Суутнуудын хүүхдүүдийг тэнгэр ивээдэг
Шагналтаны хүүхдүүд шагналтан болсон долоон тохиолдолыг түүх мэддэг билээ. Мөн гэр бүлийн хос шагнагдсан гурван тохиолдол байдаг.
Пьер Кюри, Мария Склодовская Кюри гэсэн алдартанууд хамгийн алдартай нь яриангүй мөн. Энэ эхнэр нөхөр хоёр 1903 онд “цацраг идэвхит үзэгдлийг судалсаныхаа төлөө” физикийн салбарт шагналхүртсэн бтлээ. Тэд зөвхөн шинжлэх ухаанд нээлт хийгээд зогсоогүй, бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхийн тулд үнэхээр шантралгүй зүтгэсэн юм. Пьер, Мария хоёр дөрвөн жилийн турш хөсөр хаягдсан, хаагуураа л бол хаагуураа салхи нэвт үлээсэн саравчин дотор хэдэн тонн ураны хүдэр боловсруулан байж граммын аравны нэг доли хэмжээний цэвэр цацраг анх удаа гарган авсан аж. Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон юм. Харин тэрээр 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн бөгөөд энэ удаад химийн салбарынхыг хүртжээ. Тэрээр зөвхөн уг шагналыг хоёронтаа хүртсэн анхны хүн болоод зогсоогүй, өнөөг хүртэл цорын ганц хоёр удаагийн шагналтан хэвээр байгаа билээ. ( Дашрамд дурдахад, уг шагналыг бий болгосноос хойшхи 106 жилийн хугацаанд физикийн салбарт 180 гаруй эрдэмтэн шагнагджээ.
» Read more: Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (III хэсэг)
“ Бид нэг л цаг дор киноны аугаа их оддын нэгэн адилаар алдаршсан юм “ хэмээн 1965 онд өөрийнхөө хоёр нөхөр болох Андре Львов, Франсуа Жакоб нарынхаа хамт уг шагналыг хүртсэн Францын биохимич Жак Моно өөрийнхөө ид мандаж явсан цагаа дурссан байдаг. Дэлхийн долоон зуу гаруй хүн энэ урт хугацаанд Нобелийн нас нөхцсөн дурсгалт өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн хаадын мэлмийн өмнө мэхийн ёслож, мутраас нь шагналын алтан медаль, диплом, мөн танхимын гаднах өрөөнөөс нь их хэмжээний мөнгөний чек гардан авсан билээ.(Шагналын хэмжээ нь тогтмол биш, гэхдээ одоо номинац тус бүртээ дунджаар 1 сая 300 мянга орчим доллар байгаа) . Шагнагдсан эрдэмтдийн дотор Оросын 14 иргэн байдаг бол Америкийнх одоогийн байдлаар бараг 250байгаа. Энэ их зөрүү. Үнэхээр хачирхалтай хэрэг. Тэгэхдээ энэ шагналыг хүртэх учиртай хүмүүс хүртээгүй байгаа нь бүүр ч гайхмаар.