Уран Зохиол - Literature » My World

The Fantastic Flying Books
Номонд амьдралаа зориулж, номоор тэтгэгдэн амьдардаг хэн бүхэнд энэхүү бүтээлийг хүргэж байна

The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore

Tweet This Post

Хүний сэтгэлгээг томъёолох боломжгүй
Сонгодог шүлэг орчуулж, бие биетэйгээ туршлага солилцдог залуус цахим ертөнцийн нэгээхэн хэсэгт “нөхөрлөдөг” тухай ярихад А.Амарсанаа гэдэг хүнийг хамгийн түрүүнд нэрлэмээр болно. Энэ хүний орчуулгыг би таван жилийн өмнөөс мэдэх юм. Сайн найрагчийн сайхан шүлгийг эх хэлнээ хэрхэн хөрвүүлснээс нь үзсэн тэрбээр олон хүнийг сонгодог шүлэгт “уруу татсан” нь эргэлзээгүй. Хамгийн гол нь яруу найраг сонирхогч залуус шүлгийг эх  хэлээр нь уншиж, орчуулах оролдлого хийхэд тусалж, зөвлөгөө өгдөг байсанд нь талархах юм шүү.

Уйгагүй хөдөлмөр шаарддаг энэ “ажил” Б.Амарсанаагийн сонирхлыг дэндүү ихээр татдаг юм. Нэг үгээр хэлэхэд  Амарсанаа сонгодог шүлэгт донтон дурласан нэгэн билээ. Яръж байхдаа хацар нь үл ялиг хонхойдог энэ хүн нүд руу цоо ширтэж, гараа байн байн толгойдоо хүргэдэг бөгөөд хуруугаараа  юуг ч юм дурслэх шиг “зангана”. Энэ зуршил нь өөрт нь зохихыг яана. Учир нь нэг дууны өнгөө хувиргалгүй, нэг “өнгөөр” ярьдаг. Харин та түүний нэг “өнгө”-тэй ярианаас олон өнгийн бодлыг “харах” ёстой юм шүү…

-Орчуулга, тэр дундаа шүлгийн орчуулга халширмаар “ажил” биш гэж үү?

-Орчуулга хийнэ гэдэг нь зарим тохиолдолд бичихээсээ илүү түвэгтэй ажил байдаг. Ихэнх хүмүүс орчуулагчдын ажлыг ойлгодоггүй. Мэдэхгүй үгээ зүгээр л “Алтангэрэлийн толь”-оос таарах үгсийг сонгож, эмх цэгцтэй өрөхийг орчуулга гэж үздэг хүн ч бий. Тиймдээ ч нэг хуудас орчуулгыг 1000-100,000 төгрөг хүртэл ханшаар үнэлдэг. Энэ бүгдээс хамгийн хэцүү нь мэдээж уран зохиолын орчуулга. Учир нь тэр хүн эхлээд өөрийн мэдрэмжээ хамгийн дээд хэмжээнд гаргаж, дараа нь уншигчдад зориулан найруулсан байдаг. Тиймээс би уран зохиол орчуулагчдыг хамгийн ихээр хүндэтгэдэг юм. Зохиолчид ямар нэгэн нөлөөлөл болон онгодын хүчин дор өөрийн туршлага, туулсан амьдралдаа тулгуурлан бүтээлээ туурвина шүү дээ. Харин орчуулагчид өөрийнхөе сэтгэл хөдлөлийг үл ойшоож, тухайн зохиолчийн санааг ойлгож, мэдэрснээ буулгадаг. Тэгэхээр орчуулга нь бичгийн ажлын хүнд хэлбэр болж таарна. Энэ  бол үнэлж баршгүй том ажил. Гэтэл дөнгөж сургууль төгссөн хэлний сургуулийн төгсөгч гэхэд нэг хуудас материалыг 5000 төгрөгөөр орчуулдаг шүү дээ. Гэтэл манай урдаа барьдаг Гомбосүрэн, Аким, Цэдэндорж зэрэг орчуулагчид уран зохиолын хэлбэрт оруулсан орчуулгаа ном болгоод 10,000-аар л зардаг шүү дээ. Тэгэхээр номын борлуулалт тэдний сэтгэлийг тэжээдэггүй юм. Харин бусадтайгаа тэрхүү сонгодог зохиолынхоо мэдрэмжийг хуваалцах нь хамгийн том шагнал байх даа.

-Тухайлбал та орчуулга хийхдээ юуг түлхүү анхаардаг вэ?

