Archive for the ‘Америкийн Яруу Найраг’ category

Эдгар Аллан Пөү 1809-1849

January 23rd, 2012

Богино өгүүлэгүүд болон бусад бүтээлүүд

Пөү хамгийн агуу зохиолчдын жагсаалтанд ороод байхгүй байж болох ч хамгийн аз жаргалгүй нэгэнд бол яах аргагүй тооцогдоно. Тэр бол эс тоогдож-эс хүндлэгдсэн суутны билэг тэмдэг.
Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан хүмүүс нь ойлгож чадаагүйгээс амьдрал азгүйтэл, бүтэлгүйтлээр дүүрэн байсны дээр түүний өөрийнх нь гамшигтай гэж хэлж болохоор араншин, сул дорой байдал нь нөлөөлжээ. Хэрмэл жүжигчний хүү тэрээр ажил үйлс нь цэцэглэн хөгжиж байсан худалдаачны ивээлд өсөж хүмүүжсэн хэдий ч боломж гарвал түүнтэйгээ хэрэлдэж, маргалддаг байж. Виржиниагийн Их Сургууль, Уэст Пойнтод суралцаж эхэлсэн авч нөгөө л “бүтэлгүйтэл”-ээсээ болж орхиход хүрч байсан байна. 23 настай үеэлтэйгээ гэр бүл болсон авч эхнэр нь залуудаа өөд болсон нь түүний мөхлийнх нь гол хөшүүрэг байсан байх. Түүний шүлгийн эхний боть нь хэнд үнэлэгдээгүй. Тэрээр чадварлаг сэтгүүлч байсан авч амжилттай нэгэн болоход хангалттай зохион байгуулалт түүнд заяасангүй. Цөхрөнгөө барсан, төлөвшөөгүй мөн бүрэн дүүрэн хайр дурлалтай ч учирсангүй. Хар тамхи, архи, ачаалалтай илүү цагаар ажиллах, ядуурал энэ бүгд түүний амьдралын салшгүй хэсэг байсан. Тэрээр илэрхий азгүйтэл, зовлонт байдал дунд өөд болсон. Бидний таницлсан уншсан болон цаашид танилцах бүхий л зохиолчдоос тэр хамгийн гунигтай амьдралаар амьдарчээ. Зүдэрч явсан Свифт ч хаа очиж найз нөхөдтэй, тэднийхээ талархал бахархалыг хүлээн явсан нэгэн. Пөүд тийм зүйл огт байсангүй.

» Read more: Эдгар Аллан Пөү 1809-1849

Post to Twitter Tweet This Post

Borjigin Brown Hills

October 18th, 2011

http://www.bluepeak.net/mongolia/steppe.html

Боржгины бор тал (Б.Лхагвасүрэн)

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

хэмээн эхэлдэг шинэ үеийн яруу найргийн сэтгэлгээний ялгуусан бүтээлийг англи хэлнээ хөрвүүлэхээр зориг шулуудаад даруй 3 сар өнгөрч, ажлын зав, амьдралын хэв маяг гээд өчнөөн учирлал хэлэлгүйгээр эхний 4 мөрийг болгоолоо, урам зориг улам бадран байна та бүхэн юу хэмээн бодно вэ? тал хэмээхийг би бээр hills хэмээн авахыг хүссэн болно. хэрвээ энэ оролдлого маань олигтой байгаад цаг зав минь миний талд цохилох аваас оноос өмнө дуусгах байхаа. » Read more: Borjigin Brown Hills

Post to Twitter Tweet This Post

ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ

March 11th, 2011

АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ, ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ

Муусайн яргачин хийгээд алуурчид аа!

“Монголын мэдээ” хэмээх зуунаас урт ганцхан өдөр наслах шар сонины С.Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүн Г.Акимын аймшигтай гэмт хэргийг илрүүлэн нийтэлжээ. Тэр нь юу гэвэл Г.Аким гэгч зөнтөг луйварчин “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдан буй 108 боть Ганжуур, 226 боть Данжуурыг бүхлээр Орост гаргаад худалдчихсан” гэнэ. Тэгээд тэр “Манай улсын түүх, соёлын үнэт өвийн жагсаалтад дээгүүр бүртгэгддэг дээрх бүтээлүүдийг хууль бусаар харийнхны гарт өгч, үнэ цэнийг нь алдагдуулж, соёлоо худалдаалсан хэрэг…” үйлдсэн учир дээлээ толгой дээгүүрээ нөмрөх нь холгүй байна” гэнэ. Ингээд үүнд нь эрүү үүсгээд “нэрт соён гэгээрүүлэгч маань бүтээсэн ариун үйлсийнхээ эсрэг гутамшигт зүйл хийснийг хууль хяналтынхан удахгүй тогтоох” гэнэ. Ингэж нисгэсэн “хуурамч нугас” хүний мууд дуртай шар сонин, шар сайтуудын хувьд уухайн тас шүүрэн авч, алга үрчин дэлгэх сенсаац гээч болов. Ай, хөөрхий ч юмнууд бол доо! Үнэхээр аюумшигт гэмтэнг олж, үнэхээр аюумшигт гэмт хэрэг илрүүлсэн бол таануус үнхэлцэг баатарууд болно л доо! Харамсалтай нь, даан ч тиймгүй юм. Тийм ээ, таануус үнхэлцэг баатар ч болж чадахгүй. Учир нь… » Read more: ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ

Post to Twitter Tweet This Post

When you are old and gray – Өтөл буурал насандаа

February 2nd, 2011

When You are Old

When you are old and grey and full of sleep,

And nodding by the fire, take down this book,

And slowly read, and dream of the soft look

Your eyes had once, and of their shadows deep;

How many loved your moments of glad grace, » Read more: When you are old and gray – Өтөл буурал насандаа

Post to Twitter Tweet This Post

Paul Laurence Dunbar – Пол Лоренс Данбар (1867 – 1906)

January 4th, 2011

americaslibrary.gov

“Торонд буй шувууд яагаад дуулдагийг би мэднэ” … Данбар

Түүний хэлсэн дээрх үг ямар ч тайлбараас илүүтэй Пол Лоренс Данбарын ээдрээтэй шаналалыг бүрэн дүүрэн илэрхийлж чадах юм. Өөрийн шүлгээ олонд хүргэхийн тулд тэрээр өөрийнх нь амьдарч байсан үеийн сонголтын хяхал хавчилт болон үзэл бодлын дундуур “дуулах” хэрэгтэй болдог байсан биз.

Америк үндэстний хэмжээнд хүрч, үндэсний хэмжээнд танигдсан анхны Африк гаралтай Америк зохиолчдын нэг болох Данбар нь Кентакигаас ирсэн боол бөлгөө гэр бүлээс гаралтай нэгэн байжээ. Боолчлолыг халах тухай Линкольн Ерөнхийлөгчийн тунхаглал гарахаас өмнөх үеийнхэний шууд үр удам болохоор түүний хувьд уран бүтээлийн сэдэв нь “далай тэнгис” адил цалгилж байсан биз.

Охайо мужийн Дайтон хотын ахлах сургуулийнхаа цорын ганц Африкийн Америк сурагч байсан. Тэрээр сурлагаараа гоц ялгаран гарч, сургуулийн сонингийн редактор хийн ангийн дарга хүртэл болж явжээ. Гэсэн хэдий ч, сургуульдаа гаргасан амжилтыг нь үл харгалзан насанд хүрэгчдийн ертөнц түүнийг өөрийгөө харуулахад төдийлөн нааштай хандаагүй бөлгөө. Өөрийнхөө арьсны өнгөөс шалтгаалан сонин эсхүл төрийн албанд алба хашиж чадахгүйд хүрсэн тул тэрээр долоо хоногийн 4 ам.долларын цалинтай цахилгаан шат ажиллуулагчийн ажил хийдэг байсан байна. Ажлын шаардлагаар цахилгаан шатны дуудлага хооронд өөрийнхөө бүтээлийг туурвидаг байсан байна. » Read more: Paul Laurence Dunbar – Пол Лоренс Данбар (1867 – 1906)

Post to Twitter Tweet This Post

Блог маань шилдэг блогуудын уралдаанд хүч үзэж байна, дэмжээрэй!

