Соннет нь шүлгийн магадгүй хамгийн түгээмэл тархсан, олон хүний мэддэг бүтэц юм. Үүнийг анхлан бий болгосон шүлэгчийг яах аргагүй Петраркатай холбож үздэг. Соннетийг тэрээр санаачлан бичсэн бол Шекспир алдаршуулсан гавъяатайг дурдах нь зүйтэй. Мэдээж хэрэг үүнд үндсэн гурван төрлийн соннетийн нэг нь болох Спенсерийг бас дурдах хэрэгтэй болов уу.
Соннет нь Итали хэлнээ “бяцхан дуу, дуулал” гэсэн утгатай аж. Соннеетийг ерөнхийд нь Итали буюу Петраркаийн (эхний найман мөрөнд асуудлаа дэвшүүлж эсвэл хуваалцаж, дараагийн зургаан мөртөд түүнийхээ тайлал, хариултыг гаргадаг), Англи буюу Шекспирийн (эхний гурван дөрвөн мөртөд асуудлаа илүү дэлгэрэнгүй гарган ирж харин төсгөлийн хоёр мөртөд хурдан товч хариулт өгдөг), Спенсерийн (Англи соннеттэй ижил бүтэцтэй, сүүл холболтоороо л ялгарна.)хэмээн гурав хуваадаг. » Read more: Петрарка 1304 – 1374: Соннетууд
Бясалгал.
Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг.
Энэхүү гаргаад байгаа жагсаалт дотор оруулахаар төлөвлөсөн агуу зохиолчдын дотроос Уордсуорт (Wordsworth. орч.үгийн үнэ цэнэ), Милтон (Milton) нарыг оролцуулан Руссо бол хамгийн байж ядуулсан, догдлуулсан нь юм. Түүний байгаа байдал, хэв маяг нь боломжийн гэж тооцогддог дурын оюун ухааныг гомдоохуйц. Нийгэмшлийн хувьд өрөөл буюу гажиг, сексийн үзэл бодлын хувьд тэнцвэргүй, эрээ цээргүй, жигшмээр уярамтгай, хахир болон хэрүүлч өдөөгч, худалч, олон тооны тааламжгүй өвчний шаналагч, тарлаантай шийтгэлийн буруу үзэл бодлоос эхлээд гэдэс дүүрэх зовлонтой, гэрэлтээс гадуур хийсэн таван хүүгээ хүүхэд асрах газар торох зүйлгүй орхисон хэрнээ жаахан хүүхдүүдийн эрхийг хамгаалагч энэ хүн бол Руссо эсвэл түүний шинж чанарын нэг хэсэг нь юм.
Үлисс
Тэнгэрлэг Комеди (Туульс)
Дон Кихот
Олон тооны хүүрнэл зохиомжийг агуулсан энэнхүү ном нь үндсэн хэлбэр байхгүй, өрнөл байхгүй учир ангилах боломжгүй юм. Францын уран зохиолын эхэн үед хамаарах үйл явдлыг харуулах боловч Францын урт хүүрнэл зохиол – романыг эндээс гаралтай гэж хэлж болохгүй. Энэ номноос урган гарсан ямар ч бүтээл бас байхгүй юм. Гэхдээ үүнийг дуурайж бичсэн нэлээд хэнэд өөр өөр оролдлогууд байдаг ч энэ л ганцаараа үлдсэн хэрэг. Энэ бүтээл бол зэрлэг, ухаалаг, гайхамшигтай, гижигдэн өдөөсөн, заримдаа нуршуу ч гэмээр содон өвөрөц бүтээл юм. Үүнийг тайлбарласан арваад тайлбар байдаг үүний талаар нэг зүйл хэлж болох юм: Хэл ярианых хүч чадал, үнэ цэнийнх нь нээлтийг зөвхөн Шекспир, Жойс нартай адилтгаж болохуйц тухайн үедээ “тасарчихсан” гэж хэлж болохоор суут хэлний хүний бүтээл юм.