-Тухайн хэлний онцлог, илэрхийллийн ялгаа зэргийг анхаарахыг хичээдэг дээ. Шүлгийн орчуулгын хувьд тухайн үндэстний шүлэг бичих, зохиох онцлогийг судална. Үүнээс гадна шүлгийн төрлүүд өөр өөрийн гэсэн сүүл толгой холболт, нэг мөрөнд байх үеийн тоо, үеийн аль хэсэгтээ өргөлттэй байх вэ гэдгээс  хамааралтай.  Орчуулга хийж байхдаа анхаарсан бас нэг зүйл бол бол Монголын тууль, ардын аман зохиолын дуу шүлэгт гурван үг, зургаан үе түгээмэл ажиглагдаж байсан. Тиймээс жаахан эртний туульс, шүлэглэл зэргийг орчуулахдаа үүнийг анхаарах хэрэгтэй байх. Үнэнийг хэлэхэд би орчуулга хийхдээ юуг анхаарах ёстой гэдгийг хэлэх хүн биш л дээ. Зүгээр л хувьдаа юуг анхаардаг талаараа хуваалцаж байгаа юм шүү.

-Яг ингэж орчуулна гэвэл амаргүй юм биш үү. Монгол хэл хатуу болохоор англи шүлэг бүр ч хэцүү байх.

-Одоогийн манай хип хопчдын “үглээнд” сүүл холболт болон үе өргөлтийг тэнцүүлэх үзэгдэл их ажиглагдаж байна. Энэ бол цэвэр өрнөдийн орнуудын шүлэг яруу найргаа бичих бүтэц, хэлбэр байгаа юм. Гэтэл үүнийг нь монгол хэл дээр хэрэглэж болохыг манайхан харуулж чадаж байна. Тэгэхээр эх хэлээ сайн сур, судал. Сурах судлах нь дан ганц унших биш бас бичихийг хэлж байгаа хэрэг. Би ч тэрхүү сурах хэрэгтэй хэсэгт нь багтаж байгаа нэгэн. Ер нь орчуулагчид хадмал буюу үг бүрийг гээхгүй утга бүрийг гаргах эсвэл ойлгож, мэдэрч тайлбарлах гэсэн үндсэн хоёр чиглэлд хуваагддаг.

-Жишээ нь та ямар арга барилтай вэ. Ер нь яагаад яруу найргийг орчуулах сонирхолтой болсон бэ?

-Миний орчуулах сонирхол ч дээ. Хайр дурлал хүнийг юу ч хийлгэж мэднэ л гэж хэлье. Хайртай бүсгүйдээ (одоо гэргий болсон) өөрийгөө илэрхийлэх гэхээр чадал хүрдэггүй байлаа. Тэгээд л уран зохиолд дуртай юм хойно соннетийн мастер Шекспирийн зохиолыг орчуулсан даа. Би хувьдаа их сургуульд байхдаа “Орчуулгын онол” гээд Эрхэмбаатар зохиогчтой номыг үзэж, үндсэн ойлголттой болсон. Хаа очиж манай орчуулгын онолын багш зэгсэн сайн хүн байсан шүү. Дүрмийн хувьд бол өмнө нь хэлсэнчлэн тухайн шүлгийг бүтцийн болон илэрхийллийн хувьд л алдагдуулахгүйгээр орчуулах хэрэгтэй л дээ.

-Шүлгийг орчуулж болдоггүй гэж ярьдаг юм билээ…

-Шүлгийг орчуулж болно. Орчуулах гэдэг үг байгаа биз дээ. Үүнээс гадна орчуулах, хөрвүүлэх, хэлмэрчлэх гээд олон үг манай үгийн санд байна шүү дээ. Тэгэхээр аль хэлбэрийг нь сонгон авч  хөдөлмөрлөхөөс ихээхэн хамаардаг. Харин мэдрэмжийг 100% буулгаж чадна.

-Өөрөө орчуулга хийдэг хүний хувьд одоогийн орчуулгын номйн талаар сэтгэгдлээ хуваалцахуу?

-20 жилийн өмнө ингэж асууж байсан бол онцсайн гэх байлаа. Сүүлийн хорин жилд Гомбосүрэн гуайн хэдэн орчуулгаас өөр даацтай, хүнд хүрсэн мән хүлээн зөвшөөрөгдсөн орчуулга хийгдсэн юм болов уу?

-Өдөр бүр л шинэ ном орчуулагдан, худалдаанд гарч байна шүү дээ. 20 жил гэдэг чинь дэндүү хол биш үү?

