Шагнагдаагүй сонгодог зохиолчид
Шагнал хүртээгүй хүмүүсийн дотор Жеймс Жойс, Марсель Пруст зэрэг дэлхийн утга зохиол дахь бүхэл бүтэн чиглэлийг үндэслэсэнхүмүүс, ХХ зууны хамгийн сонгомол зохиолчид байв. 1922 үнд Жойсын бичиж нийтлүүлсэн “ Улисс “ бол дараачийн бүх үргэлжилсэн үгийн зохиолд, тэр бүү хэл, утга зохиолын онолд яриангүй нөлөө үзүүлсэн билээ. Прустын “ Алдсан цагийн эрэлд “ нэртэй алдарт цуврал бүтээл нь өнгөрсөн зууны зохиолчидын лоонхийн нь уран бүтээлд тусгалаа олсон юм. Гэтэл Пруст 1919 онд Гонкуровын шагнал хүртэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөсөө хойш ердөө гуравхан жил амьдарчээ.(Дашрамд хэлэхэд, түүний романууд зохиолчийн нас нөхцөснөөс хойш 5 жилийн турш хэвлэгдсээр байжээ). Нобелын хороо утга зохиолд Прустын оруулсан хув нэмрийн бүхий л ач холбогдолыг үнэлж цэгнэж амжсангүй. Харин Жойс “Улисс” –аа туурвин гаргаснаас хойш 19 жил амьд мэнд байж, 1941 онд нас нөхцажээ. Гэтэл Шведэд энэ сонгомол зохиолчийг яагаад “анзаараагүй” юм бол? Заримдаа уналтын домогт дуун хэмээн нэрлэгддэг байсан түүний романы гоо сайхны чиглэл Стокгольмд таалагдаагүй гэсэн яриа ч гарчээ. Тийм эсэх нь бүү мэд, гэхдээ өнгөрсөн зууны хамгаас том нэг сонгомол зохиолчийг Нобелийн хороо тийнхүү Толстойн нэг адилаар анзааралгүй өнгөрүүлчихжээ. » Read more: Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (II хэсэг)