Gargantua and Pantagruel (Гаргантюа ба Пантагрюэл)
Олон тооны хүүрнэл зохиомжийг агуулсан энэнхүү ном нь үндсэн хэлбэр байхгүй, өрнөл байхгүй учир ангилах боломжгүй юм. Францын уран зохиолын эхэн үед хамаарах үйл явдлыг харуулах боловч Францын урт хүүрнэл зохиол – романыг эндээс гаралтай гэж хэлж болохгүй. Энэ номноос урган гарсан ямар ч бүтээл бас байхгүй юм. Гэхдээ үүнийг дуурайж бичсэн нэлээд хэнэд өөр өөр оролдлогууд байдаг ч энэ л ганцаараа үлдсэн хэрэг. Энэ бүтээл бол зэрлэг, ухаалаг, гайхамшигтай, гижигдэн өдөөсөн, заримдаа нуршуу ч гэмээр содон өвөрөц бүтээл юм. Үүнийг тайлбарласан арваад тайлбар байдаг үүний талаар нэг зүйл хэлж болох юм: Хэл ярианых хүч чадал, үнэ цэнийнх нь нээлтийг зөвхөн Шекспир, Жойс нартай адилтгаж болохуйц тухайн үедээ “тасарчихсан” гэж хэлж болохоор суут хэлний хүний бүтээл юм. » Read more: Francois Rabelais (Франсуа Рабелай) 1483-1553