Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

Энэхүү гаргаад байгаа жагсаалт дотор оруулахаар төлөвлөсөн агуу зохиолчдын дотроос Уордсуорт (Wordsworth. орч.үгийн үнэ цэнэ), Милтон (Milton) нарыг оролцуулан Руссо бол хамгийн байж ядуулсан, догдлуулсан нь юм. Түүний байгаа байдал, хэв маяг нь боломжийн гэж тооцогддог дурын оюун ухааныг гомдоохуйц. Нийгэмшлийн хувьд өрөөл буюу гажиг, сексийн үзэл бодлын хувьд тэнцвэргүй, эрээ цээргүй, жигшмээр уярамтгай, хахир болон хэрүүлч өдөөгч, худалч, олон тооны тааламжгүй өвчний шаналагч, тарлаантай шийтгэлийн буруу үзэл бодлоос эхлээд гэдэс дүүрэх зовлонтой, гэрэлтээс гадуур хийсэн таван хүүгээ хүүхэд асрах газар торох зүйлгүй орхисон хэрнээ жаахан хүүхдүүдийн эрхийг хамгаалагч энэ хүн бол Руссо эсвэл түүний шинж чанарын нэг хэсэг нь юм. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

23
Dec

Философичид босох цаг болжээ

   Нийтэлсэн: ganbayar   төрөл: My World | 1 views

img_big_bat-uul

Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна гэвэл олон хүн намайгдэмийрлээ гэх биз! Харин би өөрийн энэ өгүүлэмжийг Кантын ёс зүйн философийг иш үндэс болгон тайлбарлая.

Хүний үйл хөдлөлийн учир шалтгаан нь оюун ухааны, эсхүл байгалийн хүч байдаг. Зүйрлэн өгүүлбээс, зарим хүний үйл ажиллагааг тэдэнд оюун ухаанаас суулгасан программ удирдаж байхад үлдсэн хэсгийнх нь үйл ажиллагааг тэдэнд байгалиас суулгасан программ удирддаг ажээ. “Оюун ухааны программын утга нь хүнийг бусдадаа оюун санаа, сэтгэлийн үлгэр болохуйцаар үйлд гэсэн санаа байна. Харин байгалийн суулгасан программын утга нь, зөвхөн өөрийн дур хүсэл, таашаал, ашиг сонирхлын төлөө үйлд гэсэн санаа болно. Бүх адгуусан амьтан яг ийм байгалийн программаар үйл хөдлөлөө зохицуулдаг. Тиим учраас аливааг байгалийн программын дагуу үйлдэж байгаа хүнийг амьтны аймагт багтаах нь зүйд нийцэх буй заа. Мэдээж тэрбээр хүнийхээ хувьд оюун ухаантай боловч тэрхүү оюун ухаан нь, Дэвид Хьюмийн өгүүлсэнчлэн, муу ааш араншингийнх нь боол болж, түүнийгээ хурцалж суухаас өөр ажилгүй байна. Үүнийг монголчууд ухаан нь уландаа орсон гэдэг. Уландаа орсон оюун ухааныхаа хүчээр тухайн хүн амьтнаас илүү зальтай, овсгоотой, чадвартай ламьтан байж чаддаг. Философийн түүхийн нэгэн номд ийм хүнийг суперсармагчин гэжээ. Одоо бид манай нийгмийг удирдах хариуцлагын голыг үүрсэн улстөрчдийн тухай эргэцүүлэн бодъё. Улс төрийн амьдралын өнөөгийн байдлыг анхааралтай нягтлан үзхүл, нам, эвсэл нийлэх салах, фракц байгуулждогшрох номхрох, Засгийн газар огцрох, томилогдох гэх мэт болж байгаа хэрэг явдлуудын цаад учир шалтгаан нь ердөө л дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хувь хүмүүсиин өчүүхэн дур хүсэл юм. Улстөрчид дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хүсэл эрмэлзлээ ард түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа мэтээр самсаа шархирам тайлбарлах боловч угтаа амины эрх ашиг, хувийн сонирхолд төрийн эрх мэдлийг ашиглах зорилго цаанаа агуулсан байх нь ойртож очсон хэнд ч харагддаг. Өерсдөө яаж ч гэж сайхан донгодлоо гэсэн үйл ажиллагааны нь үнэн учир шалт¬гаан байгалийн хүч буюу байгалийн суулгасан программ юм. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

