Archive for the ‘III. Амьдралынхаа туршид унших номын жагсаалт’ category

The Fantastic Flying Books

February 1st, 2012

Номонд амьдралаа зориулж, номоор тэтгэгдэн амьдардаг хэн бүхэнд энэхүү бүтээлийг хүргэж байна

The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore

Post to Twitter Tweet This Post

Эдгар Аллан Пөү 1809-1849

January 23rd, 2012

Богино өгүүлэгүүд болон бусад бүтээлүүд

Пөү хамгийн агуу зохиолчдын жагсаалтанд ороод байхгүй байж болох ч хамгийн аз жаргалгүй нэгэнд бол яах аргагүй тооцогдоно. Тэр бол эс тоогдож-эс хүндлэгдсэн суутны билэг тэмдэг.
Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан хүмүүс нь ойлгож чадаагүйгээс амьдрал азгүйтэл, бүтэлгүйтлээр дүүрэн байсны дээр түүний өөрийнх нь гамшигтай гэж хэлж болохоор араншин, сул дорой байдал нь нөлөөлжээ. Хэрмэл жүжигчний хүү тэрээр ажил үйлс нь цэцэглэн хөгжиж байсан худалдаачны ивээлд өсөж хүмүүжсэн хэдий ч боломж гарвал түүнтэйгээ хэрэлдэж, маргалддаг байж. Виржиниагийн Их Сургууль, Уэст Пойнтод суралцаж эхэлсэн авч нөгөө л “бүтэлгүйтэл”-ээсээ болж орхиход хүрч байсан байна. 23 настай үеэлтэйгээ гэр бүл болсон авч эхнэр нь залуудаа өөд болсон нь түүний мөхлийнх нь гол хөшүүрэг байсан байх. Түүний шүлгийн эхний боть нь хэнд үнэлэгдээгүй. Тэрээр чадварлаг сэтгүүлч байсан авч амжилттай нэгэн болоход хангалттай зохион байгуулалт түүнд заяасангүй. Цөхрөнгөө барсан, төлөвшөөгүй мөн бүрэн дүүрэн хайр дурлалтай ч учирсангүй. Хар тамхи, архи, ачаалалтай илүү цагаар ажиллах, ядуурал энэ бүгд түүний амьдралын салшгүй хэсэг байсан. Тэрээр илэрхий азгүйтэл, зовлонт байдал дунд өөд болсон. Бидний таницлсан уншсан болон цаашид танилцах бүхий л зохиолчдоос тэр хамгийн гунигтай амьдралаар амьдарчээ. Зүдэрч явсан Свифт ч хаа очиж найз нөхөдтэй, тэднийхээ талархал бахархалыг хүлээн явсан нэгэн. Пөүд тийм зүйл огт байсангүй.

» Read more: Эдгар Аллан Пөү 1809-1849

Post to Twitter Tweet This Post

Титус Лукреций Карус – ойролцоогоор МТӨ 100 – 50 он

December 21st, 2011

Алив зүйлсийн ахуй чанарын тухайд

Лукрецийн талаар бид үнэндээ бараг юу ч мэдэхгүй. Бусад ном зүйн мэдээ сэлт нь хэтэрхий хожуу үеийнх агаад итгэхэд бэрх байдаг. Зарим судлаачид түүнийг МТӨ 94 онд төрж харин МТӨ 54 эсвэл 51 онд таалал төгссөн гэж үзсэн. Христийн шашны үүслийн эхэн үед түүнийг шашны дайсан хэмээн үзэж байснаас болж түүнтэй холбоотой түүх мэдээ, баримтыг хэргээр устгаж үгүй хийсэн байх магадлалтай юм. Ямар ч байсан тэрээр МТӨ 1-р зууны дундуур бүтээлээ туурвиж байсан байна.

Уламжлагдан ирсэн үүх түүхээс үзэхүл тэрээр хайрын бэлдмэл хүртэн солиорсноор өөрийн амьдралаа өөрөө төгсгөл болгосон хэмээн дурдсан байдаг. Энэхүү хүчирхийллийн талаарх тэмдэглэлийг  түүний өөрийнх нь бичсэн гайхалтай агуу бас хачирхалтай этгээд шүлэг болох De Rerum Natura (буюу алив зүйлсийн/ертөнцийн ахуй чанарын тухайд)-ийн дотуур урсах тэчъяадалын оргилолт мэдрэмжээр дамжуулан шүүн үзэхэд нэг их зөрчилддөггүй ажээ. » Read more: Титус Лукреций Карус – ойролцоогоор МТӨ 100 – 50 он

Post to Twitter Tweet This Post

Night has a thousand eyes – Шөнө мянган мэлмийтэй by Francis William Bourdillon

September 4th, 2011

THE NIGHT has a thousand eyes,
And the day but one;
Yet the light of the bright world dies
With the dying sun.

