Posts Tagged ‘Сэмьюэл Жонсон’

Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

March 29th, 2010

Честерфилд болон Тайлбар толь бичиг:

Санхүүгийн дэмжлэгт нь найдан Жонсон Англи хэлний хамгийн анхны Тайлбар Толь Бичгийг хийх төлөвлөгөөгөө олон тооны зүдэрсэн, ядарсан зохиолчдыг тэтгэн, ивээдэг төрийн хүн болох Лорд Честерфилдэд зориулсан байдаг. Хэдийгээр Честерфилд эхэндээ бага сага анхаарал тавин, өөрийн зөвлөгөөгөө өгч байсан хэдий ч төдөлгүй сонирхол нь буурч, ямар ч санхүүжилт өгөөгүй юм. Жонсон олсон орлогынхоо ихэнхийг бичсэн ажлыг нь гараараа хуулбарлан, тайлбар зүүлтийг оруулж, хуудсуудыг хийсэн цөөн хэдэн ажилчдадаа зориулсан байдаг. Хийсэн ажил нь хэвлэгдэхийн нь өмнөхөн бүтээлээ өөрт нь зориулж магадгүй хэмээн найдсан Честерфилд Тайлбар Толь Бичгийн талаар магтсан тойм нийтлэлийг тухайн үеийн сони болох “World” сонинд нийтэлсэн байна. Энэхүү магтуу нь Жонсонг ихээр унтууцуулсан бөгөөд түүнд хариу болгон бичсэн захидал нь олон нийтийн дунд ихэд алдаршсан гэдэг. » Read more: Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

Post to Twitter Tweet This Post

Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.

December 30th, 2009

Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг. » Read more: Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.

Post to Twitter Tweet This Post