн гол утгыг зангидаж өгсөн нь уг шүлгийн гол амин сүнс буюу уг шүлгийн туйл ба тайлал зэрэг болж байгаа мэт санагдана. Өөрөө хэлбэл, Баян жанжины “Ташуур” хэмээх шүлгийн үүдэл санаа нь монгол аман зохиол, жинхэнэ монгол сэтгэлгээнээс эх үүдэл авч, харин яруу найраг болон биелэхдээ хятад хэлт яруу найргийн ур маяг, гүехэнээр эхлээд гүнзгий утгыг цөөн мөрөнд багтаан төгсгөх буюу “үг нь энд бөгөөтөл санаа нь тэртээ байдаг” яруу санааг агуулсан шүлэг гэж болмоор байна.

Өвөр монголын эрдэмтэн Б.Төмөрбагана “Баян чинсан ба түүний шүлгийн зохиол” гэдэг өгүүлэлдээ, “Баяны энэ шүлэг яриангүй бодисыг зээлж сэтгэлгээгээ уянгалуулсан бүтээл болно. Их цэргийн ялж ялагдах, ариун үйлсийн бүтэх бүрэлдэх цөм түүний гар дахь ташууртай шууд холбоотой. Хялгасын төдий осолдвол л хэмжээлшгүй хохирол сүйдлийг авчирч мэднэ. Иймээс үзэхэд охор бөгөөд хөнгөн боловч энгийн хүмүүс хэрхэн түүнийг тааж чадах вэ. Гэтэл энэ ташуур Баяны гарт атгагдмагц даруй тэнгэр газрыг доргиулсан шидэт хүчээ үзүүлж, ялалтын бэлгэ дэмбэрэл болов. Шүлэгчийн үгийн гаднах уг санаа ташуурт биш гэдэг нь үзмэгц илхэн. Энэ шүлгийг гагц Баян чинсан шиг тийм байр суурь, тийм эрдэм чадвартай хүн, тийм түүхэн нөхцөл байдал доор сая бичин гаргаж чадах юм” /Б.Төмөрбагана, “Баян чинсан ба түүний шүлгийн зохиол”, Хөх хот, 1982/ хэмээн тэмдэглэжээ.

Дамбийпэлжид, Шинг Хан нарын орчуулга:

МАЛИА

Нэг үе нь урт болой, нөгөө үе нь охор

Хэдэн зэрэг дөрөө тогшсоор саруул шөнөөр буцмуй.

Гурван тохой суран ташуур ир мэс үгүй атал

Зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй.

( – Дамбийпэлжид, Шинг Хан, “Эртний монгол зохиолчдын хятад шүлэг дууллын сонговор”, Шинжааны ардын хэвлэлийн хороо, 2002, 8-р тал)

Б.Буяны орчуулга /Я.Ганбаатарын шинэ үсэгт буулгаснаар/:

ЧИЧҮГЭ /Эртний монгол хэлэнд “ташуур”-ыг ингэж нэрлэж байжээ./

Нэг үе нь урт авч нэг үе нь охор

Нэлээд удаа сарны гэрэлд дөрөө тогшин буцчухуй.

Арай хэмээн гурван тохой ир үгүй авч

Аварга эгнээ зуун түмэн, түүнд удирдуулан захирагдмуй.

(- Я.Ганбаатар, “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол”, Уб., 2007, 37-р тал)

Ч.Ванжилын орчуулга:

ТАШУУР

Үе үе урагш нахилзсан олон монцогт ташуур

Үдшийн сарнаа дөрөө хавиран аян дайнд явмуй.

Алд хүрэхгүй охор ташуурт ир мэс үгүй боловч

Алмас /эрэлхэг/ баатар зуун түмэн, түүний дохилгыг дагамуй.

(– Ч.Ванжил, “Хятадын эртний шүлэг дуулал уянгын сүүмэг”, Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 2006, 128-р тал)

БЭЛТГЭСЭН Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Tweet This Post

Жангар тууль Хятадынх гэвэл гайхах хэрэггүй, БУРУУТАН НЬ БИД
Алдарсан Монголынхоо эрэлд гарагсад дэлхийн бөөрөн дээр тархаж, олон зууныг эргэж Монголдоо очно доо гэсэн домгийн ширэнгэн дуу өнгөрөөсөн угсаа нэгтнээ сурвалжлан олох болов.

Цагаан монгол, хазар, дээд монгол гээд алдагдсан Монголоо эрэн хайгсдын олоогүй, очоогүй монголчууд үлдээгүй бололтой. Гэтэл бид өөрөө өөрсдийгөе олоо­гүй байгаа, олж чадахгүй явна гэдгээ ч бас ухаарах цаг болжээ. Дэл­хийн бөөрөн дээр буй монголчууд минь хаана хэрхэн мартагдсан, тэд биднийг хэрхэн хүлээж, бидний зүг тэмүүлж буйг харах нь сэтгэл эмтрэм гунигтай ч энә хувь заяа бидэнд ирэх эсэхийг ч эргэцүүлэх нь зүй. Хятадууд уртын дуу, хөөмий, морин хуур, монгол дээл, монгол гэр гээд бүхнийг Хятадын ард түмний өмч хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэх нь гэж нэг хэсэг шуугив.

Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэр задраахгүй гэгч л болоод үлдэх шиг. Үнэндээ Хятадын таван үндэстний нэг яах аргагүй бидний мах цусны тасархай монголчууд. Тэдэнд энә бүх­нийг өмчлөх эрх, угсаа гарвал, үндэстний эрх бий. Гэхдээ тэдний нэрээр бүртгүүлсэн бүхэн аугаа үндэстэн буюу Хан үндэсний соёлд нэмэр болон замхрах болно. ЮНЕСКО-д Хятад, Монголын ур­тын дуу, морин хуур гэж бүртгэхгүй. Зөвхөн Хятадын хэмээх ганц нэр л зонхилж үлдэнэ. Үүнийг манай эрхэм дээдэс мэдэхгүй биш, мэднэ. Гэхдээ мэдлээ гээд албан тушаал, өнөө маргаашийн хэдэн төгрөгийн төлөө бөхөлзсөөр урд хөршид буй бүхнээ алдаж байгаагаа үл тооно.

Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон гэж буй. Уг язгуурыг нь хөөвөл Ойрд түмний нутаг. Язгуураас монгол угсаатнууд нутаглан ирсэн бөгөөд Монголын  товчоонд дуудсан Найман аймаг хожим Дөрвөн ойрдын Зүүн гарын Хаант улс энә нутагт хүчирхэгжиж байв. Илийн хязгаар, Эрчис гол, Шар тал, Зайсан нуур, Бор тал гээд Монголын үүх түүхтэй холбогдол бүхий олон газар нутаг тэнд бий. Өөлд, торгууд, цорос хэмээх ойрдууд өдгөө ч нутагласаар байна. Шинжаан Уйгарын Өөртөө Засах орны Хар сайрын торгууд Жамц хэмээх буурай өдгөө 74 насыг зооглоод буй гэх. Тэрээр Жангар хэмээх их хөлгөн туульсаар дагнан 50 гаруй жил судалгаа хийсэн байна. 50 жил гэдэг маш урт удаан хугацаа бөгөөд тэрээр олон баримт, материал цуглуулж дорвитой сайн бүтээл хийж чадсан байна. Хэдийгээр Хятадын засаг захиргааны харьяалалд буй ч Монгол гэсэн сэтгэл нь “Жангар” туулиа өмчирхөж Монголдоо бүртгүүлэхийг зорин гурван боть орчим судалгааны бүтээлээ сугавчлан монгол угсаатны гал голомтыг хадгалсан Монгол Улсыг зорьсон гэх. Юуны учир хэмээвэл Жангар туулиар хийсэн судалгааны бүтээ­лээ Монгол Улсад өөрийн нэр дээр бүртгүүлж, патентжуулах л гэжээ. Гэвч түүнийг хүлээн авч, үгийг нь сонсч, бүтээлийг нь үнэлэх хүн ар Монголоос олдсонгүй. Гурван удаа горьдлого тээн зорьж ирсэн ч бүтээгүй байна. Сураг сонсвол БСШУЯ-ны холбогдох албаных наас гадна хәл зохиол судлаач С.Дулам авхайтай хүртэл уулзсан гэдэг. “Жангар” хэмээх тууль нь Баруун Монголын баатарлаг тууль бөгөед Грекийн “Илида”, “Одисей” болон Оросын “Игорийн хорооны цэрэглэсэн тууж”, Энэтхэгийн “Ра-маяна болон Махабхарата”, Киргизийн “Манас” зэрэг туультай дүйцэхүйц том тууль.

Нүүдэлчдийн өв соёл, уран зохиолын олон төрлийг багтааж бүтсэн, түүхэн газар нутгийн нэр бүхий яах аргагүй монгол тууль. Энэхүү туулийг судалснаар Ойрад-Монголчуудын өв соёл, “Жангар” хэмээх дэлхийн хэмжээний энә туульсыг бүтээсэн оюуны их гайхамшгийг нээн тодруулна. Гэвч хөөрхий өвгөнийг тоох хүн Монголд олдсонгүй. Саяхан хар торгуудын Жамц өвгөний судалгааг Хятадын Засгийн газраас тодорхой урамшуулал өгч авсан гэнэ. Тэрхүү томоохон далайц бүхий судалгааны бүтэап нь “Жангар” хэмээх тууль. Хятадынх гэж ЮНЕСКО-д бүртгүүлэхэд хамгийн үнэтэй судалгаа байсан гэжхэлэхгүй ч бас үгүй гэж хэлэхэд хэцүү. Үүнээс ургуулан сэрэмж авч бодвол Шинжаан, Өвөр Монголын эрдэмтдийн охь бүтээлийг Монголдоо шалгаруулж бүртгэж авч болохгүй байсан гэж үү. Тэнд буй монголчуудынхаа оюуны бүтээлийг нь, Монголоо гэсэн сэтгэлийг нь бид гал голомтдоо шингээж авмаар байна. Тэгэхгүйгээр бид гадаадад буй монголчуудаа нааш нь хандуулж чадна гэж үү. Хэрэв ингэж чадахгүй бол бид гадаадын тэр олон орноос алдагдсан монголоо хайгаад ашиг юу вэ. Зөвхөн тэднийг өрөвдөх гэж, эсвэл их гүрний дор хэрхэн нухчин дарагдаж буйг нь харж хөөрхийлөөд л өнгөрөхийн төлөө гэж үү. Жангар судлаач Жамц гуай Монголыг зорьж ирж байсан талаар манайхан бараг мэдэхгүй байх. Үүний цаана Жамц гуайтай адил Монго­лыг зорьж ирээд буцсан олон эрдэмтэн, судлаач байгаа ч юм бил үү, бид мэдэхгүй. Төрийн хүнд суртал, элдэв чирэгдэл, бичиг цаас, үл итгэсэн хүнийрхсэн сэтгэлгээ биднээс өнөө болтол арилаагүй бай­гаа. Нэг л их геополитик, даяаршил ярьсан дарга нар, түүнийхээ утгыг ч ойлгохгүй суугаа биз. Үнэндээ бол даяаршлын эрэнд бид бусдыг дагуулах соёл, зан заншлаа, оюуны бүтээл бүхнээ гал голомтдоо шингээн үлдэх хэрэгтэй байна. Монгол гал голомтоо гээд зориод ирж байгаа угсаа нэгтнээ тэврээд угтах сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Дэлхийн тэргүүлэх гүрзн болж мандан бадардаггүй юм гэхэд Монгол гэсэн бүхнийг хадгалж чадах чадамжтай, Монголоороо бахархах сэтгэлиин галыг асааж чадах тэр л гал голомт болж чадах хэрэгтэй байна. Тиим байхын тулд оюуны бүтээлээ өгөх гээд, Монголоо зориод ирсэн Жамцуудаа буцаамааргүй байна.

Дэлхийгээр нэг тархсан Монго­лоо хайсан монголчууд бид гал голомт минь гээд зориод ирж бай­гаа бусдыгаа та нар цаашаа гэж байгаа нь юу хайгаад байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байгаагийн илрэл биш гэж үү. Ялангуяа төр засгийн эрхмүүд соёлын ч, Монго­лын ирээдүйн талаар ч бодох сөхөөгүй байгаа нь дээрх жишээнээс харагдана биш үү. Өвөр Мон­гол руу урлагийнхан цувж, спортынхон тэднийг даган одож өөрийн гэ­сэн ололт, өв соёл, оюуны бүтээл, арга барилаа бид урд хөршийнхөнд зааж өгч байна. Үнэндээ хятадууд Өвөрмонголчуудад заалгаж байгаа нэрээр хятадууд Монголын гэсэн сортоотой бүхнийг “сааж” байна. Их, бага гэхгүй бүхнийг тэд биднээс авахыг, сурахыг хүсч байна. Харин бид тэднээс юу ч сурахгүй байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй үнэн юм. Бас авахыг хүсэхгүй байгаа нь Жамц гуайн жишээнээс харагдана.

“74 насыг зооглосон би ахиад ар Монгол хүрэх аян замын ая даахгүй. Авъя гэсэн дээр нь амьд мэнд дээрээ Хятад улсад аргагүйн эрхэнд Жангарын туулийн судалгаагаа өглөө” хэмээх түүний харуусал биднийг зэмлэж байна бус уу. Соёл бол угсаатны хамгийн том нийтлэг, дүр төрхийг бий болгож бусдаас ялгарах онцлогийг товойлгож, тэднийг нэгтгэж байдаг гэсэн тодорхойлолт бий. Харин энә тодорхойлолтыг уг углуургыг хята­дууд ирээдүйд эш үзүүлэхээр шуурхайлж Монголын гэсэн бүх­нийг зоосны хүчээр дийлэн Хята­дынх болгох их аянд мордоод эхэлжээ. Гэтэл бид Монголдоо бүртгүүлэх гээд, оюуны өвөө үлдээх гээд зориод ирсэн эрдэмтнийг буцаав. “Жангар” хэмээх их хөлгөн тууль Хятадынх болоход гайхах зүйлгүй. Өөрөөр хэлбэл туулиа, “Жангар”-аа Монголынх байгаасай гэж хүссэн ойрд монголчуудын сэтгэл руу бид ус цацаж буцаажээ. ёстой л амандаа орсон шар тосыгхэлээрээ түлхэнэ гэгч бөлгөө. Негөө эв эвдэрсэн монгол зан бидэнд хадгалагдсаар байна. Монгол хэмээн цээжээ дэлдэж, элдэв арга хэмжээ явуулахын өмнө бид бусдын итгэлийг даах тэнхээтэй юу гэдгээ ч бодох цаг болжээ. Эзэн Чингис хааны “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа одох” хэмээсэн үг бий. Харин өнөөдөр бидэнд бусад монголчуудынхаа сэтгэлийг хураах, соёлын өвийг эзэн болон хадгалж чадах үндэсний ухамсар бүрэлдээгүй байгааг анхаарах цаг болжээ.

