Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй
Ойролцоогоор 1500 он

Эдгээр үлгэрүүдийн ард байгаа хүрээ үлгэр нь тодорхой билээ: Самаркандын дарангуйлагч хаан Шахръяр шөнө бүр нэгэн онгон охиныг авч хонох бөгөөд өглөө нь хувь тавилан нь нүүр буруулсан шөнийн бүсгүйгээ цаазалдаг байж. Шахеразада ээлжит шөнийн охин болон ирэхдээ Шахръярт үлгэр ярьж өгөхөөр ятгаж дөнгөдөг байна. Тэрээр өөрийг нь алахаас хайран санагдаад дараагийн шөнө орондоо дуудан үлгэрээ үргэлжлүүлэхийг хүстэл нь ярьж өгдөг нэгэн байсан аж. Дараагийн шөнө, түүний дараа шөнө гэсээр 1001 шөнө өнгөрөхөд Шахръяр шинэ бүсгүйг таалан, түүнийг араа нь хөнөөх таашаалаа гээн Шахеразадатай гэрлэн аж жаргалтай амьдран суудаг аж.
Энэ бүхэн бол мэдээж хэрэг зохиол бөгөөд агуу том, олон өргөн агуулгатай үлгэрүүдийг нэгтгэж, хүрээлэх хүүрнэл түүх юм. Шахръяр нь домогийн төлөөлөл бол Шахеразадаг хэн байсан, ямар хүн болох талаар хэн ч мэдээллэж үлдээгээгүй байна. Хэн энэ үлгэрүүдийг хэрхэн, хаана бичиж эмтгэсэн нь ч бас нууцлаг үлджээ. Эдгээрийн ихэнх нь Энэтхэг гаралтай мэт санагдуулах бөгөөд үлдсэн хэсэг нь Персийнх болов уу. » Read more: Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй