
only you with solitary sadness
on the photo, all with cheers.
our traces coincide nearby the temple, in the dusk
but barely seen you on the dance rink.
I love you
Read the rest of this entry »

only you with solitary sadness
on the photo, all with cheers.
our traces coincide nearby the temple, in the dusk
but barely seen you on the dance rink.
I love you
Read the rest of this entry »
Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү?
Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам:
Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй
Улирал зуны нас тун богинохон байх юм. Read the rest of this entry »
Монгол хэл үгийн баялаг ихтэй бас муутай.
1. Монгол хэл баян хэл. Бид байгал орчны дүрслэл, нүүдэлчин ахуйд л таарсан үгийн баялаг асар ихтэй. Түүгээрээ ямар ч орныг дагуулахгүй. Манайх шиг олон зүсээр адуу малаа зүсэлдэг улс хаа ч байхгүй. Яг тэрэнтэй адилхнаар Барууныхан шиг олон нэр томъёогоор далбаат усан онгоц, зангилааг нэрлэдэг улс цөөхөн. Лав тэр нь манайх биш. Read the rest of this entry »

Жон Милтон (1608-1674)
Цаг хугацаа юутай хурдан …
Хорин гурван жилийг минь жигүүртээ тээн одсон
Хангал залуу насны зальжин хулгайч цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ!
Шавдуу, давчдуу өдөр хоногууд минь дээд хурдаараа нисэн алга болох авч
Хал суусан хаварт минь цэцэглэсэн, дэлбээлсэн зүйл ер үл үзэгдэх аж.
Эрийн цээнд хүрэхэд тунчиг ойртсон үнэнийг
Магадгүй төрх минь үгүйсгэн няцааж болох ч
Дотоод сэтгэлд минь боловсорсон зүйл тун бага харагдаж
Цаг үеийн сатаарал хэсэг илүү зугаа л хоцорч.
Тарчиг доод гарал ч бай, тансаг дээд язгуурын алинд нь ч
Их бага ч бай эсвэл ирмүүн хойргын алинд нь ч ижилхэн
Цаг хугацааны эрхшээлд бурхны хүслээр хөтлөгдөн очих тул
Энэ шалгуур эгнэгт хатуу чанд баримтлагдах ёстой;
Хувь тавиланг зангидах агуу эзний мэлмий надад хэрвээ заяах аваас
Хамаг бүхний зангилаа ийнхүү тайлагдан харагдамуу.
2006.06.26
Sonnet VII: How soon hath Time, the Subtle Thief of Youth
How soon hath Time, the subtle thief of youth,
Stol’n on his wing my three-and-twentieth year!
My hasting days fly on with full career,
But my late spring no bud or blossom shew’th.
Perhaps my semblance might deceive the truth
That I to manhood am arriv’d so near;
And inward ripeness doth much less appear,
That some more timely-happy spirits endu’th.
Yet be it less or more, or soon or slow,
It shall be still in strictest measure ev’n
To that same lot, however mean or high,
Toward which Time leads me, and the will of Heav’n:
All is, if I have grace to use it so
As ever in my great Task-Master’s eye.

Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн
Цаг хугацаа зөвхөн бидний төлөх төлөөсийн үнэ цэнийг л мэднэ
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.
Харжигнан шаагих єтнvvдтэй ханьсахаар
Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах
Хахир бас дvнсгэр хонхны чимээг сонсоод
Хучлагаа нємєрч буйд хойноос минь бvv гашууд Read the rest of this entry »
Хатаж шарласан моддын дунд харгуй салжээ
Хамтаар нь зэрэг аялж чадахгvй нь уучил
Хэсэг амсхийн алийг нь сонгохоо тээнэгэлзээд
Хол тэртээд бутан дунд алдарсанийг нь
Хараа тавин анхааралтай шинжээд
Халиурах өвс, хvсэлд нийцэж байхуйд
Хувь илvv байж юуний магад, нєгєєхийг нь
Хожим vл харамсах, шударга гэж vзээд сонжлоо. Read the rest of this entry »
Эдмунд Спэнсэр: 30-р Соннет

Миний хайрт мөс шиг харин би гал адил
Мөнхүү түүний хүйтэн нь туйлын агаад
Миний час халуун тэмүүлэлд үл хайлахаар барам
Сөгдөн гуйх тусам улам хахир болохын учир юунд вэ?
Эмили Дикинсон
Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир –
Өгөөмөр тэрээр намайг авахаар ирсэн юм –
Үхэшгүй мөнхийг бас бидэнтэй –
Өөрийн сүйхэндээ суулгасан байлаа
Хомер. М.Э.Ө. 800 он
Одисейг Илиадын үргэлжлэл гэж хэлж болох юм. Энэ нь Тройг эзэлсний дараа Грекийн баатруудад тохиолдож байгаа адал явдлыг харуулдаг. Ялангуяа тэдний нэг болох Одисеус мөн Улисэс ч гэж нэрлэдэг Итакагийн Хаанд тохиодож буй адал явдлыг харуулдаг. Түүний гэртээ харих аяны 10 жилийн хугацаанд тохиолдож байгаа үйл явдлуудыг, түүний хүү Телемахусын аавыгаа хайж байгаа, түүнийг эзгүй байх үед тэвчээртэй эхнэр болох Пенелопийг эргүүлж байгаа эрчүүд, Улисэс эргэж ирж дайснуудаасаа цусан өшөө авч байгаа зэрэг сэдвүүд нь тэр цагаас хойшхи Жойсын “Улисэс” зэрэг олон зуун романд давтагддаг. Энэхүү түүх нь уншаагүй хүмүүст хүртэл хэдийнээ танил болжээ. Read the rest of this entry »