Үндэсний шуудан 2010.04.29 210 /816/

Tweet This Post

ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ
“XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагтаа хүн төрөлхтөн дэлхийн буй бүх хуурай газар гэж ойлгож асан Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн, энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн харилцааны бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны янз бүрийн салбарт харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ.

Цөвүүн цаг, Догшин эрин, Зовлонгийн далай хэмээн янз бүрээр нэрлэж ирсэн энэ цаг үеийн түүхийг зөвхөн цэрэг дайн, эзлэн түрэмгийлэл, цуст ноёрхол байсан мэтээр олж харж, ойлгож, тэр чинээгээр үзэл сурталжсан сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн түүхийн үйл явц, түүний бодит үнэн мөнийг гуйвуулсан, бүдэгрүүлсэн, үгүйсгэсэн байдлаар дүгнэсээр ирсэн билээ. Иймд бид өнөөдөр эл хязгаарлагдмал, хоцрогдмол байдлыг зоригтойгоор орхиж түүхийн үнэнийг буй асан чигээр нь судалж тогтоон, үнэлж дүгнэх байр суурь руу шилжих явдал чухлаар тавигдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн цаг үеийн Дэлхий дахиныг бараг бүхэлд нь хамран тогтсон “Монгол маягийн энх тайван”-ч их үйл хэргийг бид эерэг талаас нь, хүн төрөлхтний түүхэн гольдролын зайлшгүй болох байсан, болж өнгөрсөн үйл явц гэдэг талаас нь олж харж, судалж дүгнэх ёстой болж байна” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 11-12-р тал/.

Үнэхээр ч, Монгол улс улам өргөжин мандаж монгол угсаатан төдийгүй хятад, зөрчин, уйгур, түрэг, төвд зэрэг олон угсаатныг хамран багтаасан, нүүдлийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршсон, бөө мөргөл, кунзийн суртал, бомбын ёс, буддын сургаал болон ислам, несториан зэрэг олон шашинтан холилдон аж төрсөн их гүрэн болоход, тэдгээр олон угсаатан иргэдийг нэгэн төрийн дор захиран жолоодохын тулд олон соёлын орчин бүрдүүлж, олон шашныг адил тэгшээр хүндэтгэн үзэх бодлого баримтлах нь хамгийн оновчтой байсан гэдэг нь тодорхой билээ. Ялангуяа, хаан эзэн нь өөрөө Хархорумд нийслэллэн суугаад тийм том гүрнийг удирдана гэдэг бол тухайн цаг үедээ боломжгүй явдал байсан юм. Чухам ийм л учир шалтгаанаар Хубилай хаан нийслэлээ шилжүүлэн суусан биз ээ. “Морин дэл дээрээс ертөнцийг эзлэх амархан, Мориноосоо буугаад ертөнцийг захирах хэцүү” гэж …

Билгүүн номч Б.Ринчений “Хубилай сэцэн” гэдэг шүлэгт:

“Сэргэлэнхэн зальтай байж, Хубилай их хаан,

Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж,

Урьд дээр цагт бүх Хятадыг байлдан дагуулахад нь

Учиргүй, бичиг үсэгтэйгээрээ тэд нь бахданхан

Утга зохиолоороо урам зориг нь бадардаг байлаа.

Хубилай сэцэн тэр байдалд нь арга сүвэгчилж,

Хуучин үсгий нь халаад оронд нь төрийн дөрвөлжин,

Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол, яасан чиг

Цог бадрангуй утга зохиолтой байснаа мартаад,

Ардын суутан билэгтний нь дэргэд сайдууд минь

Арай тарваган хүн шиг гологдохгүй болох вий.

Дуутай цуутай соёлоороо хятад гайхуулахаа байх вий …” хэмээн дурдсанчлан Монгол Юань улсын нэгдэл нягтралыг хангахын тулд явуулж байсан Хубилай хааны төрийн бодлого, түүний үндэс болсон соёлын бодлогод олон зүйл бэрхшээл тулгарч байсан нь дамжиггүй юм.

Мэдээжийн хэрэг Монгол Юань улсын эрхшээлд багтаж байсан угсаатнуудын дотор хятад угсаатан голлож байсан учир тэдний талаар явуулах бодлогод ч мөн илүү анхаарах нь зүйн хэрэг юм. Тиймээс нэг талаар олон зүйл бэрхшээлийг даван туулж өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Юань улсын хаад түшмэд тэргүүлэн хятад хэл бичигт сайтар суралцаж байсан бөгөөд нөгөө талаар харь газар он удаан жил үргэлжлэн суусан учир магадгүй тэдний соёлын нөлөөлөл, соёлын харилцаа солилцооны  улмаар хаад хатад, алтан ургийн язгууртан ихэс дээдэс, түшмэд ноёд, төрийн дээгүүр албаны зүтгэлтэн, дунд ба доод зиндааны төрийн бичиг хэргийн түшмэд, эгэл ардын гаралтай сэхээтнүүд хүртэл хятад хэлээр өөрсдийн шүлэг бүтээлийг туурвиж байжээ. Энэ нь монголын уран зохиолын бүтэц бүрэлдэхүүн, цар хүрээ, арвин санг улам дэлгэрүүлэн баяжуулсан юм.

Судлаачдын тооцоо судалгаанаас үзвэл, өнөөдрийн байдлаар хятад хэлээр зохиол бичиж байсан монголчуудын бүтээл туурвилийн өв нь лавтай XIII зууны үе, түүнээс наашлан хятадын Мин, Чин төрт улсын үе буюу 1911 он хүртэлх цаг үед холбогдох хоёр зуун гуч шахам зохиолчийн нийт хэдэн зуун зохиол бүтээл олдоод байгаа ажээ. Харин, хятад хэлээр зохиол бичиж байсан тэдгээр монголчуудын зохиол бүтээлийг судлах, сурталчлах ажил хэзээ эхэлсэн, одоо хэр төвшинд хүрч байгаа хийгээд энэ чиглэлийн судалгаа нь монголын уран зохиол судлалын хүрээнд хэр зэрэг байр суурь эзлэх талаар эрдэмтэн Я.Ганбаатар, “Энэ зүгт БНХАУ-ын эрдэмтэн судлаачид, нэн ялангуяа өвөр монголын эрдэмтэд өргөн хүрээтэй судалгаа хийж нэлээд амжилтад хүрч байгааг дурдах нь зүйтэй. Ер нь хэлэхэд энэ чиглэлийн судалгаа Монгол судлалын бусад чиглэл, салбарыг бодвол харьцангуй хожуу эхэлсэн бөгөөд цаг хугацааны хувьд 1970-аад оны эхэн үед хамаарч байна. Энэ чиглэлд нэлээд далайцтай судалгаа шинжилгээ шаардагдах нь дамжиггүй бөгөөд түүнчлэн Юань гүрний дараах буюу Хятадын Мин, Чин төрт улсын үеийн монголын бичгийн хүмүүс, тэдний уран бүтээлийн талаар ч ул суурьтай судалгаа хүлээгдэж байна. Энэ судалгааг амжилттай хийснээр бид, Монголын утга зохиолын түүхийн цагаан толбо болсон бага судлагдсан нэгэн үеийн түүхэн төлөв байдлыг судлан мэдэж, Монголын утга зохиолын түүхэнд зохих байр суурийг нь эзлүүлэн байршуулах эрхэм зорилгыг барих ёстой юм аа” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 15-р тал/ хэмээн тэмдэглэжээ.

Тиймээс бид дурдсан чиглэлд өчүүхэн боловч уриа дуудлага, хувь нэмэр болох зорилгоор эхний удаад хятад хэлээр зохиол бүтээл туурвиж байсан монголчуудын шүлэг зохиолын дээжээс Өвөр Монголын эрдэмтдийн монгол хэлээр орчуулсан орчуулгаас кирилл үсэгт буулган уран зохиол сонирхогч монголчууддаа толилуулахыг хүсч хичээж байгаа юм. Энэ удаад Хубилай хааны зохиосон нэгэн шүлгийг Өвөр Монголын эрдэмтэн Б.Буян монгол хэлээр орчуулсныг монголын эрдэмтэн Я.Ганбаатар кирилл үсэгт буулгаснаар хүргэж байна. Ерөөс, Хубилай хааны шүлэг зохиол бидний үед олноор хадгалагдан ирсэнгүй. “Юань улсын бүх шүлэг найргийн эмхтгэл” хэмээх түүвэрт ганцхан шүлэг тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь доор толилуулж буй шүлэг болно.

ХАВРЫН УУЛНАА ЗУГААЦААД УРАМШИН

ТЭМДЭГЛЭСЭН ШҮЛЭГЛЭЛ

Хавар цагийн найрамдуу улирал дор анхилам уулнаа авирлаа.

Халшралгүй оргил дээр гараад “Алтан нүүр” дор бараалхчухуй.

Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуй.

Хүлисийн утаа хүдэнтэн тунараад бэлэгт гэрэл сацармуй.

Хадан дээрх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөн,

Халил давааны ногоон нарснаа сэрчигнэх салхи хөгжимдмүй.

Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад

Буцах замд сүйх тэрэгнээ хөх луу хөлөглөжүхүй.

Хубилай хаан хаврын нэгэн өдөр Дайду хот /одоогийн Бээжин хот/-ын баруун дүүрэгт орших И Хэ юань цэцэрлэгт хүрээлэнд байх нэгэн Буддын сүмд мөргөл үйлдээд буцах замдаа Ван шоу шань буюу Түмэн наст хэмээх ууланд гарч энэ шүлгээ зохиосон гэдэг. Хубилай хаан хувь хүнийхээ хувьд Төвдийн Сажийнханы баримталдаг Тантрын ёсны авшиг хүртэж, улмаар Бурханы шашиныг илт дэмжин, яваандаа түүнийг эзэнт гүрнийхээ гол шашин болгохыг зорьж байсныг бид бүхэн мэдэх билээ. “Алтан нүүр” гэдэг нь Буддын сүмд залсан бурхныг хэлж байна. Ертөнц дахиныг нэгэн төрийн дор өөрийн эрх мэдэлд хураан захирсан их хааны сэтгэлийн агуу их болоод амар амгалан, энх тайван байдал уг шүлгээс мэдрэгдэх ажээ. Шүлгийн төгсгөлд эртний хятад хэлт утга зохиолд хаан хүнийг хөх лууны хувилгаан хэмээн үзэж, хаан эзний аливаа өмч хэрэглэлийг луугаар бэлгэдэн төлөөлүүлдэг уламжлалаар өөрийн сүйх тэрэгнээ хөллөсөн морио хөх луу хэмээн дүрслэжээ.

БЭЛТГЭСЭН Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Tweet This Post

Хүсэлтэнд өгөх сайтын хариу
Сүүлийн өдрүүдэд манай уншигчдаас энд тэндхийн зохиочдын бүтээлийг онлайнаар тавьж өгөөч гэсэн хүсэлт ихээр ирэх болсон. Үүнд өгөх хариулт маань нэг л ижил байгаа. Уран бүтээл туурвина гэдэг нь их тэвчээр, цаг хугацаа шаардсан ярвигтай ажил. Хүнд хүрсэн хүрээгүйн тухайд биш шүү ер нь бичиж, туурвина гэдэг ажлын хувьд шүү дээ. Хамгийн энгийнээс нь дурдахад гэнр бүлээ тэжээх, идэх, уух зүйлсээ авах, даарч хөрөхгүй хувцаслах гээд л хүний үндсэн хэрэгцээгээ хангах сэтгэлээ цоожлон өөрийн мэдрэмжээ бусадтай хуваалцахаар үзэг барин олон цагаар сууна гэдэг нь амар зүйл биш.

Тиймээс www.literature.mn сайтын хамт олон бусдын бүтээлийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нийтлэх, бусдад түгээх асуудалд хойрго ханддаг. Бид хүний урам зориг бүтээлийг үнэгүй хүнд хулгайлан хүргэх “шилийн сайн эрийн” ажлыг хийхгүй гэдэгээ та бүхэнд хэлэх болсондоо харамсахгүй байна. Бид шинэ үеийн залуус, бидэнд ёс суртахуун, хүнлэг чанар, бусдыг хүндэтгэж байж өөрийгөө ойлгуулах тэсвэр, тэвчээр, бидний зөв болохоо харуулах эрмэлзэл бүгд байгаа. Тиймээс ч энэхүү сайтад хувь нэмрээ оруулагчид мөнгө төгрөг, ашиг сонирхол гэхээсээ илүү хүний төлөө сэтгэлээр хандаж өчүүхэн ч гэсэн мэдсэнээ бусадтайгаа хуваалцахыг хүссэн юм. Магадгүй манай сайт бусад хулгайн эсвэл варез сайт шиг олон хүнд хүрдэггүй байж болно. Олон хүн энэ сайтаар зочилдоггүй байж болох ч үнэнхүү уран зохиолыг талархан хүлээн авагч ямар этгээд хэсэг зуур саатаад цаашид үүрлэн бүтээлээ хуваалцах тийм сайт байлгахыг хүссэн болно.

Тиймээс ч эрхэм бичигч өөрөө хүсээгүй л бол энэ сайтад ямар ч агуу бүтээл байсан ч нийтлэхгүй бусдад хүргэхгүй гэдгийг хэлэхэд таатай байна. Цаашид төлөвлөсөн олон ажил байгаа бөгөөд хамтран ажиллах хувь нэмрээ оруулахыг хүссэн хэнд ч гэсэн манай хамт олны үүд нээлттэй байх болно.

Эрхэм та бүхнийг хүндэтгэсэн,

Уран зохиолыг дэмжигч хамт олон

Tweet This Post

Гэрэлтэй Цонх: Ярилцлага
<object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="344" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="allowFullScreen" value="true" /><param name="allowscriptaccess" value="always" /><param name="src" value="http://www.youtube.com/v/o_rykcQJgqw&hl=en_US&fs=1&" /><param name="allowfullscreen" value="true" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="344" src="http://www.youtube.com/v/o_rykcQJgqw&hl=en_US&fs=1&" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>

2010 оны 1-р сарын 30-31-ний шөнө Олон Нийтийн Радио Телевизийн Гэрэлтэй Цонхоор харагдсан админ hERERA-гийн яриа

Tweet This Post

Төрийн “Өндөрлөгүүдэд” хандаж “бэлээс” бичсэн дугтуйгүй захидал
Мэндийн ч солиогүй бухимдуулж байгаа “хайнга тэнэг сэтгэлтэнд “бага” гэмээр ч хамгийн “том” нэгэн сэдэвт энэ захидлыг бичүүлсэн болохыг болгоох ажаамуу?…

“Айвенхоу майнз”-ийн ашиглалтын талбайгаас олон удаагийн судалгаагаар Өмнөговийн Манлай сумаас хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгал, Өмнөговийн Ханбогд сумаас чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл, темөр зэвсгийн үеийн 51 дурсгал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хүрэл, төмрийн үеийн 233 дурсгал, 13 булш, Дорноговийн Мандах сумаас хүрэл, төмрийн үеийн 47 дурсгал, Баянхонгорын Жинст сумаас хүрэл төмрийн үеийн есөн дурсгал, Өмнөговийн Ханбогдоос 19 дүгээр зууны үеийн Дэмчигийн хийдийн туурийн малтлага, хүрэл төмрийн үеийн 33 дурсгал, 13 булш, Хүннү, Түрэгийн үеийн 10 дурсгал олдсон “Каскадиа майнз” ХХК 1999-2000 онд хайгуул хийх үеэр хүрэл төмөр зэвсгийн үеэс дундад зууны үеийн 76 дурсгал илэрсэн байдаг. Энэ дурсгалтзүйлс одоо “Бороо гоулд”-ын Гацууртын ашиглалтын талбайд орчихсон.