The mind has a thousand eyes,
And the heart but one;
Yet the light of a whole life dies
When love is done.

—————————————————————- » Read more: Night has a thousand eyes – Шөнө мянган мэлмийтэй by Francis William Bourdillon

Post to Twitter Tweet This Post

Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

July 21st, 2011

Ойрд нар хур ээлжилсэн сайхан өдрүүд болж өнгөрч байна. Хөвөн хөлөглөх үүлсийг хараад тэртээ нэгэн цагт асар баян түүх, уран зохиолын өвтэй Энэтхэгийн сор болсон зохиолч Калидас өөрийн зохиолоо тийнхүү таашаан сууж байхдаа алдарт “Үүлэн Зардас” хэмээх нэрээ өгсөн боловуу хэмээх бодол төрөх даруйд л хаврын залхуурлаасаа болоод хэсэг бичээгүй байсан миний бие энэ хүү гайхамшигт бүтээлийн талаар жоохон ч атугай бичмүү хэмээн зориглон суулаа. Галидасыг Энэтхэгийн “Шекспир” гэх нь бий. Тэрээр Энэтхэгийн санскрит хэлээр бичиж туурвидаг зохиолчдын дотроос дэлхийд бүрнээ танигдсан, мөн хамгийн шилдэг нь болохоор арга ч үгүй биз дээ. » Read more: Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

Post to Twitter Tweet This Post

Даниэл Дефо: Робинзон Крузо

May 29th, 2011

Английн зохиолч, сэтгүүлч, нийтлэлч (1661-1731)

Саяхан Үндэсний ТВ-ээр Робинзон Крузогийн адал явдал хэмээх кино гарснаар энэхүү зохиолын тухай нийтлэх сэдлийг өдөөсөн юм. Энэхүү зохиол нь 1719 онд анх хэвлэгдсэн бөгөөд Александр Селкрик хэмээх шотланд далайчин 4 жил Чилийн ойролцоох арал дээр (Мос а Терра нэртэй боловч 1966 онд Робинзон Крузогийн арал болж нэрийг нь өөрчилсэн) ганцаараа амьдарсны эцэст төрөлх эх орондоо буцаж ирсэн түүхээс санаа авсан аж. Харин зохиол дээрээ Робинзон Крузо 28 жил Карибийн тэнгисийн Тринидад Тобагогийн ойролцоох арал дээр амьдарсан талаар өгүүлсэн түүх юм. Дефогийн онгодоо авсан өмнөх энэ төрлийн түүхээс гэвэл 12-р зууны үед бичигдсэн Ибн Туфайлын Хай Ибн Ёгдхан буюу хоосон арал дээр үйл явдал нь болдог түүх болон 1659 онд Цейлоны хаан Роберт Ноксыг барьцаандаа байлган хажуудаа байлгаж байсан бас нэгэн түүхээс улбаатй байж болно хэмээн судлаачид үздэг. » Read more: Даниэл Дефо: Робинзон Крузо

Post to Twitter Tweet This Post

Дэлхийн Сонгодогууд Монгол хэлнээ

February 18th, 2011

Одоогоор миний бие цуглуулж амжаад байгаа Монгол дээр хөрвүүлэгдсэн Дэлхийн Сонгодог Бүтээлүүд:

РабэлайГаргантюа ба Пантагрюэль” – С.Сандагдорж орчуулж, Ц.Цэдэнжавын хянан боловсруулж, 1964 онд Гэгээрлийн Яамны хэвлэснээр.

Вальтер Скотт “Айвенго” – Орос хэлнээс Ш.Очирбат орчуулж, Д.Бадарч найруулан засаж, 1969 онд Улсын Хэвлэлийн Комбинатын хэвлэснээр

Вальтер Скотт “Квентин Довардын Аян Замын Учрал” – Орос хэлнээс М.Шатар орчуулж, Б.Пүрэвбаатар найруулан засаж, 1988 онд Улсын Хэвлэлийн Газарын хэвлэснээр » Read more: Дэлхийн Сонгодогууд Монгол хэлнээ

Post to Twitter Tweet This Post

William Butler Yeats – Уиллиам Батлер Ийтс (1865-1939)

January 12th, 2011

Түүвэр шүлгүүд, Түүвэр жүжгүүд, Өөрийн намтар

Шекспир, Жофрей Чосерооос гадна Англи, Америкийн уншууштай цөөхөн хэдэн яруу найрагчдын нэг бол яах аргагүй Ийтс юм. Мэдээж хэрэг Ийтс тэрхүү найрагчдын дундаа дундаж нэгэн ч биш юм.

Ийтс бол бэрхшээлийг уншигчдад хүргэдэг. Өөрийнх нь бисэн бүтээлийг бүхэлд нь уншаад үзэхэд тэрээр хангалтгүй сэтгэл ханамжаа хуваалцдаг өөртөө асуудалтай зохиолч юм. Тэрээр зүгээр нэг яруу найрагч ч биш. Түүнд өөр өгөгдөл бий. Түүний асар их хөдөлмөр бүтээлийн дотор шүлэг, жүжиг, дурсамж, эссээ, уран зохиолын судлагаа, ардын болон шидэт үлгэрүүд, нууцлагдмал гүн ухаан, захидлууд, хэлсэн үг, илтгэл, Софоклоос орчуулсан орчуулгууд бий. Гётёгийн нэгэн адилаар түүний туулсан урт амьдрал олон тооны хувирлыг (evolution) туулсан байна. 1940 онд ттуурвисан Last Poems and Plays (Сүүлчийн Шүлэгс, Жүжгүүд)-ийн зохиолч  болон  1889 оны The Wandering of Oisin (Ойсины Тэнүүлчлэл)-ийг зохиогч залуухан Кельт мөрөөдөгчийн хооронд асар том орон зай бий. Энэхүү орон зайг хоорондоох гүүр болсон уншигч нь Ийтсийг ихээхэн хэмжээгээр өөртөө мэдрэх боложтойгоос гадна түүний нээж олох болон дүрслэх гэсэн Ирландын талаар оййлголттой болж чадах юм. » Read more: William Butler Yeats – Уиллиам Батлер Ийтс (1865-1939)

Post to Twitter Tweet This Post

Льюис Кэррол 1832 – 1898

April 10th, 2010

Гайхамшгийн оронд дахь Алисагийн адал явдал, Ширтэх шилийг нэвт

Холливудын студиуд Алисагийн адал явдлаар кино хийж эхэлсэн нь энэхүү сонгодог зохиолын талаар нэгэн нийтлэл бичих гижигийг минь хүргэлээ л дээ. Гэхдээ үүнийг би Холливуд хийсэн учраас бус харин сонгодог зохиол гэдэг утгаар нь оруулж байгаа болно. Зарим нэгэн хүн Льюис Кэрролыг чухам юуны учир сонгодог бүтээл туурвигч хэмээн энд дурдах болсныг гайхаж байж болох юм.  Эндүү алдаа гараагүй юм. Тэрээр өөрөө үүнийгээ мэдэж байсан гэж үзэхгүй ч гэсэн, учир утгагүйн ертөнц учир агуулгатай их сонин гаж, цогц харилцаа холбоогоор дамжин хүртэлуэж, хэлхээ тогтоож байгаагаараа заавал унших, зарим нэгэн уншигчдад маань бол заавал “үзэх” зохиолын тоонд багтах нь дамжиггүй юм. Хүүхдийн сайн зохиол гэдгээрээ энд багтахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ чингэвээс бид Ах Дүү Гриммийн Үлгэрүүд, Андерсен, Коллоди, Е.Б.Уайт болон бусад зохиолчдыг оруулах хэрэгтэй болох байх. Түүнийг хүүхдээс гадна насан хүрэгчид дутагхгүй автан шимтэн уншдаг учир энэхүү зохиолыг би энэ жагсаалтдаа оруулж байгаа хэрэг юм. » Read more: Льюис Кэррол 1832 – 1898

Post to Twitter Tweet This Post

Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

March 29th, 2010

Честерфилд болон Тайлбар толь бичиг:

Санхүүгийн дэмжлэгт нь найдан Жонсон Англи хэлний хамгийн анхны Тайлбар Толь Бичгийг хийх төлөвлөгөөгөө олон тооны зүдэрсэн, ядарсан зохиолчдыг тэтгэн, ивээдэг төрийн хүн болох Лорд Честерфилдэд зориулсан байдаг. Хэдийгээр Честерфилд эхэндээ бага сага анхаарал тавин, өөрийн зөвлөгөөгөө өгч байсан хэдий ч төдөлгүй сонирхол нь буурч, ямар ч санхүүжилт өгөөгүй юм. Жонсон олсон орлогынхоо ихэнхийг бичсэн ажлыг нь гараараа хуулбарлан, тайлбар зүүлтийг оруулж, хуудсуудыг хийсэн цөөн хэдэн ажилчдадаа зориулсан байдаг. Хийсэн ажил нь хэвлэгдэхийн нь өмнөхөн бүтээлээ өөрт нь зориулж магадгүй хэмээн найдсан Честерфилд Тайлбар Толь Бичгийн талаар магтсан тойм нийтлэлийг тухайн үеийн сони болох “World” сонинд нийтэлсэн байна. Энэхүү магтуу нь Жонсонг ихээр унтууцуулсан бөгөөд түүнд хариу болгон бичсэн захидал нь олон нийтийн дунд ихэд алдаршсан гэдэг. » Read more: Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

Post to Twitter Tweet This Post