Монголчууд бид чоныг эрхэмлэн дээдэлдэг. Бөртэ Чонын удам бид үүнийгээ шууд утгаар чононоос гаралтай ч гэж үзэх хүмүүс бий, харин Бөртэ Чоно бол “чоно” хэмээх амьтан биш юм гэж нотлох нь ч бий. Энэ маргаан энэхүү бичих зүйлд минь тун бага холбогдолтой бөгөөд ийнхүү үздэг юм шүү хэмээн бэлэнчлэн хүлээж авдаг өсвөр үеийнхэндээ түр зогсоц хийхийг сануулах гэсэн л хэрэг.
Тун саяхан “Чонон Сүлд” романыг монгол хэлнээ орчуулсан хувилбарыг авч уншлаа. Хэдийгээр монгол хэл дээр орчуулсан номыг уншихдаа хэн орчуулснаас хамаарч ихээхэн болгоомжилдог Болдбаатар “зайсан” (орчуулагчдад олгодог мяндаг) орчуулсныг олж мэдээд тэр даруйд нь худалдан авсан юм.
» Read more: Чонон сүлд – романы талаарх унших явцын хэдэн үгс