Түүх дурсгалын үнэт олдвор бүхий Ноён уулын газрын координатыг Археологийн хүрээлэнгээс 48 I) 623901 5389343 гэж тодорхойлсон байна. Энэ нь “Бороо гоулд” компанийн ашиглалтын 198 А ли-цензтэй талбайд байгаа юм.

Цаашид баримтуудыг аймаг бүр цээр дурдаж байхаа, та нехдийг ихэд чилээхээс эмээсэнгүй…

Өрөөлийн хүмүүс Монголын түүх соёлын дурсгалд хүйтэн хандахаас гадна, өөрсдөө бид түүх соёлдоо цэвдэг сэтгэл гаргаж, тэнэглэж байгаагаа юугаар нуухсан билээ… газар доорхи баялгаа хоослохоос гадна, давтагдашгүй түүх соёлоо давхар устгаж байна.

Бид ингэснээрээ Их Монгол Улсын түүх соёлын өмнө буруутан болоод зогсохгүй, дэлхийн түүх соёлын өмнө ял хүлээх ирмэгт хэдийнэ…тулжээ.

Баримт сөхье!!

Архангай аймагт 1950-иад оноос хойш Ихтамир сумын нутагт орших 13 терлийн 150 гаруй эртний бичээс бүхий Тайхар чулуун дээр дотоод гадаадын хүмүүс элдэв зүйл зурж бичин дурсгалыг сүйтгэжээ.

2001 оны зун Хотонт сумын нутагт орших Харбалгасын тууринд очиж үзэхэд ашиг хонжоо хайгчид металл илрүулэгч багаж ашиглан малтсан ул мөртэй таарч байсан.

2001-2002 онд Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Цагаан сүмийн голын хөндийд Эргэнэ бууц, Сүүл толгой зэрэг газар булш ухаж сүйтгэсэн.

2004 онд Батцэнгэл сумын нутаг Хөрөөгийн үзүүриин хадны зураг дээр нэмж зураг сийлсэн байх ба зарим зурагтай хадыг ховхлон авч одсон. Аймгийн төвийн эртний эдлэпийн дэлгүүрээс гаргасан зарын дагуу Булган сумын нутаг Суваргын тал дахь эртний сүмийн туурь, Суваргын голын эхэн дэх хэдий үед холбогдох нь тодорхойгүй язгууртны бунхант булшийг ухаж тоносон.

2004 оны арванхоёрдугаар са рын 6-ны өглөө 10 цагт Хайрхан сумын нутаг Гол модны хүннүгийн язгууртны булш бүхий газарт манаачаар ажилладаг Б.Эрдэнэбаатар Археологийн хүрээлэнд утсаар доорхи мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд: УИХ-ын Тамгын газарт ажил­ладаг хэмээн өөрсдийгөө танилцуулсан Төгсжаргал нарын 6-7 хүн Гол модны дурсгалт газарт хууль бусаар малтлага хийж эхэлсэн байна. Тэд Хайрхан сумын Засаг дарга болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс холбогдох зөвшөөрлийг авсан хэ­мээн хэлсэн байна. Мөн арванхоёр­дугаар сарын 8-ны өглөө Хайрхан сумын Засаг дарга Сосорбарам утсаар холбоо барьж “Төгсжаргал тэргүүтэй дээрх хүмүүс булш тонож гарсан эдзүйлсийг авч одсон төдийгүй малтсан зургаан метр орчим гүн нүхийг тэр хэвээр нь орхин явсныг газар дээр нь очиж үзсэн” тухайгаа мэдээлсэн. 2005 оны долдугаар сард Батцэнгэл сумын нутаг Тамирын улаан хошуунд эртний хотын туурийг малтаж сүйтгэснийг археологичид баримтжуулжээ.

Баян-Өлгий аймагт Бугат сумын нутаг Эрээн харганатад орших түрэг бичээст хөшөөн дээр хүний нэр, элдэв зүйлийг сийлж гэмтээсэн.

Улаанхус сумын Уснайн эртний зурагтай хаднууд дээр олон тооны хүн нэрээ цохин сийлж зургуудыг устгажээ. Цэнгэл сумын Могойтын рашааны хүн чулууг буудаж гэм­тээсэн.

Цэнгэл сумын Могойн голын хасагуудын том оршуулгын газрыг хийхдзэ хүрэл зэвсгийн үеийн том хиргисүүдийг сүйтгэсэн. VI-VIII зууны үеийн хүн чулууг хугалан авч сумын оршуулгын хэрмийн хаалгыг дарж тавьсан. Дэлүүн сумын төвийн айлын хашаанд түрэг бичээст хөшөө хэвтсээр байна.

Баянхонгор аймагт 1990-ээд оны эхээр Бөмбөгөр сумын нутаг Шивээт Цанхирт нутгийн хүмүүс агуйн оршуулгыг ухаж сүйтгэжээ. Мен сумын Улаансайр багийн нутаг Овгор цанхирын агуйн ХИ-Х1Ч/ зууны үед холбогдох оршуулгыг, 2003 онд энэ багийн нутаг Рашаантын амны агуйн оршуулгыг нутгийн иргэд ухаж туйвээсэн.

Баянлиг сумын нутаг Цагаан цахир уулын Цагаан агуйн хуучин чулуу зэвсгийн үеийн сууринг алтны судалтай хэмээн ухаж сүйтгэсэн.

2003 оны долдугаар сард Баян-Овоо сумын нутаг Дуурсахын хөндийн хоёр хиргисүүрийг хэсэг этгээд нутгийн иргэдийг хөлслөн малтуулахад нэг хүн цооногт унаж үхсэн тохиолдол гарсан.

Хашаатын дэнжийн хойно чулуун дараастай дугуй булшийг ухаж сүйтгэсэн. Тайн нурууны хойно Шивээт гэдэг газар Уйгарын үеийн хиргисүүрийг ухаж бичигт хешөөг чулуугаар цохиж эмтэлжээ.

2003 онд Эрдэнэцогт сумын нутаг дахь Шатар чулуун дахь Түрэгийн үеийн тахил тайлгын онгоны туурийгухжээ.

Богд сумын нутаг Их Богд уулын зүүн өвөрт байсан хиргисүүр, дөрвөлжин булшин дээр нутгийн айлууд хашаа барьж чулуугаар нь хороо босгосон…

2005 оны зургадугаар сард Богд сумын нутаг Орог нуурын эрэгт 5-6 булш тоногдсоныг археологичид үзэж баримтжуулсан.

2005 оны арванхоёрдугаар сурд Баян-Өндөр сумын төвөөс баруун урагшаа 54 км-т Дунд ну­рууны Шүүтийн агуйд эртний оршуулга сүйдэж байгааг МОНЦАМЭ мэдээлсэн билээ.

Булган аймагт 1999 онд Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын хөвөө Бэлсэгийн амны эхэнд бай­сан нэгэн булш тоногдсон. Энэ тоногдсон булшийг Монгол-Америкийн хамтарсан экспедицийн бүрэлдэхүүн үзэж гэрэл зургийг авчээ.

2000 онд Тэшиг сумын нутаг Айраг нуурын эрэгт булш тоносныг Монгол-Америкийн хамтарсан экспедици үзсэн.

Дашинчилэн сумын нутаг дахь Савангийн голын хойдох хадны зураг, түрэг бичээс бүхий Хангидайн хаданд 2002 онд хятад иргэд хар бэхээр сараачсан.

Дашинчилэн сумын нутаг дахь Цогтын цагаан байшингийн тоосгыг зөөж барилгад ашигладаг төдийгүй тоосго нь эмтэй гэсэн цуу дэгдсэний улмаас буталж яр шарханд түрхдэг.

Гурванбулаг сумын нутаг Хөгнө хаан ууланд байх Өвгөн хийдийг хараа хамгаалалтгүй учир хэн дуртай нь очиж тоног сүйтгэдэг болжээ…

2004 онд Бүрэгхангай сумын нутаг ивгент, Эмгэнт уулын өвөрт байх Хүннү, Монголын үеийн дөрвөн булшийг тоносныг археологичид  үзэж баримтжуулжээ.

Говь-Алтай аймагт Чандмань сумын тевеөс баруун хойш 40-өөд км-т Шаахар толгойн хаданд “Б.Нээгий 2003 оны дөрөвдүгээр сарын 15″ гэж эртний зургийн дээр цохин бичиж мэдэгдэхээргүй болтол сүйтгэжээ.

Дорноговь аймагт 2003 оны тавдугаар сарын байдлаар Сай-хандулаан сумын Улааншороот багийн нутагт орших хэдэн монгол булшийг тоносон.

2005 оны арваннэгдүгээр сард Даланжаргалан сумын нутаг Нартын хадан дахь Бургастайн амны агуйд байсан эртний оршуулга сүйтгэсэн…

Дорнод аймагт 1989 онд Баян-Уул сумын төвеөс зүүн урагш 27 км-т Парчины ар гэдэг газар голын урд эрэгт нэг дөрвөлжин булш тоногдсон.

Баяндун сумын зүүн урагш 20 гаруй км-т Тэмээний ар хэмээх газар булш ухагджээ.

Дундговь аймагт Өлзийт сумын Тагт багийн нутаг Дэл уулын хадны үлэмж арвин зураг, бичээс ямар ч хамгаалалтгүй, аюулд өртөхөөр байна.

2005 оны зургадугаар сард Дэлгэрцогт сумын Бага Газрын чулуунд Мухарын амны эхэнд хоёр чулуун бай гууламж ухаж сүйтгэснийг археологичид баримтжуулжээ.

Завхан аймагт 2003-2004 онд Шилүүстэй сумын нутагт хадны оршуулга тонон бусниулахад үйсэн хоромсого, нум зэрэг олдвор гарчээ.

2004 оны дөрөвдүгээр сард Дөрвөлжин сумын нутаг Чандмань уулын баруун аманд нэгэн булшийг ухсан байв.

Өвөрхангай аймагт 2000 онд Хархорин сумын тевеөс урагш 13 км-т орших Орхоны Ар Элстэй хэмээх газар байдаг ХШ-Х1\/ зууны үеийн дутуу засаад орхисон мэлхий чулууг нутгийн сүсэгтний дунд нөлеө бүхий нэгэн этгээд амилуулж гүйцээж байгаа нь энэ гэж цохиж сэвтүүлсэн байна. Энэ этгээд бас Эрдэнэзуу хийдийн хойно байдаг мэлхий чулууг ухаж аваад буруу харуулж тавьсан байна. Түүгээр зогсохгүй дээрх мэлхий чулууд болон Хархорины урдах Мэлхийт толгойн мэлхийн чулуун дээр чулуу босгон углуургын завсарт нь чулуу чигжин суулгасан байна.

2000 онд Уянга сумын Өлтийн аманд ажиллах “Эрэл” компанийн алтны уурхайн малтлагын талбайгаас хэдий үед хамаарах нь тодорхойгүй хэд хэдэн хүний яс гарч байсан байна. 20 км урт, 3-5 км өргөн  малтлагын талбайг бульдозероор тэгшлэхдээ уг талбайд байсан дурсгалыг тэр гэхийн тэмдэггүй болтол сүйтгэсэн.

Хархорин сумын нутаг дахь Хархорум хотын туурийн дэргэд худалдаа хийдэг эртний эдлэлийн наймаачид Хархорум хотын туурь, түүний ойр орчноос янз бүрийн замаар олдсон олдворыг зардаг болжээ.

2003 онд Хархорин сумын нутагт Монгол-Германы хамтарсан экспе­дици малтаж буй Хархорум хотын туурийн КАЯ-2 талбайн урд жил нь дарсан шороог ухаж гудамжны чулуун дэвсмэлийгховх татан гаргаж малтлагаар илэрсэн ваар хэлбэрт зуухыг бут цохин сүйтгэсэн.

2006 оны дөрөвдүгээр сард Хархорин сумын нутагт Хархориноос Хөшөө Цайдам хүртэл тавигдаж буй машин замын дагууд буй археологийн дурсгалуудыг газар шорооны ажлаар сүйтгэгдэж буйг археоложчид үзэж баримтжуулсан байна.

Өмнөговь аймагт 1998 оны арванхоёрдугаар сарын 10-дын орчим Ноён сумын нэгдүгээр багийн нутаг Цагаан ханангийн агуйд бай сан XIII-ХIV зууны үед холбогдох, бүрэн хувцас зүүсгэл бүхий монгол язгууртны хатсан шарилыг мөн сумын малчин Ц.Лхагвасүрэн гэгч гарган авч шатаан устгажээ. Сумын Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Өлзийсайхан эл хэргийг илрүүлэн золоор шаталгүй үлдсэн зарим олдворыгхураан авсан байна, 2000 оны гуравдугаар сарын 24-нд археологичид уг газар очиж баримтжуулалт хийж олдворыг авчирсан.

Сүхбаатар аймагт 1995 онд Дарьганга сумын Байшинт хэмээх эртний хотын барилгын ханын тоосгыг хилийн заставынхан ухан авч хашаа барихдаа хэрэглэсэн.

2004 онд Онгон сумын нутагт язгууртны булшийг малтжээ.

Сэлэнгэ аймагт 1973 онд Сай­хан сумын Хөтөл тосгонд Ардын Армийн 023-р анги Хархориноос нүүж иржээ. Энэ ангийнхан Бороочийн амны хадны чулуу, Зэгстийн хушуу, Гурамсан, Цагаан, Хар хад зэрэг олон газрын булш, дурсгалын чулууг авч эвдэн бусниулжээ. Мөн Луваанжалба бурхантай толгойг дэлбэлжээ.

Сайхан сумын Хөтөл тосгоныг анх байгуулахад Дарханы СОТ-1-ийн орос ажилчид Орхон сумын нутаг дахь булш хиргисүүдийг ихээхэн ухаж сүйтгэсэн байдаг.

1978-1979 оны үед мөн сумын урд толгойн өвөрт гурвалжин оройтой, хоёр метр орчим өндөр, 30 орчим сум зузаан, доогуураа нарийн хавтгай чулуун хөшөө байсныг трактороор дайран эвджээ.

Сумын төвөөс баруун тийш Дааган дэлийн урд өвөр, Гурамсангийн хойд энгэрт хиргисүүр олон байсныг барилгын цэрэг материал авахдаа ухаж сүйтгэжээ.

Сумын төвөөс зүүн хойш 30 гаруй км-т байсан Дар-Эхийн хийдийн хээтэй чулуун суварга алга болжээ.

1997 ондМандал сумын Түнхэл тосгоноос зүүн урагш Гачууртайн голын адагт нэг хиргисүүрийг цооноглон малтсан.