-Чейз, Дейл Карнеги, “Хэрхэн хурдан баяжих вэ”, “Хэрхэн гоё сайхан харагдах вэ” гэх мэт номуудыг л их орчуулсан шиг санагддаг юм. Буддын сургаал, шашны нэлээд сайн бүтээлүүд орчуулагдсан байх шүү. Гэтэл аль 1950-аад онд л оюутнууд “Жонон гуйлгачин хоёр”-ыг орчуулаад Б.Ренчин гуайд адлуулсан хэдий ч уншууртай л байсан байна. Залуу хүний хувьд хэлэхэд, ниигмийн үечлэлийн хувьд хойч үе нь өмнөх үеэсээ илүү байж чадахгүй бол тухайн нийгэм, үндэстэн мөхөж байна гэж үздэг. Гэхдээ шалтгааны үндэслэлийг харшуулан харах юм бол бидэнд ч гэсэн бодох зүйл олон гарч ирнэ. Тиймээс би орчуулагчдыг муулж болохгүй гэж үздэг. Учир нь тэд өнгөрсөн үеийнхээ шилдгийг өвлөн авч, хойч үедээ хүргэхээр хөдөлмөрлөж байгаа.

-Сүүлийн үед орчуулга оршуулга болсон гэж ярих болсон. Гэтэл та муу орчуулгыг ч хүлээн зөвшөөрнө гээд байх юм…

-Хэлээд шүүмжлээд засаад өгөхийн оронд надаас өөр хүн орчуулж чадахгүй гэсэн сэдлээр хэлсэн үгийн нэг л гэж үзэж байна. Орчуулж л байг л дээ. Оролдлого бүхэн муу гэсэн үг биш биз дээ. Харин тэр олон орчуулгын хувилбаруудаас хамгийн сайн болсныг нь шалгаруулаад тэтгэж, дэмждэг уншигчдын зөвлөл ч юм уу, орчуулагчдын зөвлөл байвал бүр догь шүү. Харин оршуулга гэж нэрлэгдэх  шалтгааны тухайд ярьвал орчуулгыг мөнгөний ажил болгож байгаагаас болсон хэрэг. Тэр ч бүү хэл орчуулгын вэбсайт гараад, нэвтрэх эрхийг нь борлуулж байгаа сурагтай. Харамсалтай нь  ойрын 10 жилдээ тиим боломж  байхгүй. Учир нь хүний сэтгэлгәэг  томъёолох боломжгүй. Чиний хэлээд байгаа тэр оршуулагчид эх  хэлээ л сайн эзэмшээгүй юм байна даа гэсэн бодол төрүүлдэг. Харин  зурагтаар гарч байгаа киноны  хувьд бол арай өөр шүү. МҮОНТ- ийн дэлгэцээр гардаг кинонуудыг  хангалттай сайн гэж үнэлж болно. Гэхдээ тухайн телевиз нь биш  орчуулагчид л ажлыг нь хийнэ шуу  дээ. Би ч гэсэн оюутан байхдаа “UBS Video” сувгийг анх нээгдэж байхад “Бурхан багшийн” тухай  өгүүлэх хуүхэлдэйн киноноос эхлээд нэлээд хэдэн кино орчуулж байлаа.

-Киноны орчуулгаар дамжуулан олон төрлийн шинэ хэллэг “төрж” байгаа юм шиг санагддаг. Хэл хувьсаж байгаа нь орчуулгын аддаа юу?

-Хаанаас даа. Гэхдээ энэ асуултад хэл шинжээчид хариулах байх. Нэг зуйлийг сонирхуулж хэлэхэд англи хэл чинь өөрөе таван хэлний нийлбэр юм шүү дээ. Английн хөрсөн дээр байсан дарааллаар нь дурдвал кельт, латин, англо-сакс (герман аймгууд), викинг (дани, Флеминг), франц… Эндээс харахад хэл нь хэчнээн олон хувьссаныг харж болно. Дундад зууны үеийн Англид ярианы хэл өөр өөр байсан гэдэг юм билээ. Энгийн ардууд нь хоорондоо англиар ярьдаг байхад сум хийд, их сургуульд латинаар, хаад ихэс нь францаар ярьдаг байж. Тиим ч учраас англи сурагчид хэлний дүрмээс гадна түүний хэрэглээг ижил хэмжээнд сурах хэрэгтэй болдог.

-Тэгвэл энэ хугацаанд монгол хэлэнд хэр олон өөрчлөлт гарсан бол?

