Archive for the ‘Сонгодог бүтээлүүд’ category

The Fantastic Flying Books

February 1st, 2012

Номонд амьдралаа зориулж, номоор тэтгэгдэн амьдардаг хэн бүхэнд энэхүү бүтээлийг хүргэж байна

The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore

Post to Twitter Tweet This Post

Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

July 21st, 2011

Ойрд нар хур ээлжилсэн сайхан өдрүүд болж өнгөрч байна. Хөвөн хөлөглөх үүлсийг хараад тэртээ нэгэн цагт асар баян түүх, уран зохиолын өвтэй Энэтхэгийн сор болсон зохиолч Калидас өөрийн зохиолоо тийнхүү таашаан сууж байхдаа алдарт “Үүлэн Зардас” хэмээх нэрээ өгсөн боловуу хэмээх бодол төрөх даруйд л хаврын залхуурлаасаа болоод хэсэг бичээгүй байсан миний бие энэ хүү гайхамшигт бүтээлийн талаар жоохон ч атугай бичмүү хэмээн зориглон суулаа. Галидасыг Энэтхэгийн “Шекспир” гэх нь бий. Тэрээр Энэтхэгийн санскрит хэлээр бичиж туурвидаг зохиолчдын дотроос дэлхийд бүрнээ танигдсан, мөн хамгийн шилдэг нь болохоор арга ч үгүй биз дээ. » Read more: Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

Post to Twitter Tweet This Post

Чонон сүлд – романы талаарх унших явцын хэдэн үгс

November 23rd, 2010

Монголчууд бид чоныг эрхэмлэн дээдэлдэг.  Бөртэ Чонын удам бид үүнийгээ шууд утгаар чононоос гаралтай ч гэж үзэх хүмүүс бий, харин Бөртэ Чоно бол “чоно” хэмээх амьтан биш юм гэж нотлох нь ч бий. Энэ маргаан энэхүү бичих зүйлд минь тун бага холбогдолтой бөгөөд ийнхүү үздэг юм шүү хэмээн бэлэнчлэн хүлээж авдаг өсвөр үеийнхэндээ түр зогсоц хийхийг сануулах гэсэн л хэрэг.

Тун саяхан “Чонон Сүлд” романыг монгол хэлнээ орчуулсан хувилбарыг авч уншлаа. Хэдийгээр монгол хэл дээр орчуулсан номыг уншихдаа хэн орчуулснаас хамаарч ихээхэн болгоомжилдог  Болдбаатар “зайсан” (орчуулагчдад олгодог мяндаг) орчуулсныг олж мэдээд тэр даруйд нь худалдан авсан юм.

» Read more: Чонон сүлд – романы талаарх унших явцын хэдэн үгс

Post to Twitter Tweet This Post

Жеймс Жойс 1882 – 1941: Үлисс

October 11th, 2009

james_joyceҮлисс
Энэ дэлхийд бичигдсэн олон олон үргэлжилсэн үгийн зохиолуудыг жагсаах аваас Одисей л цорын ганц нэвтэршгүй мэт роман байсан. Энэ бол уулыг нэг харайлтаар хэмжиж болохгүйтэй л адил зүйрлэл юм. Гэхдээ энэ бол огт хэмжиж болохгүй гэсэн үг биш л дээ; уулын оройд нь гараад харвал зүйрлэшгүй агуу баялаг бүхнийг харах харааг (энэ үгийг ашиглах болгондоо Спирт Бал Бурам ХК-д нэхэмжлэхээ явуулах юм сан:)) танд бэлэглэнэ.

Та бүхэнд таван энгийн тайлбар зүүлтийг толилуулъя. Эдгээр нь гэхдээ таныг Үлиссийг таашаахад эсвэл ойлгоход тус болохгүй л дээ. Би үүнийг яагаад жагсаасан бэ гэвэл энэ зохиолын талаарх танд өдгөөг хүртэл хүрч ирсэн олон янзын нэр хоч: агуу том хийрхэл, солиотой бичлэг, галзуу сод ухаантны ажил эсвэл нэгэн шинэ культийн онголсон тахил зэргээр дамжуулан таны оюун санаанд хүрсэн ойлголтыг арчин хаяж таны тархины системийг шинээр суулгахын тулд хийсэн юм шүү. Эдгээр нь Үлисс-ийг 1922 онд анх хэвлэгдсэнээс нь хойш л оюун ухаалаг шүүмжлэгчид болон уншигчдын дийлэнх нь хүрсэн дугнэлтүүдийн цэгц хувилбар нь болно: » Read more: Жеймс Жойс 1882 – 1941: Үлисс

Post to Twitter Tweet This Post

Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

January 16th, 2009

Хятадын түүхэн кинонууд, сэлэм эргэлдүүлсэн баатрууд “бүгд нэг тэнгэрийн дор” хэмээх сургаал мөрдлөг, түүнийг одоогийнхонд хүргэхээр зорьсон Хятадын соёлын бодлого зэргийг бид сүүлийн үед ихээхэн үзэх болсон билээ. Тэрхүү түүхийн учир шалтгаан учгийн гол хүн, уран зохиолын бүтээлийг энэ удаа та бүхэнд хүргэе гэж бодлоо.

Дайны урлаг

Насаар Күнзээс арайхан залуу боловч түүнтэй ойролцоо үеийн Хятадын түүхийн бодит төлөөлөгч гэхээс өөрөөр Сун-Цугийн талаарх мэдээлэл тун бага юм. Түүний нэр нь Сун Ву (Цу гэдэг нь Багш гэсэн өргөмжлөн хүндэтгэсэн дагавар) бөгөөд эртний түүхэнд тэмдэглэж үлдээснээр бол Жоу Династийн мөхөж байх цаг үе дэх Хятадын задрал бутрал болох “Дайсагнасан улсуудын үе”-ийн нэг эсвэл олон вант улсуудын нэгэнд нь цэргийн гарамгай генерал, дайны төлөвлөгөө боловсруулагч нэгэн байсан аж. Түүний нас барснаас хйош хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор МТӨ 4-р зууны эхнээс дунд үед дагалдагчид нь түүний сургаалаас санаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. Дайны Урлаг нь Күнзийн “Түүврүүд”-ийг бодвол илүү нэгдмэл, номлолын хувьд өөр хоорондоо учир шалтгааны хувьд холбоос сайтай. » Read more: Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

Post to Twitter Tweet This Post

Софокл МТӨ 496-406 он

January 12th, 2009

Эдип Рекс, Колонус дахь Эдип, Антигон

Софокл нь өдгөө бидний мэддэгээр Афин хотын захын дүүрэгт язгуур гаралтай айлд төржээ. Тэрээр өндөр албан тушаал хашиж, жүжгийн тэмцээнд тогтмол түрүүлж, Эсхилийн “харьцангуй” бүдүүлэгт тооцогдох жүжгийн зохиолын арга барилыг олон тадаар хөгжүүлсэн. Удаан аз жаргалтай амьдарсан бөгөөд Периклийн үеийн хамгийн агуу шигтгээ, чимэг нь байлаа. Гэвч өнөөдөр түүний туурвисан 120 гаруй жүжгээс ердөө 7-хон нь л бидэнд хадгалагдан иржээ. Гэхдээ эдгээр цөөхөн жүжиг л түүнийг бүх үеийн турш дахь хамгийн агуу жүжгийн зохиолчдын нэг болгосон байна. » Read more: Софокл МТӨ 496-406 он

Post to Twitter Tweet This Post

Stray Questions: Туяа

December 26th, 2008

211038256img

Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа. » Read more: Stray Questions: Туяа

Post to Twitter Tweet This Post

KUBLA KHAN: by Samuel Taylor Coleridge

November 15th, 2008

Samuel Taylor Coleridge

In Xanadu did Kubla Khan
A stately pleasure-dome decree:
Where Alph, the sacred river, ran
Through caverns measureless to man
Down to a sunless sea. » Read more: KUBLA KHAN: by Samuel Taylor Coleridge

Post to Twitter Tweet This Post

Пастернак (“Ветер”, 1953)

October 8th, 2008

Борис Леонидович Пастернак

Я кончился, а ты жива.
И ветер, жалуясь и плача,
Раскачивает лес и дачу.
Не каждую сосну отдельно,
А полностью все дерева
Со всею далью беспредельной, » Read more: Пастернак (“Ветер”, 1953)

Post to Twitter Tweet This Post

В.Шекспир: 116 -р Соннет

September 14th, 2008

Vгvйсгэл тохиохуйд улиран одох нь
Улирал нь ирэхvйд хагдран унах нь
Vvрдийн хайр бишийн учгийг хvлээж
Vнэн сэтгэлтэй ураг vл барилдамуу » Read more: В.Шекспир: 116 -р Соннет

Post to Twitter Tweet This Post