1999 онд Мандал сумын Түнхэл тосгоны Зуунмод уулын аманд орших хоёр хиргисүүдийг малтан тоносон.

2005 оны тавдугаар сард Дархан-Уулын Шарын гол сумын төвд хашлага чулуун тахилын онгоныг сүйтгэснийг археологичид баримтжуулжээ.

Төв аймагт Эрдэнэ сумын нутаг Хөх чулуутын голын хойдох XVII зууны үеийн язгууртны бунхант булшийг Сараадан гэгч нутгийн гбрөөчин нэг хүний хамт ухаж эвдээд тонон бусниулсан байв,

2000 оны орчим Борнуур сумын Ноён уулын сүжигтийн аманд орших хүннү булшнуудыг ухаж тоножээ.

Заамар сумын Заамарын гүүр-нээс Дархан-Уул аймаг хүртэл олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад дотоодын 50 гаруй аж ахуйн нэгжуул уурхайн ажил явуулж дурсгалуудыг бүрмөсөн сүйтгэсэн.

Баяннуур сумын нутаг ил гэдэг газар хиргисүурүүдийг тэсэлгээ хийн ухжээ.

Увс аймагт Бөхмөрөн сумын нутаг Ачит нуурын түрэг бичээс бүхий нэгдүгээр гэрэлтхөшөөгхулгайгаар зөөвөрлөн Баян-Өлгий аймгийн музейн өмне тавьсан. Тээвэрлэх явцад хоёр хэсэг болган хугалсан нь тэр чигээрээ ямар ч хамгаалалт, сэргээлтгүй байна.

Улаанбаатар хотод 2003 онд Их тэнгэрийн амны хадны зураг дээр “А+Б=love” гэж томоор бичжээ.

Ховд аймагт 1990 онд Манхан сумын Орон нутгийг судлах музейд археологичдын Улаанбаатар хот руу авч явах боломжгүйн улмаас хүлээлгэн егсөн хадны оршуулгын олдвор болох 18 орчим настай эрэгтэй хүний хатсан шарилыг булж устгасан байна.

Ховсгол аймагт 1970-аад оны үед Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Багтагийн голын урд эрэгт байсан Хад толгойн зүүн тийш дагуу илрүүлж хураан авчээ.

1998-2000 онуудад жил дараа-лан Ринчинлхүмбэ сумын нэгдүгээр багийн нутаг Их голын хойдох олон хиргисүүр булшийг ухсан…

2000 оноос хойш Улаан-Уул сумын Тоомын багийн нутаг Бэлтэсийн голын захад байх олон тооны монгол, түрэг булшийг нуттийн иргэд жил дараалан сүйтгэж байна.

2003 оны есдүгээр сард Алаг-Эрдэнэ сумын нутаг Ужигийн голын эхээс баруун тийш уулын энгэрт цундад зууны үеийн нэг булшийг малтаж гарсан олдворыг тараан хаясныг археологичид үзэж баримтжуулжээ.

2003 онд Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуурын дэргэд орших хирги­сүүдийг тонож хүний ясыг гарган хаясан байв,

2003 оны зургадугаар сард Улаан-Уул сумын нутаг Мэргэний дөрөлжид Буриадын Ганжий гэгч хиргисүүр ухсан.

2003-2004 онд мөн сумын Хурганай талд хүрлийн үеийн олон булшийг ухаж эвджээ.

2003-2004 онд Цагааннуур су­мын Гурвансайхан ууланд хирги­сүүр ухаж сүйтгэжээ.

2003-2004 онд Ринчинлхүмбэ сумын Намнантогос уулын Монго­лын үеийн булшийг Мишиг гэгч ухаж сүйтгэсэн.

Мишиг нь бас Чәдрийн дараа гэдэг газар буган хөшөөний тахилын байгууламжийг ухаж эвджээ.

Цагааннуур сумын Хармаан голын хавьд хүрэл, Хүннүгийн үеийн булш ухаж тоногдсон.

Хэнтий аймагт 2003 онд Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан ууланд монгол язгууртны булшийг малтан сүйтгэжээ.

2003 оны зургадугаар сард Дэлгэрхаан сумын нутаг Дулаан уулын бэл дэх хиргисүүдийг ухаж тоносныг археологичид үзэж баримтжуулсан байна.

Энэ дурдагдсан баримтууд, сүйцэж байгаа түүх соёлын дурсгалпуудын зөвхен сэжүүр төдийхөн нь юм шүү! гэж хэлмээр санагдана.

Сэндийчиж ухагдсан эрдэс баялгийнхаа цооног ормон дотор “тэнгэ­рийн нохой” мэт цагираглан хэвтэж, энэлэнтэйгээр ульж үлдэж болдог юмаа гэхэд; үгүйдээ Монгол Улсаа, түүх соёлтой нь авч үлдэх, сэтгэл, зориг, ухаан монгол төрийн минь бодлого, зорилго, хууль цаазанд байхгүй юм гэж үү!

Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

Tweet This Post

“Шинэхэн vеийн яруу найргийн хэлний асуудалд”
Олон зуун, мянганы тvvхтэй нvvдэлчин Монголын их утга зохиол буурал тvvхийнхээ турш уналт буурал, єсєлт хєгжил, сэргэн мандлын олон арван мєчлєгтэй тохиосны нэгэн онцгой євєрмєц тvvхэн цаг vе нь “Орчин vеийн Монголын уран зохиол” хэмээх нэр томьёоллын дор авч vздэг 1911 оны Yндэсний эрх чєлєєний хєдєлгєєнєєс хойшхи сvvлийн зуун жилийн тvvх билээ. Шинэ цагийн утга зохиолын ариун єргєє, сvлд хийморь нь болсон МЗЭ vvсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр бид эдvгээ тулж ирээд байна.

Єнєєдєр манай их утга зохиол нь тєрєл зvйл, хэв маяг, утга-сэдэв, сэтгэлгээний тєвшин, уран сайхны хэлбэр, дvр, єгvvлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн vгийн урлагийн тогтсон жишиг vндсэн vзvvлэлтvvдийн хувьд туурга тусгаар vндэстний давтагдашгvй євєрмєц дvр тєрх, vнэт зvйлс бvхий бичгийн утга зохиол болж нэгэнт чадсан билээ.Тэнгэрээс заяаж, бурханаас бэлэглэсэн урлан бvтээх авьяас билиг, гоо сайхны нандин мэдрэмж, vгийг эзэмдэх ховорхон заяаг эхийн цагаан сvvтэй хамт амлаж єссєн vе vеийн уран бvтээлч, зохиолч, яруу найрагч Та бvхний бvх амьдрал-сэтгэл зvр¬хээ зориулсан уран бvтээлийн Тань ачаар бид єнєєдєр дэлхийд данстай утга зохиолын их тvvхтэй, боловсролтой, орчин цагийн жишигт хvрсэн бичгийн цогц утга зохиолтой болж чадсан юмаа.

Бид єнєєдєр манай утга зохиолын шинэ цагийн тvvхийн нэгэн тэргvvлэх чиглэл, салшгvй бvрэлдэхvvн хэсэг болох яруу найргийн салбар дахь хэлний асуудлаар санал солилцож, энэхvv бяцхан илтгэлийг хэлэлцvvлж байна.

Юуны ємнє бидний илтгэлийн хамрах хvрээ явцуу болохыг тодотгож байна. Yvнд, цаг хугацааны хувьд шинэ vеийн утга зохиолын тvvхийн нэн євєрмєц, онцгой содон, тvvхэн эргэлтийн он жилvvд 1990-ээд оноос хойшхи vеийг хамарч байгаа бол тєрєл зvйлийн хувьд их утга зохиолыг бvрдvvлэгч гурван гол тєрлєєс яруу найргийн салбарыг оноожээ. Харин сэдвийн хувьд vгийн урлагийн vндсэн шалгуур, уран сайхны дvр бvтээх гол хэрэглэгдэхvvн хэл найруулгын асуудалд анхаарал хандуулж байна.

Ерєєс уран зохиол нь хэл яриаг ашиглаж дvр бvтээх vндсэн арга хэрэгсэл болдог учраас утга зохиолын онолын сэтгэлгээний бvх тvvхийн туршид аливаа зохиол бvтээлийн хэл найруулгын судалгаанд онцгой анхаарал хандуулж ирсэн билээ. Нэн ялангуяа, орчин цагийн буюу тодруулбал єнгєрсєн ХХ зууны утга зохиолын онолын ихээхэн нэр хvнд бvхий чиглэл формалист оно¬лын чиглэл нь утга зохиол шинжлэлийг vндсэндээ тухайн бvтээлийн хэлний судалгаанд гол анхаарлаа хандуулах ёстой гэж vзэж байсан. “Утга зохиол шинжлэл нь уран сайхны хэлбэрийг бvрдvvлэгч гол хvчин зvйл болох хэл найруулгын судалгаа юм” гэсэн томьёолол дэвшvvлсэн юм. Философид vзэл санаа нь vзэл санаа л байдаг бол урлагт vзэл санаа нь хэлбэр байдаг. Єєрєєр хэлбэл урлагийн утга агуулга болох vзэл санаа нь уран сайхны хэлбэр уран сайхны дvр, уран сайхны бvтэц байгууламж, уран сайхны хэл найруулгаар дамжин илэрдэг. Иймээс аливаа уран бvтээлийн vндсэн мєн чанар, оршин байхуйн /экзистенци/ тvгээмэл болзол нь уран сайхны хэлбэр, тvvний илрэх уран сайхны арга хэрэгсэл юм хэмээх онолын суурь vзэл баримтлал єнгєрсєн зууны эхнээс нийтэд тєлєвшсєн билээ. /Ийм ч учраас vгийн урлаг уран зохиолын хувьд хэл найруулга нь тухайн зохиол бvтээлийн орших vндсэн болзол, тухайн зохиолчийн уран чадвар, сэтгэлгээний цар хvрээг илэрхийлэх гол шалгуур болдог/

Орчин цагт онолын энэхvv суурь чиг баримжаа нь шинжлэх ухааны бусад салбарын хєгжил, vзэл санааны єєрчлєлт хувирал, шинэ нээлтvvдтэй холбоотойгоор ихээхэн єргєжин тэлж, философи, танин мэдэхvйн логик vндэслэлийн хувьд онцгой баяжиж, шинэ шинэ баримт нотолгоо, детерминант болон индетерминант шалтгаацлал илрvvлэх болжээ.

Єнєє vед танин мэдэхvйн салбарт хамгийн их анхаарал татаж, vлэмж гайхашрал тєрvvлж буй шинжлэх ухааны нэн шинэхэн салбар бол синергетикийн шинжлэх ухаан буюу шугаман бус шинжлэх ухаан, complexity буюу ээдрээт юмс vзэгдлийн тухай ухаан юм.

Чухам энэ vзэл санааны vvднээс vзвэл хамгийн товчдоо энэ ертєнцєд туйлын тєгс зvй тогтол, нийтлэг хууль, тvгээмэл мєн чанар гэж хаана ч байдаггvй ажээ. Єєрєєр хэлбэл ертєнцєд зvй тогтол, систем, эмх цэгц, дvрэм журам гэж байдаггvй гэнэ. Харин ч бvр эсрэгээр орчлон ертєнц, амьдралын хамгийн гол, хамгийн нийтлэг, vндсэн мєн чанар, тvгээмэл дvр тєрх бол системт бус чанар, єєрєєр хэлбэл, хаос чанар, абсурда байдал юм.

Энэхvv шугаман бус шинж буюу хаос шинж хамгийн тод илэрдэг vзэгдлийн нэг бол хэл, тэр тусмаа уран сайхны хэл юм.

Синергетикчдийн баталж байгаагаар ертєнцєд шугаман vзэгдэл гэж огт байдаггvй ажээ. Хvний сэтгэлгээ хvртэл шугаман бус буюу хаос шинжтэй байдаг. Тэгэхээр ухамсар оюун санаа, сэтгэхvйн хамгийн ойрын шууд тусгал, дамжиггvй бодит байдал болох хэл нь хамгийн хаос, иррациональ, шугаман бус шинжтэй зvйл бєгєєд гайхалтай фрактал бvтэцтэй байдаг. Жишээ нь: Будаа агшаагч гэж ярьдаг, vнэн хэрэгтээ будааг хєєлгєн томруулдаг хэрэгсэл шvv дээ. Нvдний шил гэж ярьдаг гэтэл vнэн хэрэгтээ энэ нь нvдний харааны согогийг засах, ха¬рах чадварыг дэмжих зориулалт бvхий шил шvv дээ, нарны шил гэж ярьдаг, гэтэл энэ нь наранд єєрт нь огт хамааралгvй зvйл. Нийтээр мэдэх алтан нар, мєнгєн сар хэмээх хоршоо vг байна. Yнэн хэрэгтээ утга агуулгын хувьд vvн шиг худал хуурмаг, vнэн зєв биш хэллэг байхгvй. “ Монгол хvн буруу ярьж, зєв ухаардаг” хэмээх ардын шог афоризм ч чухамдаа бидний ярилцан буй энэ сэдэвт хамааралтай. Энэхvv хэлний шугаман бус чанар нь юуны ємнє уран зохиолын хэл найруулгад тэр тус¬маа яруу найргийн хэл найруулгад хамгийн тод ажиглагд¬даг. Чухам тийм ч учраас эртний Грекийн философич Платон яруу найргийн vндсэн мєн чанарыг “ложный” /худалч/ хэмээх ганц vгээр тодорхойлсон байдаг. Ерєєс уран зохиолын хэл буюу уран сайхны хэл нь нэн ялангуяа яруу найргийн хэл нь аливаа дvрэм журам, утга зохиолын хэлний хэм хэмжээ, уламжлал, стандарт чанарыг хамгийн их зєрчдєг бєгєєд бvр эсрэгээр туйлын “эрх чєлєєт”, нээлттэй , “ардчилсан”, шугаман бус шинж тєрхийг илэрхийлж байдаг. Чухам энэ л шинж буюу уран сайхны хэлний vндсэн онцлог шугаман бус шинж-формаль логикийг илт зєрчдєг чанар нь чухамдаа хvний хамгийн их стандарт бус чанар болох сэтгэл санаа, сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, дур хvсэл тэргvvтнийг єдєєж, яруу сайхан буюу гоо сайхны гайхамшигт дvр зураглал, утга агуулга тэргvvтнийг урлан бvтээдэг байна. Товчдоо уран сайхны дvр дvрслэл, адилтгал, зvйрлэл, чимэг vг, яруу хэрэглvvр, яруу сайхан хэл найруулга гэх мэт нь эцсийн дvндээ зєв биш сэтгэлгээний vр дvн бєгєєд эрvvл саруул оюун ухаан-логик сэтгэлгээний vvднээс авч vзвэл буруу vйлдэл, алдаатай сэтгэлгээний илрэл юм. /Єєрєєр хэлбэл, шугаман бус сэтгэлгээний vр дvн болох хэлний шугаман бус-хаос шинжийн илрэл юм./ Энэхvv хэлний хаос шинжийг яруу найргийн ямар ч бvтээл дээр ажиглаж болно. Єєрєєр хэлбэл хэлний шугаман бус-хаос шинж нь аль ч цаг vед яруу найргийн хэлний vндсэн онцлог байсаар иржээ. Yvнийг манай ахмад vеийн яруу найрагчдын жишээн дээр ч олонтаа харж болно.