-Санскрит, төвд, хятад, орос хэлний нөлөө л байгаа болохоос биш үндсээр нь өөрчилсөн үйл явдал гарч байсангүй. Гарах хэрэгтэй гэсэн утгаар нь биш мэдээлэл болгож хэлж байгаа юм шүү. Эндээс үзэхэд хэл хувьсах буруу биш харин хувьсалд нь тааруулан тохируудан авч явах нь хэлний мэргэжилтнүүдийн хүлээсэн үүрэг байх.

-Манай  орчуулагчид  шинэ үгийг эх хэл рүүгээ хөрвуулэхдээ яадаг юм бол. Орчуулагчдын нэгдсэн зөвлөл гэж байдаг уу?

-Хэцүү асуулт байна. Жишээлбэл Гомбосүрэн гуайн орчуулгыг хэн хянасан бол?

-Бид яаж мэдэх билээ дээ.

-Харин тийм. Гэтэл орчуулсан бүтээлийг нь олон нийт болон сэхээтнүүд бүгд шимтэн уншиж байна. Үүний нэгэн адилаар олон олон орчуулгын ном унших эзнээ хүлээгээд лангуун дээр хэвтэж байгаа биз. Тэгэхээр дээрх асуултад “уншигчид” л хариулах байх даа.

-Уншигчид үргэлж мэргэн байна гэж байх уу?

-Хүн өөрөө ертөнцтэй харьцуулахад дэндүү богино настай гэтэл хүн өөрийнхөө байх үедээ л бүхнийг эрхшээх гээд байдаг ертөнцийн дайны эрмэлзэлтэй, шуналтай бодьгал. БНХАУ улс дөнгөж 60 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Гэтэл бид 800 жилтэйгээ золгосон. Мин улсыг эс тооцвол тэд сүүлийн 800 жилд ердөө 260 жил өөрсдөө засаг төрөө барьсан болж байх шиг байна. Тиймээс ч харьцангуйн онолыг гаргасан Эйнштейнийгойлгохоосоо ойлгохгүй нь их байдаг шүү дээ.

Яагаад гэвэл өөрийнхөө орчин, цаг ахуйгаа л үнэн гэж боддогт байгаа юм. Тиймээс орчуулгын жинхэнэ хянагчид бол уншигчид. Зөвхөн энэ үеийнхэн бус ирээдүй, хойч үе бүхэлдээ багтана. Бид одоо ч өөрийнхөө түүхээ хятад эх сурвалжаас тайлан уншсаар байгаа нь нууц биш биз дээ.

-Ер нь та яагаад орчуулгыг үндсэн ажлаа болгоогүй юм бэ?

-Би орчуулга хийж олсон мөнгөөрөө амьдарч чадах болов уу. Үгүй л байх. Тэгэхээр зүгээр л дуртай зүйлээ чөлөөт цагаараа хийж байх нь дээр…

Зав л гарвал шүлгийн орчуулга бариад суучихдаг энэ хүн “Трай-медиа”-ийн гүйцэтгэх захирал, “Телемакс коммуникэйшн” компанийн Маркетингийн албаны дарга гэсэн өдрийн албатай. Уншиж таашаах, орчуулах оролдлого хийх үдшийн таашаалтай нэгэн билээ. Амарсанаагийн орчуулгаас сонирхохыг хүсвэл www.literature.mn цахим тэмдэглэлээр нь зочилж болох юм.

Өнөөдөр сонин 2010.07.28

Tweet This Post

Уран Зохиолын Цахим Хөтөчүүд
Нэгэнт манай блог уншигчидаа уран зохиолтой ойртуулахын зэрэгцээ өөрсдөө энэ чиглэлээр цаашид сонирхож судлахад нь туслах гүүрийн үүргийг гүйцэтгэхийг хичээдэг тул энэ удаад дэлхийн уран зохиолын талаар мэдээллийг цаг тухайд нь олж авах зарим нэг цахим хөтөчүүдийг танилцуулж байна:

Arts & Letters Daily – Магадгүй дэлхий дээрх уран зохиол, соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн талаарх хамгийн олон уншигчидтай хөтөч байх. Хэдийгээр ALDaily өөрийн гэсэн нийтлэлүүдийг тавьдаггүй боловч бусад вэбсайтууд дээр тавигдсан нийтлэлүүдийг Анхаарал Татахуйц Нийтлэлүүд, Шинэ Номууд, Эссэ ба Санал Бодлууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан холбодог. Хэрвээ та энэ хөтөч дээрх нийтлэлүүдийг өдөр бүр цаг гарган уншдаг бол Англи Хэлтнүүдийн ертөнцийн оюуны хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаггүй юм аа гэхэд лав л бүр хойно хоцрохгүй гэсэн үг.

