Сонгодог шүлэг орчуулж, бие биетэйгээ туршлага солилцдог залуус цахим ертөнцийн нэгээхэн хэсэгт “нөхөрлөдөг” тухай ярихад А.Амарсанаа гэдэг хүнийг хамгийн түрүүнд нэрлэмээр болно. Энэ хүний орчуулгыг би таван жилийн өмнөөс мэдэх юм. Сайн найрагчийн сайхан шүлгийг эх хэлнээ хэрхэн хөрвүүлснээс нь үзсэн тэрбээр олон хүнийг сонгодог шүлэгт “уруу татсан” нь эргэлзээгүй. Хамгийн гол нь яруу найраг сонирхогч залуус шүлгийг эх хэлээр нь уншиж, орчуулах оролдлого хийхэд тусалж, зөвлөгөө өгдөг байсанд нь талархах юм шүү. » Read more: Хүний сэтгэлгээг томъёолох боломжгүй
Archive for the ‘My World’ category
Хүний сэтгэлгээг томъёолох боломжгүй
July 30th, 2010Уран Зохиолын Цахим Хөтөчүүд
February 24th, 2010Нэгэнт манай блог уншигчидаа уран зохиолтой ойртуулахын зэрэгцээ өөрсдөө энэ чиглэлээр цаашид сонирхож судлахад нь туслах гүүрийн үүргийг гүйцэтгэхийг хичээдэг тул энэ удаад дэлхийн уран зохиолын талаар мэдээллийг цаг тухайд нь олж авах зарим нэг цахим хөтөчүүдийг танилцуулж байна:
Arts & Letters Daily – Магадгүй дэлхий дээрх уран зохиол, соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн талаарх хамгийн олон уншигчидтай хөтөч байх. Хэдийгээр ALDaily өөрийн гэсэн нийтлэлүүдийг тавьдаггүй боловч бусад вэбсайтууд дээр тавигдсан нийтлэлүүдийг Анхаарал Татахуйц Нийтлэлүүд, Шинэ Номууд, Эссэ ба Санал Бодлууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан холбодог. Хэрвээ та энэ хөтөч дээрх нийтлэлүүдийг өдөр бүр цаг гарган уншдаг бол Англи Хэлтнүүдийн ертөнцийн оюуны хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаггүй юм аа гэхэд лав л бүр хойно хоцрохгүй гэсэн үг.
Paper Cuts – Хувьдаа байнга ордог блог. The New York Times Book Review-ийн эрхлэгчид энд голцуу уран зохиолын шинэ соргог мэдээллүүдийг тавьдаг юм. Түүний дээр зохиолчидтой хийдэг богино ярилцлагууд нь маш сонирхолтой (The Guardian-д бас өөрийн гэсэн Comment is Free нэртэй блог бий). » Read more: Уран Зохиолын Цахим Хөтөчүүд
Философичид босох цаг болжээ
December 23rd, 2009
Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна гэвэл олон хүн намайгдэмийрлээ гэх биз! Харин би өөрийн энэ өгүүлэмжийг Кантын ёс зүйн философийг иш үндэс болгон тайлбарлая.
Хүний үйл хөдлөлийн учир шалтгаан нь оюун ухааны, эсхүл байгалийн хүч байдаг. Зүйрлэн өгүүлбээс, зарим хүний үйл ажиллагааг тэдэнд оюун ухаанаас суулгасан программ удирдаж байхад үлдсэн хэсгийнх нь үйл ажиллагааг тэдэнд байгалиас суулгасан программ удирддаг ажээ. “Оюун ухааны программын утга нь хүнийг бусдадаа оюун санаа, сэтгэлийн үлгэр болохуйцаар үйлд гэсэн санаа байна. Харин байгалийн суулгасан программын утга нь, зөвхөн өөрийн дур хүсэл, таашаал, ашиг сонирхлын төлөө үйлд гэсэн санаа болно. Бүх адгуусан амьтан яг ийм байгалийн программаар үйл хөдлөлөө зохицуулдаг. Тиим учраас аливааг байгалийн программын дагуу үйлдэж байгаа хүнийг амьтны аймагт багтаах нь зүйд нийцэх буй заа. Мэдээж тэрбээр хүнийхээ хувьд оюун ухаантай боловч тэрхүү оюун ухаан нь, Дэвид Хьюмийн өгүүлсэнчлэн, муу ааш араншингийнх нь боол болж, түүнийгээ хурцалж суухаас өөр ажилгүй байна. Үүнийг монголчууд ухаан нь уландаа орсон гэдэг. Уландаа орсон оюун ухааныхаа хүчээр тухайн хүн амьтнаас илүү зальтай, овсгоотой, чадвартай ламьтан байж чаддаг. Философийн түүхийн нэгэн номд ийм хүнийг суперсармагчин гэжээ. Одоо бид манай нийгмийг удирдах хариуцлагын голыг үүрсэн улстөрчдийн тухай эргэцүүлэн бодъё. Улс төрийн амьдралын өнөөгийн байдлыг анхааралтай нягтлан үзхүл, нам, эвсэл нийлэх салах, фракц байгуулждогшрох номхрох, Засгийн газар огцрох, томилогдох гэх мэт болж байгаа хэрэг явдлуудын цаад учир шалтгаан нь ердөө л дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хувь хүмүүсиин өчүүхэн дур хүсэл юм. Улстөрчид дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хүсэл эрмэлзлээ ард түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа мэтээр самсаа шархирам тайлбарлах боловч угтаа амины эрх ашиг, хувийн сонирхолд төрийн эрх мэдлийг ашиглах зорилго цаанаа агуулсан байх нь ойртож очсон хэнд ч харагддаг. Өерсдөө яаж ч гэж сайхан донгодлоо гэсэн үйл ажиллагааны нь үнэн учир шалт¬гаан байгалийн хүч буюу байгалийн суулгасан программ юм. » Read more: Философичид босох цаг болжээ
Шинэ жилийн мэнд хүргэе
December 30th, 2008Уран зохиолд шимтэгч, үнэлэгч та бүхэндээ ирж буй шинэ ондоо хулгана жилдээ хурааснаа үхэр жил шигээ үржил шимтэй байлгаж, эрүүл энх аз жаргалтай нэгэн жилийг үдэхийн өзийтэй ерөөлийг өргөн баръя.
Stray Questions: Туяа
December 26th, 2008
Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.
1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа. » Read more: Stray Questions: Туяа
В.Шекспир: 116 -р Соннет
September 14th, 2008
Vгvйсгэл тохиохуйд улиран одох нь
Улирал нь ирэхvйд хагдран унах нь
Vvрдийн хайр бишийн учгийг хvлээж
Vнэн сэтгэлтэй ураг vл барилдамуу » Read more: В.Шекспир: 116 -р Соннет