…”-Yvрийн туяа шиг гэрэлтсэн

Yзэсгэлэнт мандарваа цэцгэнд

Yлбэн сувдын дуслаар

Yvлнээс тасран унавал

Алтран гялбах дэлбээ

Алга мэт тосож

Ариухан манхагаа нээгээд

Авдаг болов уу, яадаг бол…” /Д.Пvрэвдорж/

“Би…Цаг тооны vргэлжлэл

Цагаан сvvний ургамал…” /Б.Лхагвасvрэн/

“Эзэн Богд, Бєртэ vжин хоёр

Энэ замаар алхуулж явсан

Зvv орох зайгvй энэ хоёрын мєр дээр

Зvс гоо Есvй vйлийн эрхээр учирсан

Хувь тавилан, заяа тєєргєєр

Хулан хатанг Чингис Богд таалсан

Орон зай цаг хугацааны орчилд

Одоо чиг, бас тєєрсєн заяа

тэдний мєрийг дагасаар…

/Ч.Дагвадорж/

Эндээс харахад манай яруу найргийн сонгодог уламжлалын нэг утга далдлах арга, уран дvрслэл, уран утга, адилтгал, зvйрлэл тэргvvтэн нь бvгд ерєнхий шинжээрээ хэл найруулгын болоод бодол ухаарлын улмаар сэтгэлгээний нэг тєрлийн шугаман бус шинж болохыг харж болно.

Гэтэл 90-ээд оноос яруу найргийн хэлний шугаман бус-хаос шинж онцгой эрчимжиж, утга зохиолын болон vндэстний хэлний стандартаас улам бvр хєндийрєх vзэгдэл хоёр vндсэн чиглэлээр манай аль ч насны уран бvтээлчдийн хэл найруулгад тvгээмэл ажиглагдах болжээ. Yvнд:

Нэгдvгээрт, Уламжлалт буюу уран сайхны шинэ утга илэрхийлэх, шинэ дvр, дvрс¬лэл бvтээх зорилгоор хэлний тогтвортой стандарт хууль, дvрэм журмыг єєрчлєж байна. Энэ нь адилтгал, зvйрлэл, холбоо vгийн тєвшинєєс хэл болоод хэлэхvйн хамгийн том утга тєгссєн нэгж болох єгvvлбэр-эхийн тєвшинд хvртэл бvх тєвшинд илэрч байна.

“Эх орон минь та: хорхойд ч халгvй бодь гєрєєс

Эрлэг гэтэл: ууцыг тань урж, єрцийг тань ємлєсєєр…

Эвэргvй бєхєн, зааргvй хvдэр чинь: шархны халуунд тарчилсаар…

Эзэн байна уу?” гэж: эмтэрсэн элэг, урагдсан уушиг чарласаар…”

/Т.Галсан/

“Сар тєєрсєн шєнє алс замд оройтохдоо

Санаа нь зовно доо гэж яарсан минь чиний л тєлєє

Сагсуу залуу насанд найрын ширээний цаана

Сагаад ирсэн vгээ залгиж суусан минь чиний л тєлєє…”

/Д.Цоодол/

“Тэнгэрийн дарс мэт исгэлэн

Тэргvvн ихэмсэг явнам, би…”

/М.Амархvv/

“…Євсний чинь vндэс, шувуудын чинь жиргээнд би шингэлээ

Yгний минь vнэн, vсний минь цагааныг

Єєр хэнээр ч бус, та л єєрєє шvvгээрэй

Эх Монгол нутаг минь ээ “

/Ж.Болд-Эрдэнэ/

Хоёрдугаарт, Танин мэдэхvйн шугаман бус сэтгэлгээ, орчлонгийн /амьдралын/ хаос-абсурда vзэл санааг илэрхийлэх, тэрчлэн гоозvйн євєрмєц /шинэ/ мєн чанар, хууль, зvй тогтлыг эрэлхийлэх зорилгоор хэлзvйн тогтвортой стандарт, найруулгын тогтсон хэм хэмжээг зориуд эвдэх болсон бєгєєд энэ нь хэлний хамгийн бага нэгж авиа, дагавар, нєхцєл, сул vг тэрчлэн хэлний модальность шинжийн илэрхийллээс авахуулаад мєн л хэл болоод хэлэхvйн хамгийн том утга тєгссєн нэгж болох єгvvлбэр-эхийн тєвшинд хvртэл бvх тєвшинд илэрч байна.

“Олон онгод хураад

“Одоо Галсансvхийг яах вэ?” гэж хєєрєлдєхєд…

…Сум шиг даяанч шvлэгч над руу сул чиглэн чавхдахад завилж

Суусан би бээр дэндvv хол явснаа мэдээд хананаасаа гарч ирвэй.

/Б.Галсансvх/

“Ширээнээс сандал

Намхан байх нь Єнєєдєр”

/Ц.Олзвой/

“Хvvхэд зан, гэнэн араншингаа би

Хуучин хавтсыг нь урах тєдий болгоод л Сvхзоригт єгчихжээ

Тариан талбайн мануухай шиг хэнэггvй царайлчихаад тэрээр

Тагтаанд будаа цацах адилаар бусдын хєл рvv сэтгэлээн шидлэх юм”

/Ц.Буянзаяа/

“ОYМУЗ-ын тvvх”-ийн сvvлийн 18 жилийн тvvхийг “Шинэхэн vеийн утга зохиол” хэмээх томьёоллын дор ялгамжаалан авч vзэх vзэл санаа сvvлийн vед нилээд дэлгэрэх болсон билээ. Yнэхээр энэ ахархан он жилvvдэд нийгэм дэх суурь єєрчлєлтийг дагалдан манай уран сайхны сэтгэлгээ чєлєєлєгдсєнєєс гадна ерєєс ХХ зууны 80-90-ээд оноос хvн тєрєлхтний танин мэдэхvйн тєвшин, номлол тэргvvтэн чанарын шинэ шатанд гарсны дам бус, шууд vр дvн нь манай “шинэхэн vеийн яруу найргийн тvvх” юм.

Чухам энэ он жилvvдийн яруу найргийн хэл найруулгын онцлог, vндсэн чиг хандлагыг бид дараах гурван чиглэлээр тодорхойлж байна. Yvнд:

Нэгдvгээрт яруу найрагт сэтгэлгээний болон хэлний шугаман бус хэв маяг, арга, vзэл санаа ноёрхох хандлагатай болсон. Энэ нь бvх насны уран бvтээлчдэд тvгээмэл ажиглагдаж байна.

Хоёрдугаарт Дорны мэргэн ухаан, эртний сонгодог уламжлалдаа vнэнч vлдсэнээр сонгодог бичгийн хэлний уран тансаг, зєєлєн aйзам хэмнэл, яруу хэрэглvvр тэргvvтнийг эрхэмлэх vзэл санаа манай орчин цагийн яруу найргийн тvvхэнд Б.Ренчин гуайгаар уламжлан ирсэн бєгєєд хэл найруулгын энэ хэв маяг 90-ээд оны vндэсний ухамсарын сэргэлтийн шууд нєлєєн дор яруу найрагт ойрхи цагийн тvvхэнд хэзээ ч /1930, 40, 50, 60, 70-аад онуудад/ байгаагvйгээр сэргэсэн тєдийгvй бvтээлчээр шинэчлэгдэж байна.

“Яаж би Амитаба шиг, хєлєє цэцгэн єлзий завилах вэ?

Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бvтээх вэ?

Яаж би Амитаба шиг, хvйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?

Яаж би Амитаба шиг, хvvхний бэлхvvсийг алтан харганаар vйслэх вэ?

Яаж би Амитаба шиг, газрын гvн дэх vндэсний vзvvр рvv залбирах вэ?

Яаж би Амитаба шиг, есєн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?

/Д.Нямсvрэн/

Тэнгэрийн рашаан гэлтэй бороон дуслууд ертєнцийн хирийг арилган оджээ

Тэргvvлшгvй чинадаас ариусган ариусгасаар саруул оюуны лянхуаг дэлгэрvvлжээ

Нvцгэн бvсгvйн галбир шиг бємбєрцгийн налууг даган урсжээ, ариухан усан

Нvглийн цєєрмийн бєглєєсийг мулталж газрын гvн рvv усыг нь шавхжээ…

Yнэн сайхан тунамал эрдэнэ мэт сэтгэлийг судлахаар алсын уулс руу би явлаа

/Т.Содномнамжил/

“Гандигар модны мєчирт цагаахан vvлс ороолдоход

Гангар цагийн сэрvvлэг галын дэргэд дохиолно

Дvvмэд охидын нvдэнд алтан гургалдай жиргэж

Дvvрэн хєх саран аньсага сормуусаа буулгана

Янаг залуухан дорно саруулхан шєнvvдээ бэлэглэвч

Ялдам чиний дэргэд яагаад ч юм гунигтай байна

Мєрєєсєл хайрын жимийг бугуйндаа эвхэж зогсоход

Мєнгєн лимбийн хєндийгєєр vvл хєвєєд л будангуй байна.

/Ц.Бавуудорж/

Гуравдугаарт “Орчин цагт нийгмийн хєгжлийн хурд, иргэншлийн абсурда байдал ихсэх тусам тvvний нєлєє сэтгэлгээнд тєдийгvй хэлэнд хvртэл тусаж хэлний тоглоомтой хамт vг ч, ойлголт ч, vнэт чанар ч єєрчлєгддєгєєр барахгvй урлан бvтээх хил хязгаар ч єєрчлєгддєг байна” / Людвиг Витгенштейн/ Чухам энэ vзэл санаа 90-ээд оноос хойшхи монголын яруу найргийн хэлэнд хамгийн их хvчтэй илэрч байгаа бєгєєд vvний vр дvнд шvлгийн хайрцагласан хэв маягийг эвдэж, задгай шvлэглэдэг нь сэтгэлгээ гvнзгийрч байгаагийн нэг илрэл болж байна. Иймээс манай орчин цагийн иргэншсэн нийгэмд верлибр хэв маяг уламжлалт сонгодог хэл найруулгын хэв маягийг маш хvчтэй тvрж байна.

“…Бичихгvй байж чадахгvй дээ… гэж

Чи хэлсэн. Тэгээд инээмсэглэсэн.

Чамайг инээмсэглэх vед хорвоо ямар сайхан…”

Non plus ultra

/Г.Аюурзана/

Иймээс 1990-ээд оноос хойш нийгэм дэх суурь єєрчлєлтийг дагалдан манай уран сайхны сэтгэлгээ чєлєєлєгдсєнєєс гадна ерєєс ХХ зууны 80-90-ээд оноос хvн тєрєлхтний танин мэдэхvйн тєвшин, номлол тэргvvтэн чанарын шинэ шатанд гарсантай шууд холбоотойгоор яруу найргийн хэлний шугаман бус-хаос шинж болоод верлибр хэв маяг нь /хэдийгээр ойрхи цагийн манай яруу найргийн тvvхэнд байсан vзэгдэл боловч/ шинэхэн vеийн яруу найргийн хэлний vндсэн онцлог, зvй ёсны нэгэн шинэчлэлт болж байна гэж бид vзэж байна.

Єєрєєр хэлбэл яруу найраг дахь хэлний шугаман бус-хаос шинж, верлибр хэв маяг хоёр нь 90-ээд оноос хойш чанарын шинэ шатанд гарсан гэж бид vзэж байна.

Энэ нь эсрэг тэсрэг хоёр vр дагаврыг манай шинэхэн vеийн яруу найргийн хэлний хєгжилд авч ирж байна. Тэгэхдээ чухам vvнийг хэлний хєгжлийн парадокс зvй тогтол гэж ерєнхий хэлшинжлэлд vздэг билээ. Yvнд:

Нэгдvгээрт, хэлний уламжлал, хэл ярианы соёлыг эвдэх

Хоёрдугаарт, Сэтгэлгээний гvнзгийрэл, хэлний хєгжилд єєрийн гэсэн хувь нэмрийг оруулж байна.

Жишээ нь: “Єнє эртнээс надад зориулж бэлдсэн

Єгєємєр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан” /Б.Галсансvх/ хэмээх гайхамшигт мєрvvдийг бид “танин мэдэхvйн болон сэтгэлгээний гvнзгийрэл” гэсэн томьёололд хамааруулж байгаа бол Б.Лхагвасvрэн гуайн шvлгvvд дэх vхлийн тухай

“Сvvдрээ дарж унах”

/Боржигоны бор тал/

“Мєрєєрєє халих”

/”Говь”/

“Эцсийн амьсгал татах”

/”Хvv”/

“Yнэний чулуу дэрлэх”

/“Чамаараа би зєндєє гоёсон”/

“Жамын хєлд єєдєх”

/”Буйлтай буга”/

“Амьсгал отголох”

/”Монгол уул”/

“Єєрєє vзэхгvй нэгэн маргааш”

/”Хожимдол”/

зэрэг дvрслэлvvдийг бид хэлний хєгжилд оруулж буй хvчин зvйлс гэж vзэж байна.

Чухам дээр дурдсан энэ бvх шинж, эх хэлний хєгжил хєдєлгєєнд оруулж буй vнэт хувь нэмрийг бид vе vеийн яруу найрагчид тэр дотроо бидний илтгэлийн vндсэн судлагдхуун болсон “шинэхэн vеийн яруу найраг”-ийн тєлєєлєгчдєд тэгш эрхтэй хамааруулахыг хvсэж байна.

Тэрчлэн шинэхэн vеийн яруу найргийн бvх насны тєлєєлєгчдийн дунд

а/. Yгийн утга шилжvvлэн бодитойг хийсвэрлэх, хийсвэрийг бодьгалжуулж, єєрийн гэсэн євєрмєц содон гаж адилтгал бvтээж байгаа нь манай найрагчдын урнаар сэтгэх сэтгэлгээний хэв маягийн тусгал болж, туурвил зvйн онцлогийг нь бvрдvvлж байна.

б/. Хэлзvйн шинэ шинэ арга маяг олноор vvсгэх болжээ. Тухайлбал жинхэнэ нэрийг жинхэнэ нэртэй хамжуулах аргаар холбож євєрмєц шинэ нэрлэлт буюу гаж адилтгал зvйрлэл vvсгэсэн. Энэ нь тодотгогч тодотгуулагчийн харьцаатай нэрийн холбоо биш, бие биедээ уусан нэгдсэн нэгэн цогц болж байна. Жишээ нь: Ардын уран зохиолч Б.Лхагвасvрэн гуайн “Монгол уул” хэмээх ганцхан шvлэгт “дєл уул”, “хєл уул”, “гэр уул”, “нэр уул”, “дэнс уул”, “жинс уул”, “сvлдэн уул”, “сvсэгт уул”, “сvнс уул” гэх мэт.