Paper Cuts – Хувьдаа байнга ордог блог. The New York Times Book Review-ийн эрхлэгчид энд голцуу уран зохиолын шинэ соргог мэдээллүүдийг тавьдаг юм. Түүний дээр зохиолчидтой хийдэг богино ярилцлагууд нь маш сонирхолтой (The Guardian-д бас өөрийн гэсэн Comment is Free нэртэй блог бий).

The Browser – Сүүлийн үед уран зохиолын вэбсайтууд дээр байнга үзэгдэх болсон хөтөч. ALDaily-гээс ялгаатай нь тэд Five Books гэсэн хэсэгтэй бөгөөд энд тодорхой чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй ярилцлага хийж тэр чиглэлийнх нь 5 шилдэг номыг санал болгодог.

Гэхдээ мэдээж эдгээр хөтөчүүд нь уран зохиолын талаар өдөр тутам шинэчлэгддэг вэбсайтууд дотроо хамгийн олон хүн орж үздэг нь болохоос бүрэн илэрхийлэл нь болж чадахгүй. Жишээ нь уран зохиол, номын шүүмжлэл гэсэн чиглэлээр дагнан бичдэг лут сонин хэвлэлүүд байна. The New York Review Books бол энэ салбартаа хэнийг ч дагуулахгүй хэвлэл. Бараг дан ганц хэрхэн шүүмж эссэ бичдэг талаар нь тусгай ном хүртэл гаргачихмаар. Үүний дээр ойрын үед Drexel University-гийн дэргэдэх The Smart Set гэсэн сэтгүүлд их дуртай болоод байгаа. Зав гарвал орж үзнэ биз дээ. Эдгээрээс гадна The New Republic, The Economist, болон Financial Times гэсэн хэвлэлүүдийн номын шүүмжийн хэсэг маш сайн.

Яг уран зохиолын чиглэлээр бичдэг блогууд гэвэл асар их. Бараг LitBlog гэсэн шинэ төрөл жанр хүртэл бий болсон байх. Гэхдээ хэдийгээр энд бүх блогуудыг жагсаах боломжгүй боловч BookSlut, Literary Saloon, Inside Higher Ed гэсэн гурван LitBlog-ийг дурьдалгүй өнгөрч боломгүй.

Хэрвээ танд өөрийн орох дуртай уран зохиол, номын шүүмжийн талаар бичдэг вэбсайт, блог, хөтөч байвал санал сэтгэгдлийн хэсэгт хуваалцаарай.

Tweet This Post

Философичид босох цаг болжээ
Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна гэвэл олон хүн намайгдэмийрлээ гэх биз! Харин би өөрийн энэ өгүүлэмжийг Кантын ёс зүйн философийг иш үндэс болгон тайлбарлая.

Хүний үйл хөдлөлийн учир шалтгаан нь оюун ухааны, эсхүл байгалийн хүч байдаг. Зүйрлэн өгүүлбээс, зарим хүний үйл ажиллагааг тэдэнд оюун ухаанаас суулгасан программ удирдаж байхад үлдсэн хэсгийнх нь үйл ажиллагааг тэдэнд байгалиас суулгасан программ удирддаг ажээ. “Оюун ухааны программын утга нь хүнийг бусдадаа оюун санаа, сэтгэлийн үлгэр болохуйцаар үйлд гэсэн санаа байна. Харин байгалийн суулгасан программын утга нь, зөвхөн өөрийн дур хүсэл, таашаал, ашиг сонирхлын төлөө үйлд гэсэн санаа болно. Бүх адгуусан амьтан  яг ийм  байгалийн программаар үйл хөдлөлөө зохицуулдаг. Тиим учраас аливааг байгалийн программын дагуу үйлдэж байгаа хүнийг амьтны аймагт багтаах нь зүйд нийцэх буй заа. Мэдээж тэрбээр хүнийхээ хувьд оюун ухаантай боловч тэрхүү оюун ухаан нь, Дэвид Хьюмийн өгүүлсэнчлэн, муу ааш араншингийнх нь боол болж, түүнийгээ хурцалж суухаас өөр ажилгүй байна. Үүнийг монголчууд ухаан нь уландаа орсон гэдэг. Уландаа орсон оюун ухааныхаа хүчээр тухайн хүн амьтнаас илүү зальтай, овсгоотой, чадвартай ламьтан байж чаддаг. Философийн түүхийн нэгэн номд ийм хүнийг суперсармагчин гэжээ. Одоо бид манай нийгмийг удирдах хариуцлагын голыг үүрсэн улстөрчдийн тухай эргэцүүлэн бодъё. Улс төрийн амьдралын өнөөгийн байдлыг анхааралтай нягтлан үзхүл, нам, эвсэл нийлэх салах, фракц байгуулждогшрох номхрох, Засгийн газар огцрох, томилогдох гэх мэт болж байгаа хэрэг явдлуудын цаад учир шалтгаан нь ердөө л дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хувь хүмүүсиин өчүүхэн дур хүсэл юм. Улстөрчид дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хүсэл эрмэлзлээ ард түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа мэтээр самсаа шархирам тайлбарлах боловч угтаа амины эрх ашиг, хувийн сонирхолд төрийн эрх мэдлийг ашиглах зорилго цаанаа агуулсан байх нь ойртож очсон хэнд ч харагддаг. Өерсдөө яаж ч гэж сайхан донгодлоо гэсэн үйл ажиллагааны нь үнэн учир шалт¬гаан байгалийн хүч буюу байгалийн суулгасан программ юм.