poe

Америкийн их зохиолч, яруу найрагч Эдгар Аллан По (1809 -1849) “Доголон Төмөр” хэмээх өчил найраглалаа Виргиний Их сургуульд сурч байхдаа 18 настайдаа туурвиж, 1827 онд анхны түүвэртээ нийтлүүлсэн байна. Тэрбээр энэхүү 406 шад найраглалаа 1829 онд хоёр дахь түүвэртээ хэвлүүлэхдээ 243 шад болгож хасчээ. Ямар учраас хассаныг тайлбарласан зүйл олдоогүй бөгөөд гадаадын олон хэлээр орчуулсныг үзэхэд сүүлчийн хувилбарыг баримталдаг аж. “Доголон Төмөр” гэдэг нь Эзэн Чингисийн хүү Цагаадай хааны Дундад Азид байгуулсан Их Гүрний голомтод мэндэлсэн. Монгольш Барлас овгийн Тарагайн хүү Төмөр (1336 -1405) мөнөөсөө мөн. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

james_joyceҮлисс
Энэ дэлхийд бичигдсэн олон олон үргэлжилсэн үгийн зохиолуудыг жагсаах аваас Одисей л цорын ганц нэвтэршгүй мэт роман байсан. Энэ бол уулыг нэг харайлтаар хэмжиж болохгүйтэй л адил зүйрлэл юм. Гэхдээ энэ бол огт хэмжиж болохгүй гэсэн үг биш л дээ; уулын оройд нь гараад харвал зүйрлэшгүй агуу баялаг бүхнийг харах харааг (энэ үгийг ашиглах болгондоо Спирт Бал Бурам ХК-д нэхэмжлэхээ явуулах юм сан:)) танд бэлэглэнэ.

Та бүхэнд таван энгийн тайлбар зүүлтийг толилуулъя. Эдгээр нь гэхдээ таныг Үлиссийг таашаахад эсвэл ойлгоход тус болохгүй л дээ. Би үүнийг яагаад жагсаасан бэ гэвэл энэ зохиолын талаарх танд өдгөөг хүртэл хүрч ирсэн олон янзын нэр хоч: агуу том хийрхэл, солиотой бичлэг, галзуу сод ухаантны ажил эсвэл нэгэн шинэ культийн онголсон тахил зэргээр дамжуулан таны оюун санаанд хүрсэн ойлголтыг арчин хаяж таны тархины системийг шинээр суулгахын тулд хийсэн юм шүү. Эдгээр нь Үлисс-ийг 1922 онд анх хэвлэгдсэнээс нь хойш л оюун ухаалаг шүүмжлэгчид болон уншигчдын дийлэнх нь хүрсэн дугнэлтүүдийн цэгц хувилбар нь болно: Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

chinbayar

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод  удаагүй байна.

-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 снд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс  Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

dante_alighieriТэнгэрлэг Комеди (Туульс)

Өөрийн цаг үеийнхээ нэгэн адилаар Дантегийн амьдрал эмх замбараагүй байсан авч түүний шилдэг бүтээл нь одоо оршин байгаа урт, томоохон шүлэгүүдээс хамгийн эмх цэгцтэй нь билээ. Түүний амьдралын туршид төрөлх Флоренц, түүгээр зогсохгүй Италийн ихэнх хэсэг хэсэг бүлэглэлүүдийн тэмцэл дунд хуваагдсан байсан. Энэхүү тэмуэл дунд төрийн хүн, сурталч болохынхоо хувьд Данте өөрийн хувь оролцоог байс бий болгосон юм. Тийм ч амжилттай байгаагүйгээс тэрээр 1302 онд цөлөгдсөн байна. Насан эцэслэх хүртэлээ хорин жилийн туршид Данте Италийн өнцөг булан бүрээр хэрэн хэсүүчилэн, хаадын өргөөнөөс нөгөө өргөөний хооронд бэдрэн цөллөгийн гашуун нясууныг биеэрээ мэдэрэн явжээ.  Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