в/. Шинэхэн vеийн яруу найргийн бvтээлvvдэд ажиглалт хийх явцад “багасгал, амьшуулал”, “ихэсгэл, тєлєєлvvлэл”, “зvйрлэл ихэсгэл”, “тєлєєлєл бэлгэдэл”, “тєлєєлєл зvйрлэл”, “зvйрлэл тойруулал”, “зvйрлэл юмшуулал”, “адилтгал, чимэг, зvйрлэл”, “амьшуулал, адилтгал, чимэг”, “тєлєєлєл, эерvvлэл”, “тєлєєлєл, амьшуулал”, “амьшуулал, зvйрлэл” гэх мэт дvрслэх хэрэглvvрvvдийг хоёр гурваар нь нэг дор давхар давхар ашиглаж уран дvр дvрслэл бvтээдэг болсон нь 1990-ээд оноос хойшхи шинэ¬хэн vеийн яруу найргийн туурвилзvйн хэлний нэг vндсэн онцлог гэж vзэх бvрэн vндэстэй байна.

Эцэст нь 1 болон 3 дахь хэв маягийн яруу найраг нь манай vндэстний хэл найруулга болоод хэлний сэтгэлгээнд vнэт хувь нэмэр оруулж байгаа бол 2 дахь хэв шинжийн уран бvтээл нь манай хэлний дархлаанд бахархам сайхан хувь нэмэр болж байна.

Шvлэг яруу найргаар дагнан боловсрол эзэмшиж, мэргэшиж болох, тэр нь мэргэжил гэхээс илvv сэтгэл зvрхний дуудлага, оноо тавилан юм. Яруу найр¬гаар олз олж чадахгvй нь vнэн. Гэхдээ яруу найраг нь олон хvний боддогоор хєнгєн хялбар, зугаа цэнгэл тєдий сонирхлын зvйлс ч бас биш. Жинхэнэ яруу найраг нь сэтгэлгээний єндєр боловсрол, туйлын євєрмєц нандин мэдрэмж , дотоод мєн чанарыг шаарддаг. Ерєєс хvн тєрєлхтний хамгийн гайхамшигтай, хамгийн сонирхолтой, хамгийн тайлбарлагдашгvй нандин чанарын нэг бол мэдрэмж юм гэж гvн ухаантнууд болон хvмvvнлэгийн шинжлэх ухаанд vздэг. Энэхvv байгалаас заяахдаа хvн бvрт адил тэгшгvй ирдэг, онолын ном сурах бичгvvдэд “уран бvтээлийн онгод” /вдохновение/ буюу “авьяас билиг” /талант/ хэмээх нэр томьёогоор харин эртний судруудад бурханы бэлэг, хайр хишиг гэх зэргээр тэмдэглэдэг сэрэл мэдрэмж-авьяас билиг хэмээх ойлголтыг єнєєх аугаа их ухамсар оюун ухаан ч бvрэн дvvрэн тайлбарлаж чаддаггvй бєгєєд угаас тийм эрх ч байхгvй.

Энэ тохиолдолд яруу найраг бол ухамсар оюун санаа, сэтгэл мэдрэмж хоёрын уулзах цэг, мэдлэг ба оюун сэтгэхvй хоёрын сvлэлдэх талбар, эргэцvvлэл ба зєн билгэ хоёрын учрах хаяалбар мєн. Яруу найраг сонирхож оюун сэтгэхvйн гайхамшигт дvр зур¬гийг хэлний аугаа их илэрхийлэх боломжуудаар туршин vзэх нь хэн хvнд заяадаггvй хувь тавилан-аз жаргал билээ. Энэ утгаараа жинхэнэ яруу найраг нь бvрэн тєгс танин мэдэхvйд ойртох эцэс тєгсгєлгvй vйл явц, олон арга замуудын дотроос хамгийн нандин, хамгийн хvнлэг, давтагдашгvй хувилбар нь юм. Яруу найргаар дамжуулан философидох нь тухайн хувь хvний зєвхєн єєрийнх нь цорын ганц сэтгэл зvрх-оюун сэтгэхvйн бvтээл болж байдгаараа шалгадаг шинжлэх ухаанаас ялгаатай бас нандин vнэ цэнэтэй билээ. Учир нь ухамсар, оюун санаа, сэтгэл зvрх хэмээх тэнгэрлэг єгєгдхvvнтэй хvн гэгч амьтан цорын ганц давтагдашгvй хувь ертєнц юм.

Тэгээд ч хvн тєрєлхтний хамгийн давтагдашгvй- тайлбарлагдашгvй нандин нууцын нэг болох яруу найраг болоод яруу найргийн хэл, дvрслэн илэрхийлэх арга барилуудын талаар онолын хуурай, саарал, модон хэллэгээр тодорхойлох оролдлого хэзээ ч судлагдхууныхаа буюу уран сайхны хэлний тэнгэрлэг яруу сайхан мєн чанарыг бvрэн дvvрэн нээн илэрхийлэх бололцоо бараг vгvй байх аа. /Yvний тулд нэг удаагийн илтгэлийн хэмжээний цєєн хуудас стандарт бичлэг биш vгvйдээ л бvхэл бvтэн судалгааны ажил, иж бvрэн хандлага, олон жилийн ажиглалт, нєр их хєдєлмєр, єндєр тєвшиний мэдлэг шаардагдах нь дамжиггvй. Яруу найргийн зєвхєн хоёрхон мєр шvлгийг тайлбарлахад л 20 хуудас бичлэг хvрэлцэхгvй байх тохиолдол аль олон билээ/.

Тиймээс илтгэгч, шинэхэн vеийн МУЗ-ийн хэлний гайхамшигт тєлєєлєл болсон сор мєрvvдийг энэхvv хvндэт индэр дээрээс зvгээр л уншин сонордуулахыг єєрийн vvрэг-бахархал-аз жаргал гэж vзэж байна…

/Илтгэгч шvлэг унших авьяас туйлын мєхєс тул манай шинэхэн vеийн яруу найргийн бахархал болсон Д.Пvрэвдорж, Ш.Сvрэнжав Б.Лхагвасvрэн, Д.Урианхай, Т.Галсан, П.Бадарч, Ч.Дагвадорж, Д.Цоодол, О.Дашбалбар агсан, Д.Нямсvрэн агсан, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсvрэн, Ж.Болд-Эрдэнэ агсан, Ш.Уянга агсан, Т.Содномнамжил агсан, Ц.Олзвой агсан, Г.Аюурзана, Б.Одгэрэл, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ж.Батбаатар, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Буянзаяа, Б.Галсансvх, П.Батхуяг, Л.Мєнхтєр, Х.Эрдэнэбаатар, Д.Цогбадрах, Ц.Дашдамба, Д.Бєхбат, Б.Эрдэнэсолонго, Б.Сvхзориг, Л.Моломжамц, Б.Золбаяр, Д.Нямдорж, Ц.Хулан, Л.Єлзийтєгс, Б.Ичинхорлоо, Б.Ганчимэг, Б.Лхагвасvрэн нарынхаа алдар нэрийг єргєхийг хvсэж байна./

Ингээд бидний энэ цагийн нэгэн их яруу найрагч-гvн сэтгэгч Д.Урианхай гуайн нэгэнтээ бичсэн “Яруу найраг нь хvнээс илvv мэдсэнээ, хvнээс илvv мэдэрснээ хvмvvст хэлэхсэн гэх яаж ч болохгvй халуун аазгайнаас тєрдєг. Яруу найраг бол хvнийг хvн болгох хvслийн хамгийн хvнлэг, хамгийн гоо сайхан дуун алдалт мєн” хэмээх онч сайхан vгээр энэхvv бяцхан илтгэлээ єндєрлье. Єнє эртний буурал сайхан тvvхтэй, аугаа их хэл, соёл, яруу найргийн євтэй талын монголчуудын эдvгээ цагийн удам угсаа vгийн урлагийн их мастерууд-яруу найрагч ТА БYХЭНД МААНЬ БYГДЭД нь энэ гайхамшигт vгс бvрэн хамааралтай билээ.

Аливаа мэдрэмжийг зєвхєн мєн л сэрж мэдрэх цорын ганц замаар л хvртэж болно.

Yvний тулд зєвхєн уран бvтээлчээс тєдийгvй мєн уншигч, vзэгч, нийгмийн гишvvдийн зvгээс ч сэтгэлгээний зохих боловсрол, гоозvйн єндєр мэдрэмж шаардах эрхтэй.

С.Энхбаяр (МУБИС)

Эх сурвалжийг: Зууны Мэдээ Сонин

Tweet This Post

Монголын Нууц Товчооны Хэлний Идэвхгүй Хэлбэр (үйлдэгдэх хэв)
Николас Поппе (Вашингтоны Их Сургууль Сиэттл)

Хэл шинжлэлийн үүднээс “Нууц Товчоо” нь судлагдаж байсан хэдий ч олон олон асуудлууд одоо болтол шийдэлээ хүлээн байна. Энэхүү тун чухалд тооцогдох дунд үеийн Монголын бичгийн дурсгалын хэлний бүрэн дүрмийг одоогийн байдлаар бичиж чадахгүй. Харин оронд нь асуудлуудыг дангаар нь авч хэлэлцсэн олон тооны судлаачдын бүтээл бичигдэх учиртай. Эдгээр асуудлуудын нэг нь идэвхгүй хэлбэр юм. Нууц Товчооны хэлний идэвхгүй хэлбэрийн утга болон үүрэг оролцоо нь энэхүү уран зохиолын бүтээлийн идэвхгүй хэлбэр хэмээн үзэхэд эргэлзээтэй Латин хэлний “passivum” хэмээн нэрлэгддэг хэлбэрээс зэгсэн өөр юм.

Haenisch анх Нууц Товчооны текстийн идэвхгүй хэлбэрийг анхаарсан бөгөөд энэ хожуу үеийн Бичгийн Монгол хэлний идэвхгүй үйл үгнээс олон талаараа ялгаатай байсан. Haenisch-ийн анзаарсан онцлог зүйл нь эс тусах үйл үгээс үүсэн идэвхгүй хэв ихээр тохиолдож байсан явдал байлаа.

Ялгаатай гурван тохиолдоор нь ангилж байсан Street мөн идэвхгүй хэлбэрийг авч үзсэн байна: 1) үйлийн эзэн өөрөө үйл үгийнхээ зорилго болдог 2) үйлийн эзэн нь шууд бусаар өртөж буй хүн 3) үйлийн эзний үйл үгийн зорилго нь өөрийнх нь эд хэрэглэл болж байгаа хүн.

Хэдийгээр Haenisch, Street нар олон тооны сонирхолтой жишээ гарган, хэд хэдэн дүрэм бий болгосон боловч тэдний хэн нь ч үйлэнд өртөгчийг авч үзээгүй болно. пассиенсийг хөнддөг үйлийн агенсийн/үйлийн гүйцэтгэгчийн хэл зүйн дүрмийн хэлбэрийг, мөн пассиенсийг шууд бусаар хөнддөг идэвхгүй үйл үгийн тусагдахууны хэлбэрийг хэлэлцэн авч үзээгүй болно.

Haenisch болон Street-ийн ажиглалтаас гарган авсан дүгнэлтээр бол хоёр ялгаатай тохиолдлыг бий болгож болох нь: 1. Латин идэвхгүй хэлбэртэй яг ижил үүрэг утгатай идэвхгүй үйл үг 2. идэвхгүй үйл үгийн үйл нь пассиенсийг шууд бусаар хөнддөг. Нөхцөл байдал нь илүү ээдрээтэй, бусад тохиодлуудыг нэмж болох бөгөөд тэдний зарим нь үндсэн хэсгийн дэд бүлгүүд болж байна. Дараах хэлэлцүүлэг нь үндсэн гурван тохиолдлыг авч үзнэ: 1. Цэвэр идэвхгүй хэлбэр буюу Латин төрлийн идэвхгүй хэлбэр 2. Зайлшгүй буюу идэвхгүй үйл үг нь зайлшгүй болон магадгүй үйлдлийг илэрхийлдэг тохиодлууд 3. пассиенс нь шууд бусаар өртдөг идэвхгүй хэлбэр

Ерөнхийд нь хэлэхэд энэхүү нийтлэл нь “Нууц Товчоо”-ны текстээс олж авсан бүхий л жишээнүүдэд тулгуурласан гэж хэлж болно. Хангалтгүй материалаас гаргасан дүгнэлтээс зайлсхийх зорилгоор анзааралгүйгээр л орхиогдуулаагүй бол нэг ч жишээг зориуд орхигдуулаагүй болно. “Нууц Товчоо” нь хөнгөн хуумгай хандаж боломгүй үнэхээрийн үнэтэй зохиол юм. Бүхий л эд баримтыг хэрэглэх хэрэгтэй.

1. Жинхэнэ идэвхгүй хэлбэр

Жинхэнэ идэвхгүй хэлбэр хэмээх томъёо нь энд Латин хэлбэрийн liber legitur буюу Ангиар he was seen (тэр харагдсан) гэсэн утгатай юм. Ийм пассиенс снь мөн үйлийн обьектоор давхар илэрдэг буюу үйлээр шууд хөндөгддөг. Энэ нь ярианд үйлийн шууд бай болдог гэсэн үг. Үүнийг Haenisch passivus commode нэрлэсэн. Зөвхөн тусах үйл үг энэ төрлийн идэхгүй хэлбэрт тохиолдоно.

1. Эзэнгүй жинхэнэ идэвхгүй хэлбэр

Юуны өмнө энэ бүтэц нь үйлийн эзэн тодорхойгүй үед хэрэглэгддэг буюу идэвхгүй үйл үгийн үйлийн агенсийг дурьдаагүй үед тохиолдоно. Энд he was seen гэдэг хэбэрийн бүтцийг энд авч үзнэ гэсэн үг юм. (түүнийг харсан хүнийг дурдалгүйгээр).

Жишээ1

(232) даргалагдаж байгааг хэвтүүлээс бид хайя (удирдлаган дор байгаа)

(245) Чингис Хаан түгшин, мэгдэж байлаа

(227) Өтгөс! Миний удирдлаган дор байгаа хишигтэнг миний зөвшөөрөлгүйгээр бүү зэм хүртээ2

(112) төдөлгүй хайгдаж байсан тэр эмэгтэй олдсонгүй

(131) Бэлгүтэй тийнхүү цавчигдаж буй

(66) Олонтаа гуйлгагдах эмэгтэйн нэр хүнд өндөрт мандагдаж, цөөнтэй гуйлгагдах эмэгтэйн нэр хүнд нь доромж үзэгдэнэ.

(56) Уйлагдах чинь ус олныг гэтэлнэ.

(81) Ононгийн түн дотор хэвтвээс үзэгдэмүй

(90) Эцэг минь Нагу баян хэлэгдэюү

(103) Маш аюулдаба би /би маш их айлаа/

(199) Бурхан Халдуныг гурвантаа тойроход аюулдаба би

(185) Тэд бүслэгдэн гурван шөнө гурван өдөр байлдсаны эцэст бууж өглөө.

