
Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн
Цаг хугацаа зөвхөн бидний төлөх төлөөсийн үнэ цэнийг л мэднэ
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.

Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн
Цаг хугацаа зөвхөн бидний төлөх төлөөсийн үнэ цэнийг л мэднэ
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.
Харжигнан шаагих єтнvvдтэй ханьсахаар
Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах
Хахир бас дvнсгэр хонхны чимээг сонсоод
Хучлагаа нємєрч буйд хойноос минь бvv гашууд » Read more: SONNET No 71
Эмили Дикинсон
Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир –
Өгөөмөр тэрээр намайг авахаар ирсэн юм –
Үхэшгүй мөнхийг бас бидэнтэй –
Өөрийн сүйхэндээ суулгасан байлаа
Хомер. М.Э.Ө. 800 он
Одисейг Илиадын үргэлжлэл гэж хэлж болох юм. Энэ нь Тройг эзэлсний дараа Грекийн баатруудад тохиолдож байгаа адал явдлыг харуулдаг. Ялангуяа тэдний нэг болох Одисеус мөн Улисэс ч гэж нэрлэдэг Итакагийн Хаанд тохиодож буй адал явдлыг харуулдаг. Түүний гэртээ харих аяны 10 жилийн хугацаанд тохиолдож байгаа үйл явдлуудыг, түүний хүү Телемахусын аавыгаа хайж байгаа, түүнийг эзгүй байх үед тэвчээртэй эхнэр болох Пенелопийг эргүүлж байгаа эрчүүд, Улисэс эргэж ирж дайснуудаасаа цусан өшөө авч байгаа зэрэг сэдвүүд нь тэр цагаас хойшхи Жойсын “Улисэс” зэрэг олон зуун романд давтагддаг. Энэхүү түүх нь уншаагүй хүмүүст хүртэл хэдийнээ танил болжээ. » Read more: Одиссей
Хомер. М.Э.Ө. 800 он
Илиад болон Одисей нь тууль хэмээн нэрлэгдэх эртний Грекийн хүүрнэл шүлэглэл юм. Тэдгээр нь манай иргэншлийн хамгийн анхны мөн хамгийн агуу туульс юм. Ахиллийн өсгийн тухай ярих эсвэл Тройн Эленатай сайхан эмэгтэйг зүйрлэх бүрийдээ бид магадгүй 3000 жилийн настай энэхүү шүлгүүдээс зээлдэж байгаа хэрэг юм.
Хомер яг хэдийд амьдарч байсанг бид мэдэхгүй, магадгүй тэрээр М.Э.Ө. 800 – 700 он эсвэл түүнээс ч өмнө амьдарч байсан байж болох. Яг үнэндээ тэр хүн үнэхээр амьдарч байсан эсэхийг ч бас нотлож чадахгүй байгаа. Бид энэхүү түүхүүдийг Хомер нэртэй нэг хүн бичсэн эсэхийг ч мэдэхгүй, эсвэл хуучин цагийн эртний хошин яриагаар бол тийм нэртэй өөр хүн бичсэн ч гэдгийг мэдэхгүй. Тэр бүү хэл Сэмюэл Батлэр Одиссейг эмэгтэй хүн бичсэн ч гэж үздэг. За тэр яахав, энэ асуудал бол эрдэмтдийн толгойны өвчин байх харин энэ тууль нь биднийх байг л дээ. » Read more: Илиад
Зохиогч тодорхойгүй
Ойролцоогоор М.Э.Ө 2000 он (Бичээч. Sin-Leqi-Unninni. Ойролцоогоор М.Э.Ө 700 он)
Гилгамешийн тууль нь ямар ч эргэлзээгүйгээр өдгөөг хүртэл хадгалагдан үлдсэн дэлхийн хамгийн эртний хүүрнэл шүлэглэл болохын дээр Өрнөдийн уран зохиолыг үндэслэгч уран зохиолын бүтээлүүдийн нэг мөн. Энэ бүтээлийг 18-р зуунд дахин олох хүртэл олон зуун жилийг алдсан учир (тийм ч учраас Герегийн үеэс Викториагийн үе хүртэл ямар ч үүрэг гүйцэтгээгүй болно.) энэхүү бүтээл нь нийтлэг уншигчдад төдийлөн хүртэж чадаагүйгээс гадна саяханыг хүртэл үүнийг орчуулагчид маань энэхүү бүтээлийг олон нийтэд хүргэх талаар санаа төдийлөн тавьж чадаагүй юм. Англи хэл дээр уншихыг хүсэгчдэд зориулсан хэд хэдэн онцсайн мөн олдоцтой орчуулгууд бий. Хамгийн эртний олдвор бүтээлтэй танилцаж чадалгүй цаг хугацааг өнгөрүүлэх ямар ч шалтгаан хаана ч байхгүй гэдэгтэй та бүхнийг санал нэгдэнэ гэж бодож байна. » Read more: Гилгамешийн тууль