servantesДон Кихот

Дон Кихот бол манай энэ сонгодог зохиолуудын жагсаалтанд дотор байгаа ном, зохиолуудаас цөөн хэдэн товчлон уншаад ч гэсэн ойлгож болох зохиол юм (гэхдээ хүүхдийн эсвэл хассан хувилбар). Вальтер Старки энэ тал дээр нэлээд сайн эмхэтгэл хийсэн. Гэхдээ миний санал болгосноор хэрвээ та бүхэн бүрэн орчуулгын эхийг уншвал зарим нэг алгасалт хийх хэрэгтэй. Хаа нэгэнтэй (бараг л хаа нэгэнтэй) ямаачин эсвэл ямаа хариулсан бүсгүйтэй таарвал утгагүй нуршуу хэсэг эхэлж байна гэсэн үг. Сервантесийн уншигчдын талархалыг хүлээж байсан сүмийн холбоосуудыг мөн алгасах хэрэгтэй, учир нь энэ хэсэгүүд нь биднийг ёстой нэг уйдаах болно. Тааралдсан шүлэглэсэн хэсгээ бас алгасаарай, Сервантес бараг л дэлхийн хамгийн муу шүлэгчдийн нэг байх. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

5
Jul

Материаллаг монголын яруу найраг

   Нийтэлсэн: hERERA   төрөл: Монголын Яруу Найраг | 1,195 views

1910-аад оноос модернизмын урсгал үүсэн хөгжиж ирсэн байна. Модернизм нь хэв загвар, сэтгэлгээ, илэрхийлэл гээд л материаллаг байдлаас эхлэн онгодын төлөв хүртэл бүх зүйлдээ шинийг эрэлхийлсэн урсгал байсан юм. Энэ нь зөвхөн уран зохиолд хамаарагдахгүй бөгөөд ер нь дэлхий ертөнц өөрөө 1900-аад он гарснаар ихээхэн донсолгоонтой, сэгсэргээнтэй болсон гэж хэлж болох юм. Үзэл бодол хүртэл өөр болж, хуучнаараа явахыг хүсэхгүй шинэ үеийн давалгаа нийгмийг улам бүр ар араасаа нөмрөн бүчин авч байлаа. Езра Понд, Виржиниа Вүүлф гээд л пионер яруу найрагчид, зохиолчдыг дурдаж болох юм. Чухам тэд л Жэймс Жойс зэрэг суутнуудын үр хөврөл байсан. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

Gargantua and Pantagruel (Гаргантюа ба Пантагрюэл)

francois rabelaisОлон тооны хүүрнэл зохиомжийг агуулсан энэнхүү ном нь үндсэн хэлбэр байхгүй, өрнөл байхгүй учир ангилах боломжгүй юм. Францын уран зохиолын эхэн үед хамаарах үйл явдлыг харуулах боловч Францын урт хүүрнэл зохиол – романыг эндээс гаралтай гэж хэлж болохгүй. Энэ номноос урган гарсан ямар ч бүтээл бас байхгүй юм. Гэхдээ үүнийг дуурайж бичсэн нэлээд хэнэд өөр өөр оролдлогууд байдаг ч энэ л ганцаараа үлдсэн хэрэг. Энэ бүтээл бол зэрлэг, ухаалаг, гайхамшигтай, гижигдэн өдөөсөн, заримдаа нуршуу ч гэмээр содон өвөрөц бүтээл юм. Үүнийг тайлбарласан арваад тайлбар байдаг үүний талаар нэг зүйл хэлж болох юм: Хэл ярианых хүч чадал, үнэ цэнийнх нь нээлтийг зөвхөн Шекспир, Жойс нартай адилтгаж болохуйц тухайн үедээ “тасарчихсан” гэж хэлж болохоор суут хэлний хүний бүтээл юм. Read the rest of this entry »

Post to Twitter Tweet This Post

Pages (7): « 1 [2] 3 4 5 » ... Last »