(179) Орсон3 зэрлэг ан авлахаар явахад

(233) хэвтүүлийн арми ямар ч тохиолдолд үл удирдагдана.

(149) би алагдана

1 Энд байгаа жишээнүүдийг Paul Pelliot-ийн Historie Secreto des Mongols Paris 1949 номноос авав. Хашилтанд байгаа тоо нь хэсгрийг илэрхийлж байгаа болно. Зарим транскрипцийг засаж өөрчилсөн болно. Тиймээс “е”-г Pelliot-ийн “д”-гийн оронд авсан бөгөөд мөн түүний “ п ” –г “i” ээр орлуулсан болно.

2 hončid үйл үг нь honči –гоос гаралтай

3 Haenisch, Pelliot-ийн хэн нь ч oro’a – г орчуулаагүй. gцre’esűn гэдэг үйл үг нь өөрөө “зэрлэг ан” гэсэн үйл үг юм. oro’a гэдэг хэлбэр нь oro (орох)-гийн nomen imperfecti/ төгс биш үйлийн нэр (явах, ирэх зэрэг –х гээр төгссөн үйл үгс нь үйлийн хөдөлгөөн зааж байгаа ч, нөгөөтэйгүүр түүнийг нэрлэж байгаа юм)юм.

2. Verba Dicendi/Дутмаг үйл үг

Ке’е – гийн идэвхгүй хэлбэр буюу өөр нэгэн дутмаг үйл үг үе үе тохиолдоно. Хоёр дэд хэсэг бий болсон байна. 1. хэн нэг нь яригдаж байгаа зүйлийн обьект болдог 2. ямар нэгэн зүйлийг хэн нэгэнд тушааж байгаа

А. Пассиенс нь харилцан ярианы обьект. Ийм тохиолдолд өгүүлэгдэхүүн нь харилцан ярианы сэдэв юм. Энэ нь хэн нэгнээр хэлэгддэг:

Жишээ:

(118) Жамуха анд уйдна хэмээн хэлэгдэв

(194) Таян Хаан хөгшин эмэгтэйн адил хэлэгдэнэ. (хөгшин эмэгтэйг асардаг шиг түүнийг асардаг хэмээн хэлэгдэв)

(256) Аса Гамбу хэрхэн хэлэгдэн байв.

В. Пассиенс нь мэдээлэл хүлээн авагч.

Энэ тохиолдолд ямар нэгэн зүйлийг өгүүлэгдэхүүнд тушаан хэлнэ. Тэр өөрөө хэн нэгний ярианы сэдэв биш байх нь харин тэр бол ярилцаж байгаа хүн аж.

Жишээ:

(170) ‘түүнийг харахад “дайсан ирлээ” хэмээн хэлэв’

(112) хөвгүүд минь хаан болжээ хэмээн хэллээ надад

(242) Утааг алга болтол яаралтай ажиллах ёстойг хэлүүлсэн тэрээр хүрээ буудлын утааг тараахад гар бие оролцох ёстой хэмээн хэлэгдэв.

(132) Зохилдоё хэмээн хэлүүлэв /найрамдъя/

(214) тэнд суу хэмээн хэлэгдэв

(177) улсыг минь авар хэмээн хэлүүлэв

(244) та нар хэрхэн ялагдав хэмээн байцаагдав

(149) түүний ухаан нэвтэрч, бодол өргөжиж байна хэмээн надад хэлэв

(79) том ах Тэмүүжингээ явуул бусад нь хэрэггүй хэмээн тэдэнд хэлэв

(112) Бэлгүтэйн эх тэр гэрт байгаа хэмээн зааж өгөв

(170) Ийнхүү хэлүүлсэн Чингис хаан … итгэв

(71) ийнхүү Өэлүнд хэлэхээр болов

2. Эзэнтэй жинхэнэ идэвхгүй хэлбэр

Пассиенсд нөлөөлдөг үйлийн гүйцэтгэгч агенс нь (жишээлбэл I was seen by him: тэр намайг харсан ганц хүн гэсэн утгатай) өгөхийн тийн ялгалын –а (язгуурын эцсийн гийгүүлэгчийн дараа) эсвэл –да (язгуурын эцсийн эгшгийн дараа)-гаар хэлбэржинэ.

Жишээ:

(278) хэвтүүлд баригдалаа

(22) хэн бээр хялбар дийлдэнэ

(83) харагдсанаа хэнд ч ч бүү хэлээрэй, хэрвээ харагдвал би чамайг харсан гээрэй.

(6 Татар иргэдэд хөнөөлгөв би

(125) Хэрвээ та тэнгэр газраар хүч нэмүүлсэн бол

(153) Бид хэрэв дайсандаа дийлдэх бол

(156) дайсанд довтлуусны уршгаар

(158) бидний харуулд элдэгдэж

(162) Хөхчүү Сабрагад довтлуулж/дайлагдаж

(198) Тогтоа нисэн ирэх суманд оногдов

(173) сум тусаж

(281) миний бие бор дарсанд дийлдэж

(152) Тэр хаанд нулимагдаж

(143) Хаан ширээний эцэг хаан суудалд залрав

(281) Тэнгэрт эс таалагдав бид

(167) Тэнгэрт үл таалагдана бид

(241) Хорчи Туматад баригдажуу.

(201) андад хэтийдүүлэв

(207) тэнгэрийн сэтгэлд хүргэгдэсү (тэнгэрийн хүслээр болов)

(119) Том ах Цагадайтай зөвшилцөжү

(129) Чингис Хаан Жамухагаас болж тэндээ хөдлөв

4. Идэвхгүй үйл үг, түүний герундий/үйлт нэрээр илрэх тусагдахуун

Идэвхгүй үйл үг, түүний үйлт нэрээр илрэх тусагдахуун нь идэвхтэй үйл үг байдаг. Тиймээс энд it was bought (энэ худалдагдсан) гэдэг нь it trading was taken (үүний арилжаа авагдсан) болсон бөгөөд trading гэдэг үйл үг нь идэвхтэй үйл үг. 1 Тиймээс ихэнх үйл үгийн идэвхгүй хэлбэр үйлт нэр болж хэрэглэгдэж болно гэсэн үг.

Жишээ:

(112) хайгдаж байсан тэр эмэгтэй олдсонгүй;

(125) тэнгэр, газар хүч нэмж байгаа бол чиний хүч чадал ихэссэн буй заа.

Идэвхтэй үйл үгээс үүссэн үйлт нэртэй субьектийг шууд бусаар хөнддөг идэвхгүй үйл үгийн жишээ олон байна.

Жишээ:

(163) өгөгдсөн улсаа аварлаа.

(111) Өэлүн Эхийг булааж авталай/аван одлоо

(104) бид дайлуулж эхнэр хүүхдээ авлаа

(254) хоргоон саатуулагдаж, түүний зуун элчийг хөнөөлөө

Энэ жишээ дараах хэсгүүдэд олон тохиолдоно. Тиймээс дахин жишээ дурдаагүй болно.

1 Идэвхгүй үйл үгээс үүссэн үйлт нэр ганц болов “Нууц Товчоо”-нд тохиолдохгүй гэсэн үг биш юм. Тэд тохиолдох боловч ямар ч идэвхгүй үйл үгтэй хослон хэрэглэгдэггүй гэсэн үг.

5. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Эс тусах үйл үгийн жинхэнэ идэвхгүй хэлбэр хоёр удаа тохиолдоно. Ire-гийн (ирэх гэсэн үг) идэвхгүй хэлбэр болох irekde болон от-ийн идэвхгүй хэлбэр otta нь (орчин үеийн Монгол хэлний одох) нь энд хэлэлцэгдэнэ. irekde otta гэсэн үйл үг нь энд туслах үйл үгээр хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн идэвхгүй хэлбэр өмнө нь орох үйлт нэр болон тооцогдож байна.

Жишээ:

(200) Жамуха нөхөддөө баригдан ирж/нөхөддөөн баригдаж ирэгдэжүү

(218) Цаган эцэгдээн их орд сууж олон улсыг өөрийн дээр ачаалав

(177) Есүхэй Хаан эцэг минь чамд тийн хэлэн ирэгдэж / энэ л замаар чамд хандаж байсан

II. Шаардлага, Магадлал илэрхийлсэн

идэвхгүй хэлбэр

Шаардлага, Магадлал илэрхийлсэн идэвхгүй хэлбэр нь болох эсвэл гүйцэтгэгдэж болох үйлийн санааг тусгана. Тусах болон эс тусах үйл үгийн аль нь ч энэ төрлийн идэвхгүй хэлбэрийг бий болгоно.

1. Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр нь ихэвчлэн Бичгийн Монгол хэлний ирээдүй цаг заах үйлт нэр байдаг. Энэ нь мөн заахын тийн ялгалын шууд тусагдахуунтай байдаг. Ихэнхдээ пассиенс нь тодорхойгүй буюу хэн нэг, тэр нэг гэх мэтийг нэмж зүүсэн байдаг.

А. Ирээдүй цаг заах үйлт нэр

(204) тэр тусын талаар яг одоо бодож байхад, ургийг урагт яахин/хэрхэн мартагдана вэ? /үүнийг хүн яахин мартаж чадна вэ/

(190) агт морьд туранхай байгаа энэ шалтгаан хэн байж болох бол?

В. Ирээдүй цаг заах үйлт нэрээс бусад хэлбэрүүд

Тусах үйл үгээс үүссэн идэвхгүй үйл үг нь ихэвчлэн “хувь тавилан тохиох”, “боломж олгогдсон байх” зэрэг утгатай байдаг.

Жишээ:

(63) Наран, саран үзэж, харах боломж тохиов

(151) Эрх Хар өөрийн ах Онг Хандаа алуулах болоход

(214) түүнийг алагдахаар болсон байхад Татарын Харгил Шира оргуул болон өөрийгөө аврав

(169) Хэл хүргэн одох хүнийг хэрхэвээс зохиолтой вэ? /хэл мэдээ хүргэсэн хүнд ямар төрлийн гэм шагнал оноох вэ?/

2. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Ийм төрлийн пассив үйл үйл нь тусагдахуунгүй байдаг. Энд хоёр төрлийн дэд ангилал байж болно. 1. “хэн нэг нь” гэсэн үгийг оруулсан пассиенс өгүүлэхүүн нь ирээдүй цаг заах үйлт нэрээр илрэх бөгөөд бөгөөд түүнийг II.I-ийн А-д хэлэлцсэн болно; мөн 2. субьекттэй/өртөгч гишүүн өгүүлбэрт ирээдүй цаг заах үйлт нэрээс өөр хэлбрээр илэрнэ. / II.I-ийн В-д хэлэлцсэн/

А. Ирээдүй цаг заах үйлт нэр

One has to /хэн нэг нь тэгэхээс өөр аргагүйд хүрэв/… утгыг гаргах ямар ч пассиенсгүй эс тусах үйл үгээс гарсан идэвхгүй үйл үгийн ирээдүй цаг заах үйлт нэртэй гишүүн өгүүлбэрүүд …

Жишээ:

(190) энэ үгийг сонссон хүн хэрхэн сууж чадаж байна аа

(168) хүү минь ухаажин одогтун /хүү синь, хүн ухаарах хэрэгтэй/

В. Ирээдүй цаг заах үйлт нэрээс өөр хэлбэрүүд

Ирээдүй цаг заах үйлт нэрээс бусад эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй үйл үгийн хэлбэр болсон өгүүлэхүүн болон өгүүлэгдэхүүнтэй өгүүлбэрт тэгэхээс аргагүйд хүрэв, өөр сонголт байсагүй, гэвч гэсэн санааг илэрхийлдэг.

Жишээ:

(275) Бүри, Гүюг надад хилэгнэн ямар ч хурим наадамгүйгээр орхин явахад хүрэв.

(204) Би хуйлран байгаа ус, улангасан байгаа гал руу ороход хүрэв

(272) Үг хэлээ алдан шаналахад /ам хэлээ алдан тарчлахад/

(277) Орос иргэд чиний хилэнгээс айн бууж өгч, айж байгаад чи итгэх үү?

Энэ төрлийн бүтэц хожуу үеийн уран зохиолын бүтэлд нэг их дурдагддаггүй боловч энэ одоо болтол Буриад хэлэнд байсаар байна. жишээ нь:

а. Архи ууж, зугаацаагүй удсан байна шүү

б. Ноёнтонд бараалхах боломж чамд их олддог байх тийм үү?

в. Тэр дахин асуудалд орлоо

yabagda гэсэн үйл үг нь /“to be gone”/ ямар нэгэн зүйлд амжих, явж амжих гэсэн утгатай бөгөд Орос хэлнээ удаваться, бывать гэж хэлэгдэнэ. Үүнтэй нэгэн адилаар orogdo- гэсэн үйл үг нь “to be entered” буюу “ямар нэгэн юманд орооцолдох”, Орос хэлээр бол попасть гэсэн утгатай аж.

III. Шууд бус пассив

Илүү оновчтой томъёолбол, өгүүлэгдэхүүнийг шууд бусаар хөнддөг идэвхгүй хэлбэрийг (Haenisch-ийн passivus incommodi) энд шууд бус идэвхгүй хэлбэр хэмээсэн болно.

Ийм идэвхгүй хэлбэр нь пассиенсаар илрэх хүн эсвэл обьектийг шууд хөндсөн үйлийн санааг дамжуулдаг. Жишээлбэл Англи хэлэнд I was given (shown, offered) a book: өгсөн хүн нь хэн нэгэн, объект нь ном, хэн нэгний ном өгсөн цорын ганц хүн нь би.

Тусах, эс тусах үйл үгийн аль аль нь энэ төрлийн идэвхгүй хэлбэрийг бий болгодог.

1. Тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр

Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр нь ямар нэгэн юмнаас шаналж байгаа, ямар нэгэн зүйлд хамаатай болох өөр хүн, обьектийн хувьд хэн нэгний гүйцэтгэж байгаа үйлийг туулж байгааг илэрхийлнэ. Англи хэлний ижил түвшин нь I was given a book. Энд хэн нэгэн (үйлийн эзэн), ном (өгөгдөж байгаа обьект, өгч байгаа үйлийг хүлээн авагч нь эхний хүний төлөөний нэр байна. Ийм идэвхгүй бүтцэд үйл үг нь заахын тийн ялгалыг авдаг буюу шууд тусагдахуунтай байдаг. Шууд тусагдахуун нь энгийн нэгэн байж болно эсвэл биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй эсвэл тэг хэлбэртэй байж болно. Биет хамаатуулах нөхцөл нь идэвхгүй үл үгийн шууд тусагдахууныг пассиенстай холбож, улмаар үйлээс улбаалан шаналагч нь болохоос үйлийн эзэн биш гэдгийг зааж байна. Үйлийн эзэн нь өгөхийн тийн ялгалд байна. Тэг хэлбэртэй тусагдахууны хувьд энэ нь нэрлэхийн тийн ялгалд байдаггүй бөгөөд дараах жишээг үзвэл:

(113) тэнгэр газрын хүч нэмэгдэж /тэнгэр газрын хүчний ихэд автан/ (төгсгөлийн n-гүй нөхцөлгүй хэлбэр, нэрлэхийн тийн ялгал үүнийг үргэлж оруулдаггүй/өөртөө багтаадаг).