Итгэл үнэмшил гэдэг болбилэгавьяасаар таньж мэдсэнээр ухамсарт шингэсэн оюун ухаан өөреөр хэлбэл, оюун ухаанаас ухамсарт суулгасан программ. Гэтэл манай улстөрчид итгэл унэмшлээ албан тушаалаар ер сийхгүй арилжиж орхидог нь гэм биш зан болоод байгаа юм. Өөрт нь оюун ухаанаас суулгасан программыг авч шидчихээд оронд нь байгалийн программ суулгаж буй нь тэр.

Ийнхүү байгадайн программаар үйл ажиллагаагаа хөтөлдөг улстөрчийг, дээр хэлсэнчлэн, суперсармагчин гэхээс аргагүй. Монголын нийгмийг енөөдөр суперсармагчингууд удирдаж байна хэмээх миний өгүүлэмжийн санаа энэ бөлгөө.

Манай нийгмийг суперсармагчингууд удирдвал юу болох вә гэвэл, ёс суртахуун, ичгүүр сонжуур үгүй байх нь амжилтын үндэс гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн үзүүлж, ёс суртахуунгүй байхыг эн тэргүүнд нийгмийн үнэт зүйл болгоно.

Нийгмийн гишүүд бие биеийнхээ ёс суртахуунгуй, зарчимгүйг узтэл муучлах авч өөрийн тайм байдлыг ер бусын ухааны шинж гэж дотроо ойлгоно. Өөртөө ашиггай л бол ямар ч ичгуүргүй зүйл хийхээс буцахгүй бөгөөд үүнийгээ бас л хэтийдсэн лут ухаан гэж бодно. Ёс суртахуунтай, зарчимтай нэгийгээ өрөвдмөөр тэнэг амьтан хэмээн дотроо шоолно. Нэг нь нөгөөгөө илүүд үзэх нь хэтэрч эргэцүүлэн бодох чадварыг нь үгуй хийнэ. Өөрөө хагартлаа хахууль идчихээд бусдын бусармаг бөгеөд авлигачийг чин сэтгэлээсээ гайхан зэвүүцнэ. Баабарын хэлсэнчлэн хумүүсийн зарчимч ярианы цаана өчуухэн муу амин хувийнх нь бэртэгчин сонирхол агуулагдаж байдаг болно. Бие биетэйгээ байнга битүүхэн тулалдаж дайтна. Энэ тулалдаанд ганцаардахгүйн тулд эвсэл холбоо зэрэг, овоо соёлжуу нэртэй болохоос унэндээ дайтагч овог аймгуудын зохион байгуулалтын нэгдлүүдэд өөрийгөө тушаана.

Суперсармагчингууд манай нийгмийг удирдахад, жишээ нь, төрийн түвшинд оюун ухааны үнэлэмж унаж байна. Төрийн тухайн албан тушаалд томилогдож буй этгээд оюунлаг эсэх нь огт хамаагуй, хүч тулгаж чадах булгийн хүн мөн эсэх нь чухал болоод байгаагаас үзэг цаас нийлуүлж чадахгуй шахам хүн хүртэл төрийн сайд болж байх жишээтэй.

Суперсармагчингуудын хүслээр манай төр эгэл иргэдээ дээрэмдэн тонох хэрэгсэл болж байна. Үүний гэрч нь өндәр татвар, хээл хахууль, хүнд суртлын хэрээс хэтэрсэн дарамт.

Монголын нийгмийн ардчилал, хувь хүний эрх чөлөө нь нийгмийн ухамсар соёлын хүчинд оршиж буй бус бөгөөд бүлэглэн хуваагдсан суперсармагчингуудын өрсөлдөх хүч нь тэнцсэний хучинд оршин байгаа юм. Хэрвээ аль нэгэн бүлэг нь онцгой давуу байдал олж авбал ардчилал эрх челөөний унэ цэнэт зүйл хутганы ирэн дээр очих болно. Энэ мэтээр зэрлэгшсэн хүмүүс, эвдэрсэн нийгмийн зан суртахуун, гутаагдсан үнэ цэнэт зүйлс, суперсармагчингууд нийгмийг удирдсаны үр дагавар байх болно.

Бид одоо яах ёстой вә? Миний бодлоор оюун ухааныг боегох хэрэгтэй. Болж өгвөл иргэн бур оюун ухаанаа ажиллуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэн бүр философидох хэрэгтэй гэсэн үг. Философичид бүр их философидох ёстой. Философичид тэнхимдээ цэц мэргэнээ сорьж суухаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцож суперсармагчингуудын зэрлэг ааш араншингийн эерэг оюун ухааныг сөргүүлэн тавих ажлыг удирдах хэрэгтэй. Философичид босох цаг болжээ!

Аристотель хүнийг нийгмийн амьтан гээд, төр бол тэр амьтныг сайжруулах үурэгтэй хэмээсэн. Иймд төр нь шинжлэх ухаан, урлагаар боловеорсон аристократуудаас бүрдэх учиртай гэнэ. Түүний багш, урлагийг үп тэвчигч Платон нийгмийг философичид удирдах нь з үйтэй гэж үзсэн. Энэ мэт нийгмийг шилдгуүд удирдах ёстой гэсэн үзэл санаа зөндөө байдаг. Ийм узэл санаатай миний бие хэдийгээр санал нийлдэггүй ч хүний нийгмийг оюун ухаан удирдах ёстой гэсэн санааг нь анхаардаг. Нэн ялангуяа суперсармагчингууд нийгмийг удирдаж хүнийг бүр зэрлэгш үүлж байгаа үед оюун ухааны хэрэгцээ шаардлага улам бур ноцон авна. Улмаар оюун ухаан суперсармагчингуудын эсрэг босдог авай!

Жич: Тэмдэглэхэд би энэ нийтлэлээ, эрх мэдэл албан тушаалд очихын тулд ичих булчирхайгаа ч гээх чадалтай зөвхөн тэр улстөрчдөд зориуд зориулсан болой.

Э.Бат-Үүл

Өдрийн сонин 2009 оны 12 дугаар сар 24 /307/

Tweet This Post

Шинэ жилийн мэнд хүргэе
Уран зохиолд шимтэгч, үнэлэгч та бүхэндээ ирж буй шинэ ондоо хулгана жилдээ хурааснаа үхэр жил шигээ үржил шимтэй байлгаж, эрүүл энх аз жаргалтай нэгэн жилийг үдэхийн өзийтэй ерөөлийг өргөн баръя.

Tweet This Post

Stray Questions: Туяа
Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа.

2. Интернэтэд өдөрт хэр их цагийг өнгөрөөдөг вэ? Үүгээрээ та цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна гэж үздэг үү аль эсвэл дэмий зүйлд зарцуулж байна гэж боддог уу?

Интэрнэтийг янз бүрийн зүйлд ашиглаж байгаа л даа; ашигтай хэрэгтэй ч гэж хэлж болох юм. Ажлын хажуугаар ямар ч байсан долоо хоногт хэд хэдэн удаа орж амин хэргийнхээ зүйлийг амжуулна даа. Эртээд манай ажлын нэг бүсгүй интэрнэтээр ажлынхаа цагаар шоппинг хийж байхийг нь би ажиглав… Намайг ажиглахыг анзаарсан хөөрхий шууд харж байсан хуудсаа унтраав. Ёстой л нэг гэмтэй хүн шиг. Түүнийг ажиглан сууж байхад надад өөрийн эрхгүй коммунизмын үед  хүмүүс цайныхаа цаг болон, үдээс хойшхи ажлын цагаа хэрхэн хувьдаа ашиглах тохиолдлууд байдаг байснийг санагдуулав. Тиймээс интэрнэт өнөөдөр цаг үрэх явдал гэж би боддогүй, хэрэгцээ шинжтэй болсон байх. Ганц онцлог нь харин хүнийг солипсист шинж чанартай болгодог байх гэж бодож байна. За, аймар гадаад уг хэллэг ашиглаж байгаад хулцэл өчье. Үүнийг тайлбарлахад нэг сурталчилгааны жишээ санаанд ороод болдоггүй. “The world click away” буюу дэлхий ертөнц өөрийн тань хурууны үзүүрт гэхүүдээ. Бодоод узэхээр хуруу өндийлгөх төдийд хэн ертөнцийг удирдаж чаддаг билээ? Үүнийг ер бусын ид шидтэй амьтан л чадах бөгөөд, одоогоор бид бурхан гэж томъёолоод байгаа. Харин интэрнэтэү орох үед яг тийм ер бусын мэдрэмж төрдөг байж магадгүй юм. Би PC-гээ унтраангуут нэг л гар хөл хомс, эсвэл ухаан мэдрэмж таг дүлий болчих шиг санагддаг. Тэр чинь нөгөө бурханлаг увидсаа алдчихсан болж байгаа юм уу даа.

3. Таны гэрийн номын санд голцуу ямар номууд байдаг вэ? Тэд нарынхаа дунд сууж байхад юу бодогддог вэ?

Би одоогоор нутгаасаа хол, гадаад оронд ажиллаж амьдарч байгаа учир харамсалтай нь дасал болсон гэр, багаасаа хамт өсч, нөхөрлсөн номнуудаасаа хол байгаа. Тэнд буй энд байгааг товчхонд дурдана гэдэг хэцүү, гэрт минь ихэвчлэн уран зохиолын номнууд үлдсэн. Харин энд ирээд анх удаа уран зохиолыг систэмтэй үзэх хүсэлдээ автагдан гац хоёр онол цуглуулсан. Одоогоор миний санд орчин үеийн зохиолын хажуугаар “Цаг Төрийн Үймээн”, Платогийн “Репаблик”, Ницше, гэх мэт классикууд харагдаж байна. Шинэ цуглуулгаа хараад байхад нас бие гүйцэхийн хэрээр нилээд улс төржсөн юм шиг байгаа юм. Намдаг гуайн зохиол гэснээс, хааяа би хүний нутагт юу хийж яваа билээ гэж бодох үед, бор хавтастай романыг харахад элэг дэвтэх шиг болдог. Ямар ч байсан эргээд очиход угтаад авах эх орон, газар шороо минь бий гэж бодонгоо урам ордог. Ёстой өвөртлөх эрдэмтэй болоод очно доо гэж бодогддог. Залуус нэг уеээ бодвол ном цуглуулна гэж ярьж байгаа нь сайшаалтай, гэхдээ энэ нь нөгөө Густав Флобэрийн “Bouvard et Pécuchet“ дээр гардаг зүгээр нэг эрдмийн фэтиш бoлчих вий. За нэг иймэрхүү бодлууд орж ирээд над шиг аливаа нэгэн утга зохиолд хувь нэмэр оруулж амжаагүй байгаа иргэнийг энэ буландаа урьсан явдалд талархлаа.

Tweet This Post

В.Шекспир: 116 -р Соннет
Vгvйсгэл тохиохуйд улиран одох нь

Улирал нь ирэхvйд хагдран унах нь

Vvрдийн хайр бишийн учгийг хvлээж

Vнэн сэтгэлтэй ураг vл барилдамуу

Vгvй, энэ бол далайн хар салхинд ч vл ганхах

Vvрд гялалзан байх гэрэл байх учиртай

Vнэн ахуй нь vл мэдэгдэх ч, vvрэг нь тодорхой

Vvрэглэн тєєрєх завийг залагч од нь байх ёстой

Хацар уруулын улаан хадуурын ирэнд єртєвч

Хайр гэдэг нь цаг хугацааны хохирогч биш

Xором, єдєр хоногоор нас нь vл тоологдох

Хорвоогийн тєгсгєлийг vзэх хувьтай мэдрэмж

Бодрол минь алдаатай байж, бидэнд бас нотлогдвол

Бичсэн бvтээл, бас бидний хайр дурлал байгаагvй болог.

Sonnet 116

Let me not to the marriage of true minds

Admit impediments. Love is not love

Which alters when it alteration finds,

Or bends with the remover to remove:

O no! it is an ever-fixed mark

That looks on tempests and is never shaken;

It is the star to every wandering bark,

Whose worth’s unknown, although his height be taken.

Love’s not Time’s fool, though rosy lips and cheeks

Within his bending sickle’s compass come:

Love alters not with his brief hours and weeks,

But bears it out even to the edge of doom.

If this be error and upon me proved,

I never writ, nor no man ever loved.

Tweet This Post