Posts Tagged ‘Ж.Жойс’

О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

October 9th, 2009

chinbayar

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод  удаагүй байна.

-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 снд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс  Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм. » Read more: О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

Post to Twitter Tweet This Post