Энэ идэвхгүй хэлбэр нь хожуу үеийн Бичгийн Монгол Хэлнээс гараагүй. Энэ мөн Буриадад өргөн хэрэглэгддэг, жишээлбэл ахамнай малгай дээрэмчинд булаалгаваа буюу ахын малгай дээрэмчинд булаалгагдав.

Жишээ:

(245) Тэр ханцуйгаа шамлахуйд /үгчилбэл. Тэр хацуйгаа шамлахын үйлд автахад/

(193) бид манай харуулаас авсан муу эмээлтэй Найманы саарал морьдоос болж хохирол амсав

(171) ягаан хацартаа харвууласан Сэнгүм тэнд мөн унав.

(177) Хохчүү Сабрагад иргэд, орноо дайлуулаваа би

(177 б олон 163) Сэнгүм Хулаан Хутад тулалдан эхэлж, ториныхоо гуяыг харвуулсан тэрээр олзлогдох нэгэн болов.

(178) хэрвээ би муу санасан бол цус минь үүний адил урсаг

(169) бид хэлээ /аман дахь/ алдана /үгчилбэл: бид өөрсдийн хэлээн авахуулна/

(163) эрд сайн эцэгтээн энэ мэт одсон барагдсан улсыг нь авраж өгч билээ /үгчилбэл: өөрийн иргэддээ орхигдон төгссөн сайн эцэгтээн улс иргэний авран хамгаалж өгсөн билээ/

(163) найманд эм, хүүхэд, иргэд орноон дайлууллаа би

(128) Зүчи Дармала адуу мал дээрэмдэж, додож өөрийн анд нартаа үзэн ядагдав.

(129) тэр өөрийн дүү Тайчираа алуулсан хэмээн хэлэв.

(111) Есүхэй Баатарын Өэлүн Эхийг Тогтоа Бэхийн дүү Ихэ Чилэдү булааж авабай.

(76) Өөш үмхсэн загасыг Бэгтэр Бэлгүтэй ах дүү хоёр булааж авлаа.

(104) биднийг мэдэгүй байхад гурван Мэргидүүд ирж бидний эхнэр, хүүхдүүдийг дайлж авлаа.

(146) эрийгээн алагдарун /эрийгээ алуулав/

(251) Хятадын Агутай Алтан Хаан олон элчийг нь саатуулан хоргоов

(254) Чингис Хаан түүнийг зуун элчийг саатуулан хөнөөсөн хэмээн хэлэв.

(272) муу хүч тэдний ард иргэд, орон гэрийг нь олзлон хот, улсыг нь сүйтгэн их хохирол үзүүлэв.

(256) Сартуул иргэдтэй хаан харьцаагаа таслан би цэргийн аян дайн хийлээ.

(248) Чунгтугийн бүслэлт сэтлэлтийг эхлүүлэв.

(247) Цавчилын давааны хориглолтыг тулав хэмээн Зэв хэлэв, /даваа хориглолттой байсан тул төлөвлөгөөг өөрчилсөн байна./

(275) Бури Гүюүгтэй ийн хэлэлдэн эв үгүй тарав /энэ байдлаар ярьсан ч эвээ олсонгүй салав.

(205) найман морь дээрэмдэжү

(163) одоо би улс иргэнээ авран буцаан авав

(65) охин хүүхдүүд маань өнгө үзэгдьюү /үзэсгэлэнгтэй харагдана/

(113) тэнгэр газрын хүч нэмэгдэж

(102) Чилүдэйгээс Гурван Мэргид Өэлүнийг авах одсон хэмээн хэлэв

(277) Мэнггэй, Жангги … Дэврэх тогооны дэлхий шанага болон амирлигулагажу

(71) урьж үл угтахуй мөртэй чи /чи бол уригдахгүй байх дүрэмтэй/

(156) Татарын Их Чэрэнгийн Есүй нэртэй охиныг авсан хүргэн хөвгүүн билээ би

(136) Жүрхин тийн хийгдэбэ /Жүрхин тийнхүү хийснийг бид туулав/

(131) хэр тийн хийгдэн билээ бид /ийм зүйлийг бид хэрхэн гэтлэх билээ- ямар зүйлд бид учираад байна даа/

(73) тэр үйлд би өртөв, тулгарав

(255) Хийхийн тулд ямар зүйлийг бид туулах, гэтлэх хэрэгтэй болох бол /ямар зүйлд бид учраад байна вэ/

(97) энэ түүнд тохиоход баригдан, цохигдохоосоо айхдаа

2. Эс тусах үйл үгээс үүссэн идэвхгүй хэлбэр

Пассиенс нь эс тусах үйл үгийн үйлийг гэтэлдэг хүн (магадгүй ямар нэгэн амьд биет эсвэл обьект гэх мэт) байдаг. to come хэмээх үгнээс жишээ аван үзэхэд: ийм үйл үг эсвэл өгүүлбэрийн ерөнхий утга нь хэн нэгэн хүн ирээд нөгөө хүн нь үүнээс тухгүй байдалд орж, түүнийг хүсэлгүй ч гэтлэх хэрэг гарч байна гэсэн санааг тусгадаг.

“Нууц Товчоо”-нд эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр олонтаа тохиолддог:

Үйлийн эзний хэл зүйн хэлбэрийг ярихаасаа өмнө үйлийн эзэнгүй жишээг дурдах хэрэгтэй:

Жишээ:

(245) Отгичин түүний элч Сохор жанчуулан, явган ирэхэд тавгүйтэж

(93) гэнэт хүрч очиж

(155) энэ зүйл Есүгэн Хатны өгүүлсний дагуу болохыг үзээд Чингис Хаан үүнийг ойндоо тогтоон (харгалзан үзээд) Есүй Хатныг аван дэргэдээ суулгав

(91) Харуй бүрийгээр явсан тэдгээр хүмүүс зогсон хоцоров

(161) Онг Ханы байдлыг үзээд үгүй болдажу /цэргийн хүрээг үзээд алга болов/

(247) буцаж яваад /хүлээж байсан хүмүүс алга байхад хайж явсан/ Хятад цэргүүд “элдье” хэмээн хэлэлдэв.

(181) Би дундуур нь орсон тул надад жөтөөрхөх Сэнгүм анд намайг элдэн мөшгив /орсонд атаархахдаа …/

(72) хүн чанар нь гээгдсэн тэд /орхин өөр газар одсон тэднийг хүн чанараа гээсэн болох нь тодорхой болсон гэсэн санаа гарч байна/ Өэүн эхийг, эх хүүхдүүдийг орхин одохуй

(73) тэдний хүнээ байсныг мэдээд таны сайн эцгийн хураасан бидний бүх иргэд үүнээс сэргийлэн энэ замаар ажиллаж эхлэв

(74) Тайчуудын нөхөрийн ёсыг умартан одохыг туулсан Өэлүн Үжинг эх хүүхдийн хамтаар, нялх үрсийн хамтаар нүүдэлчний нутагт хөсөр хаян одсоныг гэтлэн

(265) энэ аргаар ярилцсан миний бие хэлэлцээрт хүрсэнгүй тул Сартуул иргэдийн эсрэг дайлаар мордохоор болов /миний зарчмаар хийгдээгүй тул/

(136) Жүрхинийг зургаан өдөр хүлээсний эцэст ирэхгүйг нь мэдээд /бидний хүлээлт нуран унасанаар тэднийг дайсан мэт үзэхээр болов/

Ерөнхийдөө, идэвхгүй бүтцэд байгаа эс тусах үйл үгтэй холбогдон хоёр онцгой тохиолдол бий болж болно: 1. эс тусах үйл үгийн үйлийн эзэн нь өгөх оршихын тийн ялгалд байх бөгөөд хөндөгдөж байгаа хүн нь заахын тийн ялгалын хэлбэрт шууд тусагдахууны үүргээр илэрсэн байна. 2. эс тусах үйл үгийн үйлийн эзэн нь нэрлэхийн тийн ялгалд байх бөгөөд ийм бүтэц нь шууд хөндөгдөж байгаа хүн (эсвэл обьект) хэмээн тодорхойлогдох гишүүнгүй байдаг.

1. Шууд обьекттэй эс тусах үйл үг

Пассив өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн (үйлд өртөгч/шаналагч) нь мэдээж хэрэг нэрлэхийн тийн ялгалд байна. Идэвхгүй үйл үгийн үйлд шууд өртөгч хүн нь заахын тийн ялгалд байна. Хэлэлцэж байгаа обьект нь хэний ч өмч биш байгаа тохиолдолд энэ нь энгийн заахын тийн ялгалд байна. Обьект нь /шууд өртөгч биш/ пассиенстай холбоотой байх тохиолдолд энэ нь биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй байна. Энэхүү этгээд нэр томъёог илүү тодорхой болгохын тулд үүнийг дараах өгүүлбэрт харъя: I was broken my cart, cart (Монгол хэлнээ заахын тийн ялгал) гэдэг нь шууд өртөгч /эвдэрсэн зүйл нь cart-тэрэг учир/ бөгөөд I am нь эвдрэлийн шууд өртөгч бус /би эвдрээгүй, эвдрэл надад шууд учраагүй хэдий ч энэ мэдээж хэрэг надад таагүй байдал үүсгэсэн нь тодорхой/. Үйлийн жинхэнэ шалтгаан дурдагдахад үүнийг өгөх оршихын тийн ялгалаар илэрхийлнэ. Үүний үр дүнд I was broken my cart by him өгүүлбэрт by him-түүгээр гэсэн өгөх орших нь миний тэрэгний эвдрэлд надад өртэй гэсэн санаа гарч ирж байгаа болно.

А. Эс тусах үйл үгэнд захирагддаг энгийн заахын тийн ялгал:

(144) тэдний таран бутрахыг үзээд Онг Хан Жамухыг Аргун голыг уруудан хөөв

(244) эх хилэгнэж, би айж байна.

В. Биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй заахын тийн ялгал:

Биет хамаатуулах (өөрийгөө, түүнийг, намайг буюу self гэсэн нөхцөл) нөхцөлтэй заахын тийн ялгал илүү олон таарна.

Жишээ:

(101) Өөрийн тэрэгний тэнхлэгээ эвдэрснийг үзээд

(158) Олом нь тасран тэрээр тэндээ баригдлаа

(128) Зүчи Дармала өөрийн морио буцаан хулгайлахаар явахад түүний дагалдагчдийн зүрх нь хүрсэнгүй.

С. Үйлийн эзний өгөх оршихийн тийн ялгалд хэлбэржих нь

Идэвхгүй эс тусах үйл үгийн үйлийн жинхэнэ эзэн эсвэл шалтгаан нь өгөх оршихийн ийн ялгалд байдаг. Сүүлийнх нь болсон үйлд хариуцлага хүлээх хүнийг заадаг.

Жишээ:

(111) хэн миний халх болох вэ

(111) хэнээр би хүрээлүүлэх вэ

2. Өөрийн субьекттэй эс тусах үйл үг.

Эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр нь заримдаа үйлийн эзнийг заах нэр үгийг нэрлэхийн тийн ялгалын нөхцлөөр хэлбэржүүлдэг. Жишээ нь өвчин хүртэжү-өвчинд нэрвэгдэж. Энэ нь нэрлэхийн тийн ялгал боловч нэр үг нь төгсгөлийн n-ийг хадгалж үлдэж байгааг баримтаас харахад тэг хэлбэртэй ордоггүй тохиолдол байгааг харуулж байна. Ийм бүтцэд пассиенс нь үйлийн эзний гүйцэтгэж байгаа үйлдлийг гэтлэж байна. энд өвчин хүртэжү гэсэн жишээг авч болно. Өртсөн хүнд хэн ч өвчин өгөөгүй бөгөөд үнэхээр ч үйл өөрөө тохиолдоход эсвэл тусдаа үйлдэл хийж байгаа хэн нэгнээр хийгдэж байгаа тохиолдолд нэрлэх тийн ялгал үргэлж тохиолдож байна.

Жишээ:

(194) харуулын энэ мэдээ Таян Хаанд хүрэв

(272) Өгөдэй Хаан өвчинд өртөж

(196) Чингис Хаан наранд буцаж байгааг үзэж хоноглов

(173) суманд өртсөн тэрбээр цус нь бүлэгнэхийг туулав /ийм шаналалыг гэсэн утгаар/

(132) Алтан Хаан Татарын Мэгүжин Сүүлтийн иргэд гэрээнд/эвсэлд нэгдэхгүй байгааг үзээд

(249) чиний хүн ирэхийг үзээд сүр хүчнээс айлаа.

Дээрх хэлэлцүүлгээс үндэслэн тусах болон эс тусах үйл үгийн аль аль нь идэвхгүй хэлбэрийг бий олгодог гэсэн дүгнэлтийг гаргаж болох нь.

Тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр нь 1. Жинхэнэ/үнэн идэвхгүй хэлбэр (хэвтүүлд баригдав) 2. шаардлагатай, магадлалын идэвхгүй хэлбэр (хэр умартагдаху-хэрхэн мартагдана вэ?) 3. шууд бус идэвхгүй хэлбэр (иргэн улсаа дайлуулав би)

Эс тусах идэвхгүй хэлбэр нь дараах тохиолдлуудад илэрнэ: 1. идэвхтэй тусах үйл үгийн өмнөх үйлт нэр хэмээгддэг туслах үйл үгийн идэвхгүй хэлбэрээр (барьжу ирэгдэжү-баригдан ирж) 2. шардлагатай байдлын идэвхгүй хэлбэр (үл хуримлан мордов-хурим найргүй орхихоос аргагүй болов) 3. Шууд бус идэвхгүй хэлбэр (зургаан өдөр хүлээсэн бид тэдний ирэхгүйг үзэв)

Эс тусах үйл үгийн идэвхгүй хэлбэр заахын тийн ялгалаар захирч болдогийг харуулж байна. (тэдний тарж бутрахыг үзэв).

Үүнээс нөхцөлдөн үзэхэд тусах болон эс тусах үйл үгэнд бага зэрэг л ялгаа байна. Тиймээс идэвхгүй хэлбэр гэсэн нэр томъёо нь эргэлзээтэй болж эхэлж байна. Энэ нь пассиенс үйлэнд (тэр баригдсан) шууд өртөх, эсвэл шууд бусаар хөндөх, эсвэл пассиенсийн хүслийн эсрэг хөдөлдөг, пассиенсийн үйлээс хамаардаггүй субьектийн (ахдаа алагдах) үйлийг хэлдэг байна. Монгол хэлний эс тусах үйл үг нь Энэтхэг-Европын хэлний эс тусах үйл үгнээс тун өөрөөр аягладагаас (хаан зарлаг болба-хаан хэлэв; Есүгэй ах өрөө эвдэмүү-зүрхэндээ тултал шаналав) зарим талаараа өөр байна. Нөгөө талаар тусах идэвхтэй үйл үг нь эс тусах маягаар аягладаг байна (тэнгэрийн нэрээр/тэнгэрийн нэрийг барин).

Tweet This Post