Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй
Ойролцоогоор 1500 он

Эдгээр үлгэрүүдийн ард байгаа хүрээ үлгэр нь тодорхой билээ: Самаркандын дарангуйлагч хаан Шахръяр шөнө бүр нэгэн онгон охиныг авч хонох бөгөөд өглөө нь хувь тавилан нь нүүр буруулсан шөнийн бүсгүйгээ цаазалдаг байж. Шахеразада ээлжит шөнийн охин болон ирэхдээ Шахръярт үлгэр ярьж өгөхөөр ятгаж дөнгөдөг байна. Тэрээр өөрийг нь алахаас хайран санагдаад дараагийн шөнө орондоо дуудан үлгэрээ үргэлжлүүлэхийг хүстэл нь ярьж өгдөг нэгэн байсан аж. Дараагийн шөнө, түүний дараа шөнө гэсээр 1001 шөнө өнгөрөхөд Шахръяр шинэ бүсгүйг таалан, түүнийг араа нь хөнөөх таашаалаа гээн Шахеразадатай гэрлэн аж жаргалтай амьдран суудаг аж.
Энэ бүхэн бол мэдээж хэрэг зохиол бөгөөд агуу том, олон өргөн агуулгатай үлгэрүүдийг нэгтгэж, хүрээлэх хүүрнэл түүх юм. Шахръяр нь домогийн төлөөлөл бол Шахеразадаг хэн байсан, ямар хүн болох талаар хэн ч мэдээллэж үлдээгээгүй байна. Хэн энэ үлгэрүүдийг хэрхэн, хаана бичиж эмтгэсэн нь ч бас нууцлаг үлджээ. Эдгээрийн ихэнх нь Энэтхэг гаралтай мэт санагдуулах бөгөөд үлдсэн хэсэг нь Персийнх болов уу. Read the rest of this entry »
Tweet This Post
Суутнуудын хүүхдүүдийг тэнгэр ивээдэг
Шагналтаны хүүхдүүд шагналтан болсон долоон тохиолдолыг түүх мэддэг билээ. Мөн гэр бүлийн хос шагнагдсан гурван тохиолдол байдаг.
Пьер Кюри, Мария Склодовская Кюри гэсэн алдартанууд хамгийн алдартай нь яриангүй мөн. Энэ эхнэр нөхөр хоёр 1903 онд “цацраг идэвхит үзэгдлийг судалсаныхаа төлөө” физикийн салбарт шагналхүртсэн бтлээ. Тэд зөвхөн шинжлэх ухаанд нээлт хийгээд зогсоогүй, бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхийн тулд үнэхээр шантралгүй зүтгэсэн юм. Пьер, Мария хоёр дөрвөн жилийн турш хөсөр хаягдсан, хаагуураа л бол хаагуураа салхи нэвт үлээсэн саравчин дотор хэдэн тонн ураны хүдэр боловсруулан байж граммын аравны нэг доли хэмжээний цэвэр цацраг анх удаа гарган авсан аж. Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон юм. Харин тэрээр 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн бөгөөд энэ удаад химийн салбарынхыг хүртжээ. Тэрээр зөвхөн уг шагналыг хоёронтаа хүртсэн анхны хүн болоод зогсоогүй, өнөөг хүртэл цорын ганц хоёр удаагийн шагналтан хэвээр байгаа билээ. ( Дашрамд дурдахад, уг шагналыг бий болгосноос хойшхи 106 жилийн хугацаанд физикийн салбарт 180 гаруй эрдэмтэн шагнагджээ.
Read the rest of this entry »
Tweet This Post
Шагнагдаагүй сонгодог зохиолчид
Шагнал хүртээгүй хүмүүсийн дотор Жеймс Жойс, Марсель Пруст зэрэг дэлхийн утга зохиол дахь бүхэл бүтэн чиглэлийг үндэслэсэнхүмүүс, ХХ зууны хамгийн сонгомол зохиолчид байв. 1922 үнд Жойсын бичиж нийтлүүлсэн “ Улисс “ бол дараачийн бүх үргэлжилсэн үгийн зохиолд, тэр бүү хэл, утга зохиолын онолд яриангүй нөлөө үзүүлсэн билээ. Прустын “ Алдсан цагийн эрэлд “ нэртэй алдарт цуврал бүтээл нь өнгөрсөн зууны зохиолчидын лоонхийн нь уран бүтээлд тусгалаа олсон юм. Гэтэл Пруст 1919 онд Гонкуровын шагнал хүртэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөсөө хойш ердөө гуравхан жил амьдарчээ.(Дашрамд хэлэхэд, түүний романууд зохиолчийн нас нөхцөснөөс хойш 5 жилийн турш хэвлэгдсээр байжээ). Нобелын хороо утга зохиолд Прустын оруулсан хув нэмрийн бүхий л ач холбогдолыг үнэлж цэгнэж амжсангүй. Харин Жойс “Улисс” –аа туурвин гаргаснаас хойш 19 жил амьд мэнд байж, 1941 онд нас нөхцажээ. Гэтэл Шведэд энэ сонгомол зохиолчийг яагаад “анзаараагүй” юм бол? Заримдаа уналтын домогт дуун хэмээн нэрлэгддэг байсан түүний романы гоо сайхны чиглэл Стокгольмд таалагдаагүй гэсэн яриа ч гарчээ. Тийм эсэх нь бүү мэд, гэхдээ өнгөрсөн зууны хамгаас том нэг сонгомол зохиолчийг Нобелийн хороо тийнхүү Толстойн нэг адилаар анзааралгүй өнгөрүүлчихжээ. Read the rest of this entry »
Tweet This Post
Өдгөө дэлхийн оюуны хамгийн нэр хүндтэй шагнал болоод байгаа Нобелийн анхны шагналууд 1901 оны намар тодорсон тэртээ цагаас хойш зуу гаруй жил өнгөрчээ.
Алс тэртээ цагт энэхүү шагналыг хүртсэн эрхмүүд 106 жилийн дараа өнөөдөр ч түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн жинхэнэ ялгуусан баатрууд хэвээр дурсагдсаар байна. Тэгэхдээ зөвхөн шинжлэх ухааны төдийгүй дэлхийн соёл иргэншлийн түүхийн хуудаснаа эгнэгт үлдсэн юм.
“ Бид нэг л цаг дор киноны аугаа их оддын нэгэн адилаар алдаршсан юм “ хэмээн 1965 онд өөрийнхөө хоёр нөхөр болох Андре Львов, Франсуа Жакоб нарынхаа хамт уг шагналыг хүртсэн Францын биохимич Жак Моно өөрийнхөө ид мандаж явсан цагаа дурссан байдаг. Дэлхийн долоон зуу гаруй хүн энэ урт хугацаанд Нобелийн нас нөхцсөн дурсгалт өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн хаадын мэлмийн өмнө мэхийн ёслож, мутраас нь шагналын алтан медаль, диплом, мөн танхимын гаднах өрөөнөөс нь их хэмжээний мөнгөний чек гардан авсан билээ.(Шагналын хэмжээ нь тогтмол биш, гэхдээ одоо номинац тус бүртээ дунджаар 1 сая 300 мянга орчим доллар байгаа) . Шагнагдсан эрдэмтдийн дотор Оросын 14 иргэн байдаг бол Америкийнх одоогийн байдлаар бараг 250байгаа. Энэ их зөрүү. Үнэхээр хачирхалтай хэрэг. Тэгэхдээ энэ шагналыг хүртэх учиртай хүмүүс хүртээгүй байгаа нь бүүр ч гайхмаар. Read the rest of this entry »
Tweet This Post

Америкт хамгийн олон хүн үздэггүй юм аа гэхэд хамгийн нэр нөлөөтэй ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй Charlie Rose. Асуудлын голыг гярхай олж харж, ямар ч хүнийг нүд рүү нь харж байгаад чин үнэнийг сэтгэлээс нь хэлүүлж чаддаг түүний нэвтрүүлгүүд миний мэдэхийн хамгийн мундаг нь. Тиймдээ ч дэлгэцээр гарахаас аль болох дөлдөг олны танил хүмүүс Чарли Рөүзийн нэвтрүүлгийг зорьж очин ярилцлага өгдөг. Энэ удаад түүний орчин цагийн сор болсон зохиолчидтой хийсэн ярилцлагуудаас нь түүвэрлэсэн Writers on Writing цуглуулгийг танилцуулж байна (харин энд яагаад ч юм Орхан Памукийн ярилцлага багтаагүй байна) . Salman Rushdie-гээс авхуулаад Margaret Atwood, David Foster Wallace гээд ийм олон алдартай зохиолчдийн ярилцлагууд нэг дор байхыг зөвхөн эндээс л олж болно.
Charlie Rose-ийн албан ёсны хуудас – эндээс бүх нэвтрүүлгийг нь үнэгүй үзэж болно, бараг 4000 цагийн материал бий
YouTube дээрх суваг
Google Video дээрх архив – эндээс нэвтрүүлгүүдийг нь үнэгүй татаж авч болно Read the rest of this entry »
Tweet This Post
The Moving Finger writes; and, having writ,
Moves on: nor all thy Piety nor Wit
Shall lure it back to cancel half a Line,
Nor all thy Tears wash out a Word of it.
Read the rest of this entry »
Tweet This Post

Хэсэг хугацаанд завсарласны эцэст манай блогийн Stray Questions булан маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа намайг урмаар дэмжиж, санаагаар хурцалж байдаг эртний анд Баасандаваагийн Дөлгөөнийг урьж байна. Хоногийн 25 цаг ажилладаг болов уу гэмээр түүнийг манай интернэт хэрэглэгчид блогоор нь андахгүй байх. Африкийн ширэнгэ, Албионы арал, Шинэ-Английн гол мөрөн гээд түүнд яваагүй газар, гатлаагүй ус ховор. Эх орон, нутаг нэгтнүүдийхээ төлөө өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зориулахаар шийдсэн Дөлгөөндөө бидний асуултуудад зав гарган хариулсанд талархалаа. Дашрамд дурьдахад түүний хэсэг нөхдийн хамтаар орчуулсан Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” ном удахгүй хэвлэгдэх юм байна.
1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
За сүүлд Кафкагийн Шүүх Хурал гээч номыг унших шив дээ. Үнэхээр ойлгосон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хүнд элдэвийг бодогдуулж, үнэндээ энэ амьдарлын утга учрыг, өдөр тутам хийж байгаа үйлдэл, зориж байгаа мөрөөдөл гээд олон зүйлийг эргэж харуулсан даа. Уг номон дээр гардаг ноён К.-ийн амьдрал шиг бидний амьдрал үнэндээ утгатай гэхэд хэцүү, бас байнга л дарамт нүүрлэж байдаг. Хамгийн амирлангуйгаас авахуулаад хамгийн “hectic” хүмүүсийн хэн ч амьдарлыг амархан гэж хэлж зүрхлэхгүй байх. Гол нь эдгээр бэрхшээл, зовлон, асуудал бүрд хүн зохицож шийдвэр гарган цааш урагшлах нь гоё юм даа. За ингээд цааш яриад байвал ч зөндөө л юм байна. Read the rest of this entry »
Tweet This Post

Омар Хайяам
Өрнөдийн ертөнцөд болон Зүүн Азид Омар Хайяам нь шүлэгч, яруу найрагч хэмээн илүү танигдсан байдаг. Гэтэл Арабын ертөнцөд, ялангуяа Перс буюу өнөөгийн Иранд Омар Хайяам нь агуу математикч, одон орон судлаач хэмээн илүү ихээр хүндлэгддэг болохыг олон олон Иранчууд хэлдэг. Түүний шүлэгнүүд хүндлэл хүлээх авч тухайн цаг үеийнхээ өндөр боловсролтой хүн хэзээ хэрэгтэй цагтаа бага зэрэг засаж сайжруулаад зохиочих хэмжээнд л авч үздэг байж. (үүнтэй ижил авъяас чадвар дундад зууны үеийн Японы ордны шадар түшмэдүүдээс бас шаардагддаг байж). Омар Хайяам Англи хэлтнүүдэд болон бусад ертөнцөд хэрхэн агуу шүлэгч болон хувирсан нь бас ихээхэн сонирхол татна. Read the rest of this entry »
Tweet This Post
Шведийн урлагийн хорооноос эрхлэн олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагнал бол утга зохиолын салбарын хамгийн том шагналын нэгэнд зүй ёсоор ордог юм. Астрид Линдгрэн даян дэлхийн, түүний дотор Монголын ахмад, дунд, шинэ үеийнхний хүүхэд насанд гэрэл гэгээ нэмсэн агуу уран бүтээлч билээ. Түүний Линдбергийн “Эмиль хүү”, “Дээвэр дээр суудаг Карлсон” зэрэг баатрууд нь тал нутгийн багачуудын хайрыг зүй ёсоор татдаг юм. Read the rest of this entry »
Tweet This Post
Хятадын түүхэн кинонууд, сэлэм эргэлдүүлсэн баатрууд “бүгд нэг тэнгэрийн дор” хэмээх сургаал мөрдлөг, түүнийг одоогийнхонд хүргэхээр зорьсон Хятадын соёлын бодлого зэргийг бид сүүлийн үед ихээхэн үзэх болсон билээ. Тэрхүү түүхийн учир шалтгаан учгийн гол хүн, уран зохиолын бүтээлийг энэ удаа та бүхэнд хүргэе гэж бодлоо.
Дайны урлаг
Насаар Күнзээс арайхан залуу боловч түүнтэй ойролцоо үеийн Хятадын түүхийн бодит төлөөлөгч гэхээс өөрөөр Сун-Цугийн талаарх мэдээлэл тун бага юм. Түүний нэр нь Сун Ву (Цу гэдэг нь Багш гэсэн өргөмжлөн хүндэтгэсэн дагавар) бөгөөд эртний түүхэнд тэмдэглэж үлдээснээр бол Жоу Династийн мөхөж байх цаг үе дэх Хятадын задрал бутрал болох “Дайсагнасан улсуудын үе”-ийн нэг эсвэл олон вант улсуудын нэгэнд нь цэргийн гарамгай генерал, дайны төлөвлөгөө боловсруулагч нэгэн байсан аж. Түүний нас барснаас хйош хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор МТӨ 4-р зууны эхнээс дунд үед дагалдагчид нь түүний сургаалаас санаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. Дайны Урлаг нь Күнзийн “Түүврүүд”-ийг бодвол илүү нэгдмэл, номлолын хувьд өөр хоорондоо учир шалтгааны хувьд холбоос сайтай. Read the rest of this entry »
Tweet This Post