Posts Tagged ‘Монголын Уран Зохиол’

Маруужингийн Диваажин номын зохиолч Энх Ануу-тай ярилцсан хэсэг бусаг хүүрнэл

May 5th, 2011

A: Ямар төрлийн билэг, бүтээлд илүү дуртай вэ? Онол, өөрийн онол юугаар ч тайлбарлаж болно.

Э.А- Багадаа үлгэрт дуртай, шүлэгт дургүй байсан. Одоо нас ахиад шүлэгт их дуртай, үлгэрт арай бага дуртай болчихоод байна даа. Хамгийн гол нь шүлэг нь богино байх тусмаа, үлгэр нь урт байх тусмаа гоё санагддаг юм. Надад онол гэх юм байхгүй дээ. Ер нь өөрөө урсаж гарч байгаа юмны замд нь таарсан бөглөөг арилгаад л суваг цэвэрлэгч хийдэг гэж өөрийгөө боддог.

А: 2004-2006 онд бичсэн шүлгүүд илүү зонхилсон байсан. Тайлбар бий юу? Эсвэл сүүлийн үед залхуу болсон уу?
Э.А- 2004-2006 он бол миний хувьд ДИВААЖИН байсан юм. Тэр үед их яаруу ч байж. Нэг л их орчлонг таних гэсэн хүн. Цаанаасаа л, ямар нэгэн төлөвлөгөөгүй, бас сэдэвгүй үгс цувраад л, яг л бороо шиг асгарч байлаа.  Яараад л шүүрч аваад л цацаад л. Тэгж тэгж нэг их цэгцэрчихээгүй юу. Одоо бол тархины судас нарийсаад тархи толгой гэж нэг хатсан усан үзмийн чинээ юмыг шахаад шахаад дусал ч гарахаа байж. Гэхдээ дахин нэг там ч юм уу диваажин ч юм уу аль нэгий нь бүтээчих хэмжээний  хэдэн хатчихсан юм бий. Жаахан дэвтээх хэрэгтэй.      » Read more: Маруужингийн Диваажин номын зохиолч Энх Ануу-тай ярилцсан хэсэг бусаг хүүрнэл

Post to Twitter Tweet This Post

Астрид Линдгрэний нэрэмжит шагналд Монголын зохиолч нэр дэвшжээ

March 4th, 2009

Шведийн урлагийн хорооноос эрхлэн олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагнал бол утга зохиолын салбарын хамгийн том шагналын нэгэнд зүй ёсоор ордог юм. Астрид Линдгрэн даян дэлхийн, түүний дотор Монголын ахмад, дунд, шинэ үеийнхний хүүхэд насанд гэрэл гэгээ нэмсэн  агуу уран бүтээлч билээ. Түүний Линдбергийн “Эмиль хүү”, “Дээвэр дээр суудаг Карлсон” зэрэг баатрууд нь тал нутгийн багачуудын хайрыг зүй ёсоор татдаг юм. » Read more: Астрид Линдгрэний нэрэмжит шагналд Монголын зохиолч нэр дэвшжээ

Post to Twitter Tweet This Post

Монголын Нууц Товчооны Хэлний Идэвхгүй Хэлбэр (үйлдэгдэх хэв)

August 4th, 2008

Николас Поппе (Вашингтоны Их Сургууль Сиэттл)

Хэл шинжлэлийн үүднээс “Нууц Товчоо” нь судлагдаж байсан хэдий ч олон олон асуудлууд одоо болтол шийдэлээ хүлээн байна. Энэхүү тун чухалд тооцогдох дунд үеийн Монголын бичгийн дурсгалын хэлний бүрэн дүрмийг одоогийн байдлаар бичиж чадахгүй. Харин оронд нь асуудлуудыг дангаар нь авч хэлэлцсэн олон тооны судлаачдын бүтээл бичигдэх учиртай. Эдгээр асуудлуудын нэг нь идэвхгүй хэлбэр юм. Нууц Товчооны хэлний идэвхгүй хэлбэрийн утга болон үүрэг оролцоо нь энэхүү уран зохиолын бүтээлийн идэвхгүй хэлбэр хэмээн үзэхэд эргэлзээтэй Латин хэлний “passivum” хэмээн нэрлэгддэг хэлбэрээс зэгсэн өөр юм. » Read more: Монголын Нууц Товчооны Хэлний Идэвхгүй Хэлбэр (үйлдэгдэх хэв)

Post to Twitter Tweet This Post