Хомер. М.Э.Ө. 800 он
Илиад болон Одисей нь тууль хэмээн нэрлэгдэх эртний Грекийн хүүрнэл шүлэглэл юм. Тэдгээр нь манай иргэншлийн хамгийн анхны мөн хамгийн агуу туульс юм. Ахиллийн өсгийн тухай ярих эсвэл Тройн Эленатай сайхан эмэгтэйг зүйрлэх бүрийдээ бид магадгүй 3000 жилийн настай энэхүү шүлгүүдээс зээлдэж байгаа хэрэг юм.
Хомер яг хэдийд амьдарч байсанг бид мэдэхгүй, магадгүй тэрээр М.Э.Ө. 800 – 700 он эсвэл түүнээс ч өмнө амьдарч байсан байж болох. Яг үнэндээ тэр хүн үнэхээр амьдарч байсан эсэхийг ч бас нотлож чадахгүй байгаа. Бид энэхүү түүхүүдийг Хомер нэртэй нэг хүн бичсэн эсэхийг ч мэдэхгүй, эсвэл хуучин цагийн эртний хошин яриагаар бол тийм нэртэй өөр хүн бичсэн ч гэдгийг мэдэхгүй. Тэр бүү хэл Сэмюэл Батлэр Одиссейг эмэгтэй хүн бичсэн ч гэж үздэг. За тэр яахав, энэ асуудал бол эрдэмтдийн толгойны өвчин байх харин энэ тууль нь биднийх байг л дээ. » Read more: Илиад