Archive for the ‘Америкийн Яруу Найраг’ category

Paul Laurence Dunbar – Пол Лоренс Данбар (1867 – 1906)

January 4th, 2011

americaslibrary.gov

“Торонд буй шувууд яагаад дуулдагийг би мэднэ” … Данбар

Түүний хэлсэн дээрх үг ямар ч тайлбараас илүүтэй Пол Лоренс Данбарын ээдрээтэй шаналалыг бүрэн дүүрэн илэрхийлж чадах юм. Өөрийн шүлгээ олонд хүргэхийн тулд тэрээр өөрийнх нь амьдарч байсан үеийн сонголтын хяхал хавчилт болон үзэл бодлын дундуур “дуулах” хэрэгтэй болдог байсан биз.

Америк үндэстний хэмжээнд хүрч, үндэсний хэмжээнд танигдсан анхны Африк гаралтай Америк зохиолчдын нэг болох Данбар нь Кентакигаас ирсэн боол бөлгөө гэр бүлээс гаралтай нэгэн байжээ. Боолчлолыг халах тухай Линкольн Ерөнхийлөгчийн тунхаглал гарахаас өмнөх үеийнхэний шууд үр удам болохоор түүний хувьд уран бүтээлийн сэдэв нь “далай тэнгис” адил цалгилж байсан биз.

Охайо мужийн Дайтон хотын ахлах сургуулийнхаа цорын ганц Африкийн Америк сурагч байсан. Тэрээр сурлагаараа гоц ялгаран гарч, сургуулийн сонингийн редактор хийн ангийн дарга хүртэл болж явжээ. Гэсэн хэдий ч, сургуульдаа гаргасан амжилтыг нь үл харгалзан насанд хүрэгчдийн ертөнц түүнийг өөрийгөө харуулахад төдийлөн нааштай хандаагүй бөлгөө. Өөрийнхөө арьсны өнгөөс шалтгаалан сонин эсхүл төрийн албанд алба хашиж чадахгүйд хүрсэн тул тэрээр долоо хоногийн 4 ам.долларын цалинтай цахилгаан шат ажиллуулагчийн ажил хийдэг байсан байна. Ажлын шаардлагаар цахилгаан шатны дуудлага хооронд өөрийнхөө бүтээлийг туурвидаг байсан байна. » Read more: Paul Laurence Dunbar – Пол Лоренс Данбар (1867 – 1906)

Post to Twitter Tweet This Post

Цастай үдэш моддын дунд зогсохуйд

August 18th, 2008

Роберт Фрост

Хэний хэсэг тєгєл болохийг нь мэднэ
Хэрэг дээрээ эзэн нь тосгонд амидардаг
Хэдэн моддыг нь цас нэвсийтэл дарахыг харахаар
Хэсэг саатан зогссонийг минь мэдэхгvй биз дээ…
» Read more: Цастай үдэш моддын дунд зогсохуйд

Post to Twitter Tweet This Post

Хэлж хэрэв би чаддагсан бол

May 4th, 2008

Portrait

Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн
Цаг хугацаа зөвхөн бидний төлөх төлөөсийн үнэ цэнийг л мэднэ
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.

» Read more: Хэлж хэрэв би чаддагсан бол

Post to Twitter Tweet This Post