Posts Tagged ‘Э.Бат-Үүл’

Философичид босох цаг болжээ

December 23rd, 2009

img_big_bat-uul

Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна гэвэл олон хүн намайгдэмийрлээ гэх биз! Харин би өөрийн энэ өгүүлэмжийг Кантын ёс зүйн философийг иш үндэс болгон тайлбарлая.

Хүний үйл хөдлөлийн учир шалтгаан нь оюун ухааны, эсхүл байгалийн хүч байдаг. Зүйрлэн өгүүлбээс, зарим хүний үйл ажиллагааг тэдэнд оюун ухаанаас суулгасан программ удирдаж байхад үлдсэн хэсгийнх нь үйл ажиллагааг тэдэнд байгалиас суулгасан программ удирддаг ажээ. “Оюун ухааны программын утга нь хүнийг бусдадаа оюун санаа, сэтгэлийн үлгэр болохуйцаар үйлд гэсэн санаа байна. Харин байгалийн суулгасан программын утга нь, зөвхөн өөрийн дур хүсэл, таашаал, ашиг сонирхлын төлөө үйлд гэсэн санаа болно. Бүх адгуусан амьтан яг ийм байгалийн программаар үйл хөдлөлөө зохицуулдаг. Тиим учраас аливааг байгалийн программын дагуу үйлдэж байгаа хүнийг амьтны аймагт багтаах нь зүйд нийцэх буй заа. Мэдээж тэрбээр хүнийхээ хувьд оюун ухаантай боловч тэрхүү оюун ухаан нь, Дэвид Хьюмийн өгүүлсэнчлэн, муу ааш араншингийнх нь боол болж, түүнийгээ хурцалж суухаас өөр ажилгүй байна. Үүнийг монголчууд ухаан нь уландаа орсон гэдэг. Уландаа орсон оюун ухааныхаа хүчээр тухайн хүн амьтнаас илүү зальтай, овсгоотой, чадвартай ламьтан байж чаддаг. Философийн түүхийн нэгэн номд ийм хүнийг суперсармагчин гэжээ. Одоо бид манай нийгмийг удирдах хариуцлагын голыг үүрсэн улстөрчдийн тухай эргэцүүлэн бодъё. Улс төрийн амьдралын өнөөгийн байдлыг анхааралтай нягтлан үзхүл, нам, эвсэл нийлэх салах, фракц байгуулждогшрох номхрох, Засгийн газар огцрох, томилогдох гэх мэт болж байгаа хэрэг явдлуудын цаад учир шалтгаан нь ердөө л дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хувь хүмүүсиин өчүүхэн дур хүсэл юм. Улстөрчид дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хүсэл эрмэлзлээ ард түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа мэтээр самсаа шархирам тайлбарлах боловч угтаа амины эрх ашиг, хувийн сонирхолд төрийн эрх мэдлийг ашиглах зорилго цаанаа агуулсан байх нь ойртож очсон хэнд ч харагддаг. Өерсдөө яаж ч гэж сайхан донгодлоо гэсэн үйл ажиллагааны нь үнэн учир шалт¬гаан байгалийн хүч буюу байгалийн суулгасан программ юм. » Read more: Философичид босох цаг болжээ

Post to Twitter Tweet This Post