November 22nd, 2010

Уран зохиолын маань блог шилдэг блогуудын уралдаанд оролцож байна. Шилдэг гэдэгтээ биш энэ арга хэмжээг дэмжих зорилгоор оролцож байгаа тул намайг дэмжиж мөн бусад блогуудыг дэмжиж саналаа өгөөрэй. Дараах линк дээр байрласан болно.

http://monbloggersevent.ideascale.com/a/dtd/%D0%A3%D1%80%D0%B0%D0%BD-%D0%B7%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B1%D0%BB%D0%BE%D0%B3/90042-11190

Талархсан,

Б.Амарсанаа

Post to Twitter Tweet This Post

Мэндчилгээ

February 13th, 2010

Уншигч та бүхэндээ Тийн Урвагч Бар жилдээ улиран одогч Үхэр жилд хүрсэн амжилтаа бататган, бэхжүүлж, хураасан хөрөнгө, хүрсэн мэдлэгээ зузаатган байхын өлзийтэй сайны ерөөлийг өргөн дэвшүүлье.

Post to Twitter Tweet This Post

Эдгар Аллан Погийн туурвил “Доголон Төмөр” хэмээх найраглалын тухай монголчлогчийн өмнөтгөл

October 26th, 2009

poe

Америкийн их зохиолч, яруу найрагч Эдгар Аллан По (1809 -1849) “Доголон Төмөр” хэмээх өчил найраглалаа Виргиний Их сургуульд сурч байхдаа 18 настайдаа туурвиж, 1827 онд анхны түүвэртээ нийтлүүлсэн байна. Тэрбээр энэхүү 406 шад найраглалаа 1829 онд хоёр дахь түүвэртээ хэвлүүлэхдээ 243 шад болгож хасчээ. Ямар учраас хассаныг тайлбарласан зүйл олдоогүй бөгөөд гадаадын олон хэлээр орчуулсныг үзэхэд сүүлчийн хувилбарыг баримталдаг аж. “Доголон Төмөр” гэдэг нь Эзэн Чингисийн хүү Цагаадай хааны Дундад Азид байгуулсан Их Гүрний голомтод мэндэлсэн. Монгольш Барлас овгийн Тарагайн хүү Төмөр (1336 -1405) мөнөөсөө мөн. » Read more: Эдгар Аллан Погийн туурвил “Доголон Төмөр” хэмээх найраглалын тухай монголчлогчийн өмнөтгөл

Post to Twitter Tweet This Post

This is Where We Live

December 31st, 2008


This Is Where We Live from 4th Estate

Post to Twitter Tweet This Post

Жонатан Сафран Фоэр

September 25th, 2008

Дөнгөж хорин тавхан насандаа “Everything is Illuminated” номоо бичин Америкийн орчин үеийн уран зохиолын тавцанд од болон гялалзсан Jonathan Safran Foer-ийн Slate сэтгүүл болон NYU Creative Writing Program хоёрын хамтрал болох Open Book: Writers on Writing нэвтрүүлэгт өгсөн ярилцлага.

Тэрээр энэхүү нэвтрүүлэгт өөрийхөө тухай хийгээд хамгийн гол нь толгой доторх идэйгээ цаасан дээр буулгахад учирдаг бэрхшээлүүдийн талаар ярьсан байна.

Мөн хэрвээ түүний дээр өгүүлсөн номыг нь унших боломжгүй бол Elijah Wood-ийн тоглосон киног нь олж үзээрэй. Давхар давхар өгүүлэмжүүдтэй, постмодэрн арга барил ашигласан, зарим талаараа Gabriel Garcia Marquez болон Salman Rushdie-гийн magic realism-ийг санагдуулам.

Post to Twitter